Хувийн ба байгууллагын нууцаа хамгаалах талаар чухал мэдээлэл

Өнөөдөр санаанд оромгүй, мэддэг байх гэж боддог байсан нэг хүнд энэ талаар зөвөлгөө өгөөд, бас олон хүн огт энэ талаар мэдэхгүй явдаг байх гэж бодсон тул та бүхэнтэй хуваалцъя. Мөн энэ талаар илүү мэдэж байгаа хүмүүс нь сэтгэгдлээр хуваалцаарай. Мэдээж энэ нийтлэлийг маань facebook, twitter ба мэйл сүлжээ бусад хэрэгслээрээ бусадтайгаа хуваалцаж манай блогийг бас танилцуулж өгөөрэй.

За ингээд Үг олдож үхэр холдох нь. ирмэх Юу вэ гэхээр бид өөрсдийн ширээний ба зөөврийн компьютер, гар утсан дээр янз бүрийн хувийн ба байгууллагын нууцыг хадгалдаг. Интернет орчин, дотоод сүлжээнд нууцлал яриад байдгаас...

MicroSoft Word 2007 програмд зориулсан монгол хэлний зөв бичгийн алдаа шалгах програм

Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологийн Сургуулийн Компьютер Хэл Шинжлэлийн Судалгааны Төвөөс MicroSoft Word 2007 програмд зориулсан монгол хэлний зөв бичгийн алдаа шалгах програмын бета хувилбар гарчээ.
Суулгахдаа уг холбоосоос програмыг ТАТАЖ суулгац файлыг ажиллуулна....

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки хэмээх багшийн "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчилсэн орчуулгыг нэгэн блогоос хуулж оруулж байна. Атом, цөмийн технологийн талаар мэдлэгт тань нэ...

IP нууж буюу прокси сервер ашиглаж веб хуудсанд хандах заавар

IP хаяг нуух, Хятад, Араб зэрэг газраас хаалттай вебүүд үзэх, Google play store дээрээс Монголд Unavailable to your country гээд суудаггүй аппуудыг суулгах...

iATKOS буюу MacOSX Mountain Lion 10.8.2 -ыг PC-нд суулгах

MacOS X систем нь зөвхөн Apple-ын компьютерууд дээр суудаг. Apple компанийн компьютерууд нь нэлээд өндөр үнэтэй байдаг тул тэр бүр хүмүүс авч хэрэглэж чаддаггүй. Линукстай адил Mac нь Unix дээр суурилсан систем тул амархан вирүстдэггүй давуу талтай. Мөн зарим зөвхөн Mac дээр хийх боломжтой зүйлс байдаг. Гэвч Apple компьютергүй хүмүүст энэ нь боломжгүй байдаг.
Apple компани intel процессортой компьютер үйлдвэрлэж эхэлснээс хойш хакерууд MacOSX системийг жирийн PC дээр суулгаж эхэлсэн юм. Эдгээрийг нийтэд нь hackintosh гэж нэрлэдэг. Миний хувьд өмнө нь Kalyway хэмээх hackintosh-ыг PC дээр суулгах гэж нэлээд оролдоод чадаагүй. Учир нь PC дээр үйлдлийн систем суусан ч бүүтийн асуудал байсан. Сүүлд тэгж суулгаад энд байгаа аргаар chameleon boot flash disk бэлдэж байгаад түүнийгээ ашиглан kalyway-ээ бүүт хийж орж үзэж байсан.
Харин саяхан Туркийн хакеруудын эхлүүлсэн iATKOS хэмээх төслийг олж мэдлээ. Энэ төсөл дээр миний зөөврийн тооцоолуурын ATI HD 5000 series видео карт дэмжигджээ. Ингээд яг одоо үүнийг суулгаж үзэхээр оролдоод сууж байна. Харин дискээ бэлдэх явцдаа хүлээх хугацаандаа нийтлэл оруулахаар шийдлээ.

Хэрхэн суулгах талаар товч тайлбар өгье. Хэн нэгэн турших гэж байгаа бол үлдсэнийг нь өөрөө Англи заавраас нь уншаарай....

Мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдээлэл оруулдаг веб сайт

Мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдээлэл оруулдаг 2 сайт олж уншлаа.

Веб сайт хийлгэх гэж байгаа бол яаж сонголт хийх талаар ч бас танд тус болж мэднэ. Мөн та веб сайт хийдэг бол, мөн хостинг үйлчилгээгээ хэрхэн сонгох талаар, вебээ яаж хамгаалах талаар гээд олон мэдээллийг анхан шатны мэдлэг олж авч болох юм.

Танд бас хэрэг болж магадгүй гэсэн үүднээс танилцуулж байна. Танд мөн энэ талаар Монгол хэлээр ба бусад хэлээр нийтэлдэг сонирхолтой сайт байвал танилцуулаарай.

Би хаана байна аа Хятадад уу?

Хэдэн өдрийн өмнөөс миний хэдэн төхөөрөмж маань огт интернет орохгүй болчихдоо жаахан гайхаж юу болов гээд шалгаад үзвэл ISP маань ашиглаж байгаа DNS /Google DNS/-ыг минь хаасан байх юм.
 

ISP-гаасаа яагаад ийм юм болоод байна гэж асуувал “Монголын Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирсэн албан тоотын дагуу  DNS ийн block ийг хийсэн байна зөвхөн манайх биш Монголын бүх компаниуд DNS ийн block-ийг хийсэн байгаа” гэсэн хариу хэлэв. ...

Google Reader үйлчилгээ удахгүй хаагдана, зарим гүүглийн үйлчилгээний мэдээллээ хадгалж авах

Google Reader буюу уншигч үйлчилгээгээ 2013 оны 7 сарын 1-ээс хаахаар болжээ. Хэрэв та энэ үйлчилгээг ашигладаг болоод бүртгэлтэй сайт блогоо хадгалж авахыг хүсвэл https://www.google.com/takeout/#basic хаягаар ороод Google Reader үйлчилгээг сонгоод хадгалж авч болох юм байна. Мөн бусад сервисүүдийнхээ мэдээллийг мөн хадгалж авч болдог юм байна.
...

Уго Чавес гэж хэн байсан бэ

Халтар царайт киногоор бидний мэдэх Вэнэсуэл улсын ерөнхийлөгч асан энэ хүний тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. Цахим-Өртөө сүлжээний вебээс энэхүү нийтлэлийг Дусал блогтоо хуулж орууллаа. Та түр ажлаасаа хөндийрч сонирхолтой түүх уншиж алжаалаа тайлаарай.


"Уго Чавес: Би олон газар зэрэг амьдарч чадахгүй шүү дээ"

Венесуэл 1991 он. Неолиберал их өөрчлөлтийн үе. Эдийн засгийн ухааны “суут  бусниулагч“ Милтон Фридман, цэцэглэж байсан нэг биш нижгээд Латин Америкийн ...

МАШИНЫ БОДЛОГО Хакеруудын дайныг эхлүүлсэн нэгэн

2007 оны зун Apple фирм iPhone гар утсыг зөвхөн A.T.&T сүлжээнд хэрэглэх гэрээтэй анх удаа худалдаанд гаргав. New Jersey, Glen Rock-д амьдардаг арван долоон настай George Hotz тэгэхэд T-Mobile сүлжээний хэрэглэгч байжээ. Тэр iPhone утас авахыг хүсэвч, өөрийнхөө хэрэглэж байгаа сүлжээгээ ашиглаж утасдахыг бас хүснэ. Ингээд тэрээр уг утсыг хакердахаар шийдэв.

Хакердах үйлдэл бүр нэг ижил сорилттой тулгардаг: яаж ямар нэгэн юмыг түүний зориулалтын үйлдлээс н...