Өөрөө компьютерын эсвэл гар утасны апп, програм зохиож хэрэглэхийг хүсэж байна уу?

Та өөрөө програм зохиох талаар бодож үзэж байсан уу? Хэрвээ та бага зэрэг програмын мэдлэгтэй бол энэ маш амархан юм байна. Магадгүй та програмын мэдлэггүй байсан ч сураад хийж болно. Google, Youtube бас Dusal.Net танд туслах болно ирмэх

Паитон буюу Python програмын хэл, Ubuntu үйлдлийн систем ашиглан Linux график интерфэистэй програмыг хэрхэн хялбархан хийх талаар 45-хан минутын лаг видеог хүргэж байна. Магадгүй та компьютерын талаар юу ч мэдэхгүй энэ бүхэн танд хэцүү мэт санагдаж болох л юм. Гэсэн ч та хэрэв сонирхож, хүсэж л байвал видеог үзээрэй, бас дагаад хийгээд үзээрэй.

5-р ангийн эсвэл 10-р ангийн сурагч эсвэл МТ чиглэлийн их сургуулийн төгсөх курсын оюутан байсан ч, эсвэл бүүр хаа хамаагүй, эмч, багш, хог ачигч, жолооч ер нь хэн ч байсан хэрэв та өөрөө үнэхээр хүсэх л юм бол энэ бүхэн боломжтой байх болно. Урд нь манай блогийг уншдаг байсан бол магадгүй Ubuntu суулгачихсан хэрэглэдэг бол та энэ видеог дагаж хийгээд л 45 минутанд өөрийн гэсэн програмыг бичих талаар нэлээд хэрэгтэй мэдээллийг олж авах болно. Бид танд олон том ном унших сурахыг заахгүй. Харин хэрхэн юу ч мэдэхгүй байсан ч хүсвэл програм бичиж чадах болохыг заах болно. Бүр та Android гар утсандаа өөрийн аппаа хийгээд хэрэглэж, бүүр Гүүгл плэи стор дээр зараад мөнгө олох ч боломж бол бий.


Та энэ видео ганцхан Ubuntu дээр ажиллах програм бичих талаар гэж бодож байвал бас эндүүрэл. Ubuntu ба бусад linux програмуудыг хөрвүүлээд эсвэл cygwin гэх зэрэг хэрэгсэл ашиглаад Windows дээр ч ажиллуулж болдог. Бас цаашилбал Ubuntu Software Center гэж байдаг бөгөөд бас хийсэн програм хэрэгслээ зарах боломж бий. Одоогоор энэ бүхэн жижигхэн мэт харагдаж байгаа ч удахгүй Ubuntu үйлдлийн системтэй гар утас ч болдог, шууд нөүтбүүк, декстоп, таблет болж хувирдаг Үбүнтү системтэй хэрэгслүүд зарагдаад дэлгэрээд эхлэхэд та програм зараад мөнгө олох ч юм билүү. Энэ бол хоосон мөрөөдөл биш болохыг та хэдхэн жилийн дараа харах болно.

Дахиад хэлэхэд програм бичих хэцүү биш болжээ баярлах Програмчин байхад заавал 4 жил их сургуульд сурах хэрэггүй. Магадгүй та 1 сар Google ахтай найзлаад, магадгүй 1 сар Youtube-ээр онлаинаар заалгах юм уу ямар нэгэн сургалтанд суугаад л програм бичих боломжтой. Магадгүй та мэдээж ингэхийн тулд нэлээд ухаантай байх хэрэгтэй ч байж магадгүй. Хэрэв өөрийгөө ухаантай гэж боддог, бас хүсэж байвал үзээд алдаарай. Өөрт чинь байхгүй хийхийг хүсдэг зүйлээ, эсвэл байнга хийдэг зүйлээ програмчилчихаад хэдэн товч дараад л хариуг нь гаргаад сууж байхыг хүсэж байвал энэ бол боломжгүй зүйл биш шүү гэдгийг хэлмээр байна.

Програмчлалын талаар мэдлэгтэй бол мэдээж бүр сайн. Мэдлэггүй бол доор сэтгэгдлээр суралцах хүсэлт гаргаарай. Олон хүн хүсэлт гаргавал тодорхой хэмжээний төлбөртэйгөөр ч юмуу амьд эсвэл онлаин сургалтыг явуулах болно. Бас та python хэлний анхан шатны ойлголтыг манай блогоос хайгаад LiMNux бүлгэмийн МБГ үйл ажиллагаан дээр заасан видео хичээлийг үзэж ойлголт авч болно.

Мэдээж сэтгэгдлээр асуулт асуух нь чөлөөтэй. Магадгүй бүгдэд нь хариулж амжихгүй ч гэсэн ирмэх



2013-6-26,13:08 | Ангилал: Нээлттэй эх
Илгээх | 5157 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (73) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Сургалт нтр юм байдаг уу
Зочин хэзээ бичсэн: 17:45, 2017-10-1 | |
Ubuntu суулгаад л оролдоод байхад сурна даа. Youtube дээгүүр бас зөндөө видео зааврууд байгаа. Манай блог дээр бас хуучин зааврууд ч байгаа байх.
xvv хэзээ бичсэн: 20:32, 2017-9-17 | |
ubuntu deer ajillaj surmaar bna
lhagva (зочин) хэзээ бичсэн: 10:34, 2017-9-16 | |
http://hicheel.dusal.net бүртгүүлэх талаар асууж байна уу? Хэрэв тийм бол Gmail, Facebook, Github сайтуудын аль нэгэнд бүртгэлтэй бол аль нэг бүртгэлээр, бүртгүүлгүй бол аль нэгэнд нь бүртгүүлээд тэр бүртгэлээрээ нэвтэрч ороорой.
Алмас хэзээ бичсэн: 23:54, 2017-7-30 | |
Dusal.netд Яа бүртгүүлэх вэ?
adson хэзээ бичсэн: 15:41, 2017-7-18 | |
http://hicheel.dusal.net дээр хичээл эхлээд явж байгаа. Одоо 3 хичээл видео хэлбэрээр орсон байгаа.
xvv хэзээ бичсэн: 13:38, 2017-4-6 | |
Сурмаар байнав mg.enkhchimeg@gmail.com хаяг руу хариу
Зочин хэзээ бичсэн: 11:28, 2017-4-6 | |
Ер нь бол ингээд Linux-т зориулж бичсэн програмыг cygwin гээд програм ашиглаад Windows дээр ажилладдаг суулгац бэлдчихэж болно. Эсвэл өөр Windows програм бичдэг Visual Studio г.м байгааг ашиглаад амархан Виндөүс програм бичиж болох байх аа.
Алмас хэзээ бичсэн: 00:10, 2017-3-13 | |
Windows deer boloh bolwu
Зочин хэзээ бичсэн: 19:01, 2017-3-12 | |
Тэгээд 2017 оны 3 сардаа багтаан Компьютер програмчлалын үндсэн ойлголт өгөх төлбөргүй сургалтыг зохион байгуулах гэж байна.

Сургалтыг одоогоор онлайн эсвэл танхимын хэлбэрээр явуулах эсэхээ судалж байна. Танхимд явуулсан ч дараа нь онлайн түгээх болно.

Сонирхож байгаа хүмүүс almas@dusal.net хаягаар мэйл бичээрэй. Цаг, хугацаа, аргыг тогтоод эргээд мэдэгдье.
Алмас хэзээ бичсэн: 13:10, 2017-3-10 | |
гоё шүү гоё шүү гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 01:25, 2017-2-15 | |
Сайн уу би ажлын шаардлагаар сурах хэрэгцээ мөн өөрийн сонирхол маш их байна сургалтаа эхлүүлбэл заавал явна шүү 88315455 баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 18:41, 2017-2-7 | |
Сайнуу
Зочин хэзээ бичсэн: 16:24, 2017-1-27 | |
oroin tsagaar internet eer zaah bol zaawal heleerei surah husel mash ih bn 99511216 une tolbortei bh gui n hamaagui
Бат-Эрдэнэ (зочин) хэзээ бичсэн: 16:35, 2017-1-26 | |
surgalt ehelbel heleeree 90223885
Зочин хэзээ бичсэн: 21:21, 2016-11-29 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant