Төгөлдөр: Би өөр зорилготой байсан бол банк хакердах байсан

Ажаксмаа буюу Э.Төгөлдөрөөс ярилцлага интернээр ярилцлага авсан юм байна.

-  Сайн байна уу? Та гоожуур хэмээх сайтыг хакердсан уу?


-  Тийм ээ. Энэ сарын 10-ны ням гарагийн орой гэрээсээ хакердсан.

-  Та бас заазуур цэг комыг хакардсан уу?

- Үгүй. Урьд нь хакердаж байсан. Дахиад сэргээсэн байна лээ.  Би урьд нь миний дүү ийм юм хийхээ боль ах нь нэр усыг чинь мэднэ гэж сануулж байсан. Заазуур надаас галлерейгээ хаагаад үлдсэн сайтаа ажиллуулъя гэж гэсэн юм. Энэ удаа яагаад хаасныг нь мэдэхгүй байна. Цагдаа нар садар самуунтай тэмцээд олон блог хааж байгаа гэсэн. Үнэхээр өөрөө хаасан бол гоожуур бид хоёрын дайнд өртөөд нэр усаа олонд дэлгүүлэхээс айсан байх.

- Гоожуурын блог дээрээ бичсэн мэдээллүүд үнэн үү?


- Үгүй. Тэр намайг интернет протоколын хаягаар маань илрүүлсэн гэсэн. Би хэзээ ч сургуулиасаа хакер хийхгүй. Гэрээсээ хакердсан. Гоожуур намайг хэзээ ч олж чадахгүй байсан. Би өөрөө хэн болох, хаана байдаг, юу хийдэг гэдгээ  бүгдийг нь хэлсэн. Ням гаригт хакердсан юм.  Хоёр өдрийн дараа Гоожуур миний мессенжирт орж ирээд хоёулаа сайхан танилцаад салья гэхээр нь итгээд бүх үнэнээ хэлж буруудсан. Тийм хүнд итгэсэндээ харамсаж байна. Энэ явдлаас хүнд итгэж болдоггүй юм байна гэдгийг сурч авлаа.

- Танай сургуулийн захиргаанд гомдол өргөдөл гаргасан гэсэн ямар арга хэмжээ авах бол? Германд нууц мэдээлэлд нэвтэрч хакер хийхтэй холбоотой ямар хууль байдаг вэ?


- Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Гэмт хэрэг таслан зогсоосон гээд гайгуй л өнгөрнө дөө. Монголд садар самуунтай тэмцэх тухай хууль байдаг шүү дээ. Гэхдээ эзэн нь олддоггүй байсан болохоор арга хэмжээ авч чаддаггүй байсан. Одоо нэр ус, зураг хөрөг нь сонин нь дээр гараад хүмүүс мэддэг болохоор өргөдөл гаргана даа.

- Гоожуур гэсэн нэрний ард хэн байна вэ?


- Баасанжавын Соёлтулга. Одоо Америкт эхнэртэйгээ амьдардаг. Мэдэгдэл дээрээ Соёлоо ах гэж бичсэн байгаа. Хэдэн залуусын нарын нэр барьж, башир аргаар мөнгө олж байхгүй юу. Тийм насны хүн яагаад ийм юм хийдэг юм бүү мэд.

- Www.*******.***-ийн админ Соёлтулга гэж яаж батлах вэ?


- Мессенжер хаягаасаа надтай холбогдсон. IP хаяг нь ч америкт байгааг хэлж өгсөн. Тэгээд ч миний эхнэрээс нь уучлалт гуйсан и-мэйлийн скрийншоотыг олонд харуулахдаа өөрийнхөө хаягыг баллачихсан байгаа биз дээ.

- Эхнэр нь энэ хэрэгтэй холбоотой болов уу?


- Тийм байх гэж бодож байна. Гэхдээ 100 хувийн баталгаа байхгүй л дээ.

- Соёлтулга таныг бууж өгч, буруугаа хүлээсэн гэсэн?


- Түүнийг монголчууд ална, хядна гээд байхаар нь нээрээ очоод алчихвал яана гэж бодоод уучлалт гуйсан. Гэхдээ сүүлдээ харамссан. Харин Гоожуур доромжилсон хүмүүсээсээ уучлалт гуйхгүй юм.

- Та Соёлтулгын и-мэйл хаяг руу нь нэвтэрсэн үү?


- Тийм. Godaddy серверт www.*******.***-оо байрлуулсныхаа төлбөрийг төлсөн баримт байна лээ. Баримтынх нь скрийншот оллоо, банжиг, найс.мн зэрэг сайтууд дээр тавигдсан байгаа.

- Та ямар зорилгоор монголын том байгууллагуудын вебүүдэд халдлага хийж байсан юм бэ?


- Монголын алдаатай сайтуудаас алдааг нь олж нийтэд гаргадаг байсан. Банкууд, албан газрууд, холбооны компануудын веб хуудсанд байгаа алдааг илрүүлж блогтоо мэдээлдэг байсан. Ер нь манай монголын веб хуудаснуудын хамгаалалт тааруухан. Тэднийг алдаагаа засаасай гэдэг үүднээс ийм зүйл хийж байсанаас биш муу юм хийе гэсэн бол банкнаас мөнгө гуйвуулаад саятан болохгүй юу. 22 настай Ажаксмаа гэсэн нэрээр хакерддаг байсан. Ажакс гэдэг нь вэб технологи гэсэн утгатай, маа гэдэг нь ээж гэсэн үг шүү дээ. Жаргалмаа гэдэг шиг эмэгтэй нэр бодож олохыг хичээсэн. 22 настай эмэгтэй гэвэл эрэгтэй програмистууд нь шарандаа вэбээ арай гайгүй янзлах болов уу гэж бодсон хэрэг л дээ. Тэрнээс IT гайгүй гадралдаг хүмүүс намайг мэднэ.

- Блогыг тань хаасан гэсэн?


-  Гүүгл хаах нь аргагүй л дээ. Хүний и-мэйлний скрийншот олоод авчихсан юм чинь.  Хувийн нууцад халдах чинь гэмт хэрэг шүү дээ.

- Удахгүй www.*******.*** сэргэнэ гэсэн дахиад хакердах уу?


-Үгүй. Одоо эзэн нь тодорсон юм чинь хуулиар асуудлыг шийдэж болно.

Гэхдээ Гоожуур ер нь яаж ч магад. Айгаад л сууна. Ичсэн хүн хүн ална гэж үг байдаг даа.  Германд ирээд хүн хутгалж магадгүй нөхөр байна.

Үүнээс бид монголын IT security /мэдээллийн технологийн аюулгүй байдал/  ямар түвшинд байгааг тодорхой харж болно.

Г.Чулуунцэцэг

Мэдээллийн эх сурвалж: http://dayarmongol.com
2009-9-4,14:16 | Ангилал: Нууцлал, Хамгаалалт
Илгээх | 5163 хүн уншсан | Бичсэн: xvv

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (13) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
omega
bi iimerhuu zuil gadarlana gehdee ene bol uneheer nice zuil bolson gj helmeer
Зочин хэзээ бичсэн: 11:33, 2011-5-10 | |
baharhav
BI ENE HUNEER UNEHEERIN BAHARHAJ BNA. MEDLEGEE SAIN YUMAND GARGAJ BGN. IHENH HUMUUS HAKER HIIJ MONGO OLDOG BOL ENE HUN MONGO OLOH BISH HUMUUSIIN ALDAAG HELJ OGCH BGN UNEHER BAHARHAAR
Зочин (зочин) хэзээ бичсэн: 13:02, 2009-11-23 | |
Uzegdel 1 tuguldur vs goozuur :Twisted Evil

Uzegdel 2 : baichi
Uzegdel 3: уйлах
Uzegdel 4: 1026
Iim l ym bolson ym da kk
ebi12 хэзээ бичсэн: 18:09, 2009-10-24 | |
thanks
tuguldurt bayrlalaa. алга ташилт алга ташилт алга ташилт
mongol hvv (зочин) хэзээ бичсэн: 07:34, 2009-9-28 | |
гоожуураа чи монголийн охид хуухнуудээс уучилалт гуйх болоогуй юмуу? оорийнх ни эхнэр гэж аймшгийн юм байдийшдээ остой харин гоожуур.cом-д бичиж баймаар....хэ хэ huh
Зочин хэзээ бичсэн: 06:48, 2009-9-17 | |
rolling on the floor
Зочин хэзээ бичсэн: 01:30, 2009-9-15 | |
Goojuuraa demii shuu
Togoldoriig hamgaaltsgaaya, Goojuuraa Togoldort yamar neg yum bolson baival buh mongolchuud chamaig haa baisan gazraas chini olno shuu. Ternii orond chi Mongolchuudiig doromjlsoniihoo toloo uuchlal guij, Togoldoriig zugeer orhi.
Зочин хэзээ бичсэн: 19:48, 2009-9-9 | |
хориглох тусам хүн тийшээ зүтгэдэг. үүнтэй адилаар залуучууд энэ хог шиг блог сайт(заазуурыг хэлж байна)-аас авах юм байхгүйг нь мэддэг мөртөө л хандалтын тоогоороо багагүй байсан нь юуныхав. Монгол хүмүүсийн зураг чиёлэг дүүрэн байдаг байсан болохоор л тэгжугаам.
director хэзээ бичсэн: 10:10, 2009-9-5 | |
Мэдлэгтэй чадвартай байна гэдэг ийм сайхан. Хэрвээ Ajaxmaa шиг чадвартай байсан бол энэ мэт сайтыг хакдаад хаячих хүсэлтэй залуус захаас аваад замаар нэг байна. Би лав 100% дэмжсэн, хакдуулсанд нь баярласан. Хэтэрхий бохир заваан, жигшүүлэх гэсэн гэж хэлж байгаа ч харин ч тийм муухай зүйлд залуусыг уруу татсан л сайт байсан шүү дээ.
xvv хэзээ бичсэн: 20:14, 2009-9-4 | |
Durgui hurgesen hun bolgoniihoo blog-iig hackerdaj mail hayagruu ni nevterch chaddag chi lag yumaa.
amgaa (зочин) хэзээ бичсэн: 17:11, 2009-9-4 | |
cool cool cool
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 16:40, 2009-9-4 | |
Монголд ирээд нүүр хийх газаргүй болсоон, гоожуурын Соёлтулга хэзээ ч хэнд ч баригдахгүй, хэн ч мэдэж чадахгүй гэж ихэд пээдгэр байсан нь мэдээж. Одоо тэгээд Төгөлдөрийг мэхэлж хамаг хувийн мэдээллийг нь тарааж, түүгээр нь дарамталж айлгаж байгаа нь аргаа ядсан муу эрийн л шинж байгаам дөө. Соёлтулгын хийсэн ''гавьяанаас'' болж хичнээн олон хүмүүс нүүр хийх газаргүй болж, айж ичиж балмагдаж явсаныг тэр нөхөр ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй, ойлгох ч үгүй биз дээ. одоо бол нүүр байтугай бөгс хийх газаргүйн зовлонг биеэр эдэлж, сэтгэлээр унаж үхэх гэж байгаа биз. Хэдий зураг ч гэсэн тэрний нүүр царайг залуучууд мартахгүй байх. Монголд ирэхийг нь ''хүсэн хүлээсэн'' хүмүүс өч төчнөөнөөрөө байгаа байх
director хэзээ бичсэн: 15:37, 2009-9-4 | |
хамгийн гол нь одоо яах бол гэдэг талаар нь асуучихгүй. smug
dao хэзээ бичсэн: 15:08, 2009-9-4 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant