Ковид-19 цар тахлын халдварын үеэр технологийн хөгжлийн нөлөөгөөр мэдээллийн харилцаа, мэдээллийн аюулгүй байдлын асуудал болон хүний эрхтэй холбоотой асуудлууд хөндөгдөж буй. Энэ тухай хуульч Л.Галбаатартай ярилцлаа.
-Мэдээлэл, технологи хөгжихийн хэрээр аюулгүй байдлын асуудал онцгой хөндөгддөг боллоо. Бид ер нь энэ тухайд хэн, хэнээс, юуг хамгаалах тухай яриад байна вэ?
-НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд буюу дэлхий ертөнц 2030 он хүртэл хэрхэн хөгжих вэ гэдгээ тодорхойлсон баримч бичиг байдгийн бид мэднэ. Тэгвэл энэ зориултуудын 90 гаруй хувь нь мэдээллийн технологиос шууд хамаар...