Яагаад танд хэн ч хариулдаггүй вэ?

Интернет дээрх самбар, хэлэлцүүлэг, бүлгэмүүдээс хүмүүс асуултаа асууж, асуудлаа шийддэг. Харин "Миний тооцоолуур болохгүй юм. Яах вэ?" гэсэн асуулт тавьчихаад хариулт хүлээгээд хэн ч таныг тоохгүй байсан тохиолдол бий юу? Тэгвэл яагаад хариулахыг хүсдэггүй вэ? Хэрхэн ухаалаг асуулт тавьж, асуултынхаа хариултыг хурдан олж авах вэ гэдэг дээр хэдэн зөвлөгөө өгье.

Хамгийн түрүүнд хэт бэлэнчлээд байгаа тохиолдолд хүмүүс хариулдаггүй. "Ийм амархан юмыг эхлээд өөрөө оролдоод үзээч дээ, ийм байхад би чамд зааж өгөхөд ямар ч үр дүнгүй" гэж дотроо бодоод өнгөрдөг.

Тиймээс асуулт асуухаасаа өмнө:
1. Эхлээд манай хуудасны хайлтыг ашиглаад хайгаад үз. Таны асуусан зүйлийн талаар урд нь нийтлэл бичсэн байж магадгүй юм. Хайхдаа аль болох чухал цөөн үгийг ашиглан хайгаарай.
2.
Google.com мэтийн хайлтын системд хайгаад үз. www.google.com гэсэн хаягийг нээгээд Монголоор хайж үзээд олдохгүй бол Англи хэлтэй бол Англиар, өөр хэлтэй бол мэддэг хэлээрээ хайгаад үз. Сайн хайж сурахыг хүсвэл энд дарж уншиж болно. Мөн Youtube.com-оос хайвал бас нэлээд их заавар видео байдаг.
3. Өөрөө оролдож үз. Би мэдэхгүй тул чадахгүй гэсэн бодлоо яг одоо толгойноосоо авч хая! Компьютерын ихэнх асуудал хүнээс асууснаас өөрөө оролдоод үзвэл амархан шийдэгддэг юм шүү. Учир нь мэдэхгүй хүн яах бол ихэнхдээ бодож байж хийдэг, эвдэлнэ гэж айх хэрэггүй ирмэх За тэгээд өөрөө оролдохдоо яах вэ? гэж үү:
  • Тухайн програм эсвэл веб сайтынхаа Тусламж (Help) гэсэн хэсэг рүү ороод тулгарсан асуудлаа хай.
  • FAQ буюу Түгээмэл асуугддаг асуултуудын хэсгийг хайж олоод тэндээс бас хай.
  • Тухайн хуудсанд байгаа дарж болох товч холбоос бүгдийг дараад ороод үз winking

4. Монгол хэл дээрх самбарууд, хэлэлцүүлгүүдийн урд талын хуудаснуудыг ухаж үзэж болно. Асуулт, Дусал, Лимнукс, Опенмн г.м самбар, хэлэлцүүлэг, таны хайж буй зүйлтэй холбоотой блогууд, сайтуудаар ороод хэрэгтэй юмаа хайгаарай.

5. Үүний дараа үнэхээр болохгүй, асуудал тулгарсан хойноо
аль нэг самбар хэлэлцүүлэгт асуултаа тавих хэрэгтэй. Мөн олон сайтуудаас давхар асууж ч болно. Гэхдээ нэг сайт, самбар дээр ижил асуултаа давтаж олон асууж бүдүүлэг зан битгий гаргаарай. Ийм тохиолдолд танд хариулт ирэхээсээ илүүтэйгээр давтаж бичихгүй байхыг сануулсан сануулга, анхааруулгууд л ирэх болов уу...
Мөн аль нэг самбар хэлэлцүүлгийг ашиглахдаа тухайн сайтын дүрэм, хэрхэн хэрэглэх анхааруулгуудыг уншсаны дараа хэрэглэхийг зөвлөх байна.


Асуулт асуухдаа "болохгүй байна яах вэ?" гэсэн "тэнэг" асуулт битгий тавьж байгаарай. Далдыг хардаггүй учир болохгүй байна яах вэ? гэхээр юу нь болохгүй, яах ёстойг хэн ч хэлж чадахгүй. Хамгийн гол нь залхуу хүмүүст хэн ч туслахыг хүсэхгүй шүү дээ. Бүх хүн өөрийн гэсэн амьдралтай цаг хугацаатай, тэгэхээр интернетээр дүүрэн байгаа зааврыг залхуу хүний ам руу аваачиж чихэх гээд суух хүсэлтэй хүн байхгүй. Тиймээс асуулт асууж байгаа хүмүүсийгээ ч хүндлэх хэрэгтэй. Өөрөө оролдож үзэлгүй асуулт чулуудах нь бусдыг хүндлэхгүй байгаа бүдүүлэг хэрэг юм.

Бас бүгд танд хариулах гээд хүлээгээд сууж байдаггүй, цаг заваараа л хариулах учир та өөрөө оролдсон нь ихэнх тохиолдолд хариулт ирэхийг хүлээж сууснаас илүү хурдан асуудлаа шийдэх боломжтой байдаг.

Асуулт тавихдаа өөрийн зүгээс өгч болох бүх мэдээллээ асуултдаа багтаах хэрэгтэй. Ялангуяа алдааны мэдээллүүдийг, яг юу гэсэн алдаа гарч байгааг яг тэр үгээр нь асуултандаа оруулах хэрэгтэй. Жишээ нь:

Тэнэг асуулт: "Миний компьютер асахгүй байна яах вэ?"

Боломжийн асуулт: "Миний компьютер Sony VAIO VPCEB25EC загварынх, үйлдлийн систем маань Windows 7 Home edition. Цахилгаанд залгаад компьютер маань асаж байгаа боловч Windows logo зураг гардгийн өмнөх хэсэг дээр хар дэлгэц дээр цагаанаар "No boot device please insert boot disk and press enter." гэсэн алдаа  гараад асахгүй байна. Яаж засах вэ?" г.м

Дээр нь нэмээд дэлгэцийн агшин зураг (screenshot) аваад явуулбал бүр л хурдан танд хариулт ирэх болно.

Хэн нэгэнд мөнгө төлөөгүй бол мессенжер болон чат, хувийн цахим захиагаар тусламж авах гэж гуйх нь бүдүүлэг хэрэг. Тиймээс самбар, хэлэлцүүлгийг ашиглаж сур. Бүртгэлгүй бол бүртгүүл (хаягаараа манахад хэрэгтэй). Учир нь ихэнх хүн нэг хүнд хариулж байхдаа энд бичигдээд үлдэх учир дараа дараагийн ийм асуудал тулгарсан хүмүүс үүнийг хайж олоод уншаад асуудлаа шийдээсэй гэж боддог юм. Харин мессенжер, чатын бичлэг нэг л хүнд туслаад өнгөрдөг. Тиймээс зүгээр л амьдралынхаа цагаас үрж байгаа хэрэг гэж ойлгодог.

Мөн асуудлаа хэн нэгний тусламжтай шийдэж чадсан бол эргээд болсон шүү, ингээд ингээд боллоо баярлалаа гэсэн талархлын үгийг хэлж сураарай. Бусад хүн асуудал шийдэгдсэн эсэхийг мэдэх ба хариулсан хүмүүс танд тусалсандаа баяртай үлдэх болно.



За тэгээд энэ танд бага ч болов тус болох байх гэж итгэж байна. Амжилт хүсье! big grin

Та манай блогт асуулт тавихдаа аль болох тухайн бичлэгт хамааралгүй зүйлийг нийтлэлийн дор асуулгүйгээр http://forum.dusal.net рүү орж зохих хэсэгт нь асуултаа тавьж байхыг хүсье!

Холбоотой бичлэг:
2009-3-20,04:33 | Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат
Илгээх | 15434 хүн уншсан | Бичсэн: xvv

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (101) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
хаанаас яаж авах уу хөдөө орон нутаг хамаагүй биздээ
шинээ (зочин) хэзээ бичсэн: 19:12, 2017-5-3 | |
Хэвлэгч дотор чинь цаасны хэсэг үлдсэн байна гэсэн байна. Сайн үз дээ. Хэрэв огт байхгүй бол мэдрэгч нь эвдрээд буруу ажиллаад байгаа байх.
Алмас хэзээ бичсэн: 18:27, 2017-4-8 | |
HP laserjet M1005 MFP kanon-oor jam in print paper path open door and clear jam gej grch ird bolohgui yum

Зочин хэзээ бичсэн: 11:36, 2017-4-8 | |
Болохгүй адил төстэй 2 сервис. Ер нь Монгол руу мөнгө авах хэцүү л дээ.
Зочин хэзээ бичсэн: 09:08, 2017-3-19 | |
alertpay-iig ashiglaad paypal-aar yavuulsan mungiig avch boloh uu? shimtgel her ih unah ve?
monkho хэзээ бичсэн: 19:51, 2017-3-17 | |
маш хэрэгтэй зүйл хийжээ баярллаа
,
Зочин хэзээ бичсэн: 08:56, 2017-1-5 | |
MonTT 64bit-тэй компьютер дээр суухгүй байх аа даа.
Алмас хэзээ бичсэн: 12:45, 2016-8-29 | |
monTT ene eroosoo boldoggui ee yaj suulgah ve
Зочин хэзээ бичсэн: 21:02, 2016-8-26 | |
Баруун талд байгаа 500 юникод бичгийн хэв гэснийг татаж суулгаад тэр хэвүүдээрээ бичээд үз.
Алмас хэзээ бичсэн: 09:51, 2016-5-23 | |
windows 7 64bit ultimate deer
mongoliin orom, ooroo onoodor gedgiin o yseg ajillahgyi bain
photoshop deerch ter
Зочин хэзээ бичсэн: 23:16, 2016-5-21 | |
За уг нь зөв л суулгавал Windows 8 суулгаж байгаад дахиад ямар ч систем суулгаж болно. Бас яг ямар товч дарж BIOS setup руугаа орох нь компьютер бүрт өөр байдаг. f2, f10 зэргийг бас дарж үзээрэй.
Сайн мэддэг хүнээр үзүүлж форматлуулсан нь дээр байх аа.
Алмас хэзээ бичсэн: 15:19, 2016-5-6 | |
сайн байна уу? дээрх зөвлөгөөг уншлаа гэхдээ ямар ч аргагүй хайлт хийж өөрөө яанзлах болмжгүй байгаа юмаа. маш чухал хэрэг болоод байгаа болхоор хариулж туслаарай манай компьютер windows 7 байж байгаа хүнээр formatлуулад windows 8 бологсийнмаа тэгээд дараан аймар гацаад байхаар нь windows 7 гоор нь format хийлэгсэн чинь formatlah үе шат дуусаад Restart хийгдээд буцаад асахдаа ерөсөө цааш үйлдэл хийж болохгүй ганцхан бүх оролтуудаа уншаад тэр чигээрээ байгаад байхын delete' f12 дараад ерөсөө нөгөө цэнхэр setup луугаа орохгүй байхын юууных odoo format cd dvd hiiheer eroosoo ahij formatlah bolomj gu bolchood baiga maa вэ admin hariulj tuslaarai ярзайтал инээх баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 12:13, 2016-5-6 | |
sain bainuu bi heden zvil lawlaj asuuh gesen yumaa
zulaa (зочин) хэзээ бичсэн: 13:56, 2016-5-5 | |
External exception C0000006 gesen bichg garchaad delgets ni neegdehgui yum. Yasan yum bol yaj asaah we? Tuslaach
Зочин хэзээ бичсэн: 15:57, 2016-5-2 | |
Юникод програм гэж яг юуг хэлж байна вэ? Юу хиймээр байгаагаа тодорхой бичиж асууна уу.
Алмас хэзээ бичсэн: 18:47, 2016-4-17 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant