Ubuntu суулгах дэлгэрэнгүй заавар зааварчилгаа

Монголчууд бид Microsoft компанийн бүтээгдэхүүнүүдийг хууль бусаар үнэгүйгээр хэрэглэсээр ирсэн. Хэзээ нэгэн цагт энэ нь хязгаарлагдаж, хуулийн дагуу арга хэмжээ авагдаж эхлэх нь гарцаагүй. Тэр цагт таньд програмыг худалдаж авах, эсвэл өөр үнэгүй програм хэрэглэх гэсэн сонголттой зайлшгүй тулгарна. Магадгүй та энэ бичлэгийг яг тийм зүйлтэй тулгарчихаад уншиж суугаа ч байж магадгүй. Тиймээ та зөв газраа орж ирсэн байна.

Ингээд та бүхэнд нээлттэй эх бүхий үнэгүй үйлдлийн систем Ubuntu (Linix) үйлдлийн системийг хэрхэн суулгаж, хэрэгтэй тохиргоог хийх талаар өөрийн туршлагатаа тулгуурлан багахан зөвлөгөө өгье big grin
Хэрвээ та хүсвэл Монгол хэл дээр ч компьютерээ ашиглаж болох юм. Бас Орос, Япон, Герман, Хятад гээд өөрийн хүссэн хэл дээр ашиглах боломжтой. Хууль зөрчөөгүй, бас үнэгүй.

Шаардагдах зүйлс:
1. Компьютерын тань RAM 256mb-аас багагүй, хатуу дискний зай 4Gb-аас багагүй сул зай байх хэрэгтэй.
2. Интернет холболт. (аль болох хурдтай байх)
3. Ubuntu суулгац CD. (Хэрвээ бэлэн Ubuntu суулгац CD байхгүй бол энд дарж disk image файл татаж аваад хоосон CD дээр шарж бэлдээрэй.)

(Маш ховор тохиолдолд суулгах явцад дискний partition үйлдэл дээр цахилгаан тасарч компьютер унтарвал бүх зүйлээ алдаж болзошгүй тул аль болох хэрэгтэй зүйлсээ хуулж авахыг зөвлөе. Хэрвээ азгүй тохиолдлоор ийм явдал тулгарвал дахиж оролдолгүй сэргээж чадах хүнд хандаж хэрэгтэй зүйлсээ сэргээлгэж аваарай! Монголд маань иймэрхүү зүйл тохиолдох эрсдэлтэй тул сануулах нь зөв болов уу.)

Суулгах үйл явц:
Видеогоор ерөнхий суулгах үйл явцыг харуулсан бөгөөд доор нэг бүрчлэн тайлбарлаж нэмээд зарим гол хэрэгтэй зүйлс суулгах талаар оруулав:

Хэл сонгоно: (Дараа нь нэмээд хэлнүүдийг суулгаж болох тул эхлээд суулгахдаа English сонгосон нь дээр болов уу.)

Хэрэв компьютер тань 384мб-с дээш (RAM) шуурхай санах ойтой бол Select Try Ubuntu without any change to your computer сонголтоор ороорой. Хэрэв 256-384мб бол Install Ubuntu сонголтоор:

Ингээд доорх байдлаар таны компьютер асах болно.

Хэрвээ та Windows үйлдлийн системтэй хамт суулгаж Dual boot байдлаар хэрэглэх гэж байгаа бол энд дарж зааврын дагуу суулгана уу! Эсвэл хэрвээ компьютерийн дундаас дээш мэдлэгтэй бол System->Administration->Partition Editor нээж линукс суулгах хоосон зай бэлдэж өгөх хэрэгтэй. Хэрвээ та энэ талаар тодорхой мэдлэггүй бол юуны өмнө видеог үзэж хэрхэн сул зай үүсгэж байгааг хараарай. Өөртөө итгэлгүй байгаа бол энд дарж зааврын дагуу суулгана уу!


 

Ингээд сул зайгаа үүсгэсэн бол дэлгэц дээрх Install дүрсийг хулганаар 2 дарж нээж суулгалтаа эхлэнэ:

Эхлээд хэлээ сонгоно:

Цагийн бүсээ сонгоно:

Хэрэв шаардлагатай бол гарын байрлалаа сонгоно (Англиаар сонгоорой, сүүлд Монголыг нэмж оруулах болно):

Дискний зай бэлдэнэ. Хэрвээ дискэн дээр чинь хэрэгтэй зүйл байгаа юмуу Windows хамт суулгаж хэрэглэх бол Use entire disk гэснийг огт сонгож болохгүй. Ингэвэл таны диск дээрх бүх зүйлийг устгаж суулгах болно. Хэрвээ эхлээд дээр дурдсаны дагуу хоосон зай үүсгэсэн бол Use the largest continuous free space сонголтыг сонгоно.

What is your name? хэсэгт өөрийн жинхэнэ нэр
What name do you want to use to log in? хэсэгт нэвтэрч орохдоо хэрэглэх нэр
Choose a password хэсэгт нууц үгээ 2 талбарт давтан оруулна.

Дараагийн хэсэгт таны тохиргоог нийтэд нь харуулах бөгөөд Install товч дарж суулгалтыг эхлэнэ.

Суулгаж дуусах хүртэл хэдэн минут хүлээнэ үү:

Суулгаж дууссан дараа Restart now товчийг дарж компьютерыг дахин ачааллана:

Remove the Ubuntu CD and press ENTER to continue гэж гарч ирэх бөгөөд CD уншигчаасаа CD-ээ гаргаж аваад Enter товч дараарай:

Компьютер дахин асахад шинэ суусан ubuntu руу орно.

Ингээд асчихлаа. Одоо суулгах үед оруулсан нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан нэвтрээрэй:


За асчихлаа:


Ингээд та Өбүнтү суулгачихлаа.

Интернет холболт тохируулах:
Хэрвээ таны интернет холболт нэр нууц үг ашигладаг бол та интернет холболтын тохиргоо хийх хэрэгтэй. Үүний тулд эхлээд terminal нээнэ. terminal бол Ubuntu-ын командын мөр бөгөөд цаашдаа бид энэ хэрэгслэлийг байнга хэрэглэх болно. Ингээд l Applications > Accessories > Terminal гэж ороод сайн байна уу гэж хэлцгээе winking:

Ингээд terminal дээр дараах командыг өгнө: sudo pppoeconf нууц үг шаардах бөгөөд Ubuntu-ынхаа нууц үгийг өгнө.
Үүний дараа цонх нээгдэхэд сонгох асуултууд гарч ирвэл enter командаар сонгоод User name оруул гэж гарч ирэхэд нь интернет холболтынхоо нэрийг оруулаад password хэсэгт интернет холболтынхоо нууц үгийг оруулна.
Ингээд интернет холбогдох болно.

(Терминаль дээр Ctrl+V товчийн хослол ажиллахгүй бөгөөд хуулж тавихдаа хулганы баруун товчийг ашиглаарай)

Medibuntu
Одоо Ubuntu-д хэрэгтэй нэмэлтүүдийг суулгаж өгье. Дараах командуудыг ээлжлэн terminal дээр өгөөрэй.
  • sudo wget http://www.medibuntu.org/sources.list.d/karmic.list -O /etc/apt/sources.list.d/medibuntu.list
  • sudo aptitude update && sudo aptitude install medibuntu-keyring -y && sudo aptitude update
Хаалттай кодекууд (Restricted Codecs) суулгах

Ubuntu flash, java болоод зарим кодекуудыг лицензын эрхийн дагуу анх суухдаа өөртөө багтаагаагүй байдаг. Иймд суулгах хэрэгтэй. Мөн terminal-д дараах командыг өгнө.

  • sudo gedit /etc/apt/sources.list

Текст засварлагч нээгдэх бөгөөд тэндээс intrepid-backports main restricted universe multiverse гэсэн үгтэй 2 мөрийг хайж олоод урд талын чагт тэмдгийг арилгана # :

  • deb http://archive.ubuntu.com/ubuntu/ karmic-backports main restricted universe multiverse
  • deb-src http://archive.ubuntu.com/ubuntu/ karmic-backports main restricted universe multiverse

Ингээд Save товчийг дарж хадгалаад хаагаарай.
Одоо terminal-д дараах командыг өгнө. Энэ нь flash, java болоод бараг ихэнхи кодекуудыг компьютерт тань суулгаж өгөх болно.

  • sudo aptitude update && sudo aptitude install ubuntu-restricted-extras libdvdcss2 -y

Системийн хурдыг нэмэх

Ubuntu өөрөө хурдан. Гэхдээ та илүү хурдыг хүсч байна уу? Зарим програмууд тухайлбал Firefox, VLC, GIMP зэрэг байнга хэрэглэдэг програмууд чинь нээхэд удаан санагдаж байвал Preload-ыг суулгаарай энэ нь RAM-д урьдчилан нөөцлөж байгаад програмуудыг илүү хурдан нээдэг. (Windows-ын SuperFetch-тэй төстэй) Суулгах бол доорх командыг өгнө.

  • sudo aptitude install preload

Програмууд суулгах

Одоо Adobe Acrobat Reader, Skype VLC тоглуулагч суулгая.

  • sudo aptitude install acroread acroread-plugins mozilla-acroread skype vlc -y

Мөн Applications->Add/Remove рүү ороод өөрийн хүссэн програмыг сонгож суулгана. Windows-тэй адил ямар нэгэн програмын install хайж явж татаж суулгаад байх шаардлагагүй. Интернет холболттой л бол бүх зүйл амархан.

wine суулгаж Windows-ын програмуудыг суулгаж ажиллуулах талаар тусд нь тайлбарлаж бичлэг оруулах болно. Дараагийн бичлэгээс уншина уу. Mөн wine-тай адил CrossOver гэдэг үнэтэй програм байдаг. http://www.codeweavers.com/products/cxlinux/

Цэвэрлэгээ хийе
  • sudo apt-get autoremove
  • sudo apt-get autoclean
Систем шинэчлэх (System update):

Шинэчлэл шаардлагтай бол зураг дээрх шиг анхааруулга гарч ирэх бөгөөд дээр нь дарж шинэчлэлтийг эхлэнэ...

... эсвэл System > Administration > Update Manager:

Install Updates товчийг дарж шинэчлэлтүүдийг татаж суулгана:

Нууц үг асуух бөгөөд тэнд нууц үгээ оруулаарай.

Интернет холболтын хурд удаан бол нэлээн удаж ч магадгүй юм:

Дууссаны дараа Close товчийг дарж хаагаад компьютерээ дахин ачааллана.


Үүн дээр та бүхэн мөн нэмэлт хийж болно шүү. Бас асуултаа чөлөөтэй тавиарай. Нэмэгдэх зүйл гарвал нэмээд засаад явах болно.

Virtual Machine-ы хувьд бол удаан ажиллагаатай, нэг их таалагдахаа больсон тул wine г.м ашиглахыг илүүд үзэж байгаа.

Ашигласан эх сурвалжууд:
Холбогдох мэдээллүүд:
Та програм суулгах, мөн сонголтын талаар доорх бичлэгүүдээс уншина уу: Өөр хэрэгтэй хаяг байвал бидэнд танилцуулахаа мартав аа big grin
2008-12-1,05:50 | Ангилал: Linux
Илгээх | 15972 хүн уншсан | Бичсэн: Админ

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (80) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

оруулах
 
Энэ заавар дуал бүүтээр суулгах заавар байгаа.
Алмас хэзээ бичсэн: 20:16, 2018-1-11 | |
Dual boot яаж хийх вэ туслаач windows 7 болон ubuntu linux хоёрыг яаж dual boot болгох вэ хариу бичиж тусална уу
Зочин хэзээ бичсэн: 22:08, 2018-1-10 | |
Бас эрсдэлтэй шүү. Буруу суулгавал устаж болно. Сайн мэдэхгүй бол Virtualbox ашиглаж суулгаад туршаад үзээрэй.
Алмас хэзээ бичсэн: 11:44, 2015-12-18 | |
уучлаарай би win7 гоо ubunty болгох гэсийн D дискэнд байгаа юмнууд устдаг боловуу
Зочин хэзээ бичсэн: 22:52, 2015-12-15 | |
aan bi buruu suulgachisan bjee odoo zugeer bolchihlo
bayrlala хэзээ бичсэн: 23:12, 2015-11-13 | |
sn bnuu tuslasand bayrlalaa gehedee bas 1 asuudal garlaa l da ubuntuguu suulgaj duusaad hard disc c ba d discruugee oroh geheer unable to access 248 gb volume gesen garchigtai dooroo not authorized perform operation gesen bichig garah ym yaj disc ruugee oroh ve esvel formatlah shaardlagatai yu tuclaach guiy
bayrlalaa (зочин) хэзээ бичсэн: 21:05, 2015-11-13 | |
ISO файлыг задлахгүй. Тэр хэвээр нь Сиди, эсвэл Дивиди дээрээ бичих хэрэгтэй.
Энд заавар бий:
http://dusal.blogmn.net/20162/
Алмас хэзээ бичсэн: 22:08, 2015-11-12 | |
sn bnuu bi ubuntu suulgahadaa tataj avsan iso file aa zadlaad tuuniigee dvd deer sharj beltgesen ym l da tegeed computer ee restart windows uildliin system suulgadag shigee esc ee darj bgad dvd tei hesgiig songood oronguut eroosoo unshihgui shuud l windows 7 ajilaad ehleh ym yah ve tuslaach guiy
sn bnuu (зочин) хэзээ бичсэн: 21:27, 2015-11-12 | |
@nyamaa
Их хэрэгтэй файлууд байгаа бол одоо дахин оролдох хэрэггүй компьтераа шууд унтрааж орхиод сайн мэддэг хүнээр файлуудаа сэргээлгэсэн нь дээр шүү. Оролдох тусам сэргэх магадлал нь багасна. Тийм ч чухал биш гэвэл энэ блогийн баруун дээрх хайлтыг ашиглаад файл сэргээх гээд хайгаад үз дээ.
xvv хэзээ бичсэн: 22:16, 2014-4-26 | |
sn bn uu bi windows uildliin sistemee ubunity bolgoson yumaa tegehdee buruu suulgasan bololtoi d diskendeer bsn buh heregtei file aa ustgachihsan yum shig bn yaj sergeeh ve ene ubunity deer d disk gj bdggui yum bn odoo yah uu zuvulguu ugch tuslaarai

nyamaa (зочин) хэзээ бичсэн: 22:11, 2014-4-26 | |
Update автоматаар хийдэг. Хэрэв distribution update буюу хувилбар бүүр ахиулах бол бас болно. Хааяа асуудал үүсэх тохиолдол бас байдаг.
Алмас хэзээ бичсэн: 01:04, 2014-4-22 | |
ubuntugiin uildliin systemiig update hiij boldimu
Зочин хэзээ бичсэн: 19:26, 2014-4-15 | |
Угаасаа терминал дээр пассвөрд харагдахгүй. Зүгээр л хийгээд Энтэр дар.
Зочин хэзээ бичсэн: 15:34, 2014-3-20 | |
terminal deer tushaala ogchood passporta hiih geheer bolohgue bn yaahav ?
Зочин хэзээ бичсэн: 07:43, 2014-3-17 | |
bayrlla. ih heregtei bailaa... "hezee negen tsag" ni boljee
Зочин хэзээ бичсэн: 19:23, 2014-3-10 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant