Монгол хэлний зөв бичгийн дүрмийн алдааг автоматаар шалгах цоо шинэ програм гарчээ. Та бидний сайн мэдэх Болор онлайн толийг хийсэн Болорсофт компани мэргэжлийн, бас хэрэглэхэд илүү хялбар Microsoft Word, Excel, Powerpoint, Outlook, Openoffice програмууд дээр ажиллах боломжтой энэ алдаа шалгагч програмыг бүтээжээ.
Алдаа шалгуур нь янз бүрийн кодчиллын арзайдаг асуудлыг шийддэг зэргээс эхлээд илүү олон үгийн боломжийг шалгах гээд хэрэглэхэд хялбар дөхөм, бидэнд ихээр тулгардаг асуудлуудыг нэг зэрэг шийдэж өгсөн програм юм байна.
Энэхүү алдаа шалгагчийг Хувь хүнд 45000₮, Байгууллагын 5 компьютерт суухад 195000₮ (1 бүр нь 39000₮) үнэтэйгээр гаргаж байгаа юм байна.
Програмыг авахыг хүсвэл, мөн дэлгэрэнгүй мэдээллийг Болорсофт компанийн веб хуудаснаас энд дарж үзнэ үү.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Programmiig herhen yaj avah be
Bayarlalaa
ДААТГАЛЫН ХЭЛТЭСТ ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ
Бат-Очирын Өлзийбаяр миний бие нь 2020 оны 03 дугаар сарын 31н-ны өдөр “Маруз хайрханы ундарга” ХХК –ны 1,2,3 дугаар сарын ниийгмийн даатгалын шимтэгл болох 640000 төгрөгийг тушаахдаа өөрийн регистрын дугаараар /ТЯ88032202/ тушаасан болно. Иймд энэхүү мөнгийг “Маруз хайрханы ундарга” ХХК-д / регистрын дугаар 4271769/ нэр дээр болгож өгнө үү.
Хүсэлт гаргасан Б.Өлзийбаяр
ТЯ88032202 утас 8011-4438
Та хэн нэгэнд баярлалаа гэж хэлснээр харилцаанд тань ямар өөрчлөлт ордог гэж бодож байна.
Хэрвээ та сургуулийнхаа үйлчлэгч эгчид баярлалаа гэж хэлж үзсэн бол цааш алхахдаа ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
Магадгүй сэтгэл дотроосоо нэгэн хүнд зүйл аваад хаячихсан юм шиг дүүлэн нисэж буй мэт эсвэл гавьяа байгуулсан аятай л өөртөө баярлаад тэр өдөржингөө жаргалтай байх болов уу. Хэн нэгэнд талархсанаар та өөрөө ч аз жаргалтай байх боломжтой.
Хамгийн дургүй хүндээ очоод баярлалаа гэж тэвэрч үзсэн бол та ямар мэдрэмж авсан бэ? Хэрвээ та энэхүү үйлдлийг хийвэл та өөрийгөө нэгэн гинжнээс чөлөөллөө гэж ойлгож болно. Хүнийг үзэн ядаж явах нь уут дүүрэн чулуу үүрээд явж буйгаас ялгаагүй зүйл.
Ээж ааваасаа мөнгө аваад баярлалаа гэж хэлдэг үү?
Таны төлөө тэд унтах нойр идэх хоолоо хасан байж хэрхэн зүтгэдгийг та ойлгодог бол мөнгө авах бүртээ баярлалаа гэж хэлээрэй. Зүгээр мөнгө авсандаа баярлалаа гэж буй мэт боловч үр хүүхэд нь тэдний хөдөлмөрлөж буйг ойлгодог гэдгийг мэдрэх үнэхээр сайхан байх болно.
9 үсэгтэй энэ үгэнд ямар их ид шид оршдогийг та мэдэх үү?
Үг бол хамгийн хүчтэй зэвсэг хүнийг амьдрулж эсвэл үхүүлж болдог. Чи үнэхээр сайн байна. Мундаг шүү гэж урам хайрлах нь тэр хүнийг сайн байх шалтгаан болж байдаг юм шүү дээ.
Амьдралдаа байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байна уу?
Мэдээж дутагдаж буй зүйл их байгаа байх. Хүний хэрэгцээ хязгааргүй учраас та хэрэглэхээ болих хүртэл танд ямар нэг зүйл үргэлж дутагдах болно. Магадгүй юу ч байхгүй байгаа мэт бусад бүх хүн жаргалтай инээж байхад зөвхөн та ганцаардлын гүн ангалд буй мэт байна уу? Энэ бол таны шунал. Шунал ихэдвэл шулам болдог гэдэг. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж байхгүй зүйлсээ нөхөж амьдарцгаая.
Танаас илүү сурдаг ажилдаг хэн нэгэн байгаа мэт санагдаж үзэн ядаж байгаа бол эртхэн наад бодлоо хая гэж зөвлөе. Та хамгийн сайнаараа хичээгээд байгаа хэдий ч хэн ч сайшаахгүй үнэлэхгүй байгаа мэт байвал тэд танаас юу хүсэж байгааг нь мэдэх хэрэгтэй. Ажилдаа эсвэл сургуульдаа ханддаг хандлагаа өөрчлөөд үзвэл гэмгүй болов уу. Эхлээд өөрөөсөө шалтгаалах зүйлст бүрэн анхаарал тавьсаны дараа бусдаас өө сэв эрэх хэрэгтэй мөн хөгжих боломж олгож буй эдгээр зүйлст талархах нь зүйтэй.
Хүн хэзээ ч нэг нэгнийхээ орон зайг нөхөж чаддаггүй. Хэрвээ та хэн нэгний хувьд үнэ цэнэтэй хүн болохыг хүсвэл өөрийн гэсэн үнэ цэнээ бүү алдаарай. Өнөөдөр та хэн нэгэнд гомдож түүнийхээ төлөө уйлсан ч байж болно гэхдээ та түүний нэгэн сул талыг мэддэг болсон дараа нь энэ үйлдэл давтагдахад яаж шийдэж болохыг мэддэг болсон байх болно. Тиймээс таныг уйлуулсан баярлуулсан бүхий л зүйлд таларха.
Гомдоллодог хүн эрч хүчээ алддаг. Харин талархдаг хүн эрч хүчийг олдог.” гэдэг билээ.
Тийм ч учраас талархдаг хүн өөрийнхөө амьдралд үргэлж талархаж байх сайн сайхан зүйлүүдийг илүү ихээр үүсгэж байдаг.
Хүн нэг дор нэг л бодол боддогийн адил бид нэг дор уурлангаа хажуугаар нь талархана гэж байхгүй. Эсвэл хэн нэгэнд атаархангаа талархана гэж байхгүй. Бид нэг бол сөрөг бодол дээр анхаарлаа төвлөрүүлнэ, нэг бол эерэг бодол дээр анхаарлааа төвлөрүүлнэ.
Тиймээс анхаарлаа талархал дээр төвлөрүүлснээр бид өөрсдийгөө голж, өрөвдөх хорон санаа, атаа жөтөө уйтгар гуниглал, гэмшил, харамсал уур уцаар, догшин ширүүн зан санаа зоволт гомдолол хязгаарлагдмал итгэл г.м. сөрөг бодол, сөрөг мэдрэмжүүдээ эерэг бодол, эерэг мэдрэмжүүдээр орлуулдаг.
“Сөрөг бодлоо гээснээр эерэг бодол бодох боломжийг өөртөө өгдөг.”
Сөрөг бодлоо яаж гээх вэ гэвэл өөрийнхөө амьдралын бүх хэсэгт талархалаа илэрхийлж сурах хэрэгтэй.
Талархах дадалтай болох нь яг л бучингаа хөгжүүлж байгаатай адил өдөр тутмын ажил. Бид өдөр болгон юунд, хэнд талархдгаа бичиж, түүнийгээ илэрхийлж, зүрх сэтгэлдээ мэдэрч байх хэрэгтэй. Үүний тулд талархалын тусгай дэвтэр нээж болно. Хэрвээ та амжилтын дэвтэр аль хэдийн нээсэн бол түүн дээрээ ч гэсэн бичиж болно.
Тиймээс яг одоо талархалаа илэрхийл. Талархал илэрхийлж байх энэ мөчид бидний сэтгэл санаа шууд эерэг болон өөрчлөгддөг. Тиймээс талархал илэрхийлэхийг өдөр тутмынхаа дадал болгож чадвал бид өөрсдийнхөө амьдралыг өөрчилж чадна.
Хэн нэгэнд баярласан сэтгэлээ илэрхийлэхээс гадна өөрт байгаа зүйлсдээ талархаж сурах нь таныг эерэг нэгэн болгоод зогсохгүй, амьдралыг илүү гэгээлгээр харахад туслах болно.
Талархал ямар ч үнэгүй
Амжилтанд хүрсэн хүмүүс өөрийн хувь заяаг зөвхөн өөрийн хүч чадал, идэвх зүтгэлээр бүтээсэн гэж бодож, ярих нь олон байдаг. Гэхдээ хэн ч бусдын дэмжлэг туслалцаагүйгээр дан ганцаар амжилтанд хүрэхгүй нь туйлын үнэн. Та амжилтанд хүрэх зорилго өөртөө тавьж, анхны алхмаа хиймэгц санаанд ороогүй олон хүнээс тусламж дэмжлэг ирж байгааг мэдэрнэ. Та өөрт чинь тусалж дэмжиж байгаа хүмүүст баярласанаа хэлэхэд үргэлж бэлэн байх ёстой.
Талархал гэдэг үг бол үнэхээрийн сайхан үг, яагаад гэвэл тэр нь маш гүн гүнзгий утга санаа, бодол, сэтгэлийн нэгэн таашаалын давалгааг илэрхийлдэг. Энэ үг хүнийг үзэсгэлэнтэй, сэтгэл татам сайхан хэрагдуулж, бусдыг өөртөө татах, амжилтын үүдийг нээх арга, түлхүүр болдог. Хүний зан байдлын олон сайхан шинжүүдийн нэгэн адил бусдад талархәл илэрхийлж сурах нь зөвхөн биеэ авч яваа байдал, хувийн соёлын илрэл төдийгүй, сэтгэл, мэдрэмжийн нэгэн гэрэл гэгээ болж байдаг.
. Бусдад талархал илэрхийлэх, буян үйлдэх хоёр нь хоорондоо түн ижил төстэй. Таны хэн нэгэнд илэрхийлж байгаа тзлархал чин сэтгэлийнх биш бол хэлж байгаа уг чинь утга учир муутай, илэрхийлэл нь хуурамч, хүйтэн байх болно. Харин сэтгэлдээ талархлыг үргэлж бадрааж явбал та өөрөө бусдад илүү эелдэг, илүү боловсон, илүү сэтгэл татам сайхан харагдах болно.
Өдөр бүр хэдэн хормыг та хүрч чадсан бүхнийхээ төлөө талархаж сурахад зарцуулж байвал тун сайн. Учир нь талархал илэрхийлнэ гэдэг бол өөрийгөө харьцуулж байгаа хэрэг. Өнөөгийн байдлыг байж болох өөр байдалтай харьцуулж үзвэл та байдал хичнээн дор байж болох байсныг мэдрэнэ. Тэгэхээр муу бүхэн өөрийг тань тойрч өнгөрсөнд талархах хэрэгтэй.
Талархал илэрхийлэх шалтгаан үргэлж олдоно. Худалдан авагч юу ч аваагүй байсан ч япон хүүхнүүд тэдэнд баярлаж талархсанаа илэрхийлдэг. Яагаад гэвэл хожим ямар нэг зүйл заавал худалдан авах болно.
Талархал ямар ч үнэгүй, гэхдээ ирээдүйн амьдралыг чинь өөрчлөх чухал хүчин зүйл болж мэднэ гэдгийг байнга санаарай.
Амьдрал бол сургууль. Хүмүүсийг хайрлаж, тэдэнд тусламжийн гараа сунгаж сурсан хүн тэр сургуулийг улаан дипломтой төгссөн гэсэн үг.
Хаалга нээж өгсөн хүнд баярласнаа илэрхийл, зам тавьж өгсөн хүнд, автобусанд суудал таьж өгсөн хүнд, амьдралын жижигхэн ч нэлтгүй бүх зүйлд таларх. Таны өөдөөс инээж биш хөмсгөө зангидаж хяламхийвэл сайхан байхгүй шүү дээ. Бусдын оронд өөрийгөө байна гэж бодоод өөрт тань аль нь илүү сайхан санагдахыг бодолцож үзэх хэрэгтэй. Бардам омголон байхдаа та сайхан харагдахгүй, өөрөөсөө дүү ч бай ахмад ч байсан нас чацуу нэгнийгээ ч хүндэтгэн харьцахад таны мөн чанар оршиж байх ёстой.
Талархснаа илэрхийлээд цааш алхахад ямар сайхан байдаг билээ гэдгийг дахин сана.
7тэрбум хүнээс ээж аавдаа ирж төрсөндөө таларха
Өлсгөлөн ходоодтой балга усны төлөө тэмцэхгүй байгаадаа таларха
Сурах байтугай орох оронгүй эх нутгаасаа дүрвэхгүй тайван байгаадаа таларха
Өмсөж буй хувцас чинь цөөхөн бас ямар ч загваргүй харагдаж байна уу гэхдээ ээж аав чинь үүний төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгааг сана. Давхраатай алаг нүд өтгөн хөмсөг өндөр гоолиг бие толинд тусахад харагдахгүй байна уу гэвч өөрийнхөө хөлөөр ганц удаа ч болов алхахыг хүсдэг, өглөө нар мандахыг орой нар жаргахыг харж чадахгүй байгаа хүмүүсийн хажууд чи тэрбумтанаас ялгаагүй шүү. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдар. Гарын таван хуруу тэгш байдаггүйн адил хүн бүр адилхан байхгүй. Хэнийг ч бүү дуурай таны амьдралын хэв маяг хэний ч амьдрал тохирохгүй. Үргэлж жаргалтай үргэлж бүтэлгүй байна гэдэг ч худлаа шүү дээ. Амьдралд талархаж сурсан хүнд амьдрал өөрөө талархлаа илэрхийлдэг.
Эцэст нь та амьдралдаа хичнээн талархалтай хандана. Амьдрал танд түүнээс ч илүүгээр талархах болно. Зөвхөн та биш таны үр хүүхэд эцэг эх ах дүү нар тань амьдарч буй учраас тэдний төлөө амьдралыг өөдрөгөөр харж үргэлж амьд байгаадаа баярлаж яваарай. Нэгэн хийсэн буруу үйлдлийнхээ төлөө өнгөрсөндөө хорогдож өнөөдрийг бүү баллуурд. Та бол цор ганц. Тийм ч учраас таныг хэн ч орлохгүй. Алдаа оноо амжилт бүтээл бүгд таных учраас зөв амьдарч бусдадаа аз жаргал түгээгэрэй.
Амьдрал тоглоом биш учраас дүрэмтэйгээ ирдэггүй гэхдээ бас дүрэмгүй учраас юу ч хийж болно гэсэн үг биш. Би ч мөн шинэ зүйл эхлүүлэхдээ юу хийж хаанаас эхлэхээ заримдаа маш их боддог. Хэн нэгнээс тусламж авч хамтдаа оролдоод үздэг. Асуудлаа дан ганцаар шийдэхийн оронд бусад хүмүүсийн санаа бодлыг ч мөн сонсох шаардлагата. Бид бүгд амьдралыг нэг өнцгөөс хардаггүй. Таны гурвалжин гэж харсан дүрсийг нөгөө талаас нь дөрвөлжин гэж харсан байж болно ингэлээ гээд чиний зөв бусдын буруу гэсэн үг биш. Үүнтэй адил бүх зүйлс олон талтай гэдгийг үргэлж санаарай.