xvv

http://3apaa.blogspot.com/2008/06/blog-post_17.html

Тайлбар:
Гар утасны нэгж унагадаг хэд хэдэн төрлийн вирүс байж болно.
1. Автоматаар дуудлага хийдэг вирүс. Ийм вирүс байлаа гэхэд ихэнхидээ таны утсан дээрх утасны дугаар руу ийм вирүсүүд залгадаг. Тэгэхээр тэр залгасан дугаарууд таны таньдаг хүн авсан байх ёстой гэсэн үг. Аваагүй бол нэгж унах ёсгүй. Харин авчихаад тийм удаан сонсоод байх хүн гэж байхгүй. Өө энэ утас нь дарагдаж дээ гээд л таслана шүү дээ. Энэ бол зөвхөн хорлох зорилготой вирүс. Маш ховор байдаг.

2. Таны sim картны мэдээллийг хуулбарлан авсан байж болно. Энэ нь ихэвчлэн гадуур утсанд дуу хийх, код гаргах г.м үйлчилгээний үед хийгддэг. Гэхдээ яг ижил дугаарууд нэгэн зэрэг нэг үүрэн сүлжээнд ажиллах боломжгүй. Таны утсыг асаалттай байх үед таны дугаараар дахин тухайн систем рүү нэвтэрч дуудлага хийх боломжгүй гэсэн үг. Харин унтраалттай байх үед дуудлагууд хийгдсэн байж болно. Гэхдээ бас л ховор тохиолддог.

3. Таны утсаар дамжуулан дуудлага хийдэг вирус. Энэ тохиолдолд ихэвчлэн таны утас тухайн сүлжээнд direct call хийх нэмэлт үйлчилгээтэй байх шаардлагатай байдаг. Ямар ч байлаа гэсэн энэ тохиолдолд таны утаснаас огт мэдэхгүй утас руу залгагдсан байна гэсэн мэдээлэл тухайн гар утасны компаний сервер дээр хадгалагдаж үлдсэн байх ёстой. Мөн үүнтэй зэрэг ямар нэгэн дугаар таны утас руу холбогдсон байж болно.  Энэ мөн бүртгэгдсэн байх учиртай. Тэгвэл үүнийг хөөгөөд гэмт этгээдийг олж болно.

За тэгэхээр эдгээрээс дүгнэхэд гар утас вирүстсэнээр төлбөр өндөр гардаг гэдэг бол маш эргэлзээтэй юм. Тухайн үүрэн телефоны сүлжээ нь магадгүй вирүстээд хүмүүсийн яриаг их гаргасан, хэн нэгний төлбөрийг өөр хүн рүү шилжүүлсэн байж болно. Ийм тохиолдолд тухайн компани хамгаалж чадаагүй буруутай учир хэрэглэгчдийг хохироох ёсгүй!

Бас нэг амьдрал дээр тохиолддог зүйл бол тухайн үүрэн телефоны компанид ажиллагсад хэрэглэгчдийн төлбөр дээр өөрийн төлбөрийг нэмэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэ нь ихэвчлэн нэг хүнээс маш бага багаар авах буюу таны нэг минутын ярианы төлбөр 50төгрөг бол таны яриаг 1 минут 10 секундээр тооцдог, хэрэв бүрэн бус минутыг 1 минутанд тооцож төлбөр авдаг бол таны яриа 1 минут хүрээгүй байхад 1 минут 1 секунд гэж бүртгээд үлдсэн төлбөр нь тухайн этгээдийн данс руу орох хэлбэрээр програмчилдаг. Үүнийг мэдээж өндөр мэдлэгтэй инженерүүд хийдэг. Олон тооны хэрэглэгчдээс зэрэг авдаг бөгөөд үүнийг шимэх гэж нэрлэдэг ба хэт их шуналтаагүй бол нэг хүний төлбөр дээр уг нь бол ихээр нэмэгддэггүй. Тэгээд ч энэ бас л хэрэглэгчийн буруугаас, гар утас нь вирүстсэнээс болсон хэрэг биш учир хэрэглэгчдийг хохироох ёсгүй.
Харин тухайн компани хулгайч ажилчныг олж шийтгэж, өөрийн компанийг хохиролгүй болгох, хулгай хийсэн этгээдийг эрүүгийн хуулиар шийтгэх ёстой байх.

За тэгээд хүмүүст иймэрхүү зүйл тохиолддог бол эсэргүүцэх хэрэгтэй. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газруудад хандах, сонин, сэтгүүл, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацах хэрэгтэй байх. Skytel бас иймэрхүү асуудлууд гаргадаг. Mobicom ч бас ийм хулгай хийсэн инженерүүдээ ажлаас нь халж байсан гэж сонсож байсан боловч баталгаагүй эх сурвалжаас авсан мэдээлэл. Гэхдээ олны үг ортой гэдэг дээ...

  • 4279
  • 0
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)