MS Word програмд зориулсан монгол хэлний үг үсгийн алдаа шалгагч нэмэлтүүд

Аль ч хувилбарыг суулгахаас өмнө эхлээд шаардлагатай нэмэлт програмуудыг ЭНД ДАРЖ татаж суулгаж бэлдэнэ:

ТАТАХ - 1

Санамж:
  • Програмыг суулгахдаа заавал Just Me сонголтоор суулгах шаардлагатай гэдийг анхаарна уу!
  • Програмыг суулгаж байх үедээ Word програмыг ажиллуулахгүй хаасан байх шаардлагатай.
  • Програм суулгасны дараа MS Word програмыг нээнэ. Нээх үед ᠋алдаа шалгуурыг MS Word-д ажиллуулах эрх хүссэн цонх гарч ирвэл “Yes”, "Install" товчийг дарж ажиллуулна.

1. МУИС-ийн МТС-ийн Компьютер Хэл Шинжлэлийн Судалгааны Төвөөс гаргасан Microsoft Word 2007, 2010, 2013 програмд зориулсан Монгол хэлний зөв бичгийн алдаа шалгах програм.
Хэрэв програм амжилттай суусан бол дараа MS Word 2007 програмыг нээхэд “Алдаа шалгуур” гэсэн цэс нэмэгдсэн байна.
Үгийн алдаа шалгах
“Алдаа шалгуур” цэсэд дараах хоёр сонголтоор үгийн алдааг шалгана
“Нэг бүрчлэн шалгах” товчийг дархад шалгах цонх гарч ирэх бөгөөд алдаатай үгийг нэг бүрчлэн засна.
“Бүгдийг шалгах” товчийг дарахад ямар нэгэн цонх гарч ирэхгүй бөгөөд алдаатай үгнүүдийн доогуур улаан зураасаар тэмдэглэх ба санал болгож буй үгийг харахын тулд тухайн үгэн дээрээ хулганын баруун товчийг дарна.
(Програмтай холбоотой санал хүсэлтээ crlp@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Таны санал програмын цаашдын хөгжүүлэлтэд чухал ач холбогдолтой байна.)


2. Wega Mongolian Spell Checker MS Office 2007-д зориулсан хувилбар: ТАТАХ 2 (хувилбар 2)

3. Wega Mongolian Spell Checker MS Office 2010-д зориулсан хувилбар: ТАТАХ 2 (хувилбар 2)

Wega Mongolian Spell Checker-ийн заавар: ТАТАХ


Таалагдвал тарааж хүмүүст хүргээрэй! баярлах Хуулж тавибал манай холбоосыг бас тавибал талархана шүү.


Нэмэлт:

Зарим хувилбар дээр доогуур улаан зураас хэвлэхэд хамт гардаг нэгэн алдаа байдаг. Хэрэв таны Word хувилбар дээр доогуурх улаан зураас хэвлэхэд хамт гараад байвал:


  1. Эхлээд бүх бичвэрээ идэвхжүүлж байгаад ReviewLanguageSet proofing language нээгээд Mongolian (Cyrillic) болгож сонгоод Do not check spelling or grammar чагтлаад, Detect language automatically гэдгийг хоосон чагтлахгүй орхиод OK дараарай.
  2. Түүний дараа Алдаа шалгуур → Нэг бүрчлэн шалгах гэж нээж байгаад Санд нэмэх товчийг бүх алдаагүй боловч улаан зураастай үгэн дээр дарж дуустал нь хийгээрэй. Ингэхэд бараг бүх үг улаан зураасгүй болно. Ингэснээр санд орсон үг дахин өөр файл дээр ч гэсэн улаан зураас гарахаа болино гэсэн үг. Хэрэв та зөвхөн энэ документ дээрээ л энэ үгийг алдаагүй гэж сонгох бол алгасаад доорх 3 дээрх аргаар арилгаарай.
  3. Хэрэв ингээд улаан зураастай үг үлдэж байвал та идэвхжүүлж сонгож байгаад U буюу доогуур зураас гаргадаг товчийг нэг дараад буцаагаад дараарай. Хэрэв их олон ийм үг үлдээд таны текст дунд доогуур зураас байхгүй, эсвэл цөөхөн байвал эхлээд бүгдийг нь сонгож байгаад U товчийг 2 удаа дараад улаан зураасыг арилгаад, шаардлагатай бол доогуур зураастай байсан үгээ дахин доогуур зураастай болгоход улаан зураас бүгд арилна. Ингээд хэвлэх боломжтой болно.
Сурталчилгаа:
Дээрх улаан зураас хэвлэдэг гэх мэт алдаагүй, Монгол үгийн сан илүү алдаа багатай, үгийн баялаг ихтэй, төлбөртэй, Монгол хэлний алдаа шалгагч програм "Болор дуранг" http://spell.bolorsoft.com хаягаар орж худалдаж авах боломжтой.
Жич: Болор дуран манай сайттай холбоогүй болохыг анхаарна уу. Та Болор дурантай холбоотой асуудлыг Болор софт компани руу холбогдон асууж тодруулаарай.
2013-6-1,15:18 | Ангилал: Монголоор бичих
Илгээх | 17398 хүн уншсан | Бичсэн: xvv

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (46) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

ЭРХ ЗҮЙН ОНОЛ
/Гарын авлага/

• Хичээлийн танилцуулга
• Лекцийн хураангуй, тэмдэглэх хэсэг
• Хяналтын асуулт
• Мэдлэг сорих тест
• Бие даалтын ажил бичих аргачлал, сэдэв
• Шалгалтын асуулт


Энэхүү бүтээлийг хууль зүйн шинжлэх ухааныг эхлэн суралцагчдын сургалтанд зориулав.
Зохиогч Г.Нацагдорж, Э.Түмэнбаяр
Номыг зохиогчийн редакциар хэвлэв.
Эрх зүйн онол. УБ.2018 он

© Зохиогчийн эрх Монгол Улсын Хуулийн дагуу хамгаалагдсан тул зохиогчийн зөвшөөрөлгүй буюу ишлэл хийхгүйгээр ашиглах, хуулбарлах, хэвлэх, олшруулахыг хориглоно.


ХИЧЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Хичээлийн тодорхойлолт Эрх зүйн онолын шинжлэх ухаан нь эрх зүйн тухай мэдлэгийн тогтолцоо болохын хувьд эрх зүйн тухай ерөнхий ойлголт, түүний хэлбэрүүд, үүсэл хөгжлийн зүй тогтол, хэтийн төлөв, хандлага болон нийгмийн бусад үзэгдлүүдтэй хэрхэн холбогдох талаар судална.
Хичээлийн зорилго Эрх зүйн шинжлэх ухааны үндсэн ойлголт онол, арга зүйг судлах, эрх зүй, эрх зүйн хэм хэмжээний харилцан хамаарлын давтамж, чиг хандлагыг танин мэдэх хандлага төлөвших, хууль зүй, нийгмийн үзэгдэл, үйл явцыг эрх зүйн онолын үүднээс тайлбарлах, суурь мэдлэгээ ашиглан бусад салбар эрх зүйг судлах онол арга зүйг эзэмшихэд оршино.
Эрх зүйн онол хичээлийг судалснаар оюутнуудад төр эрх зүйн хөгжлийн нийтлэг зүй тогтлын тухай суурь мэдлэг олгож, хууль зүйн шинжлэх ухааны судлагдахууныг судлах арга зүйн чадвартай болгож, төр, эрх зүйтэй холбоотой нийгмийн үзэгдлүүдэд онолын үндэслэлтэй үнэлгээ дүгнэлт өгөх хандлага төлөвшүүлнэ.

Сургалтын хэлбэр, ашиглах арга • Лекц /24 цаг/:
Хичээлийн хөтөлбөрийн онолын мэдлэг, мэдээлэл олгох.
• Семинар /16 цаг/:
Онолоор олж авсан мэдлэгийг практикт хэрэглэх дадал, чадвар олгох буюу тохиолдол шинжлэх, сорил ажиллах, мэдлэг бүтээх,багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх гэх мэт аргуудыг хэрэглэн хичээлийг шинэлэг хэлбэрээр бэлтгэх тэдгээрийг ашиглах аргыг оюутнуудад зааж сургах.
Жишиг үнэлгээ Явцын 70 оноо:
- Улирал дундын шалгалт 20 оноо.
- Ирцийн оноо 20 оноо. Үүнээс лекцийн ирц 12 оноо, семинарын ирц 8 оноо.
- Семинарын идэвх оролцоо 10
- Эх зохиолын тэмдэглэл, гэрийн даалгавар 8 оноо.
- Бие даалт 12оноо.
Улирлын шалгалт 30 оноо.
Тулгуур болон ашиглах сурах бичиг
Тулгуур сурах бичиг:
1. Д.Баярсайхан. Эрх зүйн онол. УБ 1996, 2000, 2010 он
2. Ч.Нямсүрэн. Эрх зүйн ерөнхий онол. УБ.,2010
3. Г.Нацагдорж, Э.Түмэнбаяр. Эрх зүйн онол. УБ., 2018


Ашиглах сурах бичиг:
4. Ч.Нямсүрэн. Эрх зүй, төрийн ерөнхий онол. УБ 2001, 2004 он
5. С.Нарангэрэл.Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо. УБ 2001 он
6. Н.Лүндэндорж. Төрийн онол. УБ 1997, 2005 он
7. Т.Сэнгэдорж. Монгол улсын төр, эрх зүйн үндэс. УБ 1998, 2000 он
8. Т.Сэнгэдорж. Монгол улсын төр, эрх зүйн түүх онол үндсэн асуудлууд. УБ 2005 он
9. Х.Хулан, Ц.Ариунаа “Монгол улсын эрх зүйн тойм” УБ 2004 он
10. Н.Лүндэндорж Эрх зүй судлалын удиртгал
11. О.Амархүү Эрх зүйн онолын арван таван сэдэв УБ. 2008 он
12. Б.Минжүүрдорж Эрх зүйн онол УБ 2010 он
Тайлбар Мэргэжлийн суурь хичээл





















АГУУЛГА
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. ЛЕКЦИЙН ХУРААНГУЙ, ХЯНАЛТЫН АСУУЛТ, БАТАТГАХ ДАСГАЛ, ТЕСТ
ЛЕКЦ №1. ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН БА ЭРХ ЗҮЙН ОНОЛ
 Шинжлэх ухааны тухай ойлголт, ангилал
 Хууль зүйн шинжлэх ухаан ба эрх зүйн онол

ЛЕКЦ №2. ЭРХ ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ҮНДСЭН ШИНЖ, ЧИГ ҮҮРЭГ, ЗАРЧИМ
 Эрх зүй гэж юу вэ?
 Эрх зүйн үндсэн шинж
 Эрх зүйн чиг үүрэг
 Эрх зүйн зарчмын тухай ойлголт, төрөл
ЛЕКЦ №3.ЭРХ ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
 Эрх зүйн хэм хэмжээний тухай ойлголт
 Эрх зүйн хэм хэмжээний төрөл
 Эрх зүйн хэм хэмжээний бүтэц
ЛЕКЦ №4,5. ЭРХ ЗҮЙН ЭХ СУРВАЛЖ
 Эрх зүйн эх сурвалжийн тухай ойлголт, хэлбэрүүд
 Эрх зүйн хэм хэмжээний актын тухай ойлголт, төрөл
 Эрх зүйн хэм хэмжээний актыг бүтээх үйл ажиллагаа ба актын үйлчлэл
ЛЕКЦ №6. ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА
 Эрх зүйн харилцааны тухай ойлголт, онцлог, төрөл
 Эрх зүйн харилцааны бүтэц
 Хууль зүйн факт
ЛЕКЦ №7. ЭРХ ЗҮЙН ХЭРЭГЖИЛТ БА ЭРХ ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ ХЭРЭГЛЭХ, ТАЙЛБАРЛАХ АЖИЛЛАГАА
 Эрх зүйн хэрэгжилтийн тухай ойлголт, хэлбэр
 Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх ажиллагаа, түүний үе шат
 Эрх зүйн хийдэл, түүнийг даван туулах арга зам
 Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах ажиллагаа
ЛЕКЦ №8. ЭРХ ЗҮЙН УХАМСАР, СОЁЛ
 Эрх зүйн ухамсрын тухай ойлголт, төрөл, бүтэц
 Эрх зүйн соёл, түүний шалгуур
ЛЕКЦ №9,10. ЭРХ ЗҮЙН ЗӨРЧИЛ БА ХУУЛЬ ЗҮЙН ХАРИУЦЛАГА
 Эрх зүйн зөрчлийн тухай ойлголт, үндсэн шинж
 Эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн
 Эрх зүйн зөрчлийн төрөл
 Хууль зүйн хариуцлагын тухай ойлголт, төрөл
ЛЕКЦ №11, 12. ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО
 Эрх зүйн тогтолцооны тухай ойлголт, элементүүд
 Эрх зүйн салбарын тухай ойлголт, ангилал
 Дэлхийн эрх зүйн тогтолцоо, ангилал


ЛЕКЦ №1 ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН БА ЭРХ ЗҮЙН ОНОЛ

Сэдвийн зорилго: Хууль зүйн шинжлэх ухааны тухай ойлголт, эрх зүйн онолын хууль зүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурь, эрх зүйн онолын судлах үндсэн асуудлууд, судалгааны арга зүйн талаар суурь мэдлэг олгоход оршино.

 Шинжлэх ухааны тухай ойлголт, ангилал
Шинжлэх ухаан нь scientia - мэдлэг гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд аливаа юмс, үзэгдлийн үүсэл хөгжил, зүй тогтол, чиг хандлагын талаарх эмх цэгцтэй мэдлэгийн тогтолцоо юм.
Өөрөөр хэлбэл судлах зүйл, судалгааны аргатай системчлэгдсэн мэдлэгийг шинжлэх ухаан гэж ойлгоно.
Шинжлэх ухааны мэдлэгийг дараах үндсэн хоёр түвшинд хуваан авч үздэг.
1.Онолын мэдлэг
2. Эмпирик мэдлэг
Онолын мэдлэг нь аливаа юмс үзэгдлийн үүсэл хөгжил, ерөнхий зүй тогтлын талаарх мэдлэгийн цогц байдаг бол эмпирик мэдлэг бол түүнийг амьдрал практикт бодитойгоор хэрэглэх талаарх мэдлэгийн цогц юм.
Шинжлэх ухааныг судлагдахууны агуулга, танин мэдэхүйн чиглэлээр нь
1. Байгалийн шинжлэх ухаан
2. Нийгмийн шинжлэх ухаан
3. Техникийн шинжлэх ухаан гэсэн 3 хүрээнд ангилдаг.
Нийгмийн амьдрал, түүний хөгжлийн чиг хандлага, обьектив хуулиудыг судалдаг шинжлэх ухааныг нийгмийн шинжлэх ухаан гэнэ.
Нийгмийн шинжлэх ухаанд улс төрийн, эдийн засгийн, хууль зүй, хэл зүй, философи, түүх гэх мэт шинжлэх ухаанууд хамаарах бөгөөд хууль зүйн шинжлэх ухаан нь нийгмийн шинжлэх ухааны гол салбар юм.

 Хууль зүйн шинжлэх ухаан ба эрх зүйн онол
Хууль зүйн шинжлэх ухаан нь эрх зүйн үзэгдлийн мөн чанар, зүй тогтол, чиг хандлагыг судалдаг нийгмийн шинжлэх ухааны нэг төрөл юм.
Хууль зүйн шинжлэх ухааны тогтолцоог дараах байдлаар авч үздэг. Үүнд:
1. Хууль зүйн тулгуур шинжлэх ухаан
2. Хууль зүйн салбар шинжлэх ухаан
3. Хууль зүйн хавсарга шинжлэх ухаан
4. Хууль зүйн харьцуулсан шинжлэх ухаан

Хууль зүйн тулгуур/суурь/ шинжлэх ухаан гэж эрх зүй үүсэх, бүрэлдэн тогтох шалтгаан нөхцөл, түүний хөгжлийн үндсэн үе шат, чиг хандлага, зүй тогтол, хэлбэр, онцлог шинжийг судалж, зүй тогтлыг нь нээн харуулдаг хууль зүйн шинжлэх ухааны цогц юм.
Хууль зүйн суурь шинжлэх ухаанд эрх зүйн онол, төрийн онол, эрх зүйн философи, эрх зүйн социологи, төр, эрх зүйн түүх зэрэг шинжлэх ухаанууд хамаарна.
Хууль зүйн салбар/тодорхой/ шинжлэх ухаан гэж эрх зүйн тодорхой салбарын бүрэлдэн тогтох, хөгжих, хэрэгжих зүй тогтлыг судалдаг хууль зүйн цогц шинжлэх ухаан юм.
Хууль зүйн салбар шинжлэх ухаанд Үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, гэр бүлийн эрх зүй, гаалийн эрх зүй, татварын эрх зүй, санхүүгийн эрх зүй, экологийн эрх зүй, нийгэм хамгааллын эрх зүй, бизнесийн эрх зүй гэх мэт салбар эрх зүйн шинжлэх ухаанууд хамаарна.
Хууль зүйн хавсарга/тусгай/ шинжлэх ухаан гэж хууль зүйн онол, практикийн өмнө тулгамдсан асуудлыг хууль зүйн бус шинжлэх ухааны ололтонд тулгуурлан шийдвэрлэх зорилго бүхий хууль зүйн тусгай мэдлэгийн тогтолцоо юм.
Хууль зүйн хавсарга шинжлэх ухаанд криминалистик, криминологи, шүүх эмнэлэг, шүүх сэтгэц, гэм судлал, хууль зүйн сэтгэл судлал, шүүхийн нягтлан бодох бүртгэл, хуульчийн ёс зүй зэрэг тусгай шинжлэх ухаанууд хамаарна.
Хууль зүйн харьцуулсан шинжлэх ухаан гэж дэлхийн улс орнуудын эрх зүйн тогтолцоог харьцуулан судалж, олон улсын эрх зүй болон үндэсний эрх зүйн уялдаа холбоог хангах зорилго бүхий хууль зүйн шинжлэх ухааны цогц юм.

Хууль зүйн харьцуулсан шинжлэх ухаанд харьцуулсан эрх зүй, олон улсын нийтийн эрх зүй, олон улсын хувийн эрх зүй, гадаад орнуудын эрх зүй зэрэг шинжлэх ухаанууд хамаарна.

Эрх зүйн онол нь хууль зүйн шинжлэх ухааны үндсэн суурь дэвсгэр, үндэс болдгоороо хууль зүйн шинжлэх ухаанд тэргүүлэх байр суурийг эзэлдэг.
Эрх зүйн онол нь эрх зүйн үүсэл, хөгжил агуулга, мөн чанар, чиг үүрэг, хэлбэр, зохион байгуулалтын талаар хамгийн нийтлэг түгээмэл зүй тогтлыг судалдаг хууль зүйн суурь шинжлэх ухаан юм.

Эрх зүйн онол нь дараах утгатай болохыг судлаач Б.Ганболд дурьджээ. Үүнд:
1-рт Эрх зүйн онол бол эрх зүй судлал бөгөөд эрх зүйн талаархи суурь мэдлэгийн тогтолцоо юм.
2-рт Эрх зүйн онол бол эрх зүйн шинжлэх ухааны онолын үндэс юм.
3-рт Эрх зүйн онол хичээл юм. Эрх зүйн онол нь эрх зүйч ба хуульчдын нэгэн ёсны “цагаан толгой” нь мөн.
.
Эрх зүйн онолын хүрээнд:
• Эрх зүйн үүсэл
• Эрх зүйн ойлголт, үндсэн шинж, мөн чанар
• Эрх зүйн зорилго, чиг үүрэг, зарчим
• Эрх зүйн хэм хэмжээ
• Эрх зүйн эх сурвалж
• Эрх зүйн харилцаа
• Эрх зүйн хэрэгжилт ба хэрэглэх, тайлбарлах ажиллагаа
• Эрх зүйн алдаа хийдэл
• Эрх зүйн зөрчил ба хууль зүйн хариуцлага
• Эрх зүйн ухамсар, соёл
• Эрх зүйн тогтолцоо зэрэг үндсэн асуудлуудыг судална.
ТЭМДЭГЛЭЛ:































Гэрийн даалгавар:

Хяналтын асуулт:
1. Шинжлэх ухааныг судлахын ач холбогдлыг тодорхойлно уу?
2. Хууль зүйн шинжлэх ухааны тогтолцоог хэрхэн ангилах вэ?
3. Эрх зүйн онолыг судлахын ач холбогдол юу вэ?
4. Эрх зүйн онол хууль зүйн шинжлэх ухааны тогтолцоонд ямар байр суурь эзлэх вэ?
5. Эрх зүйн онол нь эрх зүйч ба хуульчдын “цагаан толгой” хэмээх ойлголтыг тайлбарлана уу?

ЛЕКЦ №2 ЭРХ ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ҮНДСЭН ШИНЖ, ЧИГ ҮҮРЭГ, ЗАРЧИМ

Сэдвийн зорилго: Эрх зүйн онолын хүрээн дэх эрх зүйн ойлголт, сэтгэгчид, судлаачдын тодорхойлолт, мөн чанар, чиг үүрэг, зарчим зэргийн суурь мэдлэг олгоход оршино.

 ЭРХ ЗҮЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Эрх зүй хэмээх /латинаар Jus, англиар Law, оросоор Право/ нэр томьёо нь Монгол хэлэнд эрхэт ёс, эрхийн шинжлэх ухаан, эрхэмлэх ёс, эрх дээдлэгдэх гэсэн олон утгыг илэрхийлэх бөгөөд Монголын эрх зүйн уламжлалд Их засаг, Цааз, Зарлиг, Хууль, Хууль цааз гэх мэт нэршил зонхилж иржээ. Харин “эрх зүй” хэмээх энэхүү нэршил 1978 оноос албан ёсны нэр томьёо болж хэрэглэгдэх болжээ.

Эрх зүйг ойлгож, танин мэдэхийн тулд нийгэм түүнтэй холбогдож үүсэх харилцааг танин мэдэх нь чухал.
Нийгэм бол хүмүүс хамтран аж төрөх, харилцах явцад бий болсон хүмүүсийн харилцааны орчин юм.
Хүмүүс өөр хоорондоо харилцан хамтран аж төрөх, эрх ашгаа илэрхийлэх, хамгаалах зорилгоор нийгмийн харилцаанд оролцох бөгөөд хүний энэхүү хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалагч гол хэрэгсэл нь эрх зүй юм. Нийгмийн харилцааг хэвийн аюулгүй явагдах нөхцлийг бүрдүүлж, хүмүүсийн хүсэл зоригийг илэрхийлэн, хамгаалж, нийгмийн харилцааг зохицуулан тохируулагчийн үүргийг эрх зүй гүйцэтгэдэг. Эрх зүй нь ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл байхаас гадна төрийн хүсэл зоригийг мөн тодорхой хэмжээнд илэрхийлж байдаг тул нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүсэл зориг юм.
Эрх зүй үгүй бол нийгэм хөгжих, хүний эрх, эрх чөлөө хэрэгжих, нийгмийн гишүүд аюулгүй чөлөөтэй харилцах боломж нөхцөл хангагдахгүй. Өөрөөр хэлбэл эрх зүй нь нийгмийн хөгжлийн эх үндэс, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл юм.
Гэхдээ нийгмийн харилцааг дан ганц эрх зүйн хэм хэмжээгээр бүхэлд нь зохицуулах боломжгүй. Ёс суртахуун, зан заншлын, шашны зэрэг хэм хэмжээгээр нийгмийн зарим харилцаа зохицуулагддаг болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрх зүй гэдэг нь нийгмийн харилцааг зохицуулах болон хамгаалах зорилгоор төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, заавал дагаж мөрдөх, төрийн албадлагаар хамгаалагдсан хэм хэмжээний нийлбэр цогц мөн.
Дээрх тодорхойлолт нь эрх зүй хэмээх ойлголтыг хууль зүйн хандлагаар авч үзсэн байх ба эх газрын эрх зүйгээс улбаатай энэ тодорхойлолт манай эрх зүйн тогтолцоонд илүү давамгайлж байна.
Нийгмийн олон төрлийн харилцааг Үндсэн хуулийн, захиргааны, эрүүгийн, иргэний, гэр бүлийн, хөдөлмөрийн гэх мэтчилэн олон салбар эрх зүйн хэм хэмжээнүүдээр зохицуулах бөгөөд эдгээр хэм хэмжээнүүдийн нийлбэрийг бүхэлд нь эрх зүй хэмээх ойлголтонд хамаарна.

Товчоор хэлбэл эрх зүй бол нийгмийн харилцааг зохицуулан, тохируулагч хэм хэмжээний цогц тогтолцоо юм.
Дээрх ойлголтыг дэлгэрүүлбэл нийгмийн харилцаанд оролцогчдын хоорондын харилцаа нь хууль, хуульчилсан акт, олон улсын гэрээ, эрх зүйн зан заншил, шүүхийн жишиг зэрэг олон хэм хэмжээгээр зохицуулж байдаг ба эдгээр хэм хэмжээнүүдийн нийлбэр нь эрх зүй хэмээх ойлголтыг бий болгодог.
Эрх зүй нь хууль болон бусад хэм хэмжээгээр дамжуулан нийгмийн харилцаа, хүмүүсийн зан үйлд нөлөөлж, нийгэмд эрх зүйн зохицуулалтыг бий болгож, нийгмийг дэг журамд оруулдаг.
Эрх зүйн мэдлэггүй энгийн иргэд хууль ба эрх зүй хэмээх ойлголтуудыг нэг утгатай хэмээн ойлгодог боловч эрх зүй нь хууль хэмээх ойлголтыг өөртөө багтаадаг хуулиас өргөн хүрээтэй ойлголт юм.

Өөрөөр хэлбэл эрх зүй гэсэн нэр томъёо нь нийгмийн харилцааг зохицуулагч гэсэн ерөнхий утгатай ба дотроо хууль, дүрэм журам, олон улсын гэрээ, шүүхийн жишиг, эрх зүйн зан заншил зэрэг хэлбэрүүдтэй гэсэн үг юм. Энэхүү хэлбэрүүдийг эрх зүйн эх сурвалж сэдвийн хүрээнд дэлгэрүүлэн авч үзэх болно.

Эрх зүйн тухай гол /онол/сургаалиудыг авч үзье.
Жам ёсны эрхийн онол – Энэ онол нь эртний Грекийн сэтгэгчид болох Сократ, Аристотель, эртний Ромын нэрт хуульчид Цицерон, Ульпиан нар үндэслэсэн. Гол төлөөлөгчид нь Г.Гроций, Т.Гоббс, Ж.Локк, Ж.Ж.Руссо, Ш.Л.Монтеське зэрэг сэтгэгчид юм. Энэ онолоор эрх зүй хүний эрх, эрх чөлөөг хангаж хамгаалахын тулд оршдог тэр дундаа хүний жам ёсны буюу төрлөх эрхийг хуулиар баталгаажуулах ёстой гэж үздэг.
Шударга ёсны онол – Гол төлөөлөгчид нь Эртний Ромын нэрт хуульч Ульпиан, Павла, Цицерон нар юм. Энэ онолоор эрх зүй бол нийгэмд шударга ёсны илэрхийлэл болж үйлчилдэг, шударга ёсны хэмжүүр юм гэж тодорхойлдог. Энэ тухай “Хаана эрх зүйг тогтооно, тэнд шударга ёс ноёлно”, “ Хуулиудаас шударга ёс үүсэхгүй, харин шударга ёсноос хуулиуд үүснэ“ гэх мэтээр бичиж /Павла, Цицерон/ номлосон байдаг.
Марксист онол – Энэ онолын үндсийг Маркс, Энгельс, Ленин нар тавьсан. “Эрх зүй нь эдийн засгийн хувьд ноёрхогч ангийн хүсэл зоригийг илэрхийлж, хамгаалах хэрэгсэл” гэж үздэг.
Социологийн онол – 19-р зууны дунд үүссэн бөгөөд гол төлөөлөгчид нь Л.Дюги, Е.Ерлих, Р.Паунд зэрэг сэтгэгчид юм. Энэ онолоор эрх зүйг нийгмийн харилцааны амьд зохицуулагч, амьдралд тогтсон нийгмийн дэг журам юм гэж тодорхойлдог.
Норматив онол – Гол төлөөлөгчид нь Р.Штаммлер, Г.Кельзен нар юм. Энэ онолоор эрх зүй бол нийгмийн харилцааг зохицуулж буй шаталсан шинжтэй, уялдаа холбоотой хэм хэмжээний тогтолцоо гэж үздэг. Хэм хэмжээг дотор нь хууль зүйн дээд хүчин чадал бүхий хэм хэмжээ буюу үндсэн хуулийн хэм хэмжээ, дараа нь ердийн хуулийн хэмжээ, эрх зүйн бусад актын хэм хэмжээ хэмээн хуваах ба эдгээр хэм хэмжээ нь хоорондоо уялдаж байж эрх зүйн зохицуулалт бүрэн хийгдэнэ гэж үздэг.

Дээрх үзэл санаа, ойлголтуудыг нэгтгэн дүгнэвэл эрх зүйн мөн чанарыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:
• Эрх зүй бол шударга ёсны хэмжүүр
• Эрх зүй бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүсэл зориг
• Эрх зүй бол хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах хэрэгсэл
• Эрх зүй бол нийгмийн харилцаанд оролцогчдын заавал дагаж мөрдөх хэм хэмжээ зэргээр тодорхойлж болох юм.


 ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН ШИНЖ
Эрх зүй нь нийгмийн бусад үзэгдлээс дараах шинжээрээ ялгагдана. Үүнд:
• Нийгмийн харилцааг тохируулан зохицуулж, чиглүүлдэг – Нийгмийн харилцаанд оролцогчдын зан үйлийн хэмжээ хязгаарыг эрх зүй тогтоож өгөх ба тэрхүү хүрээ хязгаарын дотор өөр хоорондоо харилцах үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцаанд оролцохдоо юуг зөвшөөрөх, юуг хориглох, ямар эрх эдлэх, ямар үүрэг хүлээхийг эрх зүй зааж өгдөг.
• Хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхол, төр, нийгмийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалдаг – Эрх зүй оршин байгаагийн гол мөн чанар нь нийгмийн харилцаанд оролцогчдын эрх, ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалах явдал юм. Эрх зүйгүйгээр хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхол, төр, нийгмийн аюулгүй байдал хангагдаж, хамгаалагдахгүй.
• Төрөөс зөвшөөрөгдсөн жам ёсны ба төрөөс тогтоогдсон зүй ёсны хэм хэмжээний нийлбэр цогц байдаг – Төрөөс нийгмийн жам ёсны хэмжээг зөвшөөрч, нийгмийн харилцааг зохицуулж, хамгаалахын тулд зүй ёсны хэм хэмжээг тогтоож өгдөг. Тэгэхээр төрөөс зөвшөөрөгдсөн эсхүл тогтоогдсон байх нь эрх зүйн үндсэн шинж болно. Төр зөвшөөрөөгүй эсхүл төрөөс тогтоогдоогүй хэм хэмжээ нь эрх зүй болохгүй.
• Заавал биелэгдэх буюу дагаж мөрдөх шинжтэй – Эрх зүйг нийтээр дагаж мөрдөж заавал биелүүлснээр эрх зүйн зохицуулалт, хамгаалалт бий болох хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхол, төр, нийгмийн аюулгүй байдал хангагдаж, хамгаалагдах үндэс болно.
• Хууль зүйн хариуцлагатай салшгүй холбоотой – Эрх зүй заавал биелэгдэх дагаж мөрдөх шинжтэй учир түүний хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хууль зүйн хариуцлага хүлээдэг байх нь эрх зүйн гол шинж болно.
• Эрх зүйн актад болон эрх зүйн тодорхой эх сурвалжид тусгагдсан, томъёологдсон байх – Эрх зүй түүний хэм хэмжээ нь хийсвэр ойлголт биш бөгөөд тодорхой эрх зүйн эх сурвалжид тусан хэлбэржин томъёологдсон байдаг.

 ЭРХ ЗҮЙН ЧИГ ҮҮРЭГ

Эрх зүй нь нийгмийн харилцаанд тодорхой үүрэг гүйцэтгэх ба уг үүрэг нь түүний чиг үүргээр дамжин хэрэгждэг.
Эрх зүйн чиг үүрэг гэдэг нь эрх зүйн зорилго, мөн чанараар тодорхойлогдсон нийгмийн харилцаанд эрх зүйн нөлөөлөх үндсэн чиглэл юм.
Эрх зүйн чиг үүрэг нь эрх зүйн зорилготой нягт уялдаатай бөгөөд эрх зүйн зорилго нь нийгмийн дэг журмыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хангах, шударга ёсыг тогтоох явдал юм. Эдгээр зорилгыг эрх зүйн чиг үүргийн тусламжтайгаар хэрэгжүүлнэ.
Эрх зүйн чиг үүргийн нийгмийн зориулалтын шинжээр нь:
А. Зохицуулах чиг үүрэг
В. Хамгаалах чиг үүрэг гэж ангилна.
Эрх зүйн зохицуулах чиг үүрэг нь нийгмийн харилцаанд оролцогчдын зан үйлийн хэмжээ хязгаарыг тогтоож, уялдуулан тохируулж, хамтран аж төрөх харилцах боломжийг бүрдүүлж, нийгмийн гишүүдийг зохион байгуулалтын горимонд оруулахад чиглэгдэнэ.
Зохицуулах чиг үүрэг эрх олгох, үүрэг хүлээлгэх, зөвшөөрөх, хориглох, урамшуулах, зохион байгуулж, чиглүүлэх байдлаар илэрнэ.
Өөрөөр хэлбэл нийгмийн харилцаанд оролцогчдыг ямар эрх эдлэх, ямар үүрэг хүлээх, юуг зөвшөөрч, юуг хориглохыг тодорхой зааж өгсөнөөр нийгмийн харилцаа эрх зүйн зохицуулалтад орно гэсэн үг юм:. Жишээлбэл: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ. Энэхүү заалт нь зээлдэгч, зээлдүүлэгч нар зээлийн гэрээндээ хэрхэн ямар журмаар хүүг тогтоох, ямар тохиолдолд хүү авах эрхгүй болох вэ гэдгийг зохицуулсан байна.
Эрх зүйн хамгаалах чиг үүрэг нь нийгмийн харилцаа хэвийн аюулгүй явагдах нөхцлийг хангаж, төр, нийгэм, хувь хүний эрх, ашиг, аюулгүй байдлыг аливаа халдлагаас хамгаалахад чиглэгддэг.
Хамгаалах чиг үүрэг хэрэг зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эрх зүйн тодорхой журам тогтоож, хэрэгжилтийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх гэх мэт хэлбэрээр илэрнэ.
Жишээлбэл: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон , эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна” гэж заажээ. Уг заалт нь тухайн жолоочийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалсан шинжтэй заалт бөгөөд дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хуулийн дагуу зөрчил гаргасан жолоочийг шалгаж, зөрчлийг таслан зогсоож, хариуцлагыг хүлээлгэж буй нь эрх зүйн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байна гэсэн үг юм.

 ЭРХ ЗҮЙН ЗАРЧМЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ТӨРӨЛ
Эрх зүйн мөн чанар, нийгмийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл, ач холбогдол нь эрх зүйн зарчмуудаар дамжин илэрч байдаг.
Эрх зүйн зарчмыг Үндсэн хууль болон бусад хуулиудад тогтоон бэхжүүлсэн байх ба нийгмийн харилцааны агуулга, мөн чанартай нягт уялдсан байдаг төдийгүй тухайн нийгмийн харилцаа эрх зүйн тогтолцоонд үндэслэдэг.
Эрх зүйн зарчим нь эрх зүйн харилцаанд оролцогчид үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөн баримталбал зохих үндсэн чиглэл үзэл санаа юм.
Эрх зүйн зарчмыг ямар хүрээ салбарт үйлчилж буйгаар нь дараахь байдлаар ангилна.
1. Эрх зүйн нийтлэг/үндсэн/ зарчим
2. Эрх зүйн тусгай /салбар эрх зүйн/ зарчим
3. Салбар хоорондын зарчим
Эрх зүйн нийтлэг зарчим нь эрх зүйн гол үндсийг бүрдүүлж, эрх зүйн тогтолцоонд бүхэлд нь үйлчлэх, эрх зүйн харилцаанд оролцогч бүхий л субьектүүд заавал дагаж мөрдвөл зохих хамгийн түгээмэл тулгуур чиглэмж, үзэл санаа юм.
Эрх зүйн нийтлэг зарчмуудад:
1) Шударга ёсны зарчим. Аливаад бодитой, зохистой хандаж, нийгмийн харилцаанд оролцогч бүх л этгээд нийгмийн харилцаанд оролцохдоо адил эрх эдэлж,адил үүрэг, хариуцлага хүлээх явдлаар илэрнэ.
2) Хууль дээдлэх зарчим. Нийгмийн бүхий л гишүүд хуульд захирагдах, түүний зохицуулалт, хамгаалалтад харилцах, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулахгүй байх, нийгмийн бүхий л салбарт хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх гэсэн агуулгатай. Мөн Үндсэн хууль, ердийн хууль, хуульчилсан актууд нь өөр хоорондоо зөрчилгүй, уялдаа холбоотой байх нь хууль дээдлэх зарчмын гол агуулга юм.
3) Хүнлэг ёсны зарчим. Хүн хүнээ хүндэтгэх, хайрлах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүнлэг бус харгис хэрцгий хандахгүй байх нь энэ зарчмын гол агуулга юм.
4) Нийгмийн эрх чөлөөг хангах зарчим. Эрх зүйн оршин байгаагийн нэг гол зорилго нь эрх, эрх чөлөөг хангаж хамгаалахад чиглэгддэг.Нөгөө талаас хүн өөрийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үзэл санаатай холбоотой.
5) Эрх, үүргийн нэгдлийг хангах зарчим. Нийгмийн харилцаанд оролцогч эрхээ эдлэхийн зэрэгцээ мөн тодорхой үүрэг хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл дан ганц эрхтэй эсхүл үүрэгтэй байж болохгүй бөгөөд эрх үүрэг нь харилцан хамааралтай байх ёстой.
6) Ардчилсан ёсны зарчим. Ардчилсан зарчим нь засаглах /төрийн/ эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагыг ард түмэн сонгох, үйл ажиллагаанд нь оролцох, хяналт тавих, олон намын тогтолцоо, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрөх, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хангах, хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэх, олны санаа бодол, гаргасан шийдвэрт тулгуур ач холбогдол өгөх зэрэг олон элементээр хэлбэршин илэрдэг баялаг агуулгатай.
7) Тэгш эрхийн зарчим. Энэ зарчмын агуулга нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол зэргээр нь үл ялгаварлах, хууль, шүүхийн өмнө, улс төр, эдийн засаг, нийгэм, эдийн засаг, гэр бүлийн харилцаанд эрх тэгш байна гэсэн үг юм.
Cool Компромиссын /зөвшлийн/ зарчим. Энэ зарчим нь эрх зүйн харилцаа, зохицуулалт нь харьцангуй уян хатан байж, хуулиар шууд хориглоогүй бүхнийг зөвшөөрөх замаар нээлттэй, боломжтой байх агуулгыг илэрхийлнэ.
9) Гэм буруугийн төлөө хариуцлага хүлээлгэх зарчим. Гэм буруу хийгээд учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой бөгөөд гэм буруугүйгээр хор уршиг учруулсан бол хариуцлага хүлээлгэхгүй. Мөн гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглох агуулгыг илэрхийлдэг.

Эрх зүйн тусгай /салбар эрх зүйн/ зарчим нь зөвхөн тухайн салбар эрх зүйн харилцаанд оролцогчид үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх чиглэмж, үзэл санаа юм. Эрүүгийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Иргэний эрх зүй гэх мэтээр салбар эрх зүй бүр өөрийн гэсэн тусгай зарчимтай.

Салбар хоорондын зарчим хэд хэдэн салбар эрх зүйд харьцангуй түгээмэл байдлаар дагаж мөрдөгддөг чиглэмж, үзэл санаа юм. Жишээлбэл: Мэтгэлцэх зарчим нь процессийн эрх зүйн салбаруудад түгээмэл үйлчилдэг.
ТЭМДЭГЛЭЛ:




















































































































































Гэрийн даалгавар:
Хяналтын асуулт:
1. Эрх зүй, хууль хэмээх ойлголтуудын ялгаа, харилцан хамаарлыг тайлбарлана уу?
2. Жам ёсны эрхийн онолоор эрх зүйг хэрхэн тодорхойлсон бэ?
3. Эрх зүйн заавал биелэгдэх шинжийг тайлбарлана уу?
4. Эрх зүй нийгмийн харилцаанд ямар чиг үүрэгтэй вэ?
5. Хууль дээдлэх зарчмын агуулгыг тайлбарлана уу?


ЛЕКЦ №3 ЭРХ ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ

Сэдвийн зорилго: Эрх зүйг бүрдүүлэгч анхдагч элемент болох эрх зүйн хэм хэмжээний тухай ойлголт, үндсэн шинж , түүний ангилал, бүтцийн талаар суурь мэдлэг олгоход оршино.

 ЭРХ ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ

Нийгмийн аливаа харилцаа нь тодорхой хэм хэмжээнд үндэслэгдэж, түүний зүй тогтлын дагуу явагдаж байдаг.Хэм хэмжээ, зүй тогтол нь “norma” буюу “өнцөг баригч” хэмээх утга бүхий латин гаралтай үгнээс эш үндэстэй бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн зан үйл, ёс жаяг гэсэн утгаар нийгэмд болон тодорхой бүлэг хүмүүсийн хувьд хэрэглэгддэг.
Нийгэм нь хүмүүсийн харилцааны зохион байгуулалтын хэлбэр, цогц учраас нийгмийн харилцааг тодорхой хэм хэмжээгээр зохицуулах ба уг хэм хэмжээг нийгмийн хэм хэмжээ гэнэ.
Нийгмийн хэм хэмжээ гэдэг нь нийгмийн харилцааг зохицуулан, тохируулж буй горим журам юм. Нийгмийн харилцаа нь маш өргөн хүрээтэй тул түүнийг эрх зүйн хэм хэмжээнээс гадна шашны, зан заншлын, ёс суртахууны, гоо зүйн гэх мэт олон төрлийн хэм хэмжээгээр зохицуулж байдаг. Өөрөөр хэлбэл эрх зүйн хэм хэмжээ нь нийгмийн харилцааг бүхлээр нь зохицуулж чадахгүй, зохицуулах боломжгүй юм.
Тухайлбал хүүхдэд нэр хайрлах нь заншлын хэм хэмжээгээр зохицуулагдаж ирсэн бөгөөд эрт үеэс их нарийн учиртай байж. Учир нь сар, гарагийн сайныг харж өлзий дэмбэрэл, эрүүл энхийг билэгдэн төрсөн жилээр нь, төрсөн гарагаар нь,төрсөн сар, гараг хоёрын тохиолэсхүлод гаригийн тохиолыг баримтлан айлын хэд дэх хүүхэд, хүүхдийн тогтоц зэргийг харгалзан нэр өгдөг байж. Түүнчдэн бие султай, өвчин ороомтгой хүүхдийн нэрийг сольдог байв.Харин түүхэнд нэрээ дуурсгасан хаан, тэдний үр садын нэр өгөхөөс цээрлэдэг байж. Учир нь нэгд их хаанаа хүндэтгэж, нэрийг нь дэмий дуудахгүй байх, нөгөө талаар ийм нэрс хүндэднэ гэж үздэг байв. Хүүхдийн нэрийг хичнээн урт байсан ч бүтнээр дуудахыг эрхэмлэнэ.
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг нь ёс зүйн хэм хэмжээний жишээ бөгөөд ёс зүй хэмээх ойлголт нь эртний Римээс үндэслэлтэй ба ёс зүй нь хувь хүний ёс суртахуунлаг шинж чанарын буюу сайн чанаруудын нийлбэр цогц юм.
Эрх зүйн хэм хэмжээ нь нийгмийн харилцааг зохицуулан тохируулж байдаг нийгмийн хэм хэмжээний нэгэн онцгой төрөл юм.
Эрх зүйн хэм хэмжээ гэдэг нь нийгмийн харилцааг зохицуулж, хамгаалах зорилгоор төрөөс зөвшөөрсөн буюу тогтоосон, заавал дагаж мөрдөх ёстой хууль зүйн горим журмуудын нийлбэр цогц юм.
Зөвшөөрсөн гэдэг нь төрийн оролцоогүйгээр тухайн бодгальд байгалиас заяасан эрх, үүргийг нь төр хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Жишээ нь: амьд явах эрхтэй /Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1/, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй /Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2/
Тогтоосон гэдэг нь эрх зүйн харилцаанд оролцогч этгээдэд төрөөс олгож байгаа эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хүлээлгэж буй үүргийг хэлнэ. Жишээ нь: төрийн байгууллага, албан тушаалтанд иргэн өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй /Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12/.
Заавал дагаж мөрдөх гэдэг нь хэрэв тухайн хэм хэмжээг дагаж мөрдөхгүй тохиолдолд албадлага хэрэглэж, гарсан зардлыг нөхөн төлүүлж, буруутай этгээдэд шийтгэл ногдуулах механизмыг өөртөө агуулна.
Шашны, зан заншлын, ёс зүйн гэх мэт бусад хэм хэмжээтэй харьцуулан үзвэл эрх зүйн хэм хэмжээ нь дараах онцлог шинжтэй. Үүнд:
1.Нийгмийн харилцаанд оролцогчдын эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг, тэдгээртэй холбогдуулан хүлээх хариуцлагыг тодорхойлж байдаг. Энэ нь нийгмийн харилцааг зохицуулах буюу эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийг хамгаалах зорилготой байдаг
2. Нийт болон тодорхой нутаг дэвсгэрт дагаж мөрдөгддөг. Жишээ нь: МУ-ын Үндсэн хууль болон бусад хууль нь нийт нутаг дэвсгэрт дагаж мөрддөг бол эрх бүхий байгууллага албан тушаалтнаас батласан дүрэм, журам нь тодорхой нутаг дэвсгэрт үйлчилдэг. Дашрамд дурьдахад тодорхой нутаг дэвсгэрт үйлчилдэг хууль байдаг. Тухайлбал: Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль гэх мэт. Мөн нийт нутаг дэвсгэрт үйлчилдэг дүрэм, журам байдаг. Тухайлбал: Замын хөдөлгөөний дүрэм
3. Албан ёсоор хэвлэгдэнэ. Жишээ нь: Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэнэ /Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3/, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрт Ерөнхий сайд гарын үсэг зурснаас хойш ажлын З хоногийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрснөөр ”Төрийн мэдээлэл” эмхтгэлд албан ёсоор нийтлэнэ /Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1/.
4. Төрийн албадлагаар хамгаалагдана. Жишээ нь:1.Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно /Зөрчлийн тухай хуулийн 6.1. дүгээр зүйлийн 1/.
5. Эрэмбэлэгдэж, системчлэгдсэн байдаг буюу тодорхой бүтэцтэй байна. Жишээ нь: Хуулийн төсөл дараах бүтэцтэй байна:
а.гарчиг;
б.бүтцийн үндсэн нэгж болох зүйл;
в.зүйлийн доторх хэсэг;
г.хэсгийн доторх заалт;
д.заалтын доторх дэд заалт гэх мэт /Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйл/
6. Сонгон хэрэглэх боломжтой байна. Жишээ нь: нэр дэвшигчийг эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлнэ /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 26 дугаар зүйлийн 26.4/.
Энэхүү онцлог шинжийн талаар ном -оос дэлгэрүүлж уншиж болно.

 ЭРХ ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ТӨРӨЛ
Эрх зүйн хэм хэмжээг тодорхой шалгуур тавьж ангилах нь дараах ач холбогдолтой юм. Үүнд:
1. хамаарах субьект болон харьяаллыг зөв тодорхойлсноор хүний эрх, эрх чөлөөг хамгаалах
2. хүчин чадал болон агуулгын ангиллын үндсэн дээр эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхэд хялбар байх

Эрх зүйн хэм хэмжээг дараах шалгуураар ангилж болох юм.
1. Хууль зүйн хүчин чадлаар нь:
А.Үндсэн хуулийн хэм хэмжээ
Б. Бусад хуулийн хэм хэмжээ. Дашрамд сонирхуулахад Монгол Улсын хувьд Үндсэн хуулиас бусад хуулийг хэрэглэхэд нэг төрлийн харилцааг өөр өөр хуулиар зохицуулж байвал энэ хуулийг нь эхэлж, тэрийг дараа нь хэрэглэх ёстой гэсэн дараалал огт байдаггүй ба тухайн хэм хэмжээг хэрэглэж буй шүүгч болон албан тушаалтны эрх хэмжээний асуудал болж байдаг.
Харин эрх зүйн шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс орнуудын хувьд хуулийн төслийг батлахдаа парламентийн гишүүдийн ирцийн босгыг өөр өөр байдагаас хамаарч хуулийн үйлчлэлд дэс дараалал тогтсон байдаг. Жишээ нь: Үндсэн хуулийг парламентын гишүүдийн дөрөвний гурвын /3/4/ саналаар, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалтай холбоотой буюу нийгмийн гол харилцааг зохицуулах хуулийг парламентын хуралдаанд оролцсон гишүүдийн дөрөвний гурвын /3/4/ саналаар, органик буюу Үндсэн хуульд заасны дагуу батлагдах хуулийг парламентын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын /2/3/ саналаар, бусад хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тус тус баталдаг байна.
Манай улсын хувьд Үндсэн хуулиас бусад хуулийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүд /39/-ийн олонхийн санал /19-өөс дээш/-аар баталдагаас шалтгаалан хуулийн хувьд ямар нэг эрэмбэ дараалал байдаггүй. Түүнчлэн ээлжит сонгуулийн үр дүнд УИХ-д олонх суудал аваагүй ч бусад нам, эвсэлтэй “хуйвалдах” замаар нийгмийн гол харилцааг зохицуулсан хуульд нэмэлт, өөрчлөлторуулдаг нь эрэмбэ дараалалгүй байгаагийн бас нэг сул тал юм.
В. Хуулийг албан ёсоор тайлбарласан хэм хэмжээ. УДШ нь хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах ба шүүх болон бусад албан тушаалтны хувьд хууль хэрэглэж шийдвэр гаргахдаа холбогдох тайлбарыг үндэслэл болгоно. Түүнчлэн УИХ нь өөрийн баталсан хуульдаа тайлбар хийж болдог. Жишээ нь: Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж улс төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно. Улс төрийн албан тушаалтан, байгууллага дангаараа шийдвэр гаргасныг улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамааруулах үндэслэл болохгүй /Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7-ийн тайлбар/.
Г. Эрх зүйн бусад актын хэм хэмжээ – Хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтны батласан актууд. Жишээ нь: УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гэх мэт

2. Хууль зүйн агуулгаар нь:
А. Эрх олгосон хэм хэмжээ – Эрх зүйн харилцаанд оролцогч нь өөрийн сонголтоор тодорхой үйлдэл хийх эсхүл үйл ажиллагаа явуулах боломж олгосон хэм хэмжээ. Жишээ нь: авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтын талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, шаардлага тавих /Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2/
Б. Үүрэг болгосон хэм хэмжээ – Эрх зүйн харилцаанд оролцогч субьектээс тодорхой үйлдэл заавал хийхийг шаардсан шинжтэй хэм хэмжээ. Жишээ нь: Дараах аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэнэ /Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1/
В. Хориглосон хэм хэмжээ – Нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс эрх зүйн харилцаанд оролцогч субьектэд тодорхой үйлдэл хийх, үйл ажиллагааг явуулахыг хязгаарласан, хориглолт тогтоосон хэм хэмжээ. Жишээ нь: Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно /Нийгмийн халамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3/
Г. Тогтоосон хэм хэмжээ – Хууль зүйн хувьд тодорхойлолт өгсөн хэм хэмжээ. Жишээ нь: Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн /Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1/
Д. Урамшуулсан хэм хэмжээ- Нийтэд болон төрд ашигтай үйлдлийг хөхиүлэн дэмжсэн хэм хэмжээ. Жишээ нь: Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр бойжуулсан чанартай тарьц, суулгац, тарьсан мод, бут, сөөг, таримал ойг зохих журмын дагуу төрөөс худалдан авах буюу бусад хэлбэрээр урамшуулна. /Ойн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4/
Е. Процессийн хэм хэмжээ – Зөрчил үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй
Зочин хэзээ бичсэн: 23:27, 2018-8-11 | |
Улаанбаатар хотын “Дулааны арал”-ын судалгаа

С.Эрдэнэсүх1 , Д.Сандэлгэр1, П.Мөнхцэцэг1

1 Монгол улсын их сургууль, Шинжлэх ухааны сургууль, Газарзүйн тэнхим
d.sandelger@num.edu.mn
ХУРААНГУЙ
Энэхүү судалгаанд Улаанбаатар хотыг хойноос урагш, баруунаас зүүн чиглэлд тэнхлэг татан газар ашиглалтын бүсүүдэд 10цэг сонгон авч 2018оны 3сарын 5-с 4сарын 3 өдөр хүртэл нэг цэгт 0.5метр болон 2метрийн түвшинд агаарын температурыг 08-20 цаг хүртэл хэмжин “Дулааны арал”-ыг тодорхойллоо. Судалгааны үр дүнд хотын төв, өндөр давхаржилттай барилгатай хэсэг буюу хамгийн их ус үл нэвчүүлэх гадаргуугаар бүрхэгдсэн хэсэг нь бусад цэгүүдээс илүү дулаан байсан. Харин хотын зах, гэр хороолол, зуслангийн цэгүүдэд хамгийн нам температур ажиглагдсан. Мөн янз бүрийн гадаргуугийн халалтын ялгааг гаргасан ба үүндээ асфальтан гадаргуу болон бетонон гадаргууг ногоон байгууламж, нүцгэн хөрс гэх мэт бусад гадаргатай халалтыг харьцуулсан. Үүний үр дүнд асфальтан болон бетонон гадаргуу хамгийн их дулаан шингээлттэй ба дулаарлыг үүсгэж байгаа гол барилгын материалууд юм. Асфальт нь хэмжилт хийсэн бусад гадаргаас дунджаар 5.73∘C-ээр илүү дулаан шингээж гадаргууг халааж байсан. Харин асфальт нь ногоон байгууламжаас дунджаар 7∘C-ээр илүү халалттай байна. Мөн бетонон гадарга нь ногоон байгууламжаас дунджаар 2.6∘C-р илүү ч асфальтан гадаргаас дунджаар 5.61∘C-р бага халалттай байсан. Судалгаанаас үзэхэд төвөөс захруу агаарын температур багассан зүй тогтол нь Улаанбаатар хотод “Дулааны арал” үүссэн баталгаа болж байна. Мөн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ногоон байгууламж, гэр хороолол, барилгажсан талбайн эзлэх хувийг таамаглаж үзсэн. Ингэхэд төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлвэл гэр хорооллын талбай багасаж, ногоон байгууламжийн талбай, барилгажсан талбай ихсэх хандлагатай байгаа ба үүний хэрээр байгаль орчинд нөлөөлөх нөлөөг давхар бууруулах, ногоон байгууламжийн талбайг эрчимтэй нэмэгдүүлж, барилга байгууламжийн материалыгг байгальд ээлтэй, шинэлэг техник технологиор хийсэнээр нөлөөллийг бууруулах боломжтой юм.

Түлхүүр үг: Хотын “Дулааны арал”, газар ашиглалт, янз бүрийн гадаргуу, ногоон хөгжил, Улаанбаатар хот

Оршил
Хүний үйл ажиллагаанаас үүссэн байгаль орчны өөрчлөлт нь хот суурин газрын “дулааны арал”-уудыг хөгжүүлэхэд хүргэсэн. Хот суурин газрууд хөрш зэргэлдээх орон нутгаас илүү дулаан температуртай болоход хот суурин газрын “дулааны арал”-ууд бий болж эхэлдэг (Мария нар, 2013, Тан болон Ли 2015). Дэлхийн нийт хүн амын 53 хувь нь хот суурин газарт амьдардаг боловч газар нутгийн зөвхөн 3 хувьд амьдарч байна. 2050 он гэхэд энэ тоо 70 хувь давна (Дэлхийн банк, 2014). Энэ харьцангуй жижиг газар нутаг нь эрчимтэй ашиглагдаж, оршин суугчид суурьшлын орчинг динамикаар өөрчлөх замаар эрчимтэй ашиглаж байна. Хотжилт нь тухайн газар нутгийн агаар, хөрс, усны чанарыг өөрчилдөг ба агаар мандалд нөлөөлдгийн хамгийн энгийн илрэл бол хөдөөнөөс эсвэл хотын захаас хотын төв рүү орж ирэхэд илүү дулаан, хуурай, салхи багатай болж ирдэг. Нэг саяас дээш хүн амтай хотын орчимд агаарын температур орон нутгийн цаг агаараас 1-3 хэм дулаан болох үзэгдэл буюу хотын дулаан агаарыг "дулааны арал" гэж нэрлэх ба үүнээс улбаалж хотжилтын үйл явц / барилгын материал, нягтрал, газар ашиглалтын зохисгүй байдал, зам болон бусад дэд бүтэц нь ус үл нэвчих гадаргуугаар бүтээгдэх/ тухайн газрын бүс нутгийн уур амьсгал, цаг агаарын өөрчлөлтөд нөлөөлдөг (Oke, T.R. 1997). Дэлхийн улс орнууд энэхүү нөлөөллийн эсрэг тэмцэхээр олон шийдэл дэвшүүлж нөлөөллийг багасгах арга хэмжээнүүд хэрэгжүүлэхийг зорьж байна.
“Дулааны арал” нь газрын гадарга болон агаар мандалд ажиглагддаг. Зуны халуун өдрөөр нар дээвэр, хучилт гэх мэт хотын гадаргууг халааж, агаарын температур 50-90°F (27-50°C) хүртэл халж өдөр, шөнөгүй хадгалагдах ба энэ байдал цэлмэг өдөр хүчтэй байх хандлагатай (Berdahl P. and S. Bretz. 1997). Гадаргуугийн болон агаарын температурын өөрчлөлт нь газар ашиглалтын өөр өөр бүсүүдэд харилцан адилгүй байна. Гадаргуугийн температур өдрийн турш агаарын температураас ихээхэн ялгаатай байдаг боловч хоёулаа шөнийн цагаар ойролцоо болдог. “Дулааны арал” үүсэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал:
 Байшин барилга, үйлдвэрлэлийн, хүний үйл ажиллагаатай холбоотой дулааны нөлөө
 Богино долгионт цацрагийн шингээлт нэмэгдэх
 Урт долгионт цацрагийн хэмжээ багасаж, үүний нөлөөгөөр агаар мандал бохирдох
 Гадаргаас болон ургамлаас уурших ууршилт багасах
 Гадаргуугийн хотгор гүдгэрээс шалтгаалаад салхины хурд зарим газарт ихсэж, зарим газарт буурах
Өндөр температур нь байгаль орчин, амьдралын чанар, хүн амын эрүүл мэндэд нөлөөлж болно. Зарим нөлөөлөл нь үр дүнтэй /ургамал ургах хугацаа уртасгах/ байж болох ч тэдгээрийн дийлэнх нь сөрөг байдаг. Тухайлбал: Эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, агаарын бохирдол болон хүлэмжийн хий ялгаруулалтыг ихэсгэх, хүний эрүүл мэнд, ая тухыг алдагдуулах, усны чанар муудах гэх мэт сөрөг нөлөөг үзүүлж байдаг. Харин Улаанбаатар хотод манай улсын хүн амын тал илүү хувь нь ажиллаж амьдардаг ба Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 72.4 хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын 64 хувь нь нийслэл хотод байршдаг. Жилээс жилд хотод шилжин ирэгсэдийн тоо нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор хотжилт, барилгажилт эрчимтэй явагдаж газар бүрхэвчийн байдал ихээхэн өөрчлөгдөж байна. Тийм учраас Улаанбаатар хотын одоогийн дулааны арлын эрчимшилийг тооцоолж түүнд нөлөөлж буй хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийж улмаар хот төлөвлөлтийн цаашдын төлөвлөгөөнд хэрхэн тусгах талаар судлах шаардлага урган гарч байна.
1.1 Судалгааны зорилго, зорилт
Газар ашиглалтын бүсүүдийн ялгаатай байдал буюу гадаргын өөрчлөлт хотын “Дулааны арал”-д хэрхэн нөлөөлж буйг судлах, Улаанбаатар хотод “дулааны арал”-ын илрэл байгаа эсэхийг тодруулах нь энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго болно.

Дээрхи зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
 Газар ашиглалтын ялгаатай бүсүүдэд температурын хэмжилт хийх
 Янз бүрийн гадаргуу дээрхи агаарын температурын хэмжилтийг хийж, тэдгээрийн дулаан шингээлт, халалтын ялгааг гаргах
 Улаанбаатар хотын “Дулааны арал”-ыг тодорхойлох
1.2 Судлагдсан байдал
Хамгийн энгийн утгаараа хот суурингийн “дулааны арал” гэдэг нь хотын ерөнхий дулаарал юм. Анх 1818 онд эрдэмтэн Лук Ховард Лондон хотын жишээн дээр тайлбарлаж байсан. Энэхүү судалгаандаа хот орчмын агаарын температур нь түүнээс алслагдмал байгаа орчноос харьцангуй дулаан байгааг анзаарч Лондон хотын үйлдвэржсэн төв хэсэг болон захын хэсгийг харьцуулан судалж байсан (Giannaros and Melas, 2012). Хүн төрөлхтний соёл иргэншил нь дэлхийн гадаргуу, агаар мандлын энергийн тэнцвэрт байдлыг өөрчилсөн бөгөөд энэ нь температурын өсөлтийг бий болгодог. Хот суурин газрын орчимд дулааны энерги нь гадаргуугийн өөрчлөлт болон гадаргуугийн ууршилтаас болж далд хэлбэрээс ч илүү нэмэгдэнэ (Stewart and Oke 2012). Хотын “дулааны арал”-ууд нь Антарктид тивээс бусад бүх тивд дэлхий даяар тархсан үзэгдэл юм (Wong 2013). Зарим хотуудад хотын “дулаан арал”-ын эрчимшил нь антропоген, үйлдвэржилтийн дулааны эх үүсвэрээс илүүтэйгээр нарны цацрагийн хуваарилалтаас их хэмжээтэй үүсдэг. Тухайлбал энэ байдал Африк тивийн хотуудад ихээхэн тохиолддог. (Wong, 2013).
“Дулааны арал” нь гурван төрөлтэй байдаг. Үүнд:
1. Хязгаарын үе давхаргын “дулааны арал”
2. Газар бүрхэвчийн үе давхаргын “дулааны арал”
3. Газрын гадарга орчмын “дулааны арал” (Voogt 2013)
Хязгаарын үе давхаргын “дулааны арал” нь барилгын дундаж өндрөөс дээш давхрага бөгөөд цаг агаарын цамхаг, алсын зайнаас эсвэл агаарын хөлгийн хэмжүүрээр хэмждэг. Бүрхэвчийн үе давхаргын “дулааны арал” нь гадаргуугаас дээш давхрага бөгөөд барилгын дундаж өндрөөр хязгаарладаг. Үнэлэх стандарт хэмжилт нь газрын гадаргуугаас дээш 1-2 метрийн хоорондох температурын стандарт хэмжилт юм (Voogt 2013). Ихэвчлэн стандарт дэлгэцийн өндөр температурын хэмжилтийг хоёр буюу түүнээс дээш суурин газарт байрлуулан, эсвэл хотоор дамжин өнгөрөх олон газарт байрлуулж хэмжилтийг хийдэг (Stewart and Oke 2012). Газрын гадарга орчмын “дулааны арал” нь онгоц, хиймэл дагуул эсвэл гадаргуугийн шууд хэмжилтээр хэмжсэн гадаргуугийн бодит температур юм (Voogt 2013). Энэ давхарга нь хотын гадаргуутай ойролцоо хүний үйл ажиллагаа температурт хамгийн ихээр нөлөөлдөг (Wong et al. 2013). Хотын газар бүрхэвчийн энэ өөрчлөлт нь байгалийн газар бүрхэвчээсээ илүү дулаан шингээж, бас ялгаруулдаг байна. Хот орчмын гадаргуугийн температурын ижил шугамыг татахад арлын өндөршилийн шугамтай төстэй харагддаг. Иймээс үүнийг хотын дулаан арал гэж нэрлэдэг. Ялангуяа энэ нь өвлийн улиралд хамгийн их ажиглагддаг (Kusaka and Kimura, 2004). Сүүлийн жилүүдэд энэхүү судлагааны чиглэлийг улс орон бүр өөрийн гэсэн аргазүйгээр эрчимтэйгээр судалсаар байна.
Харин Монгол улсад анх 2014 онд Ус цаг уур орчны хүрээлэнгийн инженер Г.Батжаргал “Агаарын температурт хотжилтын үзүүлэх нөлөө” сэдвээр судалгаа хийсэн байдаг. Энэхүү судалгаагаа WRF буюу бүсийн тоон загвар ашиглан тооцоолсон байдаг. Ингэхдээ WRF загварыг Монгол орны хэмжээгээр 9 км, төвийн бүсээр 3 км, Улаанбаатар хот орчимд 1 км орон зайн нарийвчлалтай бүс нутгаар сонгон авч ажиллуулан хотжилтийн нөлөөг илэрүүлэхийн тулд туршилтыг газар бүрхэвчийн мэдээг хуучин хувилбараар WRF-тай хотын загвар (Single-layer Urban Canopy Model UCM)-ыг холболгүйгээр (хотжилтийг тооцоогүй), газар бүрхэвчийн мэдээг шинэ хувилбараар WRF-тай хотын загвар UCM-ыг холболсон (хотжилтийг тооцсон) гэсэн хоёр янзаар хийсэн байдаг. Загварын анхны нөхцөлөөр NCEP FNL реанализын мэдээг авч ашигласан. FNL мэдээ нь 1 градусын алхамтай 6 цаг тутмын мэдээ ба WRF загварыг өвлийн улирлыг төлөөлүүлэн 2013 оны 12 дугаар сарын 15-ны 20 цагаас 18-ны 20 цаг хүртэл, зуны улирлыг төлөөлүүлэн төлөөлүүлэн 2013 оны 7 дугаар сарын 24-ны 20 цагаас 27-ны 20 цаг хүртэл бодуулж туршилт явуулан судалсан байдаг.
Үүний дараа Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн магистрант Б.Ганболд 2014онд “Уур амьсгалд хотжилтын нөлөө” гэсэн сэдвээр Магистрын зэрэг горилсон бүтээл хийсэн. Энэхүү бүтээл нь мөн адил WRF загварчлалыг ашиглан Улаанбаатар хот нь хур тунадасны тархалт, салхины хурд, чиглэлд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлсон байдаг. Үр дүнд нь өмнөх судалгаатай ижил өвлийн улиралд “дулааны арал” нь хамгийн эрчимтэй ажиглагдсан гэсэн дүгнэлтийг тус тус өгсөн байдаг.
1.3 Судалгааны аргазүй
Энэхүү судалгааг хээрийн хэмжилтийн мэдээ, автомат станцын мэдээг ашиглан боловсруулалтыг хийсэн. 1-р бүдүүвчээр Улаанбаатар хотын “дулааны арал”-ыг судалсан ерөнхий аргазүйг үзүүллээ.
1.3.1 Газар ашиглалтын ялгаатай бүсүүд дэх агаарын температурын хэмжилт
Улаанбаатар хотын сансрын зургийг ашиглан Google Earth программ дээр баруунаас зүүн, хойноос урагш чиглэлд тэнхлэг татан газар ашиглалтын бүсийг харгалзан арван цэг бүхий байршлыг сонгон авсан (Зураг.1).
Судалгааны талбайн хувьд Улаанбаатар хотыг бүхэлд нь сонгож авсан. Монгол улсад 2016оны байдлаар нийт хүн амын 44.3 хувь нь Улаанбаатар хотын 4704.4 км.кв нутаг дэвсгэрт /1380.8сая/ амьдарч байна. Мөн үүн дээр нэмэгдээд жилээс жилд шилжин ирэгсэдийн тоогоор нэмэгдэж Улаанбаатар хот нь өргөжин тэлсээр байна.
Гэр хороолол, үйлдвэрийн бүс, хотын барилгажсан төв хэсэг, голын эрэг, хөдөө, зуслан, шилжилтийн бүс, худалдаа үйлчилгээний бүсүүдэд тус бүр нэг цэг сонгон авч 0.5 метр, 2 метрт тус тус агаарын температурыг термометрээр хэмжсэн. Доорхи хүснэгтэнд хэмжилтийн цэгийн солбилцол, далайн төвшнөөс дээш өндрийг харуулав. Мөн Амгалан, Буянт-Ухаа, Улаанбаатар, Толгойт, Баянхошуу, Телевиз, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар цаг уурын автомат станцуудын 3-р сарын 5-аас 4-р сарын 5 хүртэлх мэдээг харьцуулалтанд ашигласан (Хүснэгт.1).
10 цэг дээрхи хэмжилтийг 3сарын 5-ны өдрөөс эхлэн гурван арав хоногийн туршид хийсэн бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээг ашиглан 10 хоногийн цэлмэг, тогтуун 5 өдрийг сонгосон. Эхний 10 хоногт Ханын материал компаниас –Ургах наран хороолол чиглэлд нэг цэгт хөрс болон бетон материал дээр дараалуулан тус тус 3 хэмжилтийг 10 минутын зайтай 1 цагт, дараагийн 10 хоногт Шадивлан- Зайсан чиглэлд нэг цэгт хөрс болон бетон материал дээр ижил хугацаанд хэмжилтийг хийж ялгааг гарган 30 минут хийсэн. Сүүлийн 10 хоногт тус хоёр чиглэлийг хооронд нь харьцуулах байдлаар ижил хугацаанд хэмжилтийг хийсэн. Ингэхдээ өглөө нар мандахаас өмнө, орой нар жарган харанхуй болох хүртэл /07 цаг 50 минутаас 20 цаг 40минут хүртэл 08:00, 11:00, 14:00, 17:00, 20:00 цагуудад / нэг цэгт 10 минутын зайтай зургаан хэмжилтийг хийсэн.
1.3.1.1 Хэмжилтийн төлөвлөгөө
Баруунаас зүүн болон хойноос урагш чиглэлд тус тус 5 цэг сонгон авсан. Төлөвлөгөөний дагуу эхний өдөр 1-р цэгт өглөө 8:00 цагт хэмжилт хийсэн бол 5-р цэгт орой 20:00 цагт хэмжилт хийнэ. Дараагийн өдөр 2-р цэгт өглөө 8:00 цагт хэмжилт хийсэн бол 1-р цэгт орой 20:00 цагт хэмжилт хийх зүй тогтолтойгоор төлөвлөгөөг гаргасан. Энэхүү төлөвлөгөөний дагуу хэмжилт хийсэнээр 1 цэгт өглөө 8-20 цаг хүртэлх 5 өдрийн мэдээ гарна гэсэн үг юм (Хүснэгт.2).
1.3.2 Янз бүрийн гадаргуу дээрхи агаарын температурын хэмжилт
Хотжилт эрчимтэй явагдсанаар Улаанбаатар хотын газар бүрхэвчийг олон төрлөөр өөрчилж байна. Тийм учраас хамгийн их талбайг эзлэж байгаа гадаргуудын нарны шингээлтийг харьцуулахын тулд газрын гадаргаас дээш 30 см түвшинд хэмжсэн. Ингэхдээ Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлалтай хүүхдийн тоглоомын талбайг объект болгосон (Зураг.2).
Гадаргууд:
Асфальт, Мод, Бетон, Тоглоомын талбайн шал, Төмөр, Ногоон байгууламж, Эко хавтан, Нүцгэн хөрс, Байгалийн чулуун зам, Шил, Усан гадарга
Хэмжилтийн багаж
Термометр
Газар ашиглалтын бүсүүдэд сонгосон цэг тус бүрт 0.5метр болон 2 метрийн өндөрт агаарын температурыг Психрометрийн термометрээр хэмжилтийг хийж гүйцэтгэсэн. Психрометрийн термометрийг босоо байрлуулан хэмжилтийг хийдэг учир термометрийн резеруар буюу мэдрэгчийг 0.5 болон 2 метр байхаар рекэнд байрлуулсан бэхэлсэн. Термометрийн хэмжилдтэнд суурь рекний нөлөөллийг оруулахгүйн тулд тусгаарлагч буюу хөөсөнцөрийг байрлуулж өгсөн.
2 Долгионы GPS
Энэхүү багажаар тус цэгийн солбицол ба далайн төвшнөөс дээш өргөгдсөн өндрийг хэмжсэн. Хэмжилтийн цэгүүдийн хоорондох өндрийн градиентийг бодоход далайн төвшнөөс дээш өргөгдсөн өдрийг ашигласан. Хамгийн нам өндөрт бусад цэгүүдийн температурыг шилжүүлэн нэг гадаргад буулгасан.
2. Онолын хэсэг
Хотын “Дулааны арал” гэдэг нь хүний үйл ажиллагаанаас үүссэн газар бүрхэвчийн өөрчлөлт нь ургамлан бүрхэвчийг багасгаж, дэвсгэр гадаргаас ууршилт бага явагдсанаар хот нь хөдөөгөөс, хотын төв нь хотын захаас илүү дулаан болохыг хэлнэ.
2.1 “Дулааны арал” үүсэх үйл явц
Хотын “Дулааны арал” нь олон хүчин зүйлүүдийн нарийн төвөгтэй харилцан үйлчлэлээр үүсгэгддэг. Эдгээр механизм нь хотын дизайн, уур амьсгал, газар ашиглалт, морфологи бүтэц зэргээс шалтгаалан хот суурин газруудад, янз бүрийн хотуудад эрчимтэй явагдаж байгаа болно. Хотын “Дулааны арал”-ын эрчимшил нь хот суурин газрын байршлаас хамааран харилцан адилгүй байдаг. Хот суурин газрын цэцэрлэгт хүрээлэн нь 7-р сард Хотын “Дулааны арал” дээр сэрүүн бүс нутгийг хангадаг. Харин ургамлан бүрхэвч бага, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй, тогтмол явагддаг хэсэг болон үйлдвэрийн бүсд температур хамгийн өндөр байна. Зарим механизм нь шууд нарны тусгалаар хүрээлэн буй орчинг халаадаг бол, зарим нь хүний гараар бүтсэн барилга байгууламжид шингээх замаар шууд бусаар халаадаг.
Бүх хүчин зүйлсийг ямар хэмжээгээр нөлөөлж буйг тодорхойлох нь хязгаарлагдмал байна. Гэсэн хэдий ч хотын дизайн, газар ашиглалтыг гурван үндсэн хүчин зүйлээс харж болно. Үүнд: хүний үйл ажиллагаагаар үүссэн дулаан, ус үл нэвчүүлэх гадаргу, хотын геометр зэрэг нь хамгийн их нөлөөлдөг.
Үүсгэгч хүчин зүйлс:
• Хотод дэвсгэр гадаргаас ууршилт бага явагдах
• Барилга байгууламжийн нягтрал их байгаагаас альбедо багасах
• Автотээврийн хөдөлгүүрийн дулааны бохирдол нь нарны цацрагийг шингээх
• Салхины хурд багасах
2.2 “Дулааны арал”-ын төрөл
Хотын “дулааны арал” нь гурван төрөлтэй байдаг. Үүнд:
1. Хязгаарын үе давхаргын “дулааны арал”
2. Газар бүрхэвчийн үе давхаргын “дулааны арал”
3. Газрын гадарга орчмын “дулааны арал”
Хязгаарын үе давхаргын “дулааны арал” нь барилгын дундаж өндрөөс дээш давхрага бөгөөд цаг агаарын цамхаг, алсын зайнаас эсвэл агаарын хөлгийн хэмжүүрээр хэмждэг.
Бүрхэвчийн үе давхаргын “дулааны арал” нь гадаргуугаас дээш давхрага бөгөөд барилгын дундаж өндрөөр хязгаарладаг. Үнэлэх стандарт хэмжилт нь газрын гадаргуугаас дээш 1-2 метрийн хоорондох температурын стандарт хэмжилт юм. Ихэвчлэн стандарт дэлгэцийн өндөр температурын хэмжилтийг хоёр буюу түүнээс дээш суурин газарт байрлуулан, эсвэл хотоор дамжин өнгөрөх олон газарт байрлуулж хэмжилтийг хийдэг
Газрын гадарга орчмын “дулааны арал” нь онгоц, хиймэл дагуул эсвэл гадаргуугийн шууд хэмжилтээр хэмжсэн гадаргуугийн бодит температур юм. Энэ давхарга нь хотын гадаргуутай ойролцоо, хүний үйл ажиллагаанаас үүдэн температурт хамгийн ихээр өөрчлөлтийг бий болгодог.
2.3 Антропоген дулаан
Антропогенийн дулааны эх үүсвэр нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Эдгээр нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүсэх хаягдал дулаан ялгаруулалт, агааржуулалт, моторт тээврийн хэрэгсэл, хүний бодисын солилцоо, гэх мэт үйл ажиллагаа нь хот суурин газрын дулааны бүсийг үүсгэдэг. Хөргөлтийн системээс үүсэх антропогений дулааны эх үүсвэрийн хэмжээ нь температурын ялгаанаас хамаардаг. Ерөнхийдөө хүний үйл ажиллагаанаас үүсдэг бүхий л дулаан энэхүү ангилалд ордог.
2.4 Хотын материалын дулаан шингээлт, багтаамж
Дулаан хадгалалт, өсөлттэй хотожсон бүс нь хотын “дулааны арал”-г хөгжүүлэх чухал хүчин зүйл нь болдог. Хүний гараар бүтээгдсэн барилга байгууламжийн материал нь байгалийн орчноос ялгаатай орчинг бий болгож байдаг. Бетон, асфальт, ган зэрэг нь байгаль орчинд буй мод, өвс, хөрснөөс илүү их дулаан хадгалах чадвартай байдаг. Өдрийн цаг шингээж хадгалсан дулаанаа шөнийн цагт агаар мандалд туяаруулан алддаг. Хот нь шөнийн цагт дулаанаа алдах үйл явц нь хөдөөгийнхөөс удаан явагддаг. Энэ нь шөнийн цагт хот суурингийн дулаан арлын эрчимжилтийг нэмэгдүүлдэг. Альбедо (нарны цацрагийг ойлгох чадвар) ба Emissivity (шингээх чадвар) нь дулаан шингээлтийн болон материалын цацраг туяатай холбоотой хоёр хүчин зүйл юм. Объектын альбедо нь цацрагийн ойлголтыг гадаргуу дээр ирж буй нийт цацрагийн хэмжээнд харьцуулсан харьцаа юм. Тиймээс, бага зэргийн альбедо гэдэг нь гадаргуугаас илүү нарны цацрагийг шингээдэг.
2.5 “Дулааны арал”-ын нөлөөлөл
Хотын дулаарал нь хүрээлэн буй орчинд ихээхэн нөлөөлдөг ба олон үр дагаваруудыг бий болгож байдаг. Үүнд:
1. Эрчим хүчний хэрэглээний өсөлт
2. Агаар бохирдуулагч бодис ба хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэх
3. Хүний эрүүл мэнд, ая тухыг алдагдуулах
Эрчим хүчний хэрэглээний өсөлт
Хотын агаарын температур нэмэгдэж байгаа нь эрчим хүчний хэрэгцээг нэмэгдүүлдэг. Судалгаанаас харахад хөргөх системийн цахилгааны хэрэгцээ нь агаарын температур 20-аас 25°C-аас эхлэн 0.6°C тутамд 1.5-2.0% -иар өсч, дулааны арлын үр нөлөөг нөхөхөд шаардагдах цахилгаан эрчим хүчний нийт хэрэгцээний 5-10% -ийг ашиглаж байна (Акбари, 2005). Түүнчлэн ажлын байр, гэр орон нь хөргөх систем, гэрэл, цахилгаан хэрэгслийг ажиллуулах үед зуны халуун өдрийн үдээс хойш тохиолддог. Хэт халалтын үед хөргөлтийн эрэлт хэрэгцээ, хэт ачааллаас сэргийлж, эрчим хүчний тасалдлаас зайлсхийхийн тулд хүрээлэн буй орчинд хэт ачаалал өгөх системийг бий болгож буй институцэд хяналт тавьж ашиглах шаардлагатай болдог.
Агаар бохирдуулагч бодис ба хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэх
Дээр дурдсанчлан хотын “дулаан арал” нь зуны эрчим хүчний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлдэг. Эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд эрчим хүч нийлүүлдэг компаниуд, түлшний эрчим хүчний үйлдвэрүүд ихээхэн ажилладаг. Энэ нь эргээд агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаралтыг нэмэгдүүлдэг. Эрчим хүчний станцуудын үндсэн бохирдуулагчид:
• Хүхрийн давхар исэл (SO2)
• Азотын исэл (NOx)
• Тоосонцор (PM)
• Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)
• Мөнгөн ус (Hg)
Эдгээр бохирдуулагч нь хүний эрүүл мэндэд хортой бөгөөд газрын түвшний озон (утаа), нарийн ширхэглэгт тоосонцор, хүчиллэг бороо үүсэх зэрэг агаарын чанарын нарийн төвөгтэй асуудлуудыг үүсгэхэд нөлөөлж байдаг. Фосфилын түлшээр ажилладаг цахилгаан станцуудын хэрэглээ нэмэгдэх нь мөн дэлхийн цаг уурын өөрчлөлтөд ихээхэн нөлөөлж, мөн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) зэрэг хүлэмжийн хий ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Өндөр температур нь эрчим хүчтэй холбоотой ялгаруулалтанд нөлөөлөхийн зэрэгцээ газрын түвшинд озоны үүслийг нэмэгдүүлдэг. NOx ба дэгдэмхий органик нэгдлүүд (Volatile organic Compounds) нарны гэрлийн болон халуун цаг агаарт хариу үйлдэл үзүүлэх үед газрын түвшний озон үүсдэг. Энэхүү озон нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн өвчлөл үүсгэж байдаг.
Хүний эрүүл мэнд, ая тухыг алдагдуулах
Өдрийн температур нэмэгдэх, шөнийн цагаар хөргөх, хотын “дулааны арал”-уудтай холбоотой агаарын бохирдлын түвшин өндөр байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нийтлэг тааламжгүй байдлыг үүсгэж байдаг. Үүнд: амьсгалын замын өвчлөл хүндрэлүүд, халуунд цохиулах, ядрах, цус харвалт гэх мэт халалттай холбоотой нас баралт их гарах болсон. Мөн дулаарал нь янз бүрийн долгионыг улам идэвхижүүлж байдаг. Үүнд хүүхэд, ахмад настан нь мэдрэмтгий бүлэг учир өвчлөх магадлал их тохиолддог. Мөн дулааны нөлөөгөөр газрын гадаргад озон үүссэнээр багтраа, бронхит болон амьсгалийн замын өвчлөлүүд маш ихээр гарах болсон. 1979-2003 онуудад АНУ-д 8000 гаруй хүн нас барсан ба хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвийн тооцоолсноор шалтгаан нь хэт халсанаас болж халуунд цохиулсан гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс хэт их дулаарах үйл явдал нь ихэвчлэн аюултай бөгөөд нас баралтын дундаж түвшинг нэмэгдүүлж байна.
3. Үр дүн
3.1 Янз бүрийн гадаргуугийн дээрхи агаарын халалтын ялгаа
Сонгон авсан арван нэгэн төрлийн гадаргуугийн хэмжилтийн мэдээг боловсруулж хоорондын температурын зөрүүг гаргаж хамгийн их халалттай гадаргууг ногоон байгууламжтай харьцуулсан. Графикт ижил хугацаанд төрөл бүрийн шинж чанартай гадаргуугийн дээрхи 30 см-ийн түвшинд хэмжсэн агаарын температурын утгуудын харьцуулалтыг үзүүллээ (График.1).
Графикаас үзвэл асфальтан болон бетонон материал хамгийн их дулаан шингээлттэй ба хотын дулаарлыг үүсгэж байгаа гол барилгын материалууд юм. Асфальт нь хэмжилт хийсэн бусад гадаргаас дунджаар 5.73∘C-ээр илүү дулаан шингээж гадаргууг халааж байна. Харин асфальт нь ногоон байгууламжаас дунджаар 7∘C-ээр илүү халалттай байна. Мөн бетонон гадарга нь ногоон байгууламжаас дунджаар 2.6∘C-р илүү ч асфальтан гадаргаас дунджаар 5.61∘C-р бага халалттай байна. (График.2)
Графикаас харахад бетон болон хөрс нь өглөө нар мандахаас өмнө, нар жаргасаны дараа температурын зөрүү бага бараг ойролцоо байна. Харин нар мандсанаас хойш жаргах хүртэл буюу үд дунд дундажаар бетонон хөрсний дээрхи агаарын температур нүцгэн хөрсөн дээрхиэс 0.1-5.3 градус цельсийн зөрүүтэй байна. Тиймээс бетон гадарга нь хөрсөн гадаргаас тодорхой хэмжээнд илүү дулаан шингээж халж байгаа ч асфальтан гадаргаас бага байна. Гэхдээ бетонон гадарга нь ус үл нэвчүүлэх бүтэцтэй учир ууршилт бага явагдахад ихээр нөлөөлж байна.
3.2 Газар ашиглалтын төрлүүд дэх агаарын температурын хэмжилт
Улаанбаатар хотын баруунаас зүүн чиглэл, урдаас хойд чиглэлд тархсан газар ашиглалтын ялгаатай бүсүүд дэх температурын хэмжилтийн үр дүнгээр хэд хэдэн өдрийн ижил хугацаан дахь утгын тархалтын графикийг үзүүллээ (График.3).
Графикаас үзэхэд 3.6-ны өдрийн байдлаар хотын төвөөс хотын зах хүртэл баруунаас зүүн чиглэлд өглөө 08цаг 1.2оС-р, 11цагт 2.5оС-р, 14цагт 3.2 оС-р, 17цагт 1.6оС-р, 20цагт 1.7оС-р тус тус их байна. Харин Б графикаас харахад 08цаг 1.6оС-р, 11цагт 2.2оС-р, 14цагт 4.5оС-р, 17цагт 0.7оС-р, 20цагт 1.2оС-р тус тус их байна (График.4).
А графикаас үзэхэд 3.20-ны өдрийн байдлаар хотын төвөөс хотын зах хүртэл баруунаас зүүн чиглэлд өглөө 08цаг 2.7оС-р, 11цагт 1.8оС-р, 14цагт 4.1 оС-р, 17цагт 2.9оС-р, 20цагт 2.8оС-р тус тус их байна. Харин Б графикаас харахад 08цаг 1.5оС-р, 11цагт 2.1оС-р, 14цагт 4.3оС-р, 17цагт 2.4оС-р, 20цагт 3.0оС-р тус тус их байна (График.5).
График 2 2018.04.03-ны өдрийн хэмжилтийн үр дүн цагийн дундаж
Графикаас үзэхэд 4.3-ны өдрийн байдлаар хотын төвөөс хотын зах хүртэл баруунаас зүүн чиглэлд өглөө 08цаг 1.1оС-р, 11цагт 4.4оС-р, 14цагт 3.1 оС-р, 17цагт 2.0оС-р, 20цагт 0.9оС-р тус тус их байна. Харин Б графикаас харахад 08цаг 2.2оС-р, 11цагт 3.1оС-р, 14цагт 3.5оС-р, 17цагт 1.6оС-р, 20цагт 0.9оС-р тус тус их байна.Тус үр дүнгээс харахад өглөө нар мандахаас өмнө температурын зөрүү хамгийн бага, ойролцоо байсан ба нар мандсанаас хойш нар жаргах хүртэл хамгийн их температурт хүрч хотын захаас хотын төв хүртэлх температурын зөрүү ажиглагдсан. Харин нар жаргасанаас хойш хотын төв хэсгийн гадарга дулаанаа илүү удаан хадгалж туяаруулах замаар алдаж байдаг бол хотын зах хөрсөн гадаргатай хэсэгт хурдан хөрч байгаа нь температурын зөрүү 17цагийнхаас их байна.
3.2.1 Өдрийн дундаж
Тус графикт 3-р сарын 6-ны өдрийн баруунаас зүүн чиглэл болон хойноос урд чиглэлд агаарын температурыг харуулав. Ингэхдээ өдрийн бүх цагийн дундажаар байгуулав. Үр дүнд нь хотын төв талбайгаас хотын зах хүртэл дундажаар 5.3-6.3 километрт баруун зүүн чиглэлд 1.8оС-р, хойноос урд чиглэлд 3.8-с 4.1километрт 2.1 оС-р тус тус дулаарсан байна. 3сарын 10-наас 4-р сарын 3-ны өдрийн хэмжилтийн үр дүнг хавсралтаар харуулав (График.6).
Мөн газар ашиглалтын хувьд дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хотын зах нь төвөөс илүү сэрүүн байгаа ба өвлийн улиралд энэ үзүүлэлт нь утаатай болохтой холбоотой агаарын температур нэмэгдэх магадлалтай юм. Харин баруун дөрвөн замаас Сэлбийн гол хүртэлх зайд хамгийн их дулаан ажиглагдсан ба бөхийн өргөө дээр сэрүүн болсон нь тухайн газрын барилга байгууламжын хэлбэр, өндрөөс хамааралтай байх магадлалтай юм. Үүний дараа сандэй худалдааны төв орчимд дулаарсан энэ нь хөдөлгөөний эрчим ихтэй худалдаа үйлчилгээний газар олноор төвлөрсөнтэй холбоотой юм. Үүнээс цааш амгалан, ургах наран хороолол гээд хотын захын хэсэг учраас сэрүүн болсон. Харин урдаас хойш чиглэлд зайсангийн Туул голын эрэг дээр сэрүүн байсан ба үйлдвэрийн бүсээс баянбүрд хүртэл хамгийн их дулаан ажиглагдаж 17-р сургууль, шадивлангийн зуслан хүртэл агаарын температур багассан үзүүлэлттэй байсан.
3.2.2 Сарын 10 хоногийн дундаж
3-р сарыг бүлэглэн авч үзсэн. Ингэхдээ 3-р сарын 5-15 хүртэлх эхний арван хоногоос цэлмэг тогтуун таван өдөр .6, 3.10, 3.11, 3.12, 3.13, 3-р сарын 16-26 хүртэлх дараагийн арван хоногоос мөн адил таван өдөр .17, 3.18, 3.20, 3.24, 3.25, 3-р сарын 27-с 4-р сарын 3 хүртэлх сүүлчийн арван хоногоос .28, 3,31, 4.1, 4.2, 4.3өдрүүдийг тус тус сонгон авсан. Доорхи графикт гурван арван хоног тус бүрийн дундажаар үр дүнг гаргав (График.7).
Тус графикт чиглэлд тус бүрд бодит зургийг давхцуулан харуулсан. Графикаас харахад Улаанбаатар хотын дээгүүр дулааны арал зурагт үзүүлсэнээр тогтдог нь батлагдсан. Харин эхний арван хоногийн байдлаар хотын төвөөс зах хүртэл дундажаар 5.3-6.3 километрт баруун зүүн чиглэлд 1.5оС-р, хойноос урд чиглэлд 3.8-с 4.1километрт 1.6 оС-р тус тус дулаарсан байна (График.Cool.
Дээрхи графикаас үзвэл 3-р сарын дунд арван хоногийн байдлаар хотын төвөөс зах хүртэл дундажаар 5.3-6.3 километрт баруун зүүн чиглэлд 2.3оС-р, хойноос урд чиглэлд 3.8-с 4.1километрт 2.4 оС-р тус тус дулаарсан байна (График.9).
Дээрхи графикаас үзвэл 3-р сарын сүүлийн арван хоногийн байдлаар хотын төвөөс зах хүртэл дундажаар 5.3-6.3 километрт баруун зүүн чиглэлд 2.2оС-р, хойноос урд чиглэлд 3.8-с 4.1километрт 2.1 оС-р тус тус дулаарсан байна.
Тус графикт 3-р сарын гурван хоногийг давхцуулан харуулсан. Графикаас харахад 3-р сарын дунд үед хамгийн их дулаарал, агаарын температур ажиглагдсан. Харин эхний үед хамгийн бага температур, сүүл үед дундаж температур тус тус ажиглагдсан. Учир нь хаврын улиралын тогтворгүй байдлаас шалтгаалан цаг агаарын гэнтийн үзэгдэл их тохиолддог. Эхний 10хоногийн хамгийн их температур 0.8oC, дунд 10хоногийн дундажаар хамгийн их температур 8.9 oC, сүүлийн 10хоногийн хамгийн их температур 3.8 oC тус тус байна. Харин хамгийн бага температур эхний -2.3oC, дунд 3.5oC, сүүлийн -0.9oC тус тус байна.
3.3 Ижил өргөрөгт байгаа хэмжилтийн цэгүүд дэх температурын харьцуулалт
Монгол улсын төв хэсэгт нэг өргөрөгт орших нийт арван зургаан сумдууд болон Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш авсан хэмжилтийн цэгүүдийн 2018.3.18-25-ны өдрийн мэдээг ашиглан график дүрслэл байгуулав (Хүснэгт.3)
Үр дүнгээс харахад Улаанбаатар хот нь бусад сумдаас дунджаар 5.1оС-р дулаан байна. Тус график өндөржилт харгалзаагүй болно. Гэхдээ баруун талын сумдаар өндөрлөг ч гэсэн зүүний сумдаас зарим тохиолдолд дулаан байна. (График.11)
3.4 Температурын хэвтээ тархалт
Регрессийн хамаарал
Хэмжилтийн цэгүүдийн өндөржилт болон өдөр бүрийн дундаж агаарын температурын мэдээг ашиглан регрессийн хамаарал бодсон. Үр дүнг гурван 10 хоногоос нэг нэг өдөр сонгон графикт үзүүлэв. Бусад өдрийн үр дүнг хавсралтаар харуулав.
Хамаарал бодоход корреляцийн хамаарал 0.89 буюу хүчтэй хамааралтай гарсан ба өндөр ихсэхэд температур багасах зүй тогтолтой байна. Харин температурын ялгаатай байдал нь өндөржилтөөс 62% хамааралтай байана. 3.25-ны өдрийн байдлаар корреляцийн хамаарал 0.76 буюу хүчтэй хамааралтай, 60% хамааралтай байна. (График.12)
Графикт 4.2-ны өдрийн агаарын температурыг өндөртэй хамаарал бодоход корреляцийн хамаарал 0.68 буюу дунд зэргийн хамааралтай гарсан ба өндөр ихсэхэд температур багасах зүй тогтолтой байна. Харин температурын ялгаатай байдал нь өндөржилтөөс 47% хамааралтай байна. 3-р сарын нийт температурын дундажийг өндөржилттэй хамааруулахад корреляцийн хамаарал 0.63 буюу дунд дунд зэргийн хамааралтай гарсан (График.12). Харин r2 нь хоёр хүчин зүйлийн хамаарал хэр хүчтэй байгааг буюу нэг хүчин зүйл нөгөөдөө хэрхэн нөлөөлж байгааг харуулна. Тэгэхээр агаарын температур нь өндөржилтөөс 40% хамааралтай гарсан. Харин стандарт хазайлт нь 0.8035 буюу агаарын температурт нөлөөлж буй бусад хүчин зүйлээс хамаараад регрессийн шулуун дээрх тооцолсон утга нь бодит утгаасаа 0.8034 хэмжээгээр зөрүүтэй байна. Агаарын температур нэг нэгжээр өсөхөд өндөр 0.0206 нэгжээр буурна.
3.4.1 Температурын хэвтээ тархалт
Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд хийсэн хэмжилтийн үр дүнгээр температурын хэвтээ тархалтыг үзүүллээ. Температурын хэвтээ тархалтыг Улаанбаатар хотын өндрийн тоон загварчлал DEM ашиглан raster calculator функэд регрессийн тэгшитгэлийг оруулсан ба алдааг kriging функцээр гаргаж бодуулан зургийг гаргав. 3-р сарын гурван арван хоногоос тус тус 1 өдөр сонгон үр дүнг харуулсан ба бусад өдрийн үр дүнг хавсралтаар оруулав. (Зураг.3)
Зурагт үзүүлсэнээр улаан өнгөөс ногоон өнгө хүртэл уусалттайгаар ихээс багаруу дүрсэлсэн байна. Хотын төв хэсэг болон гэр хорооллын хэсэгт хамгийн их дулаан ажиглагдсан, харин зуслангийн газар буюу шадивлан, хотын захын буюу ургах наран хороололд хамгийн бага температуртай байна. Улаанбаатар хотын хувьд хотын төвөөс захруу багассан зүй тогтол ажиглагдсан нь барилгажилттай холбоотойгоор гадаргын өөр байдлаас хамааран дулааны эрчим хотын төвд хамгийн их ажигдагдсан. 3-р сарын байдлаар дулааны ялгаа их ажиглагдсан ба энэ нь зуны улиралд илүү эрчимтэй халах магадлалтай юм. (Зураг.4)
3.4.2 “Дулааны арал”-ын 3D дүрслэл
Улаанбаатар хотын 3-р сарын температурыг ашиглан Surfer15 програм дээр солбилцол болон температурын утгаар бодит зураглалыг хийв. 3-р сарын хэмжилтээс 3-р сарын 10, 4-р сарын 2, эхний арван хоног, дунд арван хоног, сүүлийн арван хоног, 3-р сарын “дулааны арал-ыг тус тус зурагт үзүүлэв. (Зураг.5)
3.5 Улаанбаатар хотыг 2020он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030оны тодотголд тусгагдсан байдал
Улаанбаатар хотыг 2020он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030оны тодотголд тусгагдсаны дагуу ногоон байгууламжийн талбай , гэр хорооллын талбай , барилгажсан талбайн эзлэх талбайг одоогийн нутаг дэвсгэр өөрчлөгдөхгүйгээр хэрхэн төлөвлөдсөнийг ашиглан эзлэх талбай хэрхэн өөрчлөгдөж буйг тооцоолсон. (График.14)
Графикаас харахад 2010онд гэр хорооллын эзлэх талбай хамгийн их байсан ба ногоон байгууламж, барилгажсан хэсэг бага байсан. Харин 2020оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ногоон байгууламжийн талбайг нэг хүнд 20метр квадрат байхаар төлөвлөсөн бөгөөд ингэснээр нийт талбайн 18.3% болно. Мөн гэр хорооллын талбай төлөвлөлгөөнд тусгагдсанаар эзлэх талбай хэтийн төлөвд буурах хандлагатай байгаа ч барилгажсан талбай ихсэх хандлагатай. Энэ нь нэг талаар ашигтай боловч одоогийн хэрэглэдэг барилгын материал, халалт их үүсгэгч материалаар хийсээр байвал байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөлөө ихсэнэ. Энэхүү нөлөөллийг багасгахын тулд ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлэх, эко, эрчим хүчинд хэмнэлттэй материалыг сонгох шаардлагатай. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар хэрэгжүүлж чадвал байгаль орчинд нөлөөлөх нөлөөг бууруулах боломжтой юм.
Судалгааны ач холбогдол
o Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд дулаарлын судалгааг хийгээгүйгээс үүдэн газар бүрхэвчийн ихэнх хэсгийг ус үл нэвчүүлдэг гадаргаар бүрсэнээр хэт халалтын улмаас ард иргэд даралт болон зүрх судасны өвчинөөр нас барах тохиолдол ихээхэн гарч эрүүл мэндийн асуудал ихээхэн хурцаар яригдаж байна. Улаанбаатар хотын хувьд хөгжиж буй хот учраас ирээдүйд энэхүү асуудлаас сэргийлэн газар бүрхэвч болон барилгын материалыг эко байгальд ээлтэй технологийг ашиглан бүтээн байгуулалт хийх шаардлагайтай гэдгийг мэдэх ач холбогдолтой юм.
o Улаанбаатар хотод энэ чиглэлээр судалгаа төдийлөн их байдаггүй учир шинэ судлагдахуун юм.
o Хотын олон асуудлын үндэс болсон дулаарал нь бидний амьдрах орчны чанарыг муутгасаар байгаа учир энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ гэдгийг мэдэх ач холбогдолтой юм.
o Улаанбаатар хотыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно.
Дүгнэлт
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор газар бүрхэвчийн өөрчлөлт ихсэж байгаа өнөө үед Улаанбаатар хотын дулааралд тэдгээрийн нөлөө ямаг байгааг судлахыг зорьсон. Үүний тулд Улаанбаатар хотыг хойноос урагш, баруунаас зүүн чиглэлд огтолсон газар ашиглалтын бүсүүдэд цэгүүд сонгон авч агаарын температурын хэмжилт хийсэн. Хэмжилтийг 2018 оны 3 дугаар сарын туршид хийсэн боловч 2018.3.31, 4. 2,3-ны өдрийн тохиолдлуудыг энэхүү хураангуйд үзүүллээ. Мөн янз бүрийн гадаргуугийн орчмын халалтын ялгааг судлахын тулд 2018.4.7 ны 12:55-13:55 цагийн хооронд хэмжилт хийсэн.
Хэмжилтийн үр дүнд:
1. Хотын нөлөөгөөр агаарын температур харьцангуй дулаардаг боловч энэ байдал өглөө, оройдоо сулардаг. Өдрийн нартай хугацаанд газрын бүрхэвчийн ялгаатай байдлаас хамааран хотын төв, барилга, зам ихтэй хэсэгт хотын захаас илүү хурдацтайгаар халж байна. Энэхүү халсан дулаанаа хотын төв хэсэг оройдоо туяаруулах замаар удаан алддаг бол хотын зах хэсэг хөрсөн гадаргатай учир хурдан дулаанаа алдаж байна.
2. Асфальтан гадаргуу, бетонон гадаргууг бусал төрлийн гадаргуутай дулаан шингээлтийг харьцуулахад дундажаар 5.73∘C-ээр илүү, ногоон байгууламжаас дунджаар 7∘C-ээр илүү халалттай байна. Мөн бетонон гадарга нь ногоон байгууламжаас дунджаар 2.6∘C-р илүү ч асфальтан гадаргаас дунджаар 5.61∘C-р бага халалттай байна.
3. Агаарын температурын хэвтээ тархалт нь өөрчлөлт багатай байдаг ба Улаанбаатар хот нь хотын төв хэсгээсээ зах хэсэг рүүгээ агаарын температур нь буурах зүй тогтол хэмжилтийн бүх тохиолдолд ажиглагдсан учир “Дулааны арал” үүсдэг гэсэн баталгаа болж байна.
4. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ногоон байгууламж, гэр хороолол, барилгажсан талбайн эзлэх хувийг таамаглаж үзсэн. Ингэхэд төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлвэл гэр хорооллын талбай багасаж, ногоон байгууламжийн талбай, барилгажсан талбай ихсэх хандлагатай байгаа ба үүний хэрээр байгаль орчинд нөлөөлөх нөлөөг давхар бууруулах боломжтой юм. Ногоон байгууламжийн талбайг эрчимтэй нэмэгдүүлж, барилга байгууламжийн материалыгг байгальд ээлтэй, шинэлэг техник технологиор хийсэнээр нөлөөллийг бууруулах боломжтой юм.
Зөвлөмж
Улаанбаатар хот жилээс жилд өргөжин тэлж хөгжиж байна. Тиймээс дараа дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хот төлөвлөлт
Зочин хэзээ бичсэн: 09:34, 2018-5-9 | |
манайхан сайн байна, мундаг байна шүү илүү ихийг хийж бүтээхийн төлөө урагшаа залуусаа
Зочин хэзээ бичсэн: 00:27, 2018-2-21 | |
САНАГАЛЗАНА
Зочин хэзээ бичсэн: 21:24, 2017-10-24 | |
болж байнаа баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 15:30, 2017-10-12 | |
ажилч
Зочин хэзээ бичсэн: 09:30, 2017-8-2 | |
сайн бна уу
алдаа шалгагчийн санд нэмэх товч тухайн докумэнт дээр ажилаад дараагийн шинэ докумэнт дээр дахин шинээр алдаагаа шалгах болоод бдаг
дээрх майл хаяг ажилахгүй бна
миний комд асуудал бна уу

уг нь санд нэмсэн бол дахиж гарч ирэхгүй бол уг нь сайн бдаг
Зочин хэзээ бичсэн: 23:31, 2017-7-10 | |
тэмдгээр
Зочин хэзээ бичсэн: 20:00, 2017-6-10 | |
Сэтгэгдлийг устгасан: Алмас хэзээ: 2017-7-27
Зочин хэзээ бичсэн: 09:26, 2017-5-18 | |
Болор дуран word, excel, powerpoint, outlook гээд бүгд дээр нь ажилладаг. Бас 2016 дээр ч
spell.bolorsoft.com
Зочин хэзээ бичсэн: 12:14, 2017-5-11 | |
Сэтгэгдлийг устгасан: Алмас хэзээ: 2017-7-27
Зочин хэзээ бичсэн: 00:53, 2017-5-10 | |
Power Point deer ajiladag ni xeregtei bnaa
User (зочин) хэзээ бичсэн: 14:37, 2017-4-24 | |
Зөвхөн Word дээр ажиллах байх аа.
Алмас хэзээ бичсэн: 14:16, 2017-4-24 | |
Power Point deer
ALdaa shalgagchiig power point 2016 deer yaj ajilluulax we? zaagaad ogooch
User (зочин) хэзээ бичсэн: 13:02, 2017-4-24 | |
Дутуу татагдсан юм шиг байна даа. Дахиад татаад үз дээ. Хэмжээ нь 106.95MB байх ёстой юм байна.
xvv хэзээ бичсэн: 11:10, 2017-4-24 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant