Та бүхэнд өнөөдөр Tor сүлжээ гэж юу вэ? хэрхэн ажилладаг талаар танилцуулъя.
Та бидний компьютер интернэтэд холбогдохдоо ДНС гэдэг компьютераас хаягийг нь асууж бидний хүссэн вэб байрлаж буй сервер рүү холбогддог. Харин DNS маань асуухад буруу хаяг өгвөл өөр вэб рүү холбогдоно (жишээ нь Монголоос хаагдсан сайтууд руу орох гэхэд ХХЗХ гэсэн вэб рүү орно). Ийм тохиолдолд бид интернэтэд байрлах өөр үнэн зөв хаяг өгөх DNS серверээс асуух* юмуу эсвэл өөр компьютеруудаар дамжин холбогдохоор тохируулж болдог. Ингэж холбогдох Proxy server, VPN сүлжээ зэрэг олон аргууд байдаг. Эдгээрийн нэг нь Tor Сүлжээ юм.
Мөн Tor-ын нэг давуу тал нь мэдээллийг шифрлэн дамжуулдаг. Та анзаардаг байх. Зарим вэб сайтууд http:// гэсэн хаягтай байдаг бол зарим нь https:// гэсэн хаягтай байдаг. Ийм https гэсэн холболтын үед сервер ба компьютер хооронд мэдээлэл шифрлэгдэн дамждаг тул дундаас нь мэдээлэл алдагддаггүй хамгаалагддаг. Харин S үсэггүй http холболтын үед бүх мэдээлэл түүн дотор нууц үг тань хүртэл тэр хэвээрээ дамждаг тул бусдад алдагдах боломжтой байдаг. Муу санаат этгээд таны сервертэй холбогдсон холболтын дундаас өөрийн компьютерыг холбож мэдээллийг чинь нууцаар хуулж авдаг ба та юу ч мэдэлгүй өнгөрөх болно.
Tor нь интернэтэд байрлах компьютеруудаар, санамсаргүй дарааллаар, шифрлэгдсэн холболтоор дамжуулан хүссэн вэбийг тань танд үзүүлдэг тул шууд холболтоос илүү аюулгүйгээр холбогдох боломжтой юм. Мөн таны өөрийн IP хаягийг нууж таны хандсан сайтад таны хаанаас холбогдож буйг мэдэгдэхгүй нууж өгдөг. Ингэснээр Tor нь таны мэдээллийн нууцлалыг нэмэгдүүлж хамгаалаад мөн өмнө дурдсанчлан танд хаагдсан сайтууд руу орж үзэх Эрх чөлөөг олгодог давуу талуудтай.
Мэдээж Tor-оор холбогдох нь 100% аюулаас хамгаалахгүй ч таны хамгаалалтыг нэмэгдүүлнэ. Харин сул тал нь холболтын хурд шууд холболтоос бага зэрэг удаан болдог. Гэхдээ Tor сүлжээгээр дамжуулан кино ч үзэж болж байгаа тул энгийн хэрэгцээнд бол хангалттай хурдтай гэж боддог. Та туршаад үзээрэй.
СУУЛГАХ ЗААВАР:
За ингээд Tor ашиглахаар шийдсэн бол хэрхэн ашиглахыг заая. Маш амархан. Ta доор байгаа татах холбоосоор ороод Microsoft Windows гэх мэт өөрийн хэрэглэдэг үйлдлийн системийг сонгож дараарай. Ингэхэд татах сонголтууд дэлгэгдэх ба тэндээс Tor Browser гэснийг нь Download дарж татаж авч суулгана. Ингээд суусны дараа автоматаар нээгдэх цонхонд Connect товч дарж холбогдоход доорх байдлаар интернэт хөтчийн цонх нээгдэх ба та нэвтэрч чадахгүй байгаа вэб сайтууд руугаа хандаж ороод үзээрэй.
Татаж авах хаяг:
https://www.torproject.org/download/download
Flash plugin идэвхжүүлэх:
Суулгаж дуусаад видео үзэх боломж олгодог Flash нэмэлтийг идэвхжүүлэхдээ дараах үйлдлүүдийг хийнэ:
Нэмэлт тайлбар:
Tor нь webproxy сайтуудаас илүү хурдан бас элдэв реклам гарахгүй, бас прокси серверээс илүү аюулгүй найдвартай. Зарим прокси серверүүд хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах зорилгоор ажилладаг гэдгийг санахад бас илүүдэхгүй.
Та бүхэн энэхүү мэдээллийн холбоосыг түгээж биднийг дэмжээрэй. Та цаашид ийм хэрэгцээт мэдээлэл авч байхыг хүсвэл өөрийн мэйл хаягийг манай цахим сүлжээнд бүртгүүлэх буюу манай Facebook хуудас, Twitter-т нэгдэн мэдээлэл авч байгаарай. Мөн асууж тодруулах зүйл байвал манай сэтгэгдлийн талбарт асуугаарай.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
neg zuil asuuh gesen ymaa. Facebook account temporarily locked geed orohoo baichlaa genet ashiglaj bhad yaj unlock bolgoj ergej facebookd oroh ve zaavar baiwal uguuch bayarlalaa
Gerelchuluun.gb@gmail.com