Киборгууд бодит амьдралд ойртож байна

1444106362
BrainGate хэмээх тархи судлаач эрдэмтэд, инженерүүд, компьютер, математикийн судлаачид хамтарсан консорциум Nature Medicine сэтгүүлд нэгэн сонирхолтой мэдээлэл хэвлүүлжээ.

Уг эрдэмтдийн багийн уг  ажлын өмнөх хувилбаруудаараа хүний нүдний хөдөлгөөнөөр бичиг шивих, робот гарыг тархиар удирдан кофе уух зэрэг үйлдлийг хийж байжээ.

Энэ удаад тэд мөчдөө алдсан 2 хүний тархинд жижиг мэдрэгчийг суурилуулан тэр мэдрэгчдээс мэдээлийг хүлээн авч компьютерын дэлгэц дээрх курсорыг удирдсан байна. 2 хүнийг T6 ба T7 гэж кодлон нэрлэсэн ба туршилтанд оролцогчид 30 минутын дотор үйлдлийг гүйцэтгэжээ. Видео дээр хэрхэн үйлдлийг гүйцэтгэсэн бичлэгийг үзүүлсэн болно.

Эрдэмтдийн баг одоогоор зөвхөн курсор хөдөлгөж байгаа ч тэдний зорилго нь зөвхөн компьютерыг оюун санаагаар удирдах биш цаашид робот мөч удирдах боломжтой болгохын тулд ажиллаж байгаа гэж хэлсэн байна.

Ингээд бодохоор кинон дээр гардаг Киборгууд буюу хагас хүн, хагас роботууд ирээдүйд бүтээгдэхэд ойртож байна даа гэж бодогдож байна.




Эх сурвалж: http://www.bloomberg.com/news/articles/2015-09-29/watch-two-people-with-brain-implants-control-computers-with-their-thoughts
2015-10-6,12:36 | Ангилал: Мэдээ
Илгээх | 194 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
idiomatic-dormant
idiomatic-dormant