Зуны Гүүгл код (Google Summer code)

Limnux бүлгэмд нэгэн андын явуулсан мэдээллийг програмчлал сонирхогч, болон энэ чиглэлээр суралцаж буй залуустаа зориулан энд хуулж тавьж байна.


Гүүгл зуны код бол оюутнууд болон суралцагчдад төрөл бүрийн нээлттэй программ хангамжийн төсөлд зориулж код бичихийг санал болгодог хөтөлбөр юм. Хөтөлбөр ойролцоогоор 3 сарын турш нилээд төслүүдийг санхүүжүүлж гаргадаг группуудтэй хамааралтай технологи, үнэгүй программ хангамжууд, нээлттэй эх үүсвэрүүд дээр ажиллаж байсан. 2005 онд эхэлсэн энэ хөтөлбөр 98 орны 2500 гаад амжилттай оюутан оролцогчдыг 2500 гаад багш, зөвлөхүүд нартай уулзуулсан. Гүүгл Зуны кодын хөтөлбөрт хамрагдсанаар зөвшөөрөгдсөн оюутан болон суралцахыг
хүсэгчид нь тус төслөөс багш нартай хослон гарах ба дэлхийн программ хангамжийн хөгжилд өөрсдийгөө нээх, олонд таниулах мөн өөрсдийн академийн ажилд хамаатай газар нутагт ажиллах сайхан боломж гарах юм.
Хамгийн гол нь илүү эх үүсвэрийн код бол бүгдийг ашиглахад зориулж үүсгэгдсэн зохиогдсон байх юм.

Энэ хөтөлбөрийн талаар илүү ихийх мэдэхийг хүсвэл байнгын асуулт хариултууд хуудас руу орно уу. Мөн та Гүүгл Нээлттэй Үүсвэр Блогт бүртгүүлж Гүүгл Зуны код Хэлэлцүүлэгт орж сүүлийн үеийн нийтлэл, мэдээллүүдийг авах боломжтой.

Гүүгл Зуны Кодод оролцох тухай

Энэ хөтөлбөрт оролцохыг хүсч байгаа хүн бүрт илүү ихийг сурах олон нөөц байна. 2005, 2006, 2007 ба 2008 гэсэн хуудсуудад нэвтрэн бүх мэдээллийн авах боломжтой ба Гүүгл зуны код хөтөлбөрийн жил бүрийн сургалтын байгууллагууд оролцогч нарын тухай мэдэж болно. Хэрвээ та ижил төрлийн сургалтын байгууллага сонирхож байвал нэрэн дээр нь дарж төслийн талаар илүү их мэдээлэл олж аван оюутнууд оролцогчдын гаргасан эх үүсвэрийн код ба тэдгээрийн ажлын талаар мэдэж болно.

Хүссэн мэдээллээ олж чадаагүй бол хөтөлбөрийн хэлэлцүүлгийн жагсаалтаас хэдийд ч асуулт оруулж хариулт авч болно.

Эх сурвалж: www.google.com
2009-4-11,22:12 | Ангилал: Мэдээ
Илгээх | 2165 хүн уншсан | Бичсэн: xvv

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (2) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
http://code.google.com/soc/2008/ эндээс уншчихаж болох байхаа...
xvv хэзээ бичсэн: 17:54, 2009-4-15 | |
Bichlegiig guitsed oilgosongui, sain todruulahgui yu?
Зочин хэзээ бичсэн: 03:04, 2009-4-13 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant