Алмас

Нээлттэй эхийн програм болоод бусад хаалттай эхийн үнэгүй ихэнх програмын маань лиценз нь ямар нэгэн эрсдэл гарвал өөрөө дааж, сайн дураараа хэрэглэнэ гэсэн байдаг.
Маш цөөн тохиолдолд энэ нь бас эрсдэл үүсгэдэг. Жишээ нь саяхан http://forum.dusal.net/viewtopic.php?t=635 ийм байдлаар нэгэн шинэхэн линукс хэрэглэгчийн хувьд асуудал үүссэн. Ер нь зарим өргөн дэлгэр биш эд ангитай эсвэл үйлдвэрлэгч нь нээлттэй эхэд анхаарал хандуулдаггүй фирмийн эд ангитай компьютерт иймэрхүү асуудлууд ажиглагддаг.
Тиймээс та бүхэн анх суулгаж ашиглаж байгаа бол өөрийн компьютерыг сайн ажиглаж байгаарай. Тэгээд хэрвээ сэнс болон бусад ямар нэгэн эд анги ажиллахгүй, дутуу ажиллах, халах зэрэг шинж ажиглагдвал дариу компьютераа унтрааж, Windows дээр нь ажиллуулж асуудлаа самбар болон бусад нээлттэй эхийн сүлжээ, бүлгэмүүдээс асууж шийдэх хэрэгтэй.

Windows дээр асуудалгүй юу гэвэл бас л тийм биш. Халаалт өгөх, эд анги шатаах маш олон төрлийн вирусууд windows дээр байдаг. Вирус бол огт мэдэгдэхгүй, удирдахад хэцүү юм. Харин нээлттэй эх хэрэглэж байгаа тохиолдолд алдааг олоод Bug tracker буюу алдаа мэдэгдэх системийг ашиглаж хөгжүүлэгчдэд мэдэгдсэнээр дараагийн хувилбар дээр алдаа засагдаж орж ирдэг. Тиймээс энэ хоёр бол тэс өөр зүйлс юм. 
Нээлттэй эхийн програмуудыг дэлхий даяар интернетийг ашиглан хөгжүүлдэг гэж ярьдаг. Нэгэн алдаа илрүүлж мэдэгдсэнээр та ч бас хөгжүүлэгт хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм. ярзайтал инээх

I love Open Source Software, I love linux ярзайтал инээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

snu almas aa
saihan blog hotloj bgaan bna linux serveriin talaar um oruulj uguuch pls
bold (зочин) хэзээ бичсэн: 2011-06-26 18:15 | |
Tnkhs
зочин (зочин) хэзээ бичсэн: 2010-02-23 11:22 | |
Эд анги л ямар нэгэн байдлаар дэмжиж чадахгүй байгаа бололтой доо...
Яг хараагүй болохоор үнэндээ хэлж мэдэхгүй байна..

alternative install CD гэдгийг нь татаж аваад текст горимын суулгагчаар нэг суулгах гээд үз дээ. Үүнээс хойш асуултаа болж өгвөл http://forum.dusal.net дээр зохих сэдэвт нь асуугаарай... Бас http://forum.limnux.org дээр асуувал илүү олон хүн хариулах байх шүү.
Алмас хэзээ бичсэн: 2010-02-23 10:54 | |
F4 дарж байгаад safe graphics mode сонгосон ч гэсэн гацаад байхийн
зочин (зочин) хэзээ бичсэн: 2010-02-23 10:48 | |
Ubuntu 9.10 суулгах гэсэн чинь install ubuntu гэдгийг дарангуут шууд нам гацаад байна, ямар учиртайн бол надад туслаач
зочин (зочин) хэзээ бичсэн: 2010-02-23 09:58 | |
Харин сайн Англиар нь уншиж ойлгож эсвэл заавар дагаж суулгахгүй бол тийм эрсдэл байгаа шүү.

http://dusal.blogmn.net/28430/herhen-uuriin-ubuntu-cd-tei-boloh-ve.html

http://dusal.blogmn.net/17728/ubuntu-perfect-desktop-buyuu-windows-s-linux-ruu-.html

Зааврууд уг нь манай блог дээр байгаа. System->Administration->Gparted нээгээд харахад NTFS гэж огт байхгүй байна уу? Хэрэв байвал ганц нэг юм нэмээд Windows-оо оруулаад ирж болох байх аа.. Уг нь бол суулгагч өөрөө л Windows шууд асангуут сонгодог сонголтын хамгийн доор Windows гээд оруулчихсан байдаг. Хар дэлгэц дээр цагаанаар байгаа. 5-10 сек болоод автоматаар үбүнтү эхэлдэг. Тэрнээс нь өмнө Доош сум дарж Виндөвс рүүгээ орох хэрэгтэй л дээ.
Алмас хэзээ бичсэн: 2010-02-04 09:06 | |
Xp ustsan
buruu suulgatsan ym shg bn XP maani usttsan partition vvsgehdee buruu hiitsen ym shg bn, Odoo Linux-tai nohorlohoos oor arga alga. cool
Batka (зочин) хэзээ бичсэн: 2010-02-03 21:32 | |
Автоматаар сонгохгүй байна уу? Ubuntu хэд нь вэ? 9.10 эсвэл 9.04
xvv хэзээ бичсэн: 2010-02-03 11:59 | |
Xp
Shuud ubunnturvvgee orood bh ym yaj xp ubuntugee asahdaa songodog bolgoh uu?
Batka (зочин) хэзээ бичсэн: 2010-02-03 02:21 | |
Шантарч болохгүй шүү. Тэвч итгэ хүлээ тэгвэл чи ялна ;-)
Линукст нэг дурлачихвал тэгээд зогсолтгүй falling in love гэжугаа ярзайтал инээх
xvv хэзээ бичсэн: 2009-10-26 00:22 | |
thanks
anh udaa ubuntu suulgaad heregjuulj uzej bna эргэлзэх sonirholtoi yum гоё шүү
ganxvv (зочин) хэзээ бичсэн: 2009-10-25 22:09 | |



:-)