Урт нэртэй хууль гэж юу вэ? Ямар өөрчлөлт орсон нь Монголчуудын ирээдүйд аюултай вэ?


Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах энэ хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь нийлж зах замбараагүй байсан уул уурхайн зөвшөөрөл, хавтгайрсан замбараагүй уул уурхайг харьцангуй хязгаарлан байгаль орчныг хамгаалж байсан. Харин алт олборлогчид, уул уурхайн цөөхөн компани, гадныхан үүнд дургүйцэж, уул уурхайн хөгжлийг хааж боож байна гэж тэмцсээр ирсэн юм.

Хүн ам маань энэ жил 3 сая болсон ба 10-20 жилийн дараа бид илүү өсөх ч харин ус, хүнсээ устгах, хомсдуулах хуулийн өөрчлөлтийг цагаан сарын битүүний орой ямар ч асуулт, саналгүйгээр, УИХ-ын 50 гишүүн оролцон 38 нь зөвшөөрснөөр баталсан юм. (76 гишүүний тал нь)

Уг хуульд өөрчлөлт оруулсан үндэслэл нь ердөө
*хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алтны тодорхой ордуудыг ашиглах.
гэсэн байгаа юм.

Урт нэртэй хуулийн талаарх буруу ойлголт:


Урт нэртэй хуульд
4.6. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.
гэж заасан байдаг бөгөөд энэ заалтын дагуу олон компанийн лицензийг цуцлахдаа улс нөхөн олговор өгч чадахгүй тул амьдралгүй заалттай хууль гаргаснаас хууль хэрэгжээгүй гэж хүмүүс яриад байгаа юм.
Гэхдээ гол нь:
4.5. Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.
гэж заасан бий. 4.6 нь хэрэгжихгүй байсан байж болох ч 4.5 дугаар заалт нь үйлчлээд, дахин нэмж зөвшөөрөл олгохгүй байгалиа хамгаалаад явж байсан юм. Тиймээс энэ хууль хэрэгжээгүй биш хэрэгжээд явж байгаа ба хуучин зөвшөөрлүүдийг бүрэн цуцалж чадаагүй ч нэмж олгоогүй ээ гэсэн үг.

yagaad
Хуулинд орсон өөрчлөлтүүд нь:

http://www.legalinfo.mn/law/details/224?lawid=224 хаягаар орж бүтнээр нь унших боломжтой.
2.1.2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдахаас өмнө ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ойн тухай хуулийн 8.6, 29 дүгээр зүйл, 30.2, 42.1.5-д заасныг хэрэгжүүлнэ. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-т заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтооно. Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд Усны тухай, Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.”
2.1 дүгээр заалтын энэхүү өөрчлөлт нь олон газар нэмж зөвшөөрөл өгөх боломжийг нээгээд байгаа юм. Уг нь бол өмнө нь арай л шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон Хангайд 200-500м, ус багатай говьд 500-5000м зайтай гэж байсныг 200м болгон шууд заан өөрчилсөн. Гэтэл ус бүрэлдэхдээ ойрын хэдхэн метр зайнаас, бүгд адилхан бүрэлддэг байж таарахгүй. Гол, мөрөн бүр янз бүрийн булаг шанд эх үүсвэрүүдтэй, тэр нь голоос хэдэн арав, зуу янз бүрийн зайнаас эх авч урсаж байдаг. Энэ нь 190см өндөртэй, 150см өндөртэй хоёр хүнд адилхан хувцас өмсүүлж байгаатай адил маш ухаангүй заалт болж байгаа юм. Тэгээд ч Усны энгийн хамгаалалтын бүс яавч Уул уурхайн олборлолтын бүстэй адил байж таарахгүй. Ингээд 4.5-р заалтад хоригдож байсан хорио нээгдэж дахин баахан зөвшөөрөл олгох болчихоод байна. Хүн харахад хууль хэрэгжээд байгаа мэт, хууль яг хэвээрээ байгаа мэт боловч яг хэрэг дээрээ зүгээр л цаасан дээрх зүйл болж хувираад энэ хууль байгаль хамгаалах яг жинхэнэ чадал нь байхгүй болчихож байгаа юм.

Таван Толгой, Оюу Толгойг явуулаад тэндээс олсон ашгаараа бусад асуудлыг шийдэн, тэдгээр уурхайг олборлож дуусаад, нөхөн сэргээсний дараа дараагийн уурхай руу орох боломжтой. Бид үр хүүхдүүддээ хамгийн чухал нь Эрүүл онгон байгаль орчныг үлдээж чадахгүй юм гэхэд яг одоо байгаа хэмжээнээс илүү нэмж гэмтээлгүй үлдээчих хэрэгтэй л дээ.

Энэ хуулиар боломж олгосны дагуу та бидний махыг идэх малын бэлчээр үгүй болж, бохирдож, бас ус нь ширгэж, дээр нь уул уурхайн химийн хорт хаягдлаар бохирдох болно. Бид тэр нутагт бэлчсэн малын махыг иднэ, яваандаа тэр мал үхэж дуусах үед бид идэх хүнс, уух ус ховордон Африкийн улс шиг л болно. Бас бид зун аялах газар, гадаадын жуулчдыг татан аялуулах аялал жуулчлалын салбар маань ч лөөлөө болно. Мөн гадаад руу мах, малын гаралтай бүтээгдэхүүн экспортоор гаргаж худалдах боломж маань ч байхгүй болох нь дээ.
3 дугаар зүйл. Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална. Уг журам, гэрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах зардлыг 100 хувь урьдчилан байршуулах нөхцөл, хяналт тавих төрийн байгууллагын албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагыг тус тус тусгасан байна.
гэж орсон нь 5-10-20-30 жилээр олборлолт явуулсны дараа мөнгөний ханш ямар байхыг тогтоох боломжгүй, байгаль орчинд учруулах хохирол эрсдлийг урьдчилан бүрэн тооцоолох боломжгүй тул ингэж 100% гэж заана гэдэг нь бодлогогүй зүйл юм. Мөн энэ нь Ашигт малтмалын тухай хулийн 38 дугаар зүйлд 38.1.8. Байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх; гэсэн заалттай зөрчилдөж байна.

Мөн бид өнөөг хүртэл алт ухсан компани, уул уурхайг хөгжүүлсэн компаниуд дотроос ер нь олигтой ашиг олж чадаагүй. Гэтэл одоо энэ олон уурхайг дэмжиж, ингэж ухуулаад ашиг олох уу? ҮГҮЙ!!! Тиймээс бид өөрсдийнхөө төлөө тэмцэх цаг иржээ. Бид энэ хуулийг тайван жагсаал цуглаан хийж, бүх өөрийн сувгаар ярьж хэлж тэмцэж, төр засгийн энэ буруу шийдвэрийг буцаах хэрэгтэй байна. Энд хэн нэгнийг буруутгаж, эсвэл шийтгэж, эсвэл зэвсэг бариад тэмцэх талаар яриагүй юм шүү. Бид дэлхийн бусад оронд Америк, Японд байдаг шиг зүгээр тайван, ямар нэгэн хүчирхийлэл, бухимдалгүй жагсаал цуглааныг олон нийтээрээ зохион байгуулан тэмцэхийг уриалж байна. Бүх Монгол залуусаа ирээдүйнхээ төлөө, эх орныхоо төлөө нэгдэцгээе. Бидэнд дуугай суух, ажиглаж харах эрх байхгүй, цаг хугацаа байхгүй. Энэ зүйл дээр л ганцхан тэмцэж, ганц энэ хуулийг бид, яг одоо хамгаалах ёстой. Дэмжиж байвал энэ бичвэрийг хуулан тараагаарай. Нэр, эх сурвалж дурдахгүй байж болно. Хамгийн гол нь олон Монгол хүнд үүнийг ойлгуулъя. Ухаалаг, бас бусад тэмцэж буй хүмүүсийг зөв буруу гэж хардалгүй энэ хуулийн өөрчлөлтийг буцаахын төлөө бид яг одоо тэмцэхгүй бол оройтох болно.

Иймээс Монгол улсын байгаль орчин, гол мөрөн, ой мод, Үндэсний аюулгүй байдал аюулд ороод байна.


shaadiishd


1425139747
2015-3-1,01:07 | Ангилал: Бусад
Илгээх | 2991 хүн уншсан | Бичсэн: xvv

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (2) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
2016 оны сонгуулиар улсаа гэсэн сэтгэлтэй хүмүүс сонгож энэ асуудлаа ярьвал илүү хурдан бүтэх байх.
Зочин хэзээ бичсэн: 12:15, 2016-5-23 | |
Tiim yum baina aa. yah ve humuusee?
Зочин хэзээ бичсэн: 11:18, 2015-3-21 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant