Алмас

Юуны өмнө энэ заавар нь хууль зөрчихийг уриалаагүй. Зөвхөн ийм боломж байдаг талаар мэдлэг түгээх зорилготой болохыг анхаарна уу. Мөн танд хэрэг болсон бол шэйрлэж түгээгээрэй. 

Энэ арга нь мэдээж түр зуурын зүйл. Эндээс бас энэ юу болох гээд байгаа, DNS block гэдэг ямар аюултай зүйл болох талаар мэдээлэл аваарай.

DNS - Domain name server гэдэг нь интернэт дахь вэб хуудсуудын байрлаж буй серверийн хаягийг хэрэглэгчийн компьютертай холбож чиглүүлж өгдөг үүрэгтэй тусгай сервер компьютерыг хэлдэг. Интернэт дэх сервер, төхөөрөмж бүр өөрийн гэсэн IP хаягтай байдаг. Энэ нь цээжлэхэд хэцүү тоо байдаг ба компьютерууд хоорондоо энэ IP хаягаар холбогддог. Үүнийг хүнд ойлгомжтой хандах зориулалтаар домэйн хаяг байдаг. Жишээ нь dusal.net вэб сайтын IP хаяг нь 69.60.111.100 юм. Харин үүнийг компьютерт ойлгуулж өгдөг зам заагч нь DNS сервер юм.
Хэрэв DNS сервер худлаа хаяг өгвөл хэрэглэгч буруу сервер рүү хандана. Ийм зарчмаар Монгол улсаас зарим вэб сайтуудыг хаадаг.
Тэгэхээр бид компьютер, рүүтэр төхөөрөмждөө Монголын DNS серверээс асуух биш Америкийн Google, Norton, Comodo зэрэг нийтэд нээлттэй DNS серверээс асуухаар тохируулбал та доорх дэлгэцийг биш яг тухайн вэб сайтыг нээж үзэх боломжтой юм.

dns

Мөн DNS серверээс гадна hosts файлд шууд домэйн нэр ба IP хаягийг зааж өгч хандуулах боломж бас байдгийг мөн доор заах болно.

1. Хэрэв та рүүтэр дээрээ тохиргоо хийх боломжтой бол рүүтэртээ энэ тохиргоог хийх нь хамгийн тохиромжтой. Рүүтэрийн удирдах хэсэг рүү нэвтрэн орж WAN хэсэгт DNS буюу Nameserver хэсэгт 8.8.8.8 ба Secondary DNS дээр 8.8.4.4 гэсэн Google-ын серверийг тохируулж болно. Эсвэл эндээс өөр DNS серверүүдийг сонгон тохируулж болно:

Service: OpenDNS Google Public DNS Norton DNS Comodo DNS
Primary IP: 208.67.222.222 8.8.8.8 198.153.192.1 156.154.70.22
Secondary IP: 208.67.220.220 8.8.4.4 198.153.194.1 156.154.71.22

2. Хэрвээ та рүүтэр дээрээ тохиргоо хийх боломжгүй бол компьютер, гар утас, төхөөрөмж тус бүр дээрээ DNS тохируулж болно. (Зарим рүүтэр дээр энэ тохиргоо ажилахгүй байх тохиолдол байдаг)
Энд өргөн хэрэглэгддэг үйлдлийн системүүд дээр хэрхэн DNS тохируулах талаар заая:

Windows 7, Windows 8, Windows 8.1, Windows Vista системд:

  • Ерөнхий хайлт дээр Network and Sharing Center гэж хайгаад олж нээнэ.Эсвэл Control Panel нээгээд Network and Internet хэсгээс дамжин нээж болно.

  • control_panelcontrol_panel4
  • Нээгдсэн цонхны зүүн талаас Change adapter settings рүү дарж орно. (Зарим системд Manage network connections гэж Дахин хэдэн DNS server:байдаг нь адилхан)
  • manage_network_connection
  • Энд интернэт холбогдож буй холболтоо олоод хулганы баруун товч дарж нэмэлт цэснээс Properties нээнэ.
  • networkproperties
  • Нээгдсэн цонхонд Internet Protocol Version 4 (TCP/IPv4) гэснийг сонгоод доор нь буй Properties товч дарж нээнэ.
  • vista_network_type
  • Нээгдсэн цонхонд доорх байдлаар тохируулаад ОК дарж гараад хэсэг хүлээгээд Вэб хөтөч програм (Firefox, Chrome) нээн хуудаснууд руу орж үзэх боломжтой болно. (Энд 8.8.8.8, 8.8.4.4 гэсэн Google-ын IP хаягны оронд дээрх хаягнуудаас мөн сонгож болно)
1408549566
Хэрэв DNS солих арга амжилтгүй бол та hosts файлд зааж өгөх боломжтой:
Ингэхдээ:
  • Эхлээд http://mxtoolbox.com/DNSLookup.aspx хаягаар орж тухайн сайтынхаа IP хаягийг мэднэ.
  • Notepad дээр баруун дарж Run as administrator дараад Yes дарж нээнэ. (Ингэхгүй бол хадгалж чадахгүй)
  • File->Open дараад File name: нүдэнд WindowsSystem32driversetchosts гэж бичээд Enter дарахад дараах байдалтай файл нээгдэнэ. Шинэ мөр нэмээд эхэнд авсан IP хаягаа бичээд араас нь зай аваад домэйн нэрээ бичнэ. Ингэхдээ давхар www-тай бас дангаар нь хамт бичиж өгөөд файлаа хадгалаад гарна. Хэрэв ингээд сайт тань шинэ IP руу зөв холбогдохгүй бол. Компьютераа унтрааж асаагаарай. (Мөн DNS cache-тай холбоотойгоор болохгүй бол 72 цаг хүртэл хугацааны дотор холбогддог.)
  • 1408552930
Хавсралт:

DNS серверүүд:
Provider Primary DNS Server Secondary DNS Server
Level31 209.244.0.3 209.244.0.4
Google2 8.8.8.8 8.8.4.4
Comodo Secure DNS 8.26.56.26 8.20.247.20
OpenDNS Home3 208.67.222.222 208.67.220.220
DNS Advantage 156.154.70.1 156.154.71.1
Norton ConnectSafe4 199.85.126.10 199.85.127.10
GreenTeamDNS5 81.218.119.11 209.88.198.133
SafeDNS6 195.46.39.39 195.46.39.40
OpenNIC7 216.87.84.211 23.90.4.6
Public-Root8 199.5.157.131 208.71.35.137
SmartViper 208.76.50.50 208.76.51.51
Dyn 216.146.35.35 216.146.36.36
FreeDNS9 37.235.1.174 37.235.1.177
censurfridns.dk10 89.233.43.71 89.104.194.142
Hurricane Electric11 74.82.42.42  
puntCAT12 109.69.8.51  

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

facebook oroh
facebook oroh hegeer server hasan yaj orooh u
hy-bo хэзээ бичсэн: 2017-05-15 15:28 | |
Өмнөх сэтгэгдлийг хар даа. Болж магадгүй. Болохгүй бол болохгүй.
Алмас хэзээ бичсэн: 2016-11-28 20:31 | |
Манай ажлын газар ФБ хаачихсан юм. Яаж орох вэ зөвлөгөө өгөөч
Зочин (зочин) хэзээ бичсэн: 2016-11-28 11:18 | |
http://dusal.blogmn.net/106927/tor-gej-yuu-ve-hamgaalalt-ba-erh-chuluu-yum.html Энүүгээр үз дээ. Ажлаа хийгээчээ ирмэх хэлээ гаргах
xvv хэзээ бичсэн: 2016-08-10 09:29 | |
манай компани фэйсбүүк хаасан юм аа яааж орох уу
Зочин хэзээ бичсэн: 2016-08-09 15:19 | |
DHCP сайн ажиллахгүй, эсвэл IP Manual тавьсан байж магадгүй юм. Мэддэг хүнээр Automatic IP эсвэл Manual IP тавиулаад үз дээ. Manual болгох тохиолдолд DNS бас зөв тохируулж өгөх хэрэгтэй.
Алмас хэзээ бичсэн: 2016-04-19 13:22 | |
thanks, firewall buh tuhuurumjuu salgaad asaahaar net ortson bh ym, tgd heseg bjaad net tasrana,busad comuud nettei murtluu miniih l orj garad bh ym, garhaaraa mud orku, DNS server gd l bgan.
Зочин хэзээ бичсэн: 2016-04-19 13:19 | |
Нэт чинь бүхэлдээ орохгүй байгаа юм уу? Ямар нэгэн сайт руу орохгүй байгаа юм уу? Нэт чинь бүхэлдээ орохгүй байгаа бол зөв DNS тохироогүй гэсэн үг байх. Интернэт авдаг газраасаа тулсамж авсан нь дээр. Firewall-оо түр унтрааж байгаад үзэхээр бас мэдэгдэнэ.
Алмас хэзээ бичсэн: 2016-04-16 17:43 | |
Dns server getsen aldaa zaagaad net er orsguie. Ip haygiin auto dr ni tavij uzsen. Uurih ni ip -g ch tavij uzsen bolkuin. Firewalltau ymldaa. Firewall dr haagdchdiimuu? Tuslaach.
Зочин хэзээ бичсэн: 2016-04-16 16:27 | |
Хийсэн үйлдлүүдээ буцааж хийгээд л болох буцаад хэвийн болох ёстой доо. Бас энэ аргаар биш Tor Browser гээд интернэтийн програм татаж аваад хэрэглэж болно. Илүү амар. Tor гээд манай сайт дээр хайвал гараад ирнэ. Харин дээрх үйлдлийг буцааж засахдаа буцаагаад яг хийсэн үйлдлүүдээ буцааж хийгээд, компьютараа унтрааж асаагаад үзээрэй.
Алмас хэзээ бичсэн: 2015-12-02 21:03 | |
99640449 nadad zowolgoo uguuch
ene zaawraar hiisen chin
ajliin gazriin programru hvrtel orhoo baichlaa
bvr google ch orku bna
huuchin bol FB l boldgvi bsiin
Зочин хэзээ бичсэн: 2015-12-02 19:49 | |
Domain Name Server yumu uu ? Domain Name System yum uu
Зочин хэзээ бичсэн: 2015-01-24 14:52 | |
Энэ аргаар болохгүй бол http://dusal.blogmn.net/106927/tor-gej-yuu-ve-hamgaalalt-ba-erh-chuluu-yum.html хаягаар ороорой.
Алмас хэзээ бичсэн: 2015-01-04 17:59 | |
BAYRALLAA
Зочин хэзээ бичсэн: 2015-01-04 17:49 | |



:-)