Фонттой холбоотой асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? 2-р хэсэг Япон, Солонгос, Хятад зэрэг зүүн өмнөд азийн орнуудын бичгийн фонт таниулах.

1. Япон, Хятад, Солонгос зэрэг хэл дээр бичсэн зүйлийг танихгүй байна яах вэ?
2. Крилл үсгээр хийгдсэн програм арзайгаад уншиж болохгүй байна яах вэ?

(Энэ заавар Windows XP системд зориулагдсан ба Windows 7 системд бол өөр байдаг. Зарим мэдээллийг сэтгэгдлээс хайж олж авна уу.)
Windows суулгах үедээ зүүн өмнөд азийн орнуудын хэлийг суулгаагүй тохиолдолд таньдаггүй боловч үүнийг нэмж амархаан суулгах боломжтой. Үүний тулд танд интернет эсвэл XP суулгац CD байх хэрэгтэй.

Бэлтгэл:
  • Windows-ын суулгац диск байгаа бол диск уншигчдаа хийнэ. Хэрэв Windows XP суулгац CD байхгүй бол энд дарж эсвэл энд дарж файлыг татаж авaaд ажиллуулж задална.
Тохируулах:

1.  Start -> Control Panel -> (Date, Time, Language, and Regional Options) -> Regional and Language Options -> Languages -> Intstall fonts for East Asian languages гэсэн бичгийн урд талыг чагтлаад OK товчийг дарж суулгана. Хэрэв Windows-ын суулгац хатуу дискэнд чинь байгаа эсвэл дээр татаж авсан файлыг задалсан бол CD хий гэсэн сануулга гарахад OK дараад i386 хавтсыг сонгоно.

2. Мөн Unicode биш програмууд арзайгаад уншигдахгүй байх тал байдаг.
(Япон, Хятад ч мөн адил.) Ийм тохиолдолд Regional and Language Options цонхны Advanced хэсэгт Language for non-unicode programs хэсэгт зохих хэлээ сонгох хэрэгтэй. Жишээ нь хуучны Монгол програмууд арзайгаад байвал энэ хэсэгт Mongolian гэж сонгох хэрэгтэй юм. Харин Do you want to restart? буюу компьютераа дахин эхлүүлэх үү гэсэн асуултанд заавал тийм (Yes) гэж сонгох хэрэгтэй байдаг. Энэ тохиолдолд үгүй гэж сонговол дараа нь компьютер унтрааж асаасан ч гэсэн үйлдэл биелдэггүй гэдгийг анхаараарай!

(Бас нэг хүмүүсийн мэддэггүй анхаарах зүйл бол Windows XP системд нэгэн алдаа байдаг бөгөөд энэ юникод биш програмын кодлолын тохиргоог Mongolian дээр тохируулсан тохиолдолд крилл үсгийг уншихад асуудалгүй байдаг боловч шинээр CD-ROM суулгахад компьютер гацаж алдаа гардаг. Мөн  SanDisk USB drive зэрэг зарим USB flash диск өөр дээрээсээ CD-ROM хэлбэрээр танигддаг нь ингэж гацаадаг. Энэ тохиолдолд English дээр тохируулж таниулсны дараагаар буцааж Монголоор тохируулах боломжтой байдаг.)


Дүрс бичлэгт зааварчилгаа:



Гарын драйвер:

Windows 7 дээр гарын драйвер тохируулах:


2008-2-6,22:42 | Ангилал: Windows
Илгээх | 23184 хүн уншсан | Бичсэн: xvv

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (36) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Яг ямар алдаа вэ? Тодорхой зураг хөрөгтэй ч юм уу яг алдааны бичиг мэдээлэлтэй харуулахгүй бол далдыг харж чадахгүй шүү дээ ирмэх
Алмас хэзээ бичсэн: 17:35, 2017-2-20 | |
windows 10 64bit дээр нэг фонт нэмж суулгах гэсэн алдаа заагаад суухгүй байх юм
Зочин хэзээ бичсэн: 00:55, 2017-2-18 | |
Ойлгосонгүй яг юуг хаанаас татаж авч яаж суулгасан бэ? Юуны үсэг жижигхэн болсон бэ?
Алмас хэзээ бичсэн: 13:16, 2015-9-9 | |
Unicode suulgasan chin usegnuud n jijighen bolchloo yaj zasah we?
Зочин хэзээ бичсэн: 09:02, 2015-9-9 | |
Болно болно. Япон гэдгийг нь Солонгос гэж сонгоод болох ёстой. Дагаад хийгээд үз дээ.
Алмас хэзээ бичсэн: 18:59, 2015-5-11 | |
Сайн уу? Энэ XP CD-ний шаардлаггүй доорх сэтгэгдлийг шууд хийж болох уу? youtube-n заавараар орсон M.U.C tv гээд сонгож байна тэр нь даанч яг дуурайлгаад оръё гэсэн байдаггүй. Би солонгос руу майл бичих гэсэн надад тусална уу?
Нар (зочин) хэзээ бичсэн: 12:05, 2015-5-11 | |
Windows 7 дээр Япон, Солонгос фонт суулгах
Доор win7 хэзээ бичсэн: 11:27, 2012-1-29
гээд сэтгэгдлийг хараарай. Тэр видео дээр хэрхэн Солонгосоор бичих гараа тохируулах тохиргоо байгаа.

Харин харагдац бүгдийг нь Солонгос болгоно гэвэл Window 7 Home, Ultimate, Professional аль хувилбар гэдгээсээ хамаараад зарим нь болохгүй байгаа.
Хууль бус буюу кракдаж эвдээд, хэлний багцыг тусад нь татаж суулгаж болдог. Ингэхдээ Vistalization гээд тусдаа кракддаг програм байдаг. Тэрийг нь суулгаад, дараа нь хэлний багцыг тусд нь Маикрософтын сайтаас татаж суулгаж байсан. Хэрэгтэй гэвэл сэтгэгдэл бичээрэй. Дараа нь заавар бэлдэж оруулж өгье.
Алмас хэзээ бичсэн: 11:26, 2015-5-11 | |
XP CD гэж юу юм бэ? CD ашиглах боломжгүй komputert ямар тохиргоо хийх вэ? Таны өгсөн youtube; uninstall software windows гээд орсон энэ нь XP CD-ний оронд хиийх заавар уу? Энэ зааварын дагуу хийхээр XP CD-ний үйлдэлийг хиййлээ гэж ойлгож болох уу? Уучлаарай би англи хэлдээ муу ойлгоорой гэж хүсье! Үйлдэлийн систем-windows7.
Нар (зочин) хэзээ бичсэн: 10:47, 2015-5-11 | |
Сайн байна уу? Солонгос фонд татах гэсэн юм.Миний компьютер жижиг ipad шиг CD унших боломжгүй. Дээрх татсан болдоггүй.Үйлдлийн систем нь Windows7 Үүнийг яаж хаанаас татах вэ? Тусална уу! энэ XP CD гэж юу юм бол оо?
Нар (зочин) хэзээ бичсэн: 22:14, 2015-5-10 | |
Асуултаа оллоо
Хэрхэн ухаалаг асуулт асуух вэ гэсэн зааврыг уншаад сайтаас хайж явсаар асуудлаа шийидлээ. Баярлалаа, асуултанд маань хариулт хэрэггүй боллоо. Дараах заавраар фонтоо устгадаг юм байна. Баярлалаа

Click Start, and then click Run.
Type the following command, and then click OK:
%windir% onts
Click the font that you want to remove. To select more than one font at a time, press and hold the CTRL key while you select each font.
On the File menu, click Delete.
When you receive the "Are you sure you want to delete these fonts?" prompt, click Yes.
Зочин хэзээ бичсэн: 06:46, 2012-12-14 | |
Control Panel ->Regional and Language settings дотор Advanced хэсэгт nonunicode programs... гэснийг нь English болгоод үз.
Алмас хэзээ бичсэн: 06:45, 2012-12-14 | |
Arial Mon-г ашигламааргүй байна
Сайн уу? Админаа,
Хүмүүсийн Arial Mon фонтоор бичсэнийг нээхэд танигдахгүй арзайж харагдуулдаг болгомоор байна. Учир нь Arial Mon фонтоор бичсэнийг нь анзааралгүй дарга руугаа файлаа явуулж загнуулаад байх юм. Би Control panel/Font-оос Arial Mon-г устгасан, бас Contol panel/add or remove program дотроос Monkey-г устгасан боловч Arial Mon-оор бичсэн файлыг уншиж болоод байх юм. Ямар тохиргоо хийж Arial Mon-оор бичсэнийг хүлээж авдаггүй, заавал хөрвүүлдэг болгох вэ найзаа? туслаач.
Зочин хэзээ бичсэн: 06:32, 2012-12-14 | |
Дээрх нийтлэлийн 2-рхыг хий...
Алмас хэзээ бичсэн: 16:49, 2012-11-16 | |
сайнуу, би орос мэргэжлийн программ ашигладаг юм, компьютерээ форматлачаад дахиад нөгөө орос программаа суулгасан. гэтэл программын үсэгнүүд танихгүй байна. regional language-g russian болгосон, realmon, mongolian encoding convertor суулгаад нэмэр алга, бүх орос фонтуудаа суулгалаа. болдоггүй ээ, туслаач
bb (зочин) хэзээ бичсэн: 15:03, 2012-10-30 | |
Soko
Uneheer ih bayarlalaa nadad mash ih heregtei bsan zuilee zaavriin daguu hiigeed bolchloo. Amjilt husie баяртай байна
Зочин хэзээ бичсэн: 12:48, 2012-10-27 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant