БОЛОР зөв бичлэгийн алдаа шалгуур програм

siteМонгол хэлний зөв бичгийн дүрмийн алдааг автоматаар шалгах цоо шинэ програм гарчээ. Та бидний сайн мэдэх Болор онлайн толийг хийсэн Болорсофт компани мэргэжлийн, бас хэрэглэхэд илүү хялбар Microsoft Word, Excel, Powerpoint, Outlook, Openoffice програмууд дээр ажиллах боломжтой энэ алдаа шалгагч програмыг бүтээжээ.

Алдаа шалгуур нь янз бүрийн кодчиллын арзайдаг асуудлыг шийддэг зэргээс эхлээд илүү олон үгийн боломжийг шалгах гээд хэрэглэхэд хялбар дөхөм, бидэнд ихээр тулгардаг асуудлуудыг нэг зэрэг шийдэж өгсөн програм юм байна.

Энэхүү алдаа шалгагчийг Хувь хүнд 45000₮, Байгууллагын 5 компьютерт суухад 195000₮ (1 бүр нь 39000₮) үнэтэйгээр гаргаж байгаа юм байна.

Програмыг авахыг хүсвэл, мөн дэлгэрэнгүй мэдээллийг Болорсофт компанийн веб хуудаснаас энд дарж үзнэ үү.

2013-12-2,12:14 | Ангилал: Монгол софт
Илгээх | 7812 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (39) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
үйлчиллэж
Зочин хэзээ бичсэн: 14:49, 2018-12-12 | |
Хөдөө тосгоны хүмүүсээс аман соёл цуглуулах ажил авсан нэгэн залуу тариачдын тосгоноор аман яриа, сонин содон явдал сураглаж, хүн зонтой хуучлан элдэв явдлыг нүдээр үзэж, чихээр сонсож явна. Хаврын эхэн сар гарж байсан нэгэн өдөр даяанч залуу Фу Гүй гэх хөгшинтэй уулзана. Фү Гүй өвгөн ядарч туйлдсан анжис хөллөж яваа ганц үхрээ дагуулан явж байхийг залуу ажин сууж байтал өвгөн үхэртэйгээ элдэвийг ярингаа “Ван Ши, Ёу Чин залхуурч болохгүй шүү!. Жиа Жэн, Фэн Шиа хоёрын анжисаа чирэх нь сайн. Кү Гэн ч бас дажгүй” хэмээн харваас ганц үхэр байхад хэд хэдэн үхэр дагуулж яваа мэт олон нэр хэлэхийг сонсоод залуу гайхан талбайруу дөхөж очоод “Нэг үхэр чинь хичнээн нэртэй юм бэ?” хэмээн асуухад өвгөн: “Би түүнийг ганцаараа анжис хагалж буй гэдгээ мэдчих вий гэхээс айсан юм. Олон өөр нэр дуудах юм бол урамтай гэгч нь урагш зүтгэдэг юм” гэв. Жин үдийн нар төөнөж эхлэхэд тэр 2 саглагар том модны сүүдэрт зэрэгцэн сууснаар Фү гүй өвгөн өөрийн амьдралаа ярьж эхэлснээр уг зохиол эхэлдэг.
40 гаруй жилийн өмнө энэхүү зуу илүү мү1 газар Фү Гүй өвгөний эзэмшил газар байжээ. Өөрөөр хэлбэл Шюй овогтны газар байж. Тэрбээр “Би ч Шюй овогтныг барж дуусгасан хүн дээ” хэмээн өөрийгөө зүхэн хуучлана.
Фү Гүй бага залуу насандаа газар эзэмшигч айлын залуу ноёнтон байжээ. Багаасаа л хөдөлгөөн ихтэй хүүхэд байснаас багш нь түүний аавд “танай бага ноёнтон өсөж томорхоороо лавтайяа том толгой гарч ирнэ дээ. Өмөрсөн модонд юм сийлж болдоггүй юм” зэрэг ярьцгаадаг байжээ. Тэрбээр сургуульдаа алхаж явж үзээгүй бөгөөд үргэлж хөлсний ажилчнаар үүрүүлж явдаг байв. Том болсон хойноо байн байн хот орох дуртай болсон бөгөөд цаашлаад хэдэн хоногоор бүр заримдаа сараар харьж ирэхээ болисон аж. Хот орох гол шалтгаан нь хүүхэн авах болон мөрийтэй тоглоом тоглох байсан бөгөөд Хөх асар гэх газар үргэлж ирдэг болов.
Фү Гүйгийн эхнэр нь Ми Шинь пүүсийн эзний охин. Тэр нөхрийгөө байн байн хот орж удаан хугацаанд алга болдог байсан учрыг ерөнхийд нь гадралдаг байсан ч эмэгтэй хүний тэвчээр заан нигүүлсэн өнгрөөдөг байжээ. Аав нь Фү Гүйг мөрийтэй тоглоом тоглож буйг мэдэн уурлахад тэр огтоос ойшоодоггүй байж. Фү Гүйг Хөх асарт мөрийтэй тоголсоор хамаг эд хөрөнгөө барж дуусаад ээж , эхнэр, охнийхоо алтан ээмэг зүүлтийг хулгайлж тоглдог болжээ.
Тэр үед Хөх асарт 60 дөхөж яваа муур шиг нүдтэй Шин овогт өвгөн ирдэг болжээ. Түүний хожигдож байхыг харсан хүн гэж байдаггүй аж. Япончууд ялагдсан тэр жил Лүн Эр гэгч асарт ирдэг болжээ. Тэрбээр Лүн Эр, Шэнь эрхэм хоёр тоглож тэднийг харах гэсэн хүмүүс Хөх асрыг дүүргэдэг болов. Тийнхүү огт ялагдаж үзээгүй Шэнь эрхэм Лүн Эрд хожигдсоноор Лүн Эр тоглоомын хаан болжээ. Нэгэн өдөр Фүй Гүй Лүн эртэй шогоор тоглохоор шийдэж хожино гэсэн итгэл дүүрэн өөрт үлдсэн бүх газар гэр орноо барьцаанд тавьж тоглох гэж байтал түүний эхнэр ирэн “Битгий тоглооч гэртээ харья” хэмээн гуйхад бага хүүг нь тээж байсан эхнэрийгээ зодоод хөөн явуулчихаад тоглоомоо үргэлжлүүлэн тоглоод Лүн Эрд хамаг байдгаа алдаж дуусдаг билээ.
Тийнхүү хамаг хөрөнгөө барчихаад өвсөн байшинд ядуу тарчиг амьдардаг болов. Нүүж ирсэн тэр өдөр аав нь гэнэт унаад өгсөн ба тэр дороо насан эцэслэжээ. Фү Гүй ээж, давхар биетэй эхнэр, охинтойгоо амьдардаг байсан ч нэгэн өдөр Ми Шинь пүүсийн эзэн болох хадам аав нь охинийг нь ийм хэцүү тарчиг байдалд оруулсанд уурсан “Фэн Шиаг та нар ав харин Жиа Жэнийг төрөхөд бид хүүхдийг өөрсдөөрөө овоглож авах болно” гээд Жиа Жэнийг яаж бэр болгон авж байсан тэр янзаар нь арван хэдэн хүнийг бөмбөр нүдүүлэн жуузанд суулган аваад явав. Үүнээс хойш ээж, охин хоёртойгоо тариан талбай дээр борив бохис хийлгүй ажиллаж амьдралын хатуу хүтүүг туулах болов.
Тийнхүү хэсэг хугацааны дараа Жиа Жэн хагас ойтой Ёу Чинийг дагуулан гэр бүл дээрээ эргэн ирэхэд тэднийх гэдэг айл элэг бүтэн болжээ. Асуудал бэрхшээл мөн л дууссангүй. Ээжийх нь бие өвдөх болов. Жиа Жэн даавуунд боосон хэдэн зоосныхоо талыг нь Фи Гүйд өгөн үлдсэнийг нь буцааж боон хураагаад эмч залуулхаар явуулдаг билээ. Эмч залахаар хотод ирсэн тэрбээр эмчтэй уулзаж чадалгүй цэрэгт ачигдан гэрийхэндээ хэл дуулгаж ч чадалгүй Японы эсрэг дайны талбарлуу явна. Тус талбар дээр очоод гэртээ харихийг хүсэвч оргож явах ямар ч боломжгүйн дээр өлсөглөнд автаж, дайны нөхдөө ар араас нь алдах гээд үггүй их зовлон туулаад харих болсон ч замдаа саатан ажил хийж явсаар гэртээ 2 жилийн дараа очиход ээж нь түүнийг явсанаас 2 сарын дараа насан эцэслэчихсэн, харин охин Фэн Шиа нэг өдөр гэнэт айхтар халуурснаас хэлгүй болсон байжээ. Фү Гүйг ор сураггуй алга болсноос хойш эхнэр нь түүнийг хайж тоймгүй олон удаа хот орсон ч үл олсон бөгөөд ээж нь нас эцэслэхдээ “Фү Гүй яавч мөрийтэй тоглохоор яваагүй” хэмээн амьсгал хураасан ажээ.
Тийнхүү бага хүү болох Ёу Чинийг сургууль явуулахаар бол харин охнийгoo айлд зарцлуулахаар явуулсан ч хэсэг хугацааны дараа охин нь буцаад иржээ. Тиймээс яаж ч ядарч байсан охиноо айлд зарцлуулахгүй хэмээн шийдсэн байна. Харин эгчийгээ айлд зарчлагдахаар явсан хойно хүү нь “Надад эгч минь хэрэгтэй би сургууль явахгүй” хэмээн зөрүүдэлж байсан ч аав нь загинсаар сургуульд нь явуулав. Ёу Чин маш сэрэглэн хүү хийгээд хэдэн хониндоо ихэд хайртай байв. Мөн сургуульруугаа алхаж явдаг байсан учир гутал нь мөдхөн цоордог байсанд гутлаа бариад хөл нүцгэн таваргадаг байлаа. Тэр үед эхнэр Жиа Жэний бие муудаж эмч нар ясны зөөлрөл болсон бөгөөд тэжээллэг хоол идүүлэх хэрэгтэй гэв. Гэвч тэр үед өдрийн хоолоо аяга будаахнаар залгуулдаг байсан учир ямар ч хүнс тэжээл авах боломжгүй байлаа.
Нэгэн өдөр Ёу Чины сургууль дээр захирал багшийх нь бие муудсан бөгөөд цусны донор хэрэгтэй гэсэнд сургуулийн хүүхдүүдээс Ёу Чиний цус таарав. Гэвч цус шилжүүлж байсан эмч анзааралгүй хүүгийн бүх цусыг юүлэн аминд нь хүрэв. Ингээд хүүгээ алдсанаа мэдсэн Фү Гүйд эгээтэй л тэнгэр нурж буй мэт байв. Мөн бие нь муудаад цус авж байсан эмэгтэйн нөхөр Фү Гүйн цэргийн найз бөгөөд уг тосгонд захирагчаар иржээ. Тийн Чи надад нэг амьны өртэй болсон хэмээв.
Гэвч Фү Гүй хүүгээ алдсан тухай бие муутай эхнэртэй хэлж чадалгүй байж байтал эхнэр нь хар зөнгөөрөө мэдчихжээ. Тийнхүү тэд 13- хан насандаа өөд болсон хүүгийнхээ хойноос энэлэн шаналсаар байж. Харин Фү Гүйн цэргийн анд буюу хотийн захирагч уучлалт гуйн, харуусал илэрхийлэхээр 200 юан өгсөн боловч эхнэр Жиа Жэн түүнд үл нүүр өгсөөр байв.
Цаг хугацаа явсаар Фэн Шиа нөхөрт гарах цаг нь болж Фүй Гүй, Жиа Жэн хоёр охиноо насны эцэст хөлийг нь хучих ханьгүй байхвий хэмээн хэлгүй дүлий охиндоо санаа зовсоор. Эцэст нь Фэн Шиа Ван Ши гэх барилгачин залуутай гэрлэв. Ван Ши гилжгий толгойтой ч гэсэн тэдний гэр бүлийг ядуу тарчиг болон охинийг нь хэлгүй дүлий гэж голсонгүй хүн сайтай залуу байв. Фэн Шиа бие давхар болж төрөхийн хүндрэлээр насан эцэслэв. Түүнийг аав, ээж, хүү 3-ынхаа хажууд оршуулав. Тэгээд Фэн Шиагийн хүүд Кү гэх гэдэг нэр өгөв. Тийнхүү Жиа Жэн охиноо өнгөрснөөс 3 сарын дараа өөд боллоо. Насан эцэслэхээсээ өмнө намайг Ёу Чин, Фэн Шиа хоёрын дэргэд оршуулаарай хэмээжээ.
Тийнхүү хүргэн Ван Ши 2 зэрэг ажил хийн амжиргаагаа залгуулж Фү Гүй, Кү Гэн гурвуул амьдарч байв. Гэвч Ван Ши ажил дээрээ анхаарал алдан хоёр цемэнтний дунд хавчуулагдан нас барав. Тэр үед Кү Гэн 4 настай байсан бөгөөд цаг үргэлж аавыгаа нэхэх болжээ. Өвөө нь аавыг нь үхснийг, мөн үхэх гэдэг юу гэсэн үг болох тухай тайлбарлаж өгөөд оршуулсан газар нь аваачив.
Кү Гэн оч гэрэлтсэн хар нүдтэй жинхэнэ ачлалтай хүү байв. Засгаас өгсөн 1.5 мү газрын хөвөн аль хэдийн ургаж гүйцсэнд хөвөнгөө түүх ажил гаржээ. Мөн хүүдээ өмнө нь үхэр авна хэмээн амласан байв. Хөвөнгөө түүж байтал хүү нь халуурсныг мэдээд харьж шөл хийж өгөөд үлдсэн хөвөнгөө түүх гээд гартал хүү нь нэгэнт хахаад үхчихсэн байв.
Хүүгийн хахаж үхсэн нь тэдний тийм тарчиг ядуу байсныг харуулна. Хүүдээ амласан үхрээ түүнийг өөд болсноос хойш 2 жилийн дараа авах мөнгө нь бүрдэж нядлуулах гэж байсан хөгшин үхрийг худалдаж авлаа. Тийнхүү Фү Гуй өвгөн Фү Гуй нэрт үхэртэйгээ ийн анжис хагалан аваа нь энэ билээ.
Зочин хэзээ бичсэн: 12:35, 2018-12-8 | |
тендр
Зочин хэзээ бичсэн: 18:20, 2018-12-1 | |
аороаххрх
543245р
Зочин хэзээ бичсэн: 14:40, 2018-11-24 | |
чёбөхаөхө
446586ааө
Зочин хэзээ бичсэн: 14:40, 2018-11-24 | |
яаж авах вэ
Зочин хэзээ бичсэн: 10:36, 2018-11-10 | |
журмаар
Зочин хэзээ бичсэн: 17:04, 2018-11-7 | |
грейндер
Зочин хэзээ бичсэн: 15:44, 2018-10-12 | |
Албадуудын сургалтанд хамрагдах ажилчдын тоо /тухайн өдөрт/
Өдөр
Цаг 16-Oct 17-Oct 18-Oct 19-Oct 22-Oct
8:00 8:00 8:00 8:00 14:00 8:00
Ерөнхий менежер 1 1 1
Бизнес хөгжилийн алба 1 1 1 1
Үйл ажиллагааны алба 2 2 2 3 3 4
Бэлтгэн нийлүүлэлтийн алба 4 3 2 3 3 3
Санхүүгийн алба 4 4 3 3 3 5
Хүний нөөцийн алба 2 3 3 2 2
Маркетинг 1 1 1 1 1
Мэдээлэл технологийн алба 1 1 1
Чанар судалгааны алба 1 1 1 1
Зочин хэзээ бичсэн: 19:41, 2018-10-8 | |
Албадуудын сургалтанд хамрагдах ажилчдын тоо /тухайн өдөрт/
Өдөр
Цаг 16-Oct 17-Oct 18-Oct 19-Oct 22-Oct
8:00 8:00 8:00 8:00 14:00 8:00
Ерөнхий менежер 1 1 1
Бизнес хөгжилийн алба 1 1 1 1
Үйл ажиллагааны алба 2 2 2 3 3 4
Бэлтгэн нийлүүлэлтийн алба 4 3 2 3 3 3
Санхүүгийн алба 4 4 3 3 3 5
Хүний нөөцийн алба 2 3 3 2 2
Маркетинг 1 1 1 1 1
Мэдээлэл технологийн алба 1 1 1
Чанар судалгааны алба 1 1 1 1
Зочин хэзээ бичсэн: 19:32, 2018-10-8 | |
эзэмшигчдийн
Зочин хэзээ бичсэн: 11:59, 2018-9-24 | |
идэвхитэй
Зочин хэзээ бичсэн: 15:44, 2018-9-17 | |
декритны
Зочин хэзээ бичсэн: 09:55, 2018-9-11 | |
тэмдэгийг
Зочин хэзээ бичсэн: 15:11, 2018-8-14 | |
харилцагч
Зочин хэзээ бичсэн: 13:29, 2018-8-14 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant