xvv

1389083572 

Google корпораци автомашин үйлдвэрлэгчид болох Audi, General Motors, Honda, Hyundai болон процессор, график хурдасгуур зэргийг үйлдвэрлэдэг Nvidia компаниудтай хамтран Android үйлдлийн системтэй компьютертай шинэ автомашинууд үйлдвэрлэхээр тохиролцжээ. Google корпораци болон автомашин үйлдвэрлэгчидтэй аль хэдийн гэрээнд гарын үсэг зурцгаасан бөгөөд Android үйлдлийн системтэй автомашины анхны загварууд энэ оны сүүлээр худалдаанд гарах юм байна. 

Дэлхий даяар хэрэглэгддэг ухаалаг гар утасны 80 хувь нь Android үйлдлийн системтэй ба шинээр үйлдвэрлэгдэх автомашинуудын удирдлагыг яг л компьютер шиг удирдаж болохоос гадна ухаалаг гар утас болон таблетаар удирдаж болох аж. Компьютерын тоглоом тоглоод л гудамжаар давхиад байх нь дээ.


Эх сурвалж: www.lag.mn/news/


  • 2425
  • 0
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)