Алмас

Apache + RewriteEngine + htaccess

localhost дээрээ энэ тохиргоог өнөөдөр л хийж сурлаа.

.htaccess file ашиглан RewriteEngine тохируулдаг даа. Тэрийг localhost Apache дээрээ идэвхижүүлж өгөх ёстой юм байна. Тэрийг нь өнөөдөр л мэдлээ. Ингэхдээ:

  1. Apache-н тохиргооны httpd.conf файлыг олж notepad юмуу өөрийн дуртай текст засварлагчаар нээгээрэй. (ихэвчлэн Apache-ийн conf, config гэсэн хавтсан дотор байдаг)
  2. httpd.conf file дотроос LoadModule rewrite_module modules/mod_rewrite.so гэсэн мөрийг олоод мөрний хамгийн урд талын # чагтыг арилгана.
  3. Дараа нь AddModule mod_rewrite.c гэснийг хайж олоод мөн адил #-ийг арилгана.
  4. Файлаа хадгалаад гараад Apache-аа унтрааж асаана. Restart

За одоо ажиллаж байгаа эсэхийг шалгая...




.htaccess гэсэн нэртэй текст файл үүсгэнэ. урдаа цэгтэй гэдгийг анхаараарай. Windows дээр ийм цэгээр эхлэсэн файл үүсэхгүй байвал хаа нэгтэйгээс хайж олоод хуулж авч болно. Эсвэл миний хэрэглэдэг арга веб сервер рүүгээ нэг текст файл хуулаад нэрийг нь сольчихоод буцаагаад хуулаад авчихдаг Wink За тэгээд.htaccess файл дотроо дараах кодыг хуулаад тавьчих.

Options +FollowSymLinks
RewriteEngine On

Энийгээ өөрийн локал сервер дээрх дурын хавтсанд хуулаад тэр хавтсаа дуудаад үз дээ.

/rewrite-testfolder/.htaccess

- Хэрвээ RewriteEngine суусан бол алдаа гарахгүй.
- Хэрэв 500 гэсэн алдаа заагаад байвал суугаагүй байна гэсэн үг. Үйлдлээ дахиад шалгаарай. Файлаа хадгалсан уу? Аpache-аа Restart хийсэн үү?
Бичсэн: хүү | цаг: 12:02 | Веб мастеруудад

  • 3723
  • 2
  • 3

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

.htaccess файл ашиглаж apache тохиргоог өөрчлөх боломжтой байдаг. Үүнийг localhost дээр туршихын тулд дээрх байдлаар тохируулахгүй бол apache суусны дараа .htaccess файлыг шууд уншдаггүй.

Жишээ нь blogmn.net/dusal гэдэг хаягийг шууд dusal.blogmn.net рүү зааж байхыг ийм байдлаар тохируулж өгсөн байгаа. г.м илүү ихийг мэдэхийг хүсвэл Google-ээр хайгаад уншаарай, зөндөө их юм байгаа.
xvv хэзээ бичсэн: 2008-10-11 11:00 | |
Ингэж тохируулсанаар ямар бололцоонд хүрдэг вэ.Үүнийгээ цааш юунд ашиглах вэ.Энэ талын мэдлэг муутай учир ойлгохгүй байгаа тул хүлцэж үзнэ үү
Ингэж тохируулсанаар (зочин) хэзээ бичсэн: 2008-10-11 10:46 | |



:-)