Windows XP дээр дискний үсгийг өөрчлөх
2009-4-29,19:15 | Ангилал: Windows
Үүний тулд дараах дарааллаар хийх хэрэгтэй. Юуны өмнө бусад бүх програмуудаа хаасан байх нь тохиромжтой гэдгийг сануулъя.
- Администратор эрхтэй бүртгэлээр нэвтэрсэн байх шаардлагатай.
- Start -> Control Panel -> Performance and Maintenance.
Жич: Хэрвээ Performance and Maintenance гэж байхгүй байвал шууд 3 дээрхээр үргэлжлүүл. Performance and Maintenance гэдэг нь Control Panel англилаар харуулах үед л харагддаг. Хэрвээ та Classic view байдлаар тохируулсан байгаа бол Performance and Maintenance харагдахгүй. - Administrative Tools рүү ороод, Computer Management дээр хоёр товшино, тэгээд зүүн талбар дахь Disk Management рүү орно.
- Ингэхэд баруун талд дискнүүд болон партишионууд харагдах ба нэрийг нь солихыг хүссэн дээрээ хулганы баруун товчийг товшоод Change Drive Letter and Paths сонгоно.
- Change дарна.
- Assign the following drive letter сонгоно, тэгээд өөрийн солихыг хүссэн үсгийг сонгоно.
- OK товч дарна. (Асуулт асуувал Yes гэж хариулаарай.)
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (9) | :
boot cd
үйлдлийн систем суусан дискний үсгийг өөрчилж болдоггүй юм байна мөн үү
Dalai (зочин) хэзээ бичсэн: 19:23, 2009-5-18 | Холбоос | |
хэхэ дэмий байлгүй дээ 

систем суусан дискний үсгийг өөрчилбөл дараа нь програм суухад асуудал үүсгэдэг юм байна лээ.
Ditch хэзээ бичсэн: 15:29, 2009-5-19 | Холбоос | |
тэгвэл асуудал үүсдэг юм байна тийм үү
Зочин хэзээ бичсэн: 09:20, 2009-5-20 | Холбоос | |
Тийм. Тэгж болно. Зарим програм хувьсагчаар биш шууд дискний үсгээр замаа зааж өгсөн байдаг. Жишээ нь: C:\Program Files\Program.exe г.м. Энэ тохиолдолд C: дисний үсгийг сольчихвол тэр програм ажиллахаа болино.
buruu bna daa
zuv yum bichij taviachee. useg uurchluhud chini ADD bish CHANGE sdhee. change tegeed usgee songono tegeed yes shuu dee.
RILDO хэзээ бичсэн: 15:04, 2009-6-1 | Холбоос | |
Өө тийм байна баярлалаа. Андуурсан байжээ. Засчихлаа 

Bayarlalaa
Ooo yostoi ih bayarlalaa. Minii ajliig ih hongovchilsonoo chi medehuu. Eniig chine oorchilj chadahgui baisnaas bolood mon ch buduuleg argaar oorchilj bailashdee. kekeke. za yamar ch baisan tnx shuu
Зочин хэзээ бичсэн: 10:22, 2009-6-13 | Холбоос | |
Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол
асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.


Бичлэг тандагч
-> TaTaX


