Linux болон Windows системүүдийн хооронд сүлжээгээр файл дамжуулах

Samba ашиглаад Windows болон линукс системүүдийн хороонд сүлжээгээр файл зөөж болно.

Хэрхэн зөөх вэ?
  • Ubuntu Software Center нээгээд хайлтын талбарт samba гэж бичиж хайгаад олж суулгана.
  • Ubuntu дээрээ System->Administration->Samba гэж ороод хуваалцах хавтсаа сонгон тохируулна. (бас хуваалцах хавтас дээр баруун товч дараад Sharing Options гэж ороод тохируулж болох байх)
  • Ингээд Windows-тэй тооцоолуураасаа шууд сүлжээнд ханддаг шиг хандана.
  • Харин Windows рүүгээ smb://192.168.1.3 гэх мэт байдлаар дотоод сүлжээний IP хаягийн өмнө smb:// гэж Файл удирдагч (Nautilus)-ын хаягийн мөрөнд бичээд хандаж болно. Хаягийн мөрийг Ctrl+L товчны хослолоор гаргана. (Эсвэл Places->Network гэж ороод дамжиж орж болох байх. Гэхдээ заримдаа ингэж ороход сүлжээнд холбоотой ч харагдахгүй байх тохиолдол байдаг тул шууд IP хаягаар нь холбогдох нь амар байдаг. Бас smb://Computeriin_ner гээд холбогдсон ч болно.)
Анхаарах зүйл:
Та Firewall тохиргоогоо зөв тохируулах хэрэгтэйг анхаарна уу. Firestarter хэрэгслийг Software Center-ээс олоод суулгаад тохируулж болно. Сүлжээний болон Internet Share, NAT, Firewall зэрэг олон тохиргоог хийх чадвартай их сайн хэрэгсэл байдаг.

2011-1-23,14:36 | Ангилал: Linux
Илгээх | 4288 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (12) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
UBUNTU connect windows lan
yaj holbogdoh ve ooriin ubuntu geesee windows toi langaar cs togloh gesiin yaj tohirgoo hiih vv тормолзох
PuReGeM (зочин) хэзээ бичсэн: 11:47, 2011-9-22 | |
@Болдоо
Баярлалаа. засчихлаа. Андуурсан байж гоё шүү
Алмас хэзээ бичсэн: 18:07, 2011-2-24 | |
зөв бичээрэй
smb:// гэж бичдэг шүү. Зөв бичээрэй.
болдоо (зочин) хэзээ бичсэн: 14:26, 2011-2-24 | |
Зочин хэзээ бичсэн: 12:01, 2011-2-15 | |
их баярлалаа
юм мэдэхгүй хөөн гэж яг хэлсэнээр чинь боллоо. их юм бичиж уурыг чинь хүргэх вий гэж айх юм. лээнэн болоорой миний хүү
gankhuu (зочин) хэзээ бичсэн: 22:33, 2011-2-6 | |
1. Administration->Language Support нээгээд Install/Remove Languages товчийг дараад Солонгос хэлээ сонгож суулгана. Бусад тохиргоог өөрчлөх хэрэггүй. Жишээ нь Input methods болон extra fonts гэдгийг нь чагттай хэвээр нь орхиж суулгах хэрэгтэй.

2. System->Preferences->Keyboard Input Methods нээнэ. Тэгээд Input method хэсэгт Korean сонгоод Add хийх хэрэгтэй.

Түүнийхээ дараагаар Alt ` товчоор гараа солиод бичиж болно. Тэрийгээ дээрх 2-т анх орсон цонхонд тохируулсан ч болно. Бас төлөв харуулдаг талбарт шинээр нэмэгдсэн гарны зураг дээр дараад сонгосон ч болох байх.
Алмас хэзээ бичсэн: 19:30, 2011-2-6 | |
үбүнтү дээр хангилаар бичиж болохгүй байдаг
сайн уу залуусаа үбүнтү дээр хангилаар солонгос үсэгээр бичих гэсэн болж өгөхгүй байнаа. та бүхэн мэдлэгээсээ хуваалцаач
gankhuu (зочин) хэзээ бичсэн: 18:23, 2011-2-6 | |
Helped me :D
tnx a lot,
Зочин хэзээ бичсэн: 21:57, 2011-1-31 | |
Root хэрэглэгчийн нууц үг солих бол:
sudo passwd root

Бусад хэрэглэгчийн нууц үг солих бол:
sudo passwd <хэрэглэгчийн нэр>

man passwd гээд энэ тушаалын тухай харж болно. Ямар ч төрлийн тархац байсан үндсэн тушаалуудын хувьд бараг адилхан байдаг.

Нээрээ SUSE дээр sudo байхгүй байх. Би хэрэглэдэггүй болохоор сайн мэдэхгүй байна. Бас уг нь график горимоор сольдог хэсэг байгаа л байх даа...
xvv хэзээ бичсэн: 21:02, 2011-1-31 | |
Help me
Bi Opensuse heregledeg yum. Tegsen password-oo solij chaddaggui eee.... help me. Root password solih gej youtube-s haraad "passwd" gej bicheed solison bolovch zuvhun su pass n l soligdson bna. Pc-ee untraagaad asaahad nehdeg username passwordoo yaj solih ve???? Ubuntu bish Opensuse dr?!?!?! help me?
Help me (зочин) хэзээ бичсэн: 14:20, 2011-1-31 | |
THANKS
vnexeer ix bayrlalaa
Rookie linux (зочин) хэзээ бичсэн: 09:29, 2011-1-31 | |
Nice nice ирмэх
SaKu хэзээ бичсэн: 15:51, 2011-1-23 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant