Үйлдлийн системийн орчуулгад гар бие оролцох

Microsoft зэрэг том компаниуд Монголд удахгүй орж ирээд хуулийн дагуу мөнгөөр програм хангамж худалдан авахыг шаардах болно. Тэр үед бид хуулийн дагуу төлбөртэй програм хангамж худалдан авах бөгөөд, хувь хүн, компани цаашлаад Монголын төсвөөс болоод дотоодын нийт орлогоос маш их хэмжээний валют гадаад руу урсан гарах болно.
Түүнээс урьдчилан сэргийлж адил төрлийн, мөн олон давуу талтай үнэгүй програм хангамжууд болох Нээлттэй эхийн програм хангамж руу шилжихэд бэлдэж эхлэх шаардлага тулгараад байна.

Ер нь алийн болгон улс нийтээрээ хууль зөрчин амьдарцгаах вэ. Хууль зөрчихгүй дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бидэнд Нээлттэй эхийн үнэгүй програмууд олгож байгаа юм.

Энэхүү програм хангамжууд нь хүмүүсийн сайн дурын үйл ажиллагаан дээр Монгол хэл дээр компьютер хэрэглэх боломжийг бидэнд олгож эхлээд байгаа билээ. Бичиг хэргийн зориулалт бүхий OpenOffice.org програм хангамжийн орчуулга дууссан бөгөөд тусламжийн хэсгийн орчуулгууд хийгдсээр байгаа.

Та эндээс Монгол хэлтэй компьютер хэрхэн ажиллаж байгааг үзэж болно: http://dusal.blogmn.net/20477/

Мөн GNOME дэлгэцийн системийн орчуулгын ажлууд явагдаж байгаа. Үүнд та бүхэн гар бие оролцох боломжтой. Энэ нь цаашлаад улс эх орны хөгжилд, эргээд бидний ирээдүйн амьдралд маань хэрэг болох зүйл тул өдөрт тодорхой багахан цаг гаргаад орчуулгад оролцоод явбал буянтай болоод жинхэнэ эх оронч үйл болох юм гэж би хувьдаа бодож байгаа.
Энд та заавал нарийн компьютерын мэргэжилтэн байх албагүй юм. Англи хэлний мэдлэгтэй байхад л болно.

За ингээд хэрхэн орчуулгын ажилд оролцох талаар зарим товч мэдээлэл хүргэе:

Ер нь олон хүн зэрэг орчуулах нь хүн бүр нэг үгийг өөрөөр орчуулахаас эхлээд олон асуудал үүсдэг байна. Тиймээс энэ асуудлыг цэгцтэй байлгахын тулд эхлээд орчуулгын дүрмүүдтэй танилцаж, орчуулгын хуудсуудыг өөрийн интернет хөтчийн хаягийн хавчуурганд бүртгэж авахаас эхлэнэ.

Юуны өмнө эхлэх гэж байгаа бол та доорх фаилыг татаж авч уншиж танилцана уу:
ooomn_startup.pdf
Орчуулга хийхэд анхаарах зүйлсийг татаж авч уншиж танилцана уу:
translation_style_guide.pdf
Орчуулгын нэр томъёо:
http://www.openmn.org/index.php?nav=14&pageId=23&op=loadglos&item=2

Эдгээр нь OpenOffice орчуулгынх боловч ерөнхий зарчим адил юм. Ингээд та интернет хуудсаар орчуулгад оролцох боломжтой.
2009-2-22,16:51 | Ангилал: Мэдээ
Илгээх | 3391 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (5) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
ууртай
Зочин хэзээ бичсэн: 13:57, 2010-12-9 | |
Орчуулгын баг бүрдээд ажиллаж эхлэх гэж байгаа. http://groups.google.com/group/limnux хаягаар ороод бүлгэмд элсээд илүү мэдээлэл аваарай.
Орчуулгад Openmn, limnux гээд бусад орчуулгын багууд нэгдэж оролцож байгаа.
Удахгүй баг бүрдээд орчуулга хэрхэн явагдах, үгийн сонголтоо хэрхэн хийх, гүүш гээд толь дээрээ хэлэлцэж санал хурааж үгээ сонгох, хэрхэн орчуулах програмуудыг ашиглах суулгах гээд зааврууд г.м тавигдах байхаа.
Мөн Open Beer Party, хамт сагс тоглох гээд манай бүлгэмийн уулзалтууд болдог тэнд ирж оролцож, танилцаж, манай бүлгэмийн гишүүн болж болно.
Энэ Ням гариг буюу 2009-5-17 өдөр 17-18 цагийн орчимд заал авч магадгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх бүлгийн мэйлийн жагсаалтаас авч болно. Миний мэйл хаягаар холбогдож байгаад ирсэн ч болно. happy

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд яг манай дусал блогт яг бичлэг оруулдаг хүн одоогоор байхгүй л дээ. Мэдээллийн технологи сонирхдог хүмүүс, энэ чиглэлээр сурч буй оюутнууд байдаг.

МТ чиглэлээр болон Green technology чиглэлээр сонирхдог, мэдээ уншдаг хүмүүс хамтран удирдах, нийтлэл оруулах сонирхолтой хэн бүхэнд манайх нээлттэй шүү. Ер нь л технологийн ололт амжилт, сонирхолтой мэдээлэл ч бас байж болно.
Алмас хэзээ бичсэн: 15:09, 2009-5-15 | |
Sain u?
Ene dusal.net site -iin admin-uud ikh sain medeeleliin tehnologiin mergejilten ym shig bas ikh dalaitstai goyo medeelel tavdagt bayarlalaa.
Bi ene ajil oroltsohiig ikh husch bn. Amjilt husii zaluusaa
oNET хэзээ бичсэн: 23:48, 2009-5-14 | |
Ер нь алийн болгон улс нийтээрээ хууль зөрчин амьдарцгаах вэ

хэхэ САЙХАН ХЭЛЖЭЭ
ТЭНYYЛЧ (зочин) хэзээ бичсэн: 20:26, 2009-4-2 | |
Sain boljee
Sain boljee. Ih saihan medeelel tumend hurgej baigaad bayarlalaa!

Neelttei eh banzai happy
Tsetsbold хэзээ бичсэн: 20:37, 2009-2-22 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant