Алмас

Зиа зиа компьютерийн урд зоолттой суусаар нэг мэдсэн чинь намар болчихож шүү. Өнөө ногоон навчнууд хэзээ шарлаад уначихав аа.

Outsourcing гээл зөндөө ярьдаг болж. Миний ойлгосноор бол ажиллах хүчээ амьдралын өртөг багатай, тэр чинээгээрээ дотоодын ажилчдаас бага цалин нэхдэг мөртлөө мэдлэгээрээ дутахааргүй ажиллах хүч гаднаас хөлсөлж ажилаа амжуулахыг хэлээд байгаа бололтой. Харин үйлдвэр тоног төхөөрөмжөө мөн амьдралын өртөг, татвар багатай, ажиллах хүч нь боломжийн улсад байрлуулан ажиллахыг офф-шоринг гэх. Харин одоо интернэтэд мянга мянган freelancers байна. Эд нар юу хийдэг вэ гэхээс өмнө хэн энэ хүмүүсээр юм хийлгэдэг вэ гэдгийг тайлбарлая. Жишээ нь америкт байгаа нэгэн оюутан яаралтай маргааш өглөө дуусгах ёстой орчуулгаа шөнийн 12 цагт интернэтээр хэн нэг гадаадаар хийлгээд өглөө нь кофе ууж байхдаа бүх орчуулга нь бэлэн болсон байхыг харна. Ажлыг нь хийж өгч байгаа хүн магадгүй монголд, энэтхэгт, хятадад хаана ч байж болно, америкт шөнө болж байхад энд ид ажил хийх цаг болж байж ч болно. Гол нь хэн хэндээ ашигтай. Америкт 20$-оор хийх орчуулгыг энэтхэгүүд ч юмуу хятадууд ч юмуу бид нар 10$-оор баяртай хийнэ. Энэ гэрээсээ интернэтээр ажиллаж байгаа хүмүүс бол freelancer юм. Танд англи хэл байвал юу мэддэг, тэр салбартаа ажиллаж болно. Freelancers buyer буюу худалдан авагчдын зуучилдаг газрууд ч олон бий. Төлбөрийн дундаас нь шимтгэл авч ажилладаг. Бас freelancer-уудын ченж ч байгаад байгаа харагдсан. Өөрөө freelancer байж ямар нэг ажил авчаад тэрийгээ бас өөр хүмүүсээр арай хямд хийлгээл.

Freelancer-ууд юу хийдэг вэ?


freelancer

Ихэнх нь гэрээсээ, ганцаараа ажиллана. Зууч вебүүдэд ажлын захиалга тавигдсан байгаагаас өөрийн чадах ажилаа харж байгаад дэнчин тавьна (дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хэлсэн нь ялдаг, үүн шиг, гэхдээ хамгийн бага тавихыг хичээнэ). Мөн өөрийгөө рекламдаж бяцхан танилцуулга бичнэ, юу ч байж болно. Ажлыг би ингэж хийнэ, би ийм ийм юм мэднэ гээл. Эсвэл Би бол шилдэг нь, 3 жил энийг хийсэн, эсвэл за би бэлэн, эхлэх үү гэх  маягийн. PR дана шүү дээ хэхэ. Freelancer бүр feedback буюу өмнө ажил хийлгэсэн хүмүүсийн ажил дууссаны дараа өгсөн үнэлгээтэй байна. Олон эерэг үнэлгээтэй, их оноотой байх тусмаа туршлагатай, чанартай болох ч тэдний үнэ нь шинэковуудаас арай үнэтэй байдаг. Анхныхаа үнэлгээг авах ч хэцүү шүү.

Ингээд ажлын хөлсний саналаа тавьснаас хэсэг хугацааны дараа худалдан авагч хэд хэдэн хүнийг ярилцлаганд урих буюу харилцаад, нэг л хүн сонгох болохоор ажил олох магадлал тийм ч их биш. Ер нь бага шүү. Бусдаасаа үнэлгээ, үнээрээ, өмнө хийсэн ажлын танилцуулгаараа л ялгарахгүй бол торойгоод л үлдэнэ гэж  мэд.

Сонгогдвол худалдан авагч хөлсний мөнгөө зуучлагч вебийн дансанд шилжүүлнэ, ажиллагч, ажил хийлгэгч хоёр хоёулаа зөвшөөрөөгүй үед энэ мөнгө буцаж гарахгүй. Ажлаа хийгээд бүрэн дууссан үед buyer маань мөнгөө суллана, ингээд би 100$ той болчлоо хэхэ. Миний интернэт дэхь мөнгө

Freelancer байх юугаараа гоё вэ?


  • Ямар ч дарга байхгүй. Чи хиймээр байгаа ажлаа л хийнэ. Чи бол дарга
  • Хүссэн цагаараа унтаж болно. 11 цаг хүртэл унтсан ч болно. Орой болтол унтсан ч болно.
  • Би чөлөөтэй. Би ажлаа хийхдээ ямар ч хувцас өмсөхгүй байсан ч хэн ч намайг шоолохгүй, дуртай цагтаа дуртай бэлэн хоолоо иднэ

Бичлэгийн эх сурвалж: IdiotSheep.com (Их дажгүй блог шүү ороод үзээрэй.)

Бичлэгийн үргэлжлэл нийтлэл: Internet Freelancer – Гэрээсээ гарахгүй амьдрах боломж

  • 3155
  • 8
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гэгээнд
Оруул л даа.
Өлзийбат (зочин) хэзээ бичсэн: 2010-08-09 12:54 | |
freelancer taalagdlaa
iimerhuu ajluud hiideg mgl huuhduud austrlaia-d baidag. bi freelance ajil olohod ordog site-uudaas ni oruulj ch bolno shw.

GegeenCom хэзээ бичсэн: 2010-08-07 10:40 | |
freelancer
freelancer байх ч хэцүү юм байна шүү. анхны хэдэн bid ээ тавиад л сууж баЙНА ДАА гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 2010-01-02 00:00 | |
Freelancer-уудад зориулсан 50 хэрэгтэй сайт гэнэ ээ:
Алмас хэзээ бичсэн: 2009-10-11 10:29 | |
Сайнуу
Баярлалаа.
хэд хоног танай блогоор орж болохгүй байсын, одоо орж байна.
Манайхан интернэтээр мөнгө олох гэхээр л Bux to гээс юм дарж мөнгө авах гэж ойлгох юм. Мэддэг зүйлээ хийж өөрийгөө хөгжүүлж дадлагажингаа хэлний мэдлэгээ маш сайн дээшлүүлж шударгаар мөнгө олох боломж үргэлж нээлттэй байгаа шүү. Энэ талаар илүү сонирхсон, ялангуяа вебийн чиглэлээр хамтран ажиллахыг хүссэн хүмүүс холбоо бариарай. Хүсвэл илүү дэлгэрэнгүй бичсэн ч болно.
Mr Idiotsheep баярлах
Idiotsheep хэзээ бичсэн: 2009-10-11 01:38 | |
Хэлтэй болох юмсааан
amgaa (зочин) хэзээ бичсэн: 2009-10-08 15:37 | |
net-ийг ухаад байвад нэгжээд байвал ихээ олон юм гарч ирээд л байдаг, хэл мэдкүү л бол тэр сайхан боломжуудыг хэлээрээ биш гараараа, эсүүл mouse-раа түлхээл хаяж байгаа хүмүүс их байгаа даа. Нэг үеэ бодуул нэг үе ч гэж дээ 10 гаран жил болжийн net гэдэг юм манайд орж ирээд. Энэхэн хугацаанп хүн өөрийгөө л хөгжүүлж дайчилж чадвал сурах чадах мэдэх хөгжих боловсрох, тэлэх маш их боломж байна шүү дээ. Freelancer-ийн талаар өмнө нь сонсч байсан, нэг зүтгэчихвэл ч аа яаяа чаднаа чадна шүү дээ хүүхдүүдээ тэврэлт
director хэзээ бичсэн: 2009-10-08 14:53 | |
Goy medeelel ogsond bayrlalaa. Blogoor tani zochilsondoo bayartai bna. Good luck!
Bayanaa (зочин) хэзээ бичсэн: 2009-10-08 14:00 | |



:-)