Алмас

Юуны өмнө энэ зааврыг ямар нэг муу зорилгоор ашиглахгүй байхыг хүсье. Мөн ийм боломжтой байдаг тул та бүхнийг өөрийн мэдээллийг хадгалахдаа болгоомжтой хандах сануулга болгон энэхүү мэдээллийг оруулж байна.
Буруу гарын драйвераар нууц үг хийх, нууц үгээ мартах зэргээр нэвтэрч чадахгүй болсон. Эсвэл байгууллагын компьютер өмнөх ажилтан нь ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй, байгууллагын хэрэгцээт мэдээллийг авах зэрэг янз бүрийн шаардлагаар нууц үгийг цэвэрлэх шаардлага гардаг.

1. Windows XP үйлдлийн системийн хувьд
хүмүүсийн хамгаалалт хийхдээ алддаг нэгэн том асуудал байдаг нь Administrator хэрэглэгчид нууц үг өгөөгүй суулгасан тохиолдол байдаг. Ийм тохиолдолд нэвтрэх цонхонд Ctrl+Alt+Del товч дарахад нэвтрэх цонх өөрчлөгдөх ба энэ цонхонд Username талбарт Administrator гэж бичээд хоосон нууц үгээр нэвтэрнэ. Хэрэв нэвтрэхгүй бол энэ арга боломжгүй гэсэн үг. Дараах аргаар нууц үгийг арилгаарай.

Administrator эрхээр орсны дараа Control Panel -> Users хэсэг рүү орж нууц үгтэй хэрэглэгчийн нууц үгийг арилгах буюу шинэчилж нэвтрэх боломжтой болно.

xplogin

2. Hiren's boot CD ашиглан нууц үг арилгах (Windows XP/Vista/7).

Hiren's boot CD бол нэлээн олон хэрэгслийг агуулсан CD байдаг. Үүнийг доорх татах хаягаар орж татаж аваад CD дээр шарах юм уу эсвэл USB диск дээр шарж бэлтгэн доорх видео дээрх шиг нууц үгийг арилгадаг.

Татаж авах:
http://www.hirensbootcd.org/download/


Дүгнэлт:
Хэрэв таны компьютер гэнэт ордог нууц үгээрээ орохгүй болох юм уу, огт нууц үггүй болсон байвал хэн нэгэн ийм аргаар нууц үгийг тань арилгаж өөрчилсөн байх магадлалтай.

Хэрхэн хамгаалах вэ?
1. Ийм байдлаар мэдээллээ алдахаас хамгаалах хамгийн сайн арга нь encryption буюу шифрлэлт хийж мэдээллээ хадгалах арга юм. (Сануулахад шифрлэлт хийсэн код, эсвэл файл нууц үгээ маш сайн хадгалж, эсвэл тэмдэглэж авахгүй бол мэдээллээ сэргээж авч чадахгүй болох эрсдэлтэй.)

2. Компьютерынхаа BIOS, CMOS тохиргоон дээр CD, USB түрүүлж уншдаг тохиргоог өөрчлөн HDD түрүүлж унших тохиргоог хийгээд нууц үг хийж түгжих, компьютерын процессороо түгжиж аюулгүй хадгалж болно. Гэвч маш нууц мэдээлэл агуулж буй бол 1-р арга илүү найдвартай гэдгийг санаарай.



  • 5891
  • 4
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Uuchlaarai miniih nuuts ih hiichiheed marttsan baihgui yu tegeed ordoggui
Зочин хэзээ бичсэн: 2020-07-07 20:37 | |
eniig tataj avah uu
nymochir хэзээ бичсэн: 2019-03-06 15:12 | |
10 дээр Hiren's boot disk сүүлийн хувилбар татаж аваад ажиллах юм байна.

http://windowsten.info/tutorials/5768-how-to-reset-windows-10-account-password
Алмас хэзээ бичсэн: 2016-03-26 18:23 | |
Windows 10 dr ene arga bolomjtoi boluu?
Зочин хэзээ бичсэн: 2016-03-26 17:48 | |



:-)