.MN домэйн нэр сонгох дэмий

.mn домэйн нэр .com, .net, .org, .biz зэрэг бусад домэйн нэрнүүдээс юугаараа давуу юм бэ? гэж хүмүүс заримдаа асуудаг. Товчхон хариулахад ямар нэгэн давуу тал огт байхгүй.

Харицуулаад үзье:

  .mn .com, .net, .org
Үнэ $38-$50/жил $10-$15/жил
Аюулгүй байдал Зарим шинэ технологи хааяа хоцорч нэвтэрдэг гэдэг Илүү
Хамрах хүрээ Адил Адил
Илэрхийлэл Монгол Дэлхий даяар
Сонголт Илүү Дутуу

.mn домэйн авчихаад вебээ joomla-аар хийчихсэн байдаг. Үнэхээр мөнгө нь багтаж чадахгүй байгаа бол хамгаалалт харьцангуй сул joomla хэрэглэж байхаар хаалттай кодтой CMS 29$-оороо аваад хэрэглэсэн нь бараг илүү дээр шүү дээ? 29$ гэдэг бол хэдий жилд 1 удаа төлж байгаа ч зүгээр л хог дээр хаячих бага мөнгө биш шүү дээ. Хэрэв тийм л их мөнгө нь багтаж ядаад байгаа бол веб сайтаа сайн хийлгэхэд мөнгө хөрөнгө зарах хэрэгтэй баймаар. .mn домэйн нэртэй сайтуудын хакердуулсан жагсаалт гээд бараг 200 гаран сайтын жагсаалт Туркийн хакеруудын веб сайт дээр байдаг.

Товчхон хэлэхэд .mn домэйны хувьд бол илүү зүйл хүн бага авдаг болохоор сонголтын хувьд л илүү гэхээс биш бусад зүйл, техник талаасаа огт илүү тал байхгүй л дээ.

Зарим хүн 9911 дугаар шиг нэр хүнд илэрхийлдэг гэж үздэг ч хэрэглэгчдийн хувьд яг үнэндээ .com, .mn байхын ялгаа байхгүй юм. Харин зарим тохиолдолд хэрэглэгчид .net, .com домэйн нэртэй сайтын нэрийг цээжлэхдээ андуурч .mn гэж цээжлэх тохиолдол байдаг. Гэхдээ .com гэж андуурч цээжилдэг хүн нь бараг илүү олон байдаг. Учир нь facebook.com, twitter.com гээд олон гадаад сайтуудын нэр .com болон .net төгсгөлтэй байдаг тул ингэж андуурдаг хүн нь олон байдаг.

2009-10-20,07:52 | Ангилал: Веб мастеруудад
Илгээх | 8548 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (63) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
ICANN-д бүртгэлийн хураамж гэж 0.18$ төлдөг ш дээ. Тэгээд 5 нугалаад 1$-оор зарахад хангалттай ш дээ. Датаком домайн нэр 60000₮-өөр зараад арай аймаар дамлах юмаа п
Баатар (зочин) хэзээ бичсэн: 22:35, 2016-9-27 | |
Энэ 9911 гэдэг нь илүү гэдэг утгагүй тэнэг ойлголт санагддаг. Би өөрөө энгийн урьдчилсан төлбөрт дугаар барьдаг. Учир нь хямд үнэтэй, хэрэгцээгээ бүрэн хангадаг. Хэрэв надад илүү гараад байгаа тийм 9911 дугаар байвал нь нэг "тэнэгт" нь үнэтэй зараад мөнгийг нь Эх нялхаст тоног төхөөрөмж авахаар мөнгө цуглуулж байгаа залуусын ажилд хандив өргөх байсан юм. Тэгвэл Монголын нэг ч гэсэн хүүхдэд хэрэгтэй, бас магадгүй миний хүүхэд ч тэнд хэвтэж болох болохоор...

Энд бичсэн гол санаа нь сайн ойлголтгүй хүмүүст мэдээлэл өгөх гэсэн л санаа юм л даа. 9911 бариад хоосон хонож байх уу? Эсвэл 9914 бариад хоолтой байх уу?

Жишээ нь ********.mn гээд нэг нөхөд манайхаар сайт хийлгээд нэг жил болоод домэйныхаа төлбөрийг төлж чадахгүй сайтаа хааж байх жишээтэй. *******.com гэж аваад үргэлжлүүлээд ажиллуулж болно шүү дээ гэхэд олон танилцуулга, хуудас, хэвлэмэл материал дээр хэвлэсэн учир хэрэггүй .мн авах мөнгөтэй болохоороо сунгана гээд тэр чигээрээ юу ч үгүй болсон... Тэгэхээр мэдээж ямар сонголт хийх нь хүний эрх боловч тэр сонголтоо мэдэж байж хийвэл зүгээр. Тиймээс энэ асуудалтай тулгарсан хүмүүст хэрэг болох болов уу гээд, бас хүмүүс ялгааг нь их асуудаг болохоор үүнийг бичсэн юм аа.
Алмас хэзээ бичсэн: 18:00, 2012-2-28 | |
Алмаст
Алмаст .МН-г зөвхөн үнийн зөрүү нь өндөр болохоор нь л бухимдаад байгаа юм болов уу гэсэн чинь үгүй юм шиг байна. .МН -н үнэ нэг их өндөр биш, гэхдээ бас хямдарвал мэдээж зүгээр. Тэглээ гээд үнэ нь буулаа гээд талх шиг зарагддаг бараа ч бас биш.
Энэ чинь зүйрлэбэл Мобиком -н 9911 -г авах гэж үнэлдэг шиг л зүйл шд. хажууд нь ком домайн нэр авах боломж 9914хххх ч гээд л боломж байна. хүмүүсийн өөрсдийнх нь л сонголт шүү дээ. Тэрэнд заавал 9911хххх авч яах гээд бухимдах хэрэг юу байна. авах нь аваг л дээ. авахгүй нь угаасаа ком домэйн нэрдээр нэр нь олддог юм бол авч л байгаа шд. Чи энд худлаа ПС -ны ард .МН -г битгий ав гэж уриалж суугаа ч аягүй бол 9911 эсвэл гайгүй гэсэн дугаартай утас барьчихсан л суугаа даа. Дуртайгаа л авч л байг л дээ. тэдний л сонголт шд.
ДотМН (зочин) хэзээ бичсэн: 17:28, 2012-2-28 | |
тйых яүс
нээрээ энэ маш зөв шүү. гэхдээ энэ үгийг Датаком-ын нөхдөд хэлэж юмсан.
яүс (зочин) хэзээ бичсэн: 12:50, 2011-11-17 | |
HI ALL
BUGDENDEN AMJILT
ulzii (зочин) хэзээ бичсэн: 00:25, 2011-9-29 | |
Xoe
Admin aa baina uu! asuux zuil bainaa ajil deeree baina baina uu!

Sanaa (зочин) хэзээ бичсэн: 11:25, 2011-3-18 | |
@Shintao
Залуу минь орчин үеийн Монголын дүр төрөх болох залуусын хувьд бид соёлтой байх хэрэгтэй шүү дээ. Тэр маань интернет орчинд ч, амьдрал дээр ч харагдаж байх учиртай. Араас тань орж ирж унших олон хүмүүсийг хүндэлж ямарваа сайт, блогт сэтгэгдэл үлдээхдээ олон нийтийн газар яваа гэдэгтэй адил бодож соёлтой хандаж байхыг хүсье! nerd
xvv хэзээ бичсэн: 13:16, 2011-3-6 | |
ууртай ууртай ууртай ууртай GOMO SDA NAR WE.MN YAHAARAA COM TOI BELGIIN HARITSAAND ORCHDIIN
Shintao хэзээ бичсэн: 14:23, 2011-3-4 | |
Саналаа хэлсэнд баярлалаа. .МН домэйн нэрийн хувьд бол Монголд ч гэлтгүй дэлхийд хамгийн хямд нь Мэжикнэт, Датаком байгаа. Бас энэ хэт өндөр үнээс нь болоод өнөөдөр буруу сонголт хийсэн олон сайтууд ажиллагаагүй болсон байдаг. Даанч хүмүүс хямд үнэтэй, найдвартай ажиллах ажиллагаатай домэйн нэр сонгох хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Тэрийг л ойлгуулах гэж үүнийг бичсэн. Бас цөөнгүй хүн уншаад дуслын төдий боловч мэдлэг олж авсан байх гэж боддог. Одоогийн зах зээл, Монголынхоо төвшинд бол арай л дэндүү ахадсан үнэ. Ард иргэд нь баян Япон, Англи зэрэг улстай харьцуулж харах нь бас л утгагүй л хэрэг гэж боддог.

Жишээ нь төслийнх нь санхүүжилт боломжтой байгаа үедээ веб сайт хийлгээд хэлсээр байтал .МН домэйн нэр сонгоод явдаг. Дараа жил нь санхүүжилт нь бага орж ирээд веб сайтаа үргэлжлүүлж ажиллуулж чаддаггүй, баахан хэвлэсэн материал дээр хуучин .МН нь байдаг болохоор тэр хэвээр нь байлгамаар байна гээд, нөгөөх нь угаасаа л хаагдчихсан байдаг тохиолдол миний хажууд лав хэд хэд байж л байна. Бага үнээр өөр хямд домэйн нэр сонгочихсон байсан бол ингэхгүй л байсан. Манайх ч бас хүмүүст хямдаар домэйн нэр сонгох боломжийг өгч http://domain.dusal.net гээд веб сайт ажиллуулж байгаа.

Зарим хүн Монголд сервертэй байхын тулд .МН домэйн нэртэй байх ёстой гэж ойлгоод байдаг. Энэ бол буруу ойлголт. Хаана ч сервер, хостингтой байсан ямар ч домэйн сонгож болдог. http://dusal.blogmn.net/39653/ цаашид иймэрхүү зүйлүүд гараад эхэлбэл дотоодын сервер сонгох, .МН домэйн нэр авах нь бүүр ч дэмий л болно гэсэн үг дээ.
Алмас хэзээ бичсэн: 04:58, 2011-1-19 | |
зүгээр л миний бодол
тэгээд одоо монголдоо байгаа хамгийн гайгүй нь ер нь л magignet л юм байна шдээ мн -ыг өмчилцөн юм чинь. Та нар ингэж хэрэлдэж маргалдаж байнсанаас өөрсдийнхөө мэдлэгийг бусдад түгээж мэдэхгүй нэгэнд тус болооч "Алмас" нэг булан гаргадаг ч юм уу ккк би бол зүгээр хар аргаар сурж буй анхлан суралцагч хэхэ
LoNE хэзээ бичсэн: 04:25, 2011-1-19 | |
Алмас хэзээ бичсэн: 16:56, 2010-12-20 | |
GIMP ene zurgin progamig haanaas yaj tataj awah we
Demon (зочин) хэзээ бичсэн: 16:36, 2010-12-20 | |
сайнуу ярзайтал инээх
хөгжсөөр байгаад .com-оос илүү болчихвол сайхан бишүү. алга ташилт
director хэзээ бичсэн: 15:28, 2010-9-1 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 09:42, 2010-9-1 | |
Монголын .mn домэйнтэй 100 Монгол сайтыг хакердаад тавичихжээ.

http://www.sabotaj.in/govde-gosterisi/9506-100-site-hacked-kam_06-yabanci-siteler-hacklendi.html

Бараг бүгд бэлэн CMS ашигласан байсан бололтой юм. Турк хакерууд гэж твиттерээр мэдээлэл тарсан байна. Манайхан нэр хүндээ бодоод сайн судалж байж зөв газраар веб сайтаа хийлгэхгүй бол эцэст нь иймэрхүү байдалд хүрдэг. Ямар нэгэн гэрээ хийгээгүйгээс болоод эргэн сэргээж чадахгүй их цаг алддаг нь бизнесийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг гээд олон зүйл байна даа...
Алмас хэзээ бичсэн: 19:20, 2010-7-6 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant