xvv

Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам

1. Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг
  • Их сургуулийн үндсэн оюутан
  • Техникийн коллеж
  • Мэргэжлийн сургууль
  • Судлаач оюутан
2. Бүртгэл

5 дугаар сарын 17-ноос (Даваа) 21-ний (Баасан) өдрүүдэд 13:00 – 17:00 цагийн хооронд Монгол-Японы төвд бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:

А. Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
  1. Сургуулийн тодорхойлолт (Суралцаж байгааг баталсан)
  2. Их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт, энэ жил 11 жилийн сургалттай ЕБС* төгсөж байгаа сурагчид сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт (Голч дүн эсвэл голч оноог тодорхойлон бичсэн байх шаардлагатай.)
  3. Иргэний үнэмлэх
  4. Сурлагын дэвтэр
  5. 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг–2ш
* Дээрх Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуулийн оюутны хөтөлбөрт анги алагссан (боловсролын систем 11 жилийн сургалттай болсноор нийтээрээ анги алгассан жил үүнд хамаарахгүй) ЕБС-ийн 11 дүгээр ангийн төгсөгч хамрагдах боломжгүй.

Б. Судлаач оюутан
  • Ажлын эсвэл сургуулийн тодорхойлолт
  • Диплом, дипломын хавсралтын эх хувь
  • Иргэний үнэмлэх
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • 6 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй ижил цээж зураг – 2ш
* Бичиг баримт дутуу бол бүртгэхгүй.
* Өмнөх жилүүдийн байдлаас үзэхэд, бүртгэлийн хамгийн сүүлийн өдөр дутуу бүрдсэн бичиг баримттай ирснээс болж бүртгэх боломжгүйд хүрэх тохиолдол олон гарч байсан тул доор дурдсан Японд суралцах тухай зөвлөгөө өгөх булангаас лавлахын хамт бичиг баримтаа бүртгэлийн өдрөөс өмнө урьдчилан бэлтгэж, бүртгэлийн эхний өдрүүдэд ирнэ үү.

3. Япон суралцах тухай зөвлөгөө өгөх булан
5 дугаар сарын 17, 18-ны өдөр 13:00 – 17:00 цагийн хооронд Япон Улсад суралцах талаар зөвлөгөө өгөх булан Монгол-Японы төв дээр ажиллаж, Япон Улсын тэтгэлэгт оюутан элсүүлэх дэлгэрэнгүй журам (уг бичгийн хавсралт болон тус ЭСЯ-ны веб хуудастай ижил) – ыг тараахын хамт дээрх хөтөлбөрийн дагуу Япон Улсад суралцах талаар асуултанд хариулна.

4. Бичгийн шалгалт
6 дугаар сарын 6-ний өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн нэгдүгээр шалгалт), Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль
6 дугаар сарын 13-ны өдөр: Их сургуулийн үндсэн оюутан (Бичгийн хоёрдугаар шалгалт: Бичгийн нэгдүгээр шалгалтанд тэнцсэн хүмүүс), Судлаач оюутан.

Шалгалтын талаар утас, имэйл болон бусад хэлбэрээр ирсэн ямар нэгэн асуултад хариу тайлбар хийхгүй.

(Дэлгэрэнгүйг Японы ЭСЯ-ны http://www.mn.emb-japan.go.jp/  вэб хуудаснаас үзнэ үү.)

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Эдгээр мэдээллээс гадна Японд суралцахтай холбоотой өөр мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу:

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Соёл, боловсролын хэлтэс

Утас:+976-11-320777
Цахим шуудан: public.diplomacy-section@ul.mofa.go.jp

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Суурь Англи эсвэл Япон хэл тухайн мэргэжлийн чиглэлд хамаатай суурь хичээлүүдээр авдаг байх. Өөрийн чиглэлээр ямар шалгалт өгөхөө Элчин Сайдын Яамных нь хуудас руу ороод авах юм уу тэнд байгаа холбоо барих хаягаар холбогдоод мэдээлэл аваарай.
Алмас хэзээ бичсэн: 2015-10-06 13:41 | |
shalgalt ymar hicheeleer awah we
Зочин хэзээ бичсэн: 2015-10-06 12:32 | |

Энэ мэдээлэл 2010 оны мэдээлэл тул та бүхэн Элчин Сайдын Яамнаас нь холбоо барьж лаваарай. өөрчлөгдсөн байх шүү.

Эдгээр мэдээллээс гадна Японд суралцахтай холбоотой өөр мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу:


Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Соёл, боловсролын хэлтэс

Утас: 976-11-320777
Цахим шуудан: public.diplomacy-section@ul.mofa.go.jp
xvv хэзээ бичсэн: 2015-03-19 13:27 | |
sain bnuu bi odoo vndsen 2 dugr kursin oyutrn hijlse choloo awchsn ene shalgaltand orohiin tuld 11iin gerchilgeegee vzvvled orj bolohuu zaawal golch hergte yuu
Саранзаяа (зочин) хэзээ бичсэн: 2015-03-19 12:55 | |
За байз 3.0-аас дээш гэдэг байсан. Одоо ямар байгааг мэдэхгүй байна. Япон Элчингийн сайт дээрээс сайн хайгаад үзээрэй.
Алмас хэзээ бичсэн: 2015-03-18 12:53 | |
ih surguuliin oyutan golch hed baih heregtei we
Зочин хэзээ бичсэн: 2015-03-16 17:25 | |
Эсвэл ойрхон байгаа аль нэг Их сургууль руу очоод гадаад оюутнуудын төв энэ тэр гээд байдаг. Тэндээс нь очоод сураглаад судлаад үз дээ. Хэл мэдээж сайн байх хэрэгтэй.
Алмас хэзээ бичсэн: 2014-08-01 10:45 | |
Тэр талаар нарийн сайн мэдэхгүй байна. Токиогийн Их Сургууль мэдээж маш хэцүү л дээ. Өрсөлдөгч олонтой. Мэдээж маш сайн байж, элсэлтийн шалгалтанд Япончуудаас илүү мэдлэгтэй, бэлтгэлтэй байж л орно байх аа.
Тэтгэлэг ч бас бусдаас илүү онц сурвал янз бүрийн тэтгэлгүүд олдох магадлалтай байдаг гэсэн. Жишээ нь Панасоник зэрэг том компаниуд тэтгэлэг зарлаад сурлагын дүн, эссэ, зохион бичлэг янз бүрийн шалгаруулалтаар шалгарсан оюутнуудад тэтгэлэг өгдөг зүйлс байдаг. Харин Боловсролын яамны тэтгэлэг нь бол Японоос хэцүү байх аа. Японд байдаг бол наанаа багш нарыгаа гуйгаад сайн судлуулаад үз дээ.
Алмас хэзээ бичсэн: 2014-08-01 10:44 | |
Tokyo universityd orhiin tulh yug anhaarah heregtei be tuslaach
Зочин хэзээ бичсэн: 2014-07-31 23:56 | |
Hi bi yapond helnii beltgels surch bga. Huwiin zardlaar surch bga helnii beltgelee togsood tetgeleg awch boldog u gantshan jil uzeed ikh surguulid oroh hemjeenii surdag u ikh surguuliin shalgalt n her hund ve
Зочин хэзээ бичсэн: 2014-07-31 23:55 | |
bvrtgelin hugatsaanas hotsorson bol yah bee namar dahij nemelt bvrtgel yawagdah yum boluu
Зочин хэзээ бичсэн: 2014-06-08 12:33 | |
Ene jiliin 11 togsogchid hamragdahgui yumu
Зочин хэзээ бичсэн: 2014-04-16 19:20 | |
@Happygirl
Анагаах бол математик, хими, биологи, Англи хэл байдаг санагдаж байна. Англи хэл дээр материалаа өөрөө уншаад хийж чадвал илүү сайн байдаг.

@Билгээ
Энэ шалгалтанд тэнцвэл очоод 1 жил хэлний бэлтгэл хийгээд Японы сургуульд бас элсэлтийн шалгалт өгөөд орно. Тэгэхээр өөрөө хичээвэл мэдээж хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой байх гэж бодож байна.

@Гэрлээ
Эхлээд хувийн зардлаар очоод хэлний бэлтгэлд сууж байгаад гэсэн үг үү? Тийм бол арай хэцүү байх. Ер нь бол гэхдээ хувиараа очоод сурч байгаад янз бүрийн өөр тэтгэлгүүдэд хамрагдах боломжтой байдаг. Гэхдээ Япон ба бусад орны олон оюутантай өрсөлдөж байж тэтгэлэг авах нь хэцүү. Хамгийн гоё боломж энэ Японы засгийн газрын тэтгэлэг байдаг. Өөрөө л хичээвэл энэ шалгалтандаа тэнцэж очоод 1 жил хэлний бэлтгэл хийгээд дахин элсэлтийн шалгалтаа Япондоо Япон хэлээрээ өгөөд их сургуульдаа ордог.
Алмас хэзээ бичсэн: 2014-03-29 08:26 | |
yapon ulsda ehni jil helnii beltgel hiij baigaad tendeesee tetgelegt oroh bolomjtoi yu ene talaar sain medeelel ogj tuslaach!
gerlee (зочин) хэзээ бичсэн: 2014-03-28 13:26 | |
shalgaltandaa tentswel ooriin hussen surguuldaa hussen mergejleeree suraltsah bolomjtoi yu баяртай байна
bilgee (зочин) хэзээ бичсэн: 2012-11-25 03:50 | |



:-)