Алмас



МОНГОЛ БЛОГЧИД- 2011 наадам 2 дахь жилдээ 12-р сарын 3 буюу Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр iLOFT-д боллоо. Энэ өдрийг сонгосон нь бас л учиртай. Блогчид хамтраад нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж чадах юм гэдгийг харуулахыг зорьсон. Энэ удаагийн наадам өмнөх жилээс илүү өргөн хүрээг хамарч чадлаа. 

Шилдэг блогийг тодруулах үйл ажиллагааг шудрага ил тод явуулах зорилгоор блогийн ретингийг тогтоодог цахим системүүдэд тулгуурлаж  шалгаруулалтыг явуулсан. 1-р шатны шалгаруулалтаас ангилал тус бүрээс хамгийн өндөр оноотой 5, 5-н блогийг оны шилдэг блогт өрсөлдүүлэхээр шалгаруулсан. Эндээс гарсан шилдэг 25 блогт хөндлөнгийн шүүгч нар оноо өгч шилдэг блогуудыг тодруулав. Шүүгчээр блогч, banjig.net- ийн админ Хашир Анжгай, блогч, технологийн мэргэжилтэн С.Дөлмандах, МҮОНР телевизийн захирал Ц.Оюундарь, Сэтгүүлч, зохиолч А.Амарсайхан нарын нэр хүндтэй туршлагатай хүмүүс ажиллаа.



Энэ оны шилдгийн шилдэг блогоор https://dusal.blogmn.net, Оны шилдэг боловсролын блогоор http://ukatumur.wordpress.com блог, Оны шилдэг бизнес блогоор http://ka-marketing.blogspot.com блог, Оны шилдэг нийгмийн блогоор https://warrior.blogmn.net, Оны шилдэг энтертайнмент блогоор http://moviemn.posterous.com блог, Оны шилдэг технологийн блогоор http://newcoder.blogspot.com тус тус шалгарлаа.

Монгол блогчид наадам нь мэдлэгийн нийгмийг бүтээгч блогчидыг тодруулж урамшуулдаг, цахим нийгмийн гишүүдийг уулзуулдаг, уулзангаа туршлага авъяас чадвараа хуваалцдаг цахим нийгмийн идэвхитэй гишүүдийн хамгийн том баяр юм. Энэ утгаараа үндсэн үйл ажиллагааг сайн дурын оролцооны үндсэн дээр зохион байгуулдаг. Жишээ нь гэрэл зураг сонирхогч блогчид шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн гаргав. Кино сонирхогчдын холбооныхон кино түгээв. Уран бүтээлчид шивээс болон хөрөг зураг зурах үйлчилгээнүүд ажиллуулав. Хөтлөгч Г.Оюунбат, найруулагч Сайнчимэг, "Галт шувуу" бүжгийн хамтлаг, “One way” амьд хөгжмийн хамтлаг, ятгачин Б.Уянга, морин хуурч Б.Болдхүү, Black&White хамтлагийн дуучин В.Уянга, “Ертөнцийн инээд” хүүхэлдэйн театр, дуучин Энгүүнээ, Beatcrew хамтлаг зэрэг уран бүтээлчид наадмын хөг аялгууг өргөж өглөө.

Аливаа арга хэмжээнд ивээн тэтгэгчид хамгийн чухал байдаг. Бид 30 гаруй байгууллагад албан ёсоор хандаж тэр дундаас бидний үйл ажиллагааг ойлгож дэмжиж оролцсон байгууллагууддаа Монголын мянга мянган блогчидынхоо өмнөөс баярлалаа. Ерөнхий ивээн тэтгэгч Green Spot, Gold ивээн тэтгэгчид "Everyday international" компанийн Blue NUN брэнд, "Баясах трэйд" компанийн BAGRO үндэсний брэнд, Зөв банк "Хас" банк, Гоо сайхны бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч "Мандухай Хатан" компани, "Монголын эдийн засгийн чуулган" ТББ байлаа. Ивээн тэтгэгч байгууллагуудын саналын дагуу шилдгийн шилдэг блогт 1000000₮, шилдэг блогуудад тус тус 500000₮-тэй дүйцэхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ, бэлэн мөнгө, Цом, өргөмжлөлийг блогчиддоо гардууллаа. Мөн интернет үйлчилгээгээр дэмжигч Citinet компани, мэдээллийн дэмжигчээр ажилласан МОНГОЛ ТЕЛЕВИЗЗАтелевизhttp://time.mnhttp://banjig.net/http://socialnet.mn/http://likeit.mn/http://mixx.mn/- ийн хамт олонд баярлалаа.

Блогч хүний онцлог бол үзэгч биш оролцогч байдаг гэж би ойлгодог. Блогчид оролцож чадсанаараа илүү олон сайхан өөрчилөлтийг авчирж чадна. Тиймээс дараа дараачийн наадамд блогчид маань зохион байгуулалтанд идэвхитэй оролцож өөрсдийн блог болон үйл ажиллагаагаа сурталчилж сонин содон арга хэмжээг хамтдаа сэтгэж хийж бүтээх нь наадмаа илүү их өргөн хүрээг хамруулах, цахим нийгмийн соёлыг хөгжүүлэх үндэс суурь болно гэж бодож байна.

Ингээд сайн уяач наадмын маргааш морио сойж эхэлдэгчлэн өөрийн блогоо http://mongolbloggers.org/ хуудаснаа бүртгүүлж уяа сойлгийг нь тааруулаарай.

Дараа жилийн наадмаар дахин уулзатлаа баяртай.

ЦАХИМ МОНГОЛ УЛСАА БАЙГУУЛЦГААЯ!!!


Эх сурвалж: http://luvsandorj.newmediamarketingagency.com/2011-mongol-bloggers-2011
Ярилцлага: http://technology.time.mn/content/2900.shtml

  • 3572
  • 0
  • 4

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)