Алмас

Хүмүүс сүүлийн үед вирүстдэггүй, хэрэглэхэд хялбар тул Үбүнтү үйлдлийн системийг нэлээд сонирхож, асууж тусламж авч байгаа билээ. Тэгээд энэ асуултад хариулт болгон энэ бичлэгийг оруулж байна. Одоо хоёрхон хоноод цоо шинэхэн Ubuntu 10.10 Maverick хувилбар гарахад бэлэн болоод байна.

1. Эхний арга нь шууд ISO хэлбэрээр татаж аваад, CD дээр шараад дискээ бэлдээд авч болно.
Компьютер чинь CD бичигчтэй бол энэ их амархан.

  1. http://mn.releases.ubuntu.com/ руу ороод хүссэн хувилбарынхаа файлыг татаж авна. 700МБ орчим хэмжээтэй файл байгаа. Хувилбарын хувьд ubuntu-...-desktop-i386.iso хувилбар нь жирийн тооцоолуурт зориулсан хувилбар ба бусад нь сервер болон альтернатив хувилбар тэгээд бусад өөр файлууд байгаа. Монгол сервер маань хааяа хоцрох, зарим нэг асуудал гарах нь байдаг тул тийм зүйл тохиолдвол http://ubuntutym2.u-toyama.ac.jp/ubuntu/ энэ Япон серверийг ашиглаж болно.
  2. CD бичих заавар: https://dusal.blogmn.net/20162/ хаягт байгаа зааврын дагуу татаж авсан файлаа хоосон компакт диск дээр шараад л боллоо. Хоосон компакт диск гадуур 500₮ орчим л үнэтэй байгаа байх. Ингээд л та өөрийн Ubuntu CD-тэй болчихно. Харин бичихдээ аль болох CD бичигчийнхээ хамгийн бага хурдаар нь бичвэл алдаагүй бичигддэг гэдгийг санаарай.
Тайлбар: (Татаж дуусаад хэрвээ шалгахыг хүсвэл MD5-аар шалгаж болно. Гэхдээ нэг их шаардлагатай зүйл биш.) Яг одоо бол сүүлийн хувилбар маань 10.10 буюу Maverick хувилбар юм.


2. Дараагийн нэг арга бол үнэгүй CD захиалж шуудангаар авах арга юм.

https://shipit.ubuntu.com/ хаягаар ороод өөрийн гэрийн хаяг, нэрийг бөглөөд хэсэг хугацаанд хүлээхэд 4-6 долоо хоног орчим хугацаанд оригнал CD хүрээд ирдэг. Гэхдээ үбүнтү 6 сар тутамд шинэчлэгдэж байдаг болохоор нэг их удалгүй нөгөөх маань хог болчихдог болохоор миний хувьд татаж аваад шарчихсан нь илүү хурдан амар байдаг. ирмэх

Суулгах дэлгэрэнгүй зааврыг энд дарж манай блогоос аваарай.

Интернет холбох:
1. ADSL болон бусад PPP ашигладаг интернет (Micom, Citinet г.м) холболт холбоход System->Preferences->Network Connections нээнэ.
2. DSL хөндлөн цэс рүү ороод Add товчийг дарж интернет холболтын нууц үгээ оруулна. Ингээд taskbar дээр байрлах холболтын дүрсэн дээр дараад үүсгэсэн холболтоо сонгож интернетэд холбогдоно. Хэрвээ Connect Automatically гэсэн чагтыг бөглөвөл тооцоолуур асах бүрт автоматаар интернет холбогддог.

Дусал самбарын доорх хуудаснаас бусад асуудал, мэдээллийг авах боломжтой:
http://forum.dusal.net/viewtopic.php?f=31&t=700#p15216

Тусламж авах хаягууд:
1. Дөнгөж суулгаад хийх тохиргоонууд
2. Хэрэглээний зарим програмуудын жагсаалт
3. Монгол хэл дээр компьютераа хэрэглгэх
Бас нэг зүйл нь хүмүүс интернет холбох гэх мэт асуудлуудтай тулгардаг. http://forum.dusal.net рүү орж Линукс нээлттэй эхийн хэсгээс, http://wiki.limnux.net сайтуудаас уншаарай.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Almasd
Алмас үнэхээр сайн админ юмаа. Ийм админ 1000д 1 байх блогч бас гайхалтай амжилт!!
Almasd хэзээ бичсэн: 2012-09-27 17:54 | |
cd bichigch
cd bichigch gj tusdaa bdiimuu?
smile (зочин) хэзээ бичсэн: 2012-02-16 21:24 | |
asuult?
mmmmm tegvvl skynet.iin modem ashiglaj bolox uu
iScReaM хэзээ бичсэн: 2010-10-15 21:48 | |
g-mobailin UBIQUAM utsaar yaj holbogdoh ve
ubuntuug g-mobailiin ubiquam utsaar yaj internettei holboh ve medeh hun baival zaaj uguuch
Зочин хэзээ бичсэн: 2010-08-28 14:02 | |
Хамт суулгаж болно. Харин тэр тааралдсан wireless-р орно гэдэг ер нь бол ховор. Манайд үнэгүй вайрлесс хотспот бараг байхгүй. Бусад нь ямар нэгэн хамгаалалт хязгаарлалттай байдаг болохоор боломжгүй л дээ.
xvv хэзээ бичсэн: 2010-08-19 17:35 | |
Үүнийг w7-той хослуулж болох болов уу? Тэгээд тааралдсан wireless-ээр нэтэд ордог юм яаж зохицуулах уу? нэтийн тохиргоо нтрийг нь
Самба (зочин) хэзээ бичсэн: 2010-08-19 13:17 | |
Засчихлаа.
Алмас (зочин) хэзээ бичсэн: 2010-08-17 20:54 | |
Ер нь бол pppoeconf-оор биш өөрийнх нь network manager-ээр нэт холбох нь дээр болсон байна лээ. 10.04 дээр. энийгээ сайн тодруулаад заагаад өгөөч
эрдэнэ (зочин) хэзээ бичсэн: 2010-08-17 19:40 | |
Virtualbox гээд програмыг суулгаад ISO файлаа CD болгож оруулж өгөөд виртуалаар Виндөвс дотроо суулгаж туршиж болно. Бас USB диск ашиглаад Үбүнтү-г Windows-тэйгээ хамт давхар суулгаж болно.
xvv хэзээ бичсэн: 2010-08-01 20:25 | |
миний ком сдром байхгүй юм аа
миний ком сдром байхгүй юм аа тэгэхээр яаж суулгавал болох бол. одоогоор виндоуз 7 хэрэглэж байгаа.
виртуал аргаар суулгах боломж байгаа юу
Зочин хэзээ бичсэн: 2010-07-31 11:20 | |
Сэтгэгдэл бичих цонхны дээр байгаа энд дарж уншаарай гэдгийг дараад унш даа...

Ер нь бол pppoeconf-оор биш өөрийнх нь network manager-ээр нэт холбох нь дээр болсон байна лээ. 10.04 дээр.
Алмас хэзээ бичсэн: 2010-06-03 19:34 | |
Ubuntu 10.04 net холбож чаддаггүй ээ HELP
Ubuntu 10.04 net холбож чаддаггүй ээ
дээр бичсэн pppoeconf гэж бичсэн боловч болохгүй байна. Манайх MCS internet хариу бичээрэй.
Shaggy хэзээ бичсэн: 2010-06-02 22:31 | |
sudo apt-get install startupmanager

гэж суулгаад

Administration/StartUp-Manager нээгээд тохируулна.

xvv хэзээ бичсэн: 2010-04-14 22:58 | |
Ubuntu suulgaj uzlee. dajgui yum bna. zaavar tavisand thanks. sonirhoj sudlah surah bodoltoi bna. PC asahdaa songolt garch irdeg sh dee teriig ubuntu ni bish Windows XP ni deere buyu shuud achaalahaar tohiruulamaar bna. windows deer bol tohiruulchihaad bdag yum l daa. ene harin ubuntu deere tohiruulah yum shig bna. help me!
Ganzorig (зочин) хэзээ бичсэн: 2010-04-14 09:41 | |
9.10 байлгүй дээ? 7.10 бол ямар ч дэмжлэггүй болсон. 2007 оны 10 сарын маш хуучирсан хувилбар шүү дээ.

G-Mobile интернет холбох арга манай блогт байгаа. Хайгаад олчих.
xvv хэзээ бичсэн: 2010-03-06 12:03 | |



:-)