Алмас

Блогоо ер нь ойрын хугацаанд завгүй гэдэг шалтгаар бичихгүй хаясан байгаагаа цааш үргэлжлүүлээд вэб програм хөгжүүлэлт, сисадмин талдаа жижиг сажиг ч хамаагүй өөрт тулгарсан асуудлаа шийдэх гэх мэт байдлаар хөтөлж явъя гэж шийдлээ. Түр толгойгоо амраангаа бичиж байя. Нэг хэсэг бичих юм олдохгүй байсан одооноос яг ажил, сонирхдог зүйлээ хөтлөөд явбал багагүй зүйл тэмдэглэгдэх байх. Тэгэхээр түр ажлаа хойш тавиад шийдсэн асуудлуудаа ч юм уу оруулаад явдаг, эргээд өөрөө хардаг, бусад нь ороод уншдаг мэдээллийн бааз болгохоор шийдлээ. Дусал блогийн хувьд энгийн хүмүүст зориулж хөтөлдөг тул хэт мэргэжлийн юм бас ойлгомжгүй байх болов уу гээд http://almas.dusal.net блогоо бас идэвхтэй хөтөлж явъя гэж бодож байна. Тэгэхээр та миний хувийн блогоор бас зочилж байгаарай. blogmn.net-ын хөгжүүлэлтийг бас идэвхжүүлж гар утсанд тохирсон респонсив, илүү үзэмжтэй загваруудыг хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа.

Нээлттэй эх ба хувь нэмэр оруулах

Нэг хэсэг хүмүүс нээлттэй эхийн орчуулга нэлээн их хийдэг байсан одоо багассан юм шиг. Зарим гадаад орнуудад бол Технологи, програм хөгжүүлэлт, орчуулгын чиглэлээр г.м сурдаг оюутнууддаа Их Сургуулийн багш нар нь Википедиад сайн мэдээ бэлдэж оруулах, нээлттэй эхийн тухайн улс орны хэл дээр төслүүдэд хувь нэмэр оруулах, орчуулга хийж зэрэг байдлаар даалгавар өгч түүгээрээ оюутнуудаа дүгнэж мөн түүгээрээ тэдний практик амьдралд бусадтай хамтран ажиллах, том төслүүд дээр оролцож ажиллах ур чадварыг ч нэмэгдүүлдэг гэж байгаа. Уг нь тэгээд явбал Монгол хэл дээр програм, интернэт мэдээллүүд ихтэй болно гэж боддог юм.

Энэ удаад Transifex сайтыг танилцуулъя. Энэ сайт нь програмын мэдлэггүй байсан ч ямар ч хүн програм, вэб үйлчилгээнүүдийн орчуулгад өөрийн хувь нэмрийг оруулах боломжтой сайт юм.

Миний хувьд бол өөрийн хэрэглэдэг Disqus.com сайтын Монгол орчуулгыг урд нь хийж өгч байсан ба, одоо Roundcube вэб мэйлийн програмын орчуулгыг эхлүүлээд явж байгаа.

За тэгээд их амархан л даа Бүртгүүлээд шууд учрыг нь олж ч болно.

Хэрхэн яаж?

  1. Transifex.com сайт руу ороод баруун дээд Login гэсэн товч дээр дараад Github, Google, Linkedin дээр бүртгэлтэй бол тэр бүртгэлээрээ нэвтэрч болно эсвэл Create an account гэсэн дээр дараад бүртгүүлнэ.
  2. Explore цэс рүү ороод өөрийн орчуулгыг нь хийх хүсэлтэй програмаа хайлтаас хайж олоод орно. Жишээ нь би Roundcube.
  3. Доошоо гүйлгээд Монгол хэлээ олно. Хэрэв байхгүй байвал Request language гэсэн товчийг дараад шинэ хэл оруулах хүсэлт гаргана. Ингээд хүсэлтийг зөвшөөрч хэл үүсгэж өгвөл орчуулгаа эхлүүлээд хийгээд явах боломжтой болно.
  4. View glossary товчийг дараад бүх үгийн санг харж болно.
  5. Орчуулгад оролцохдоо Join Team товчийг дараад хэлээ олж сонгоод орчуулгын багт нэгдэнэ.
  6. Ингээд нэгдсэн бол Монгол хэл рүүгээ сонгож ороод ангиллаас орчуулах ангиллаа сонгоод Translate товчийг дарахад орчуулын цонх руу орно.Transifex
  7. Орчуулгын цонх нь зураг дээрх байдлаар (дарж томруулна) байх ба зүүн талд орчуулах үгнүүд гарч ирж сонгоход баруун талд орчуулах үг дээрээ гараад доор нь орчуулгаа хийж явна. Ингэхдээ орчуулгаа бичээд шууд Tab дарахад хадгалагдаад дараагийн орчуулга руу шилждэг.
Ийм хялбархан аргаар орчуулах боломжийг олгодог вэб сайт байдаг. Мөн .po, .php зэрэг форматаар татаж аваад компьюер дээрээ Poedit, Virtaal зэрэг програмаар орчуулгаа хийгээд буцаагаад хуулсан ч болно.

Мөн та заавал Transifex гэлтгүй өөрийн орчуулах програмын орчуулгын файлыг татаж аваад орчуулаад програм хөгжүүлэгчид мэйлээр илгээж ч бас болно. Мэдээж хүмүүс л юм болохоор мэйлээр харилцаад, ямар ч байдлаар хамтран ажиллах боломж ч бий.

Мөн Transifex-ийн хувьд өөрийн ямар нэгэн програмыг нээлттэй орчуулах, орчуулуулах ч боломжтой. Харин энэ нь бол 30 хоногийн туршилтын хугацаа үнэгүй цаашаа төлбөртэй байдаг юм байна.

За үүний дараа Github ашиглах талаар хялбархан жижиг заавар оруулаад эхлэх болно оо.

Энэ ташрамд мөн Монголын бараг хамгийн идэвхтэй хөгжүүлэгдсэн, нэлээд томоохон нээлттэй хөгжүүлж буй төсөл болох http://toli.query.mn/ сайтыг мөн танилцуулъя. Энэ толийг та өдөр тутамдаа ашиглаж болох ба мөн та өөрөө бүртгүүлээд үг нэмээд, хөгжүүлээд явж болно. Энэхүү толь бичиг нь Я.Цэвэл багшийн Монгол хэлний том ногоон толийг хөрвүүлж оруулсан програм билээ. Монгол бичгийн хэсэг нь дутуу байгаа тул та бүхэн боломжоороо Монгол бичгийг оруулахад оролцож дуусгаарай.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

heading
more appreciating blog! Great internet site! It looks extremely good! Maintain a good job!| you are rocking man…!

Chris A. Francis (зочин) хэзээ бичсэн: 2021-02-25 23:07 | |
I am genuinely grateful to the owner of this web site who has shared this enormous piece
of writing at at this time.
Crack Software (зочин) хэзээ бичсэн: 2021-02-22 07:17 | |
this is very informative and intersting for those who are interested in blogging field.
Crack Software (зочин) хэзээ бичсэн: 2021-02-21 08:43 | |



:-)