"Монгол хэлний товч тайлбар толь" -ийн зохиогч, редактор хоёр [1966 оны үе].
(Зүүн гар талаас. Я.Цэвэл, Х.Лувсанбалдан)
(Зүүн гар талаас. Я.Цэвэл, Х.Лувсанбалдан)
Та бүхэн Я.Цэвэлгуайн талаар http://tsevel.toli.query.mn/ хуудаснаас уншаарай.
Монголын анхны онлайнаар хамтран электрон хэлбэрт оруулсан толь бичиг маань бэлэн болжээ. Монголчууд нийлээд, нэгдээд хийж чаддаг юм байна гэдгийг харуулж байна даа

Толь маань улам л гоё, улам л боловсронгуй болж байна. Хэдийгээр одоогоор зарим үгэнд оруулж амжаагүй байгаа ч Монгол бичиг шууд босоо үсгээрээ харагддаг болсноос эхлээд, зураг оруулсан зэрэг олон зүйл нэмэгдэж, цаашид хөгжих суурь ч улам нэмэгдсээр байна. Цаг заваа хумслан энэ үйлсийг санаачлан гардан гүйцэтгэж байгаа Маахай Л.Очирхуягтаа бас дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна

Бас Ядамжавын Цэвэл гуайн хүү Цэвэлийн Шагдарсүрэн багштай холбогдон зөвшөөрөл авч, ажлыг танилцуулсан М.Эрдэнэчимэг эгчдээ баярлалаа.
Энэ ажилд сайн дураараа оролцож, үг нэмж, засаж гүйцэтгэж буй нийт залуусдаа, тэдний гэр бүлд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг чин сэтгэлийнхээ угаас хүсч байна. Тэгээд толиноос үг харсан хүн бүр, ирээдүйн хэрэглэгч хүн бүхэн гар бие оролцсон та бүхэнд баярлаж байх болно.
Энэхүү толь бичиг нь хэн хүссэн хүн бүртгүүлээд засах, сайжруулах, үг нэмж хөгжүүлэх боломжтой толь бичиг юм. Бид чадна аа чадна чадна шүү дээ

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
android дээрх толийг хаанаас татаж авах вэ?

Android системтэй утсан дээр лав болох л юм байна... Бусдыг нь мэдэхгүй. http://socialnmobile.blogspot.com/2009/06/android-app-color-dict-stardict.html

Энэхүү толь бичиг гар утас дээр ажиллах болов уу

Зөв санаа
Хүндэт электрон толь хөгжүүлэгчдэд
Та бүхний ажилд амжилт хүсье. Эх хэлээрээ зөв сайхан ярьж бичиж сурчхаад харь хэлийг судлаасай манай залуучууд.
Та бүхний ажилд амжилт хүсье. Эх хэлээрээ зөв сайхан ярьж бичиж сурчхаад харь хэлийг судлаасай манай залуучууд.

bayarloo
isto ih thanx

Тусгаар тогтнол: Хэн нэгэнтэй аягатай хоолоо хуваахгүй, тус тусдаа аягатай байхыг хэлнэ.
Бүрэн бүтэн байдал: Аягаа хагалуулчихалгүй, булаалгачихалгүй байхыг хэлнэ
Бүрэн бүтэн байдал: Аягаа хагалуулчихалгүй, булаалгачихалгүй байхыг хэлнэ

тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал гэж юу вэ? утгын бичээд өгөөч

Баяр хүргэе
Та нөхдийн санаачилсан сайн үйлс бүтэмжтэй болж байгаад баяр хүргэж цаашид олон олон сайн сайхан зүйл санаачлан ажил хэрэг болгохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Цэвэл гуайн толь нь албан ёсны толь тул албан бус онлайн толь (эртний үг хэллэг, зарим хүний санал болгон буй зохиомол үг хэллэг, орчин үеийн шаардлагаар гарч ирсэн үгс, албан бус ярианы үг хэллэг г.м) хавсралт байдлаар хөгжүүлбэл бас нэгэн сайн үйл болох болов уу хэмээн санал нэмэрлэж байна.

Харин тийм. Дизайн, ажиллагаа гээд ер нь бүх талаасаа маш сайн болж байгаа гэж бодож байна
Бас нэтээр хамтран хийж байгаа нээлттэй контентийн бараг анхдагч болж байгаа байх
Олны хүч оломгүй далай гэдгийн жишээ юм уу даа. Ганц нэгхэн хүн энэ том номыг ингэж оруулсан бол нэлээн л юм болох байх шүү тийм үү 