Алмас

Хэдэн өдрийн өмнөөс миний хэдэн төхөөрөмж маань огт интернет орохгүй болчихдоо жаахан гайхаж юу болов гээд шалгаад үзвэл ISP маань ашиглаж байгаа DNS /Google DNS/-ыг минь хаасан байх юм.
 

ISP-гаасаа яагаад ийм юм болоод байна гэж асуувал “Монголын Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирсэн албан тоотын дагуу  DNS ийн block ийг хийсэн байна зөвхөн манайх биш Монголын бүх компаниуд DNS ийн block-ийг хийсэн байгаа” гэсэн хариу хэлэв. 


Хэрэв та DNS-ын талаар төсөөлөл бүрхэг байгаа бол dnsmadeeasy.com-ийн бүтээсэн хялбархан кино тайлбарыг үзнэ үү!

Тэгэхээр та дээрх тайлбар кино дээрээс DNS гээч ямар чухал зүйл болохыг ойлгосон байх. DNS бол интернет сүлжээний зүрх нь юм шүү дээ!. 
 

Манай дээдсүүд мэдээллийн аюулгүй байдал болон зохиогчийн эрх нэрээр биднээс интернетийн эрх чөлөөг минь булаан авчихлаа. Тэдний гаргаж байгаа шийдвэр шийдэл нь яг л өнөө “Зөрлөг” кинонд гардаг Даймка залуугийн хэлдэг  ”Бяр байхад ухаанаар !@#$” гэсэнтэй утга адил санагдах болов. Эрх мэдлээрээ ганц цагаан бичгийн цаасан дээр албан тоот бичээд л Монголын интернетийг хангалттай хянах хэмжээнд хүрчхэж байна шүү дээ! Гол нь энэ шийдвэрийг нь мэдэх ёстой иргэд нь аль өнгөрсөн баларсан хойно нь асуудал гарах үед нь мэдэж байх юм.

Одоо цаашлаад дараа дараагийн сонгууль элдэв олон нийтийн анхааралд орсон үйл явдал болох үед бидний интернетээр авдаг байсан мэдээлэл хүртэл үгүй болох нь байна!

Тэр үед магадгүй ийм зүйл болох байх facebook болон twitter-ийг сонгуулийн хугацаанд хаана уу гэсэн албан тоо ISP болгонд очих болов уу. 

Миний таамаглаж байгаагаар энэ зүйлийг мэдээллийн аюулгүй байдал элдэв эрсдэлээс иргэдийгээ хамгаалах гэсэн оролдлого эсвэл оюуны өмч энэ тэр зөрчлийг зохицуулах зорилготой гэж халхлах байх. 

Тэгвэл энэ үнэхээр биднийг ямар нэг эрсдэлээс хамгаалах эд үү?

Хариулт нь ҮГҮЙ!!!. Харин ч биднийг бүр маш том эрсдэлд оруулж байна шүү дээ. DNS дээр хийгдсэн халдлага бусад халдлагуудаа бодвол нэлээд том сүлжээний доголдол, алдагдалд оруулах боломжтой байдаг. DNS дээр үндсэндээ хоёр төрлийн ноцтой халдлага хийгддэг үүнд: DNS cache poisoning/spoofing мөн DNS DDoS.
 

DNS cache poisoning/spoofing: DNS-н cache дээр буруу мэдээлэл хадгалуулах байдлаар тухайн DNS-г ашиглаж байгаа хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах.


DNS DDoS
: DNS серверийг ажилгүй болгоно. Хор уршиг нь тухайн DNS ашиглаж байгаа бүх хэрэглэгч интернетийн сүлжээнд орох боломжгүй болох юм.


Өөр нэг зүйл гэвэл манай ISP-гуудын DNS үнэхээр сайнгүй шүү дээ! удаан, тохиргоо дутуу, хуучин гэх мэт энэ нь дээрх хоёр том асуудлыг улам бүр хүндрүүлж байгаа юм.
 

Ингээд бодохоор энэ DNS-ийг минь хаах нь яав ч бидний эрх ашигт нийцэх эсвэл бидний төлөө хийсэн зүйл биш гэдэг нь харагдаж байна! 

Энэхүү нийтлэлийг http://jnaya.com/post/37092130966/dns хаягнаас хуулж орууллаа..

  • 2077
  • 1
  • 2

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ммм тийм шүү ...

хятдын төхөөрөмжүүд тэр дундаа интернэт-ын төхөөрөмжүүд нь нууцлал муутай дээр чанаргүй манайхаас өөр орон бараг хэрэглэдэггүйн бишүү . евро-пын орнууд ZTE гээс бөөн мөнгө аваал бсан манайх ч угаасаа хэцүү лдээ ... одоо баахан ZTE ийн охин компами huawe даам гарч бн ааа ... юнившион huawe-тай гэрээтэй муу даа бүгд huawe
AAA хэзээ бичсэн: 2013-08-21 16:42 | |



:-)