Хөлдүү утас таны мэдээллийг алдаж болно гэнэ

Энкрипт хийж кодлосон мэдээллийг 10 хэмээс доош хөргөгчинд байлгаж хөлдөөсөн утаснаас тусгай арга, өөрсдийн зохиосон програмыг ашиглан Германы эрдэмтэд кодыг тайлан хуулж авч харуулжээ. Тэгэхээр нүцгэн зургаа утсан дээрээ хадгалах хэрэггүй гэсэн үг байх нь дээ. ирмэх Кодлоод байтугай кодлолгүй хадгалдаг хүмүүс ч их, бас зураг, бичлэгээ янз бүрийн байдлаар алдах тохиолдлууд байдаг тул бас анхаарууштай л юм байна.
Эрдэмтэд бас утасгүй интернетийн нууц үг, чат, утасны дэвтэр гээд олон мэдээллийг хөлдөөсөн утсан дээрээс авч чаджээ.
Тэгэхээр бас интернет ашиглан хөлдүү утас руу халдлага хийх боломж илүү н...

Автоматжуулалт ба сонгууль

Банкны АТМ автомат, гэрийн компьютер, төлбөрийн карт, их сургуулийн элсэлтийн тестийн машинаас эхсүүлээд эмнэлгийн олон автомат машинуудад хүн төрөлхтөн итгэж, түүгээр тооцоолоод, тоолоод гарсан үр дүнд хүмүүсээс илүү итгэдэг болоод нэлээд удаж байна.

Гэтэл өнөөдөр автомат машинаар сонгууль хийх хуулийг өөрсдөө баталчихаад, бас татвар төлөгч бидний нэлээдгүй мөнгөөр худалдан авч оруулж ирээд, олон инженер техникчид тестэлж шалгачихаад тоолсон сонгуулийн хариугаа одоо буруу гээд, үүнд итгэлгүй гараар тоолно гээд зүтгээд байгаа нь нэг биш нэлээн олон алхам ухарч нөгөө л цаастайгаа зууралддаг үедэ...

Хэрхэн хамгаалах вэ?

Компьютерын вирус юу чаддаг вэ? Хэрхэн өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх вэ? Нууц үгээ яаж алдахгүй байх вэ? Банкны картаа хэрхэн нууцалж байх вэ? Мэйл хаягийнхаа нууц үгийг хэрхэн хадгалах вэ? гэх мэт асуулт бидэнд байнга тулгарч байдаг. Тэгэхээр хамгаалахын тулд хэрхэн хулгайлдаг аргуудыг ойлгосноор буцаад өөрийгөө хамгаална гэсэн үг. Ингээд та бүхэнд бага зэргийн зөвлөгөө хүргэе. Жаахан урт ч гэсэн хэрэгтэй мэдээлэл байгаа гэж бодож байна.

Зам 1:
Нууц үгээ, хувийн нууц мэдээллээ тооцоолуур дээрээсээ алдах хамгийн том бас бараг бүрэн хэрэглэгчээс өөрөөс нь шалтгаалах шалтгаан бол яах арг...

ZoneAlarm Free Firewall

Галт ханын төрлийн програмын нэлээд томоохон төлөөлөгч бол яах аргагүй ZoneAlarm Firewall билээ. Бид өмнө нь танд Avast, Avira зэрэг төлбөргүй вирусын програмуудыг танилцуулж байсан. Тэгэхээр тэдгээр програмын төлбөртэй хувилбарт нь нэмэгдэж ирдэг хамгийн чухал хэрэгсэл бол галт хана хэмээх хэрэгсэл юм. Энэ нь таны тооцоолуур интернет хоёрын хооронд хамгаалалтын хана болж өгдөг.

Тэгэхээр та одоо заавал төлбөртэй хамгаалалтын програм хэрэглэхгүй эдгээр төлбөргүй програмуудыг хослуулан хэрэглэж болох юм.


...

Avast төлбөргүй вирүсийн эсрэг програм

Та бүхэнд нэгэн хүчирхэг бөгөөд хуулийн дагуу төлбөргүй вирусын програмыг танилцуулъя. Avast хэмээх энэ програм сүүлийн үед нэлээд хүчээ авч байгаа, маш сайн илрүүлэлттэй програм юм.
Татаж авахдаа http://www.avast.com/free-antivirus-download хаягаар ороод Free Antivirus гэсэн байгаагийн харалдаа байгаа Download товч дээр дараад татаж аваарай. Төлбөргүй хувилбар гэж голох хэрэггүй. Энэ вирүсээс маш сайн хамгаалах чадвартай. Төлбөртэй хувилбаруудад нь өөр төрлийн хамгаалалтууд нэмэгдсэн байдаг нь тийм ч их чухал зүйлс биш юм. Бас бусад төлбөртэй вирүсийн програмууд төлбөргүй програмаас илүү сайн гэсэн буруу ойлголт хүмүүст байдаг. Энэ нь буруу ойлголт юм. Бүх вирүсийн програмд сул тал байдаг. Avast бол Kaspersky, BitDeffender зэрэг програмуудаас илүү илрүүлэлттэй гэсэн үзүүлэлтийг цөөнгүй алдартай сайтуудын туршилт илрүүлсэн байдаг.

За тэгээд Татаж аваад суулгасныхаа дараа та програмдаа үнэгүй лиценз авах хэрэгтэй. ...

Microsoft Security Essentials - Үнэгүй вирусын программ

Microsft өөрийн үнэгүй вирусны программыг гаргаад байгаа билээ. Хэдхэн хоногийн өмнөөс би энэ программыг хэрэглэж эхлээд нэлээд таалагдаж байгаа хуваалцахаар шийдлээ. Урьд нь KIS 9, Bitdefender Total security 2010 программуудыг хэрэглэж байлаа. Microsoft Security Essentials суулгасны дараагаар  бүтэн хайлт /Full scan/ хийлгэхэд 10-15 вирус болон трожан илэрч байна. ...

Вирустэй хамтдаа тэмцэцгээе

Avira антивирус маань саяхан нэг вирусыг илрүүлж чадахгүй байв. Угаасаа 100% хамгаалдаг програм гэж байхгүй л дээ. Avira бол миний мэдэхээр хамгийн сайн нь. За тэгээд нөгөө илрүүлж чадахгүй байсан вирусын файлыг би олсон ч avira илрүүлээгүй тул яах ёстойг судалж үзлээ. Бусад вирусын програмуудад ч байдаг байх. Вирусыг илгээж бүртгүүлж болдог юм байна. http://analysis.avira.com/samples/index.php хаягаар ороод вирустай файлыг явуулах юм уу эсвэл "infected" гэсэн нууц үгтэйгээр rar, zip зэрэг ямар нэгэн архивын програмаар шахаад virus@avira.com хаягаар илгээж болох юм байна. ...

IP хаяг нуух, Хятад, Араб зэрэг газраас хаалттай вебүүд үзэх

Хятад, Араб зэрэг зарим газруудад болон зарим албан газрууд веб сайтуудыг хаасан байдаг. Ийм тохиолдолд proxy, болон VPN зэргээр өөр сервер, интернет дэх дэд сүлжээгээр дамжуулан вебүүдийг үзэх боломжууд байдаг.
  • Нэлээд их ашиглагддаг нэг арга бол TOR юм. Энэ нь tor-ын бусад хэрэглэгчид, серверүүдийн үүсгэсэн сүлжээгээр дамжуулан холбогддог арга юм.
Татах авах хуудас:
http://www.torproject.org/download.html.en

Windows дээр бол Tor IM Browser Bundle for Windows (Contains Tor, Vidalia, Torbutton, Polipo, Firefox, and Pidgin) гэснийг татаж аваад суулгаад л болно...

Avira төлбөргүй вирусын эсрэг програм суулгах

Татаж авах хаяг:

http://www.avira.com/en/download/product/avira-free-antivirus

Хаягаар ороод доош гүйлгээд

Avira Free Antivirus 2013 (without internet connection) Windows (он  сар) EXE (хэмжээ) MB

гэсэн файлын арын ногоон сумтай татах товчийг дараад татааарай....

Германы засгийн газраас иргэддээ Internet Explorer хэрэглэхгүй байхыг зөвлөжээ

Саяхан болсон Google.com сайтын эсрэг Хятадуудын хийсэн хакерын халдлагад ашиглагдсан байж болзошгүй, одоогоор илэрч засагдаж амжаагүй байгаа нэгэн цоорхой илэрчээ. Энэ нь Internet Explorer 6, 7, 8 хувилбаруудад бүгдэд нь байгаа бөгөөд Германы засгийн газрын Мэдээллийн технологийн нууцлалын албанаас нийт иргэддээ энэ алдааг Microsoft компаниас засах хүртэл Internet Explorer ашиглахгүй байхыг зөвлөжээ. Ер нь IE дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг ч удаан, алдаатай ажиллагаатай, аюулгүй ажиллагааны хувьд цоорхойтой зэрэг асуудлуудаас болоод нэр хүнд нь унаж, бусад веб хөтчүүдэд тэр дундаа Firefox-т шахагдаж байгаа юм. Дусал.нэт сайт маань ч бас та бүхэндээ Галтүнэг веб хөтчийг хэрэглэхийг зөвлөдөг билээ. Монгол хэлний алдаа шалгагчаас эхлээд олон хэрэгтэй нэмэлт суулган хэрэглэж болдог гайхалтай програм шүү....
idiomatic-dormant
idiomatic-dormant