MacOSX Mongolian Keyboard Layouts

Монгол бичгийн 2, Кирилл 2 янзын байрлалтай Дусал бичээч Монголын гарын драйвер Apple Mac компьютерт зориулсан хувилбар.

Англи үсэгт тааруулсан байрлалын зураг:


 
 
(Тайлбар: Монгол үгэнд хэрэглэгддэггүй Ф үсгийн оронд хурдан бичихийн тулд арай илүү хэрэглэгддэг Ы үсгийг тавьсан болно. 35 үсэг маань нэгэнт гарны товчлуурт бүрэн багтахгүй тул жаахан өөрчилж оруулсан. Монгол хэлэнд хэрэглэгддэггүй Щ үсгийг Alt(эсвэл Command)+1 дарж гаргах ба бусад зарим тэмдэгтийг энэ аргаар гаргана.)


Монгол бичгийн Кирилл стандарттай адил байрлал:

1438009937

Монгол бичгийн Латин qwerty байрлал:


Татаж авах:
www.dusal.net/downloads/Dusal_Bicheech_MacOSX.zip


Windows хувилбарыг эндээс: http://dusal.blogmn.net/9815/


Суулгах видео заавар:



Суулгах заавар 1:
1. ZIP файлыг татаж аваад задална.
2. 2 файлыг /Library/Keyboard Layouts/ хавтас copy & paste хийж руу хуулна
(Хавтсыг нээхдээ /Library/Keyboard Layouts/ хавтсыг нээнэ, Finder нээгээд "Command Shift G", /Library/Keyboard Layouts/ гэж бичнэ)
3.System Preferences > Keyboard > Input Sources. Нээгээд доор байгаа тэмдгийг дарна.
4. "Others" товчийг дараад "Mongolian" сонгоно.

Хэрэв болохгүй бол:

Суулгах заавар 2:
1. Татаж авсан файлаа дээр нь 2 дарж задлана.
2. Доорх 3 хавтасны аль нэг дотор хуулна.

/Library/Keyboard Layouts (компьютерыг хэрэглэдэг бүх хүн)
~/Library/Keyboard Layouts (зөвхөн тухайн хэрэглэгч)
/Network/Library/Keyboard Layouts (сүлжээн дэх бүх хүнд)

(Utilities дотроос Terminal нээгээд тушаалын мөрөнд тушаал бичиж хуулж болно)

cp Downloads/Dusal*/Mongol* /Library/Keyboard Layouts

нууц үг оруул гэвэл нууц үгээ оруулна.

3. Ингэж хуулсныхаа дараа гараад (Logout) эргэж нэвтрэх (login) буюу тооцуураа унтраагаад асаана.
4. Тэгээд Finder->Applications->System Preferences->Language & Text руу ороод Input Sources хѳндлѳн цэс рүү орно. Тэндээс хайлтын хэсгээс Mongolia гэж бичиж хайгаад хүссэн Монгол гараа сонгоно. Түүний дараа "Show input menu in menu bar" гэсэн сонголтыг чагтална.
5. Тэгээд Finder-ийн баруун дээрх зайны цэнэгийн хэмжээ харуулдаг талбарт буй "тугтай"цэснээс Монгол сонгоод бичээрэй. Стандартаар мөн Command+Space 2 товчийг хамт дарж сольж болно. Удаан дарахад харагддаг.



6. Тигүүд (Fonts) хэрэгтэй бол http://dusal.blogmn.net/20211/ энд бий. zip хувилбарыг татаж аваад задлаад суулгана.

Бүүр болохгүй бол холбоо барьж бага зэргийн төлбөртэй суулгуулж болно.

Холбоотой:
2013-10-2,22:11 | Ангилал: Монголоор бичих
Илгээх | 13227 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (39) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
Компьютераа унтрааж асааж үзсэн үү?
Алмас хэзээ бичсэн: 23:53, 2017-4-5 | |
Сайн байна уу. Би монгол гарын драйвер суулгасан боловч оффис программууд дээр ажиллахгүй байна. Яавал дээр вэ?
Зочин хэзээ бичсэн: 23:49, 2017-4-5 | |
Баймаар л юм?
Алмас хэзээ бичсэн: 15:20, 2016-12-4 | |
K useg ni bhgu beeshd
Зочин хэзээ бичсэн: 20:10, 2016-12-2 | |
Админ н биш л дэ. Гэхдээ нууц биш бол асуугаад уз дэ.чадвал хариулая.
Бмр (зочин) хэзээ бичсэн: 22:16, 2016-6-15 | |
Sain bna uu?
Admin ni bna uu gants bna uu gants 2 ym lavlah gsn ym
Зочин хэзээ бичсэн: 19:12, 2016-6-15 | |
Ipad deer suulgaj bolohuu
Зочин хэзээ бичсэн: 01:36, 2016-3-7 | |
Сайн мэдэхгүй юм байна.
Алмас хэзээ бичсэн: 15:23, 2016-1-9 | |
mac deer suusan office-n powerpoint deer mongoloor bichij bolohgui aldaa zaagaad bhiin yaj yanzlahuu?
Зочин хэзээ бичсэн: 23:31, 2016-1-6 | |
1. Command Space нь анхнаасаа байдаг Eng Mong хооронд гараа хурдан сольдог товч нь
2. Shortcuts руугаа ороод өөрөө тохируулж бас болно.
Алмас хэзээ бичсэн: 10:10, 2015-10-12 | |
Суулгах заавар:
1. ZIP файлыг татаж аваад задална.
2. 2 файлыг /Library/Keyboard Layouts/ хавтас copy & paste хийж руу хуулна
(Хавтсыг нээхдээ /Library/Keyboard Layouts/ хавтсыг нээнэ, Finder нээгээд "Command Shift G", /Library/Keyboard Layouts/ гэж бичнэ)
3.System Preferences > Keyboard > Input Sources. Нээгээд доор байгаа тэмдгийг дарна.
4. "Others" товчийг дараад "Mongolian" сонгоно.
Алмас хэзээ бичсэн: 10:06, 2015-10-12 | |
mongoliankeyboardformac.blogspot.com эндээс заавраа үзээ.
Зочин хэзээ бичсэн: 08:09, 2015-10-12 | |
1. commnad space 2 zereg darhaar yana geed bgaan
2. eng mon 2oo hurdan solidoh shortcut n yu ym be
Зочин хэзээ бичсэн: 15:26, 2015-10-10 | |
sain bna? bi tatj awaad file zadalchaad tsaash n sain oilgodogguie tuslaach...
yug haana huulah yum be?
Зочин хэзээ бичсэн: 13:45, 2015-10-10 | |
За дараа Мас олж л хийхгүй бол одоогоор видео хийж өгч чадахгүй нь ээ. Уг нь яг энд бичсэн дагуу хийхэд л болно доо. Татаж аваад задалсныхаа дараа Terminal нээж байгаад тэр мөрийг л бичнэ гэсэн үг. Тэгээд унтрааж асаагаад тохируулаад болно.
Алмас хэзээ бичсэн: 13:11, 2015-9-3 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant