Монголын Үндэсний Статистикийн Хорооны вэб хуудаснаас өөрийн нэртэй холбоотой мэдээллийг хүмүүс их шэйрлэж тарааж байгаа.
http://e-registration.nso.mn/web
Сая саваагүйтээд өөрийнхийгөө бөглөөд үзлээ. Ингэх үед тухайн хүний мэдээллийг гарган, өөрөөр нь засуулж авах зорилготой бололтой. Энд нэг аюултай нь хүний хувийн мэдээлэл, гэрийн хаягийг өөр хүн харах боломжтой юм байна. Хэрэв овог, нэр регистрийн дугаарыг нь мэдэж байвал дурын хүний мэдээллийг түрүүлээд бүртгүүлвэл мэдээд авчих боломжтой юм байна.
Тиймээс аль болох хурдан бүртгүүлээд нууц үгээ авчихвал аюул багатай юм байна шүү.
Ер нь энэ төрлийн иргэдийн хувийн мэдээлэл агуулсан сангаас мэдээлэл татах боломжтой вэбүүдийг их сайн бодолцож хийхгүй бол бас л аюултай. Мөн энэ вэбийн аюулгүй байдал хэр сайн хангагдсан, иргэдийн мэдээлэл алдагдах эрсдэл байгаа эсэх бас асуулт болон үлдэж байна даа.
alert(1)
mobngo хэзээ бичсэн:
2016-06-26 16:30 | |
Хэрэгтэй мэдээ байна
Мөнгө хожих (зочин) хэзээ бичсэн:
2016-03-04 23:32 | |
Буруу бөглөөгүй л бол ямар нэгэн асуудал байж магадгүй. УБЕГ-аас лавласан нь дээр байх.
Алмас хэзээ бичсэн:
2015-12-02 02:07 | |
Eniig yu gj oilgoh ve??? ingej garj ij bhiin. "Уучлаарай ! Таны мэдээлэл УБЕГ-ын мэдээллийн санд байхгүй байна. Та оруулсан мэдээллээ шалгана уу. Танд баярлалаа"
Зочин хэзээ бичсэн:
2015-12-02 01:57 | |
Хамгийн гол асуудал нь Овог, Нэр, Регистрийн дугаараар нь ямар ч хүнээс түрүүлж бүртгүүлээд хувийн нууц мэдээллийг нь авах, солих, солих боломжгүй болгох зэрэг нь хувийн нууцлалын хувьд өндөр эрсдэлтэй, аюултай систем болжээ.
Алмас хэзээ бичсэн:
2015-11-23 15:38 | |
сайн байна уу. ҮСХ-оос Хүн ам өрхийн мэдээллийн санд ХАӨМС байгаа мэдээллийг өөрийн чинь хэлсэнээр бүртгүүлэн орж мэдээллээ харан мөн байнга өөрчлөгдөж байдаг мэдээлэл болох хаяг утас гэх мэт мэдээллээ засах боломжтой байгаа. гэхдээ таны зассан мэдээлэл шууд хадгалагдахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. таны зассан мэдээллийг бид санд байгаа мэдээлэлтэй тулган хэрэв зөрж байвал тухайн оршин суугаа газрийн Иргэний бүртгэл мэдээлэлийн хэлтэстэй тулгаж байж засна гэдгийг ойлгоорой.
Зочин хэзээ бичсэн:
2015-11-23 10:55 | |