MS Office програмуудад Unicode руу хөрвүүлэх буюу Arial ArialMon Danzan Arial хөрвүүлэлт

Arial болон Arial Mon ба Danzan фонтуудыг хэрхэн амархан Unicode руу хөрвүүлэх нэгэн арга:



Заавар MS Office Word 2003 болон өмнөх хувилбарууд:


1.  convert_bas.zip файлыг татаж авч задална.

2. Microsoft Word нээгээд, Tools-->Macro-->Macros дарж нээнэ. (эсвэл шууд Alt+F8 товчны хослол ашиглаж болно.)
Ингэхэд Macros гэсэн цонх нээгдэх ба тэр цонхонд Macro name: гэсэн хэсэгт mymacro гэж бичээд Create товч дарна.
Ингэхэд Microsoft Visual Basic гэсэн цонх нээгдэх ба энэ цонхонд File --> Import File цонхыг нээгээд дээр татаж авч задалсан файлаа сонгоод Open. Ингээд Microsoft Visual Basic цонхоо хаана. Тэгээд Tools-->Macro-->Macros гэж дахин нээхэд макронууд нэмэгдэж орж ирсэн байх ба хэрэгтэй хөрвүүлэлтээ сонгоод Run товчийг дарна. Ингээд л боллоо.


Заавар MS Office Word 2007 бол:
View --> Macros --> View macros-г сонгоход  Macros гэсэн цонх нээгдэх ба тэр цонхонд Macro name: гэсэн хэсэгт mymacro гэж бичээд Create товч дарна.
Ингэхэд Microsoft Visual Basic гэсэн цонх нээгдэх ба энэ цонхонд File --> Import File цонхыг нээгээд дээр татаж авч задалсан файлаа сонгоод Open. Ингээд Microsoft Visual Basic цонхоо хаана.

Одоо фонтоо хувиргахад бэлэн боллоо. Ажиллуулахын тулд View --> Macros --> View macros руу орно. Харагдах макронуудаас өөрт шаардлагатайг сонгоод Run.

Тайлбар:
Хэрвээ хадгалахгүй гарвал тухайн нээсэн файлын хувьд л уг хувиргалт хийдэг макро маань ажиллах болно. Тиймээс Normal.dot файлд хадгалаад гараарай.

Холбогдох хаяг:
Мөн та дараах холбоосоор орж онлайн хөрвүүлэгчийг ашиглаж байж болно. Мөн энэ цонх Монгол хэлний алдаа шалгагчтай: http://www.blogmn.net/converter



http://scribble.galaa.mn/?12-mongolian-unicode-converter.html - хаягнаас Excel, Powerpoint-ын хөрвүүлэгчдийг оллоо:

Word

Хувиргалтын кодыг Word програмын макрод суулгах:

  1. "Alt+F8" товчлуурын хослолыг дарж "Macros" цонхыг нээнэ
    зураг
  2. "Macro name" талбарт "Mongolian_Unicode_Converter" гэж бичээд "Create" товчлуурыг дарж макротой ажиллах туслах програмыг нээнэ
    зураг
  3. "Mongolian Unicode Converter for Word" файл дахь кодыг уг програмын цонхонд хуулна
  4. "Ctrl+S" буюу хадгалах команд өгнө.

Кодыг ажиллуулах:

  1. "Alt+F8" эсвэл "View/Macros" командыг өгнө
  2. Шаардлагатай командаа сонгоод "Run" товчлуурыг дарна
    зураг
  3. Хувиргалт дууссаныг мэдэгдэх
    зураг

Excel

Excel програмын макро нь тухайн файлдаа хадгалагдаж явдагаараа онцлогтой. Иймээс файлыг нээгдэх үед макро кодыг идэвхжүүлэх эсэхийг асуудаг.

зураг

"Options..." товчлуур дээр дарж

зураг

сонголтыг хийснээр файл дахь макро ажиллах боломжтой болно.

Одоо уг хувиргагчийг ажиллуулахын тулд хувиргалт хийх нүднүүдээ сонгоод "Alt+F8" товчлуурнуудын хослолыг дарна.

зураг

Нээгдэх цонхноос шаардлагатай хувиргалтаа сонгоод "Run" командыг өгнө.

зураг

Хувиргалт дууссаныг мэдээлнэ.

Хэрэв урьд нь ажиллаж байсан эсвэл шинээр үүсгэсэн excel файлдаа уг макрог нэмэхийг хүсвэл энэхүү багцад байгаа "Mongolian Unicode Converter for Excel" файл дахь кодыг Word-ынхтэй адилаар оруулна.

PowerPoint

Нэгэн хэрэглэгчийн хүсэлтээр үүнийг нэмлээ.

ASCII кодыг Unicode руу хувиргана. Мөн сонгож идэвхжүүлсэн текстийг л хувиргахаар бичлээ. Өөрөөр хэлбэл, хувиргах текстээ сонгож идэвхжүүлсэн байх шаардлагатайг анхаараарай.

  1. Sub unicode_converter()
  2.  
  3. ' Mongolian Unicode Converter for Microsoft PowerPoint
  4. ' Author: Galaa
  5. '
  6. ' Converts ascii to unicode
  7.  
  8. Dim n As Long
  9. n = ActiveWindow.Selection.TextRange.Length
  10. If n = 0 Then
  11. MsgBox ("No Text Selected!")
  12. Else
  13. Dim text As String
  14. For Each c In ActiveWindow.Selection.TextRange.Characters
  15. acsii_code = AscW(c)
  16. Select Case (acsii_code)
  17. Case 168
  18. text = text + ChrW(1025)
  19. Case 170
  20. text = text + ChrW(1256)
  21. Case 175
  22. text = text + ChrW(1198)
  23. Case 184
  24. text = text + ChrW(1105)
  25. Case 186
  26. text = text + ChrW(1257)
  27. Case 191
  28. text = text + ChrW(1199)
  29. Case 192 To 255
  30. text = text + ChrW(acsii_code + 848)
  31. Case Else
  32. text = text + c
  33. End Select
  34. Next
  35. ActiveWindow.Selection.TextRange.text = text
  36. MsgBox "Convertion complete."
  37. End If
  38.  
  39. End Sub

Web

Интернэт хөтчөөр дамжин ажиллах учраас ямар ч үйлдлийн систем дээр ашиглагдана. Жава скриптийг нь html файлын дотор хийж өгсөн тул ердөө ганцхан файл.
Хуудасны зүүн талын цонхонд танигдахгүй байгаа текстээ хуулаад товчлуурыг дарахад баруун талын цонхонд хувиргагдсан текст гарч ирнэ.

Татах холбоос



2009-10-1,01:09 | Ангилал: Монголоор бичих
Илгээх | 65586 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (94) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
3.4-ð õîðîîëîëûí Íîìèí èõ äýëã¿¿ð, Îðãèë Ẻíèé òºâ, Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí 13-ð õîðîîëëûí èðãýäýýñ буюу íèéò 100 хүнээс ñóäàëãàà àâëàà. ¯¿íýýñ ¿çýõýä 62% íü çºãèéí áàëûã õýðýãëýäýã íü õàðàãäàæ áàéíà. Ìîíãîë çºãèéí áàëûã 78% íü õóäàëäàí àâ÷ áàéãàà íü çàõ çýýëä íýâòð¿¿ëýõýä òààòàé îð÷èí áàéãàà íü õàðàãäëàà. Íèéò ñóäàëãààíä îðîëöîã÷äûí 51% íü çºãèéí áàëíû à÷ òóñûã ìýäýæ áàéãàà íü çàð ñóðòàë÷èëãààíä èõýýõýí òààòàé íºëºº ¿ç¿¿ëæ áàéíà. Õóäàëäàí àâàõ õ¿ñýëòýé áàéãàà íü 90% áàéãààä ñýòãýë õàíãàëóóí áàéãàà áà ýíýõ¿¿ ¿éëäâýðëýë íü àìæèëòòàé õýðýãæèõ ¿íäýñëýëòýé ãýæ ¿éëäâýðëýã÷èéí ç¿ãýýñ ¿çýí ä¿ãíýæ áàéíà.
Зочин хэзээ бичсэн: 10:37, 2017-8-7 | |
anaa
mashi ix bayarlalaa
Зочин хэзээ бичсэн: 11:09, 2017-6-14 | |
Word, Excel, PowerPoint iig awtomataar Arial ruu hurwuulne.

quiet-waters-17008.herokuapp.com
Зочин хэзээ бичсэн: 08:00, 2017-5-29 | |
excel dr zaasan zaawar bhgui ym u?
Зочин хэзээ бичсэн: 17:50, 2017-5-11 | |
Ãàíòóëãà
Зочин хэзээ бичсэн: 13:23, 2017-5-11 | |
Энэ дээрх л байгаа.
Зочин хэзээ бичсэн: 19:50, 2016-7-6 | |
hi man excel converter bn uu
Зочин хэзээ бичсэн: 12:12, 2016-7-6 | |
LibreOffice дээр:

http://extensions.openoffice.org/en/search?query=mongolian
рүү ороод OOoUnicodeConverter гэдгийг суулгаад хэрэглээрэй.

Алмас хэзээ бичсэн: 14:28, 2016-2-29 | |
User
Ubunu libreoffice deer ajilax u?
Зочин хэзээ бичсэн: 10:29, 2016-2-29 | |
Сайн мэдэхгүй байна. Бага зэрэг янзлаад болж магадгүй.
Алмас хэзээ бичсэн: 23:25, 2016-2-16 | |
Visio deer yaj suulgah ve.. nadaa asar olon visio-n file bdag yah ve tuslaach
Зочин хэзээ бичсэн: 15:45, 2016-2-16 | |
Mash ih hereg bolloo. bayarlalaa
Зочин хэзээ бичсэн: 16:27, 2015-12-30 | |
За засаж орууллаа.
Алмас хэзээ бичсэн: 22:46, 2015-12-6 | |
Сүүлийн макро код татах хэсгийн татах холбоос нь ажиллахгүй болсон байна. Боломжтой бол дахин оруулаад өгч болох уу?
Баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 00:33, 2015-12-6 | |
маш их баярлаллаа тус болсон шүү 8493-010-03-1047[1]
SaDo хэзээ бичсэн: 11:31, 2015-11-2 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant