xvv

Хятадын Kingsoft гээд компанийн бүтээгдэхүүн WPS Office гээд үнэ төлбөргүй Office-ын програмыг олж суулгаж хэрэглэж үзлээ. Ер нь MS Word, Excel, Powerpoint програмуудыг энгийн хэрэглээнд бүрэн орлох юм байна. Windows, iOS, Linux, Android дээр суулгаж хэрэглэх боломжтой юм байна.

Хамгийн гол нь бид ихэнхдээ MS Office програмыг худалдан авалгүй кракдаж буюу хууль бусаар хэрэглэдэг. Түүний оронд энэ програмыг сонгоод хэрэглэх бүрэн боломжтой юм байна шүү. Дээр нь програмд Монгол үгийн алдаа шалгагчийг үнэ төлбөргүй суулгаж хэрэглэж болно. Заавар ба Монгол хэлийг доор оруулсан.

wps_office_free_1

wps_office_free_4


wps_office_free_5

Миний хувьд Ubuntu хэрэглэдэг болохоор Оффисын програмын хувьд бас бага зэрэг асуудалтай байдаг байсан маань шийдэгдлээ.



Уг програмыг http://www.wps.com/ хаягаар ороод татаж авч суулгах боломжтой.



Монгол үгийн алдаа шалгагч

Монгол хэлний алдаа шалгагчаа юуны өмнө суулгалаа. Энд дарж татаж аваарай.

Татаж авсан файлаа доорх хавтсанд задалж хуулж өгнө.
  • Windows дээр: C:/Program Files (x86)/Kingsoft/Kingsoft Office/office6/dicts эсвэл хаана анх суулгаснаас хамаарч C:/Users/AppData/Local/Kingsoft/WPS Office/9.1.0.5152/office6/dicts ийм байдлаар тохирох хавтсанд хуулж өгнө.
  • Ubuntu дээр: /opt/kingsoft/wps-office/office6/dicts
Түүний дараа програмаа хааж нээгээд Review > Check Spelling > Set SpellcheckLanguage (2013 UI) эсвэл Tools > Set SpellcheckLanguage (Classic UI) руу ороод Монгол хэлээ сонгоод Set as default товчийг дарна.



Microsoft Word форматаар хадгалдаг болгож тохируулах


Writer->Options->General and Save хэсэгт Save file as default дээр Microsoft Word 2007/2010 Document (*.docx) тохиргоог хийв.
Ингээд л ашиглахад яг л MS Word шиг л ашиглах юм байна.
WPS presentation ч бас MS Powerpoint-оос, WPS spreadsheets нь бас MS Excel-ээс бол дутах юм энгийн хэрэглээнд бол байхгүй юм байна. Хэрэв над шиг линукс дээр Оффисын програмын асуудалтай байсан бол туршаад үзээрэй. Бас Windows, iOS, Android дээр ч бас ажиллана.

Ubuntu дээр:

sudo apt-get install ttf-mscorefonts-installer

тушаалаар зарим Windows фонтуудыг суулгана. Мөн энд дарж 4 фонт татаж аваад zip архивыг задлан /usr/share/fonts/truetype/msttcorefonts хавтас руу хуулж өгнө. Эсвэл файл тус бүрийг нээгээд Install товч дарж суулгаж бас болно.
Windows дээр бол Windows/Fonts хавтас руу хуулна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

бүсэлхийн тойрог нь 0.57 см нэмэгдсэн бол хэт тарган үзүүлэлттэй сурагчдын биеийн өөхлөг эдийн хэмжээ 1% нэмэгдэхэд биеийн жин 0.92 кг, өгзөгний тойрог 0.79 см, бүсэлхийн тойрог нь 0.67 см тус тус нэмэгджээ.
Зочин хэзээ бичсэн: 2018-08-15 09:29 | |
аавийн
Зочин хэзээ бичсэн: 2018-04-10 17:27 | |
Mac-ын Оффис дээр бол болохгүй. Харин энэ Office-ын Mac OS хувилбар байгаа байх. Тэрийг нь суулгаад дээрх Linux-тай төстэй тохируулаад ашиглаж болох байх. Бас OnlyOffice гээд Office програм байгаа. Тэр бол өөртөө Монгол алдаа шалгагчтай юм билээ.
xvv хэзээ бичсэн: 2017-06-08 13:01 | |
сайн байна уу

энэ алдаа шалгагчийг МАС ийн word deer herhen suulgah ve ?

OS.
Зочин хэзээ бичсэн: 2017-06-08 09:21 | |
Задалж хуулсан биз дээ?

/opt/kingsoft/wps-office/office6/dicts/mn_MN хавтасны дотор main.aff main.dic гээд 2 файл харагдах ёстой. Хэрвээ болохгүй байвал Terminal нээж байгаад дараах тушаалыг өгөөд дараа нь үз дээ.

chmod 755 -R /opt/kingsoft/wps-office/office6/dicts/mn_MN

Алмас хэзээ бичсэн: 2015-08-09 16:34 | |
admind bayarlalaa.Win OS bol yamar ch asuudal alga.xarin Ubuntu 14 deer wps zuger suugaad aldaa shalgagch ni Ubuntu дээр: /opt/kingsoft/wps-office/office6/dicts zaasan gazar xuulaad bolchixson mortloo. WPS wordoo neegeed Review > Check Spelling > Set SpellcheckLanguage (2013 UI) эсвэл Tools > Set SpellcheckLanguage (Classic UI) dotor 1xan US geed bgad bna MN gej orj irexgui bna.Ug ni file explore-n orood xaraxaar opt/kingsoft/wps-office/office6/dicts dotor EN bolon MN 2 folder bgaad l bna.uuniig yax u?
user (зочин) хэзээ бичсэн: 2015-08-09 13:43 | |
user-т
http://wps.com/wps-office-personal/ Ороод хар даа. Өөрөө Business Edition-ыг нь татчихсан бололтой. Personal Edition нь үнэгүй байгаа.

Бас уг нь яг зааврын дагуу хийвэл болох ёстой.

Ubuntu дээр хуулахын тулд root эрхээр хуулах хэрэгтэй.
Terminal нээгээд

sudo nautilus

тушаалаар файл зохицуулагчаа нээж байгаад хуулбал хуулж болно. Хэрвээ болохгүй бол файлынхаа хандалтын эрхийг өөрчлөөд үзээрэй.

Мөн Монгол хэлний алдаа шалгагчийг суулгахдаа zip задалж байгаад дотор нь байгаа файлуудыг хуулна.

Ubuntu дээр бас нэмэлт заавар бас фонт орууллаа.

Бас Windows дээр Монгол алдаа шалгагчийг суулгахдаа C:UsersAppDataLocalKingsoftWPS Office9.1.0.5152office6dicts энэ хавтас руу хуулаарай. Анх суулгахдаа өгөгдсөн тохиргоогоор суулгасан тохиолдолд ийм хавтас руу суудаг болсон юм байна.

xvv хэзээ бичсэн: 2015-07-20 22:02 | |
Xudalaa medeelel bna
Nadshig ene WPS suulgaj turshix gej bga xumuust xandaj xelexed ene WPS suulgasan bolovch 30 xonogiin trail bna.xudaldaj avna gene key-g ni tegexeer MS-Office-s yunii yalgaa bgaan!!! OMnox excel, word-n komanduudiig sain ashiglaj chadaxgui bsan nemeed bas oor zuil program surax bolox ni.
Aldaa shalgagchiig WinOS suulgasan bas l bolsongui.Ubuntu deer suulgax gesen nadshig exlen suragchid xetsuu bololtoi Ubuntu дээр: /opt/kingsoft/wps-office/office6/dicts daguu xuulax gesen bolovch xuulagdaxgui bna.Ubuntu deer copy paste, ctrl c, ctrl p ajillaxgui bna
user (зочин) хэзээ бичсэн: 2015-07-20 21:17 | |
hi
yaj trial bisheer heregleh ve?
Зочин хэзээ бичсэн: 2015-02-14 19:05 | |
hi
aldaa shalgachiig WS office deer hergelej bolohgui yu mon wps chin 30 honog trial yum bishuu?
Зочин хэзээ бичсэн: 2015-02-14 16:49 | |



:-)