Mac компьютертаа Apple Mac OSX системийн Dictionary толь бичгийн програмд Англи хэлний Монгол толинууд нэмж суулгаж үзлээ.
Тольны файлуудыг татаж аваад задлаад, ~/Library/Dictionaries хавтас руу хуулна. Доорх зураг шиг харагдана.
Түүний дараагаар Dictionary аппаа нээгээд Dictionary цэсний Preferences нээхэд цэсний жагсаалтын доор Монгол тольнууд нэмэгдсэн байх болно. Урд чагтыг нь сонгож идэвхжүүлээд, дээш нь чирж зѳѳж тохируулаад ашиглахад болно.
Бусад програмууд дээр сонгоод Lookup товчоор хайх гэх мэт давуу талтай юм билээ.
Мэдээлэл:
Babylon-ы Монгол тольнуудаас авч pyglossary ашиглан хѳрвүүлсэн болно.
Толийг бүтээн хуваалцсан хүмүүст, хѳрвүүлэгч бэлдсэн хѳгжүүлэгчдэд баярлалаа.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Үргэлж хэрэгтэй чухал зүйл хийдэг тэгээд түүнийгээ үргэлж онлайн амьд байлгадагт чинь баярладаг шүү
Зочин хэзээ бичсэн:
2024-07-04 10:52 | |
Thank you
Зочин хэзээ бичсэн:
2022-06-17 16:12 | |