MS Word програмд зориулсан монгол хэлний үг үсгийн алдаа шалгагч нэмэлтүүд

Аль ч хувилбарыг суулгахаас өмнө эхлээд шаардлагатай нэмэлт програмуудыг ЭНД ДАРЖ татаж суулгаж бэлдэнэ:

ТАТАХ - 1

Санамж:
  • Програмыг суулгахдаа заавал Just Me сонголтоор суулгах шаардлагатай гэдийг анхаарна уу!
  • Програмыг суулгаж байх үедээ Word програмыг ажиллуулахгүй хаасан байх шаардлагатай.
  • Програм суулгасны дараа MS Word програмыг нээнэ. Нээх үед ᠋алдаа шалгуурыг MS Word-д ажиллуулах эрх хүссэн цонх гарч ирвэл “Yes”, "Install" товчийг дарж ажиллуулна.

1. МУИС-ийн МТС-ийн Компьютер Хэл Шинжлэлийн Судалгааны Төвөөс гаргасан Microsoft Word 2007, 2010, 2013 програмд зориулсан Монгол хэлний зөв бичгийн алдаа шалгах програм.
Хэрэв програм амжилттай суусан бол дараа MS Word 2007 програмыг нээхэд “Алдаа шалгуур” гэсэн цэс нэмэгдсэн байна.
Үгийн алдаа шалгах
“Алдаа шалгуур” цэсэд дараах хоёр сонголтоор үгийн алдааг шалгана
“Нэг бүрчлэн шалгах” товчийг дархад шалгах цонх гарч ирэх бөгөөд алдаатай үгийг нэг бүрчлэн засна.
“Бүгдийг шалгах” товчийг дарахад ямар нэгэн цонх гарч ирэхгүй бөгөөд алдаатай үгнүүдийн доогуур улаан зураасаар тэмдэглэх ба санал болгож буй үгийг харахын тулд тухайн үгэн дээрээ хулганын баруун товчийг дарна.
(Програмтай холбоотой санал хүсэлтээ crlp@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Таны санал програмын цаашдын хөгжүүлэлтэд чухал ач холбогдолтой байна.)


2. Wega Mongolian Spell Checker MS Office 2007-д зориулсан хувилбар: ТАТАХ 2 (хувилбар 2)

3. Wega Mongolian Spell Checker MS Office 2010-д зориулсан хувилбар: ТАТАХ 2 (хувилбар 2)

Wega Mongolian Spell Checker-ийн заавар: ТАТАХ


Таалагдвал тарааж хүмүүст хүргээрэй! баярлах Хуулж тавибал манай холбоосыг бас тавибал талархана шүү.


Нэмэлт:

Зарим хувилбар дээр доогуур улаан зураас хэвлэхэд хамт гардаг нэгэн алдаа байдаг. Хэрэв таны Word хувилбар дээр доогуурх улаан зураас хэвлэхэд хамт гараад байвал:


  1. Эхлээд бүх бичвэрээ идэвхжүүлж байгаад ReviewLanguageSet proofing language нээгээд Mongolian (Cyrillic) болгож сонгоод Do not check spelling or grammar чагтлаад, Detect language automatically гэдгийг хоосон чагтлахгүй орхиод OK дараарай.
  2. Түүний дараа Алдаа шалгуур → Нэг бүрчлэн шалгах гэж нээж байгаад Санд нэмэх товчийг бүх алдаагүй боловч улаан зураастай үгэн дээр дарж дуустал нь хийгээрэй. Ингэхэд бараг бүх үг улаан зураасгүй болно. Ингэснээр санд орсон үг дахин өөр файл дээр ч гэсэн улаан зураас гарахаа болино гэсэн үг. Хэрэв та зөвхөн энэ документ дээрээ л энэ үгийг алдаагүй гэж сонгох бол алгасаад доорх 3 дээрх аргаар арилгаарай.
  3. Хэрэв ингээд улаан зураастай үг үлдэж байвал та идэвхжүүлж сонгож байгаад U буюу доогуур зураас гаргадаг товчийг нэг дараад буцаагаад дараарай. Хэрэв их олон ийм үг үлдээд таны текст дунд доогуур зураас байхгүй, эсвэл цөөхөн байвал эхлээд бүгдийг нь сонгож байгаад U товчийг 2 удаа дараад улаан зураасыг арилгаад, шаардлагатай бол доогуур зураастай байсан үгээ дахин доогуур зураастай болгоход улаан зураас бүгд арилна. Ингээд хэвлэх боломжтой болно.
Сурталчилгаа:
Дээрх улаан зураас хэвлэдэг гэх мэт алдаагүй, Монгол үгийн сан илүү алдаа багатай, үгийн баялаг ихтэй, төлбөртэй, Монгол хэлний алдаа шалгагч програм "Болор дуранг" http://spell.bolorsoft.com хаягаар орж худалдаж авах боломжтой.
Жич: Болор дуран манай сайттай холбоогүй болохыг анхаарна уу. Та Болор дурантай холбоотой асуудлыг Болор софт компани руу холбогдон асууж тодруулаарай.
2013-6-1,15:18 | Ангилал: Монголоор бичих
Илгээх | 13122 хүн уншсан | Бичсэн: xvv

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (41) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
ажилч
Зочин хэзээ бичсэн: 09:30, 2017-8-2 | |
сайн бна уу
алдаа шалгагчийн санд нэмэх товч тухайн докумэнт дээр ажилаад дараагийн шинэ докумэнт дээр дахин шинээр алдаагаа шалгах болоод бдаг
дээрх майл хаяг ажилахгүй бна
миний комд асуудал бна уу

уг нь санд нэмсэн бол дахиж гарч ирэхгүй бол уг нь сайн бдаг
Зочин хэзээ бичсэн: 23:31, 2017-7-10 | |
тэмдгээр
Зочин хэзээ бичсэн: 20:00, 2017-6-10 | |
Сэтгэгдлийг устгасан: Алмас хэзээ: 2017-7-27
Зочин хэзээ бичсэн: 09:26, 2017-5-18 | |
Болор дуран word, excel, powerpoint, outlook гээд бүгд дээр нь ажилладаг. Бас 2016 дээр ч
spell.bolorsoft.com
Зочин хэзээ бичсэн: 12:14, 2017-5-11 | |
Сэтгэгдлийг устгасан: Алмас хэзээ: 2017-7-27
Зочин хэзээ бичсэн: 00:53, 2017-5-10 | |
Power Point deer ajiladag ni xeregtei bnaa
User (зочин) хэзээ бичсэн: 14:37, 2017-4-24 | |
Зөвхөн Word дээр ажиллах байх аа.
Алмас хэзээ бичсэн: 14:16, 2017-4-24 | |
Power Point deer
ALdaa shalgagchiig power point 2016 deer yaj ajilluulax we? zaagaad ogooch
User (зочин) хэзээ бичсэн: 13:02, 2017-4-24 | |
Дутуу татагдсан юм шиг байна даа. Дахиад татаад үз дээ. Хэмжээ нь 106.95MB байх ёстой юм байна.
xvv хэзээ бичсэн: 11:10, 2017-4-24 | |
Шинэ хэрэглэгч
Checksum error in NDP451-KB2858728-x86-x64-AllOS-ENU.exe
Unexpected end of archive

ТАТАХ-1-ийг уншуулангуут дээрх алдаа гарч байна аа юуг нь буруу хийчихэв ээ??
BILEG хэзээ бичсэн: 10:25, 2017-4-24 | |

Control Panel руугаа ороoд, Programs and Features дотроос Remove гээд устгаарай.

Windows 7:
https://www.youtube.com/watch?v=_Y_EVhm4GAg

Windows 10:
https://www.youtube.com/watch?v=oYBn4NQSRAk
xvv хэзээ бичсэн: 12:59, 2017-4-13 | |
яаж устгах вэ?
Зочин хэзээ бичсэн: 21:42, 2017-4-12 | |
Ажилладаггүй ээ яах вэ
Зочин хэзээ бичсэн: 14:41, 2017-4-11 | |
Control panel - Program Features рүүгээ ороод wega... гээд байгаа. Тэрийг устгаад энэ дээрээс хувилбар 1 гэсэн МУИС-ынхыг татаад суулгаад үз дээ.
Алмас хэзээ бичсэн: 17:39, 2017-3-30 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant