Алмас

Урд нь манай блогт PlayOnLinux програмыг энд танилцуулж байсан. Энэхүү програмыг ашиглан MS Office, тоглоомууд гээд зарим өргөн хэрэглэгддэг Windows програмуудыг хялбархан суулгаж болдог. Хэрвээ та Wine програмыг ашиглан суулгах талаар мэддэг бол PlayOnLinux нь Wine ашиглан суулгахыг маш хялбаршуулсан юм.

Саяхан Adobe Photoshop CS6 програмыг nVidia, ATI дэлгэцийн карттай компьютер дээр суулган ашиглах боломжтой болсон байна. Одоогоор Intel дэлгэцийн карттай компьютер дээр суухгүй асуудалтай байгаа.
Хэрвээ Intel дэлгэцийн карттай тохиолдолд өмнө хувилбар болох Adobe Photoshop CS4 (мөн CS2) мөн суулгах боломжтой.

PhotoshopUbuntu

PhotoshopCS4 ubuntu


Суулгах заавар:

Юуны өмнө дэлгэцийн карт Intel карттай бол болохгүй гэдгийг санаарай.

Суулгахдаа эхлээд PlayOnLinux сүүлийн хувилбар суулгана. Хэрвээ 14.04 Trusty хэрэглэж байгаа бол дараах тушаалаар суулгаарай:

wget -q "http://deb.playonlinux.com/public.gpg" -O- | sudo apt-key add -
sudo wget http://deb.playonlinux.com/playonlinux_trusty.list -O /etc/apt/sources.list.d/playonlinux.list
sudo apt-get update
sudo apt-get install playonlinux 

Үүнийхээ дараа PlayOnLinux нээгээд + тэмдэг бүхий Install товчийг дараад Graphics дотроос Photoshop CS6 сонгоод install хийнэ. Ингэхдээ Browse товч дараад өөрт байгаа Photoshop CS6-гийнхаа суулгац файлыг нь сонгоно. Ингээд л ерөнхийдөө суугаад дуусахад ажиллана. Хэрэв алдаа гараад ажиллахгүй бол дэлгэцийн картыг чинь дэмжихгүй ч юм уу ямар нэгэн алдаа асуудал байна гэсэн үг.


  • 1461
  • 8
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Аан Уучлаарай буруу ойлгогдохоор бичжээ. Би ойрд их завгүй байгаад байна. Тиймээс зааж өгнө гэж бараг худлаа байх. Skype ашиглах гэдэг нь Skype гэх мэт мессенжер ашиглаад доор ирсэн аав ээжтэйгээ харилцаад байж болохгүй гэсэн утгаар бичсэн юм л даа.
Алмас хэзээ бичсэн: 2017-01-02 01:53 | |
баярлалаа алмас хүүд
сайн уу. Скайфаар камер хараад заалгаж болж байнаа. таны цаг зав юу болох болоо. хариу сэтгэгдэл бичсэнийг харалгүй удлаа уучраай
Зочин хэзээ бичсэн: 2016-12-28 10:29 | |
Сайн байна уу,
Харин санаа байгаад сачий хүрэхгүй завгүй л яваад байна. Тэгж байгаад загвараа шинэчлээд мэдээ оруулна гэж бодоод л яваад байна.

Уг нь бол Аль нэг дээр нь сервер байршуулаад жижигхэн вэб аппликэйшн хийчихвэл болох байх.

Эсвэл зүгээр skype суулгачихаад шууд камер хараад харилцаад явбал хэцүү юү?

Хэрэв програм бичих бол PHP дээр л бичвэл амар байх даа. http://asuult.net/nemesis/php/ энд анхан шатны хичээл бий.
Алмас хэзээ бичсэн: 2016-12-16 14:26 | |
сайн уу алмас хүүд энэ өдрийн мэнд хүргэе. Яагаад блогт шинэ мэдээ тавигдахгүй байнаа. завгүй байна уу асуух зүйл байнаа. бага ангийн сурагчдыг эцэг эх асран хамгаалагчид нь хариуцууулан сургуулиас тараах болсонтой холбоотой манай сургуульд эцэг эхийн зүгээс багшид ирснээ мэдэгдэх гэж бөөн юм болж байна. тиймд үүдний хэсэгт байгаа пс дээр тухайн сурагчын кодыг нууц үгтэй нь хийхэд багшиийн пс дээр тэр сурагчын эцэг нь ирсэн тухай мэдэгдэж болох тухай программыг би өөрөө зохиож чадах болов уу. чадах бол ямар нэртэй программ ашиглавал дээр вэ хариу бичнэ уу хүндэтгэсэн Х. Ганхүү
ганхүү (зочин) хэзээ бичсэн: 2016-12-09 11:33 | |
За дээр заавар нэмж орууллаа.

Бас Компьютерын чинь чадал үзүүлэлт хэр вэ? Ер нь RAM сайтай бол XP юмуу, Windows 7 VirtualBox ашиглаж суулгаад дотор нь суугаад хэрэглэчих боломж бас байдгийг мэднэ биз дээ.
xvv хэзээ бичсэн: 2015-07-20 22:19 | |
todorxoi tailbarlaad ogooch.yaj suulgadag talar zuragtai zuger l bolomjtoi geed bichtsen bna
Зочин хэзээ бичсэн: 2015-07-18 23:15 | |
Яг юу мэдмээр байгаагаа тодорхой бичээрэй. PlayOnLinux бол Software Center дотор байгаа.
xvv хэзээ бичсэн: 2015-06-02 02:21 | |
Бүүр сайн дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бна
Зочин хэзээ бичсэн: 2015-06-01 19:01 | |



:-)