Tor гэж юу вэ? Хамгаалалт ба Эрх чөлөө юм

Та бүхэнд өнөөдөр Tor сүлжээ гэж юу вэ? хэрхэн ажилладаг талаар танилцуулъя.

Та бидний компьютер интернэтэд холбогдохдоо ДНС гэдэг компьютераас хаягийг нь асууж бидний хүссэн вэб байрлаж буй сервер рүү холбогддог. Харин DNS маань асуухад буруу хаяг өгвөл өөр вэб рүү холбогдоно (жишээ нь Монголоос хаагдсан сайтууд руу орох гэхэд ХХЗХ гэсэн вэб рүү орно). Ийм тохиолдолд бид интернэтэд байрлах өөр үнэн зөв хаяг өгөх DNS серверээс асуух* юмуу эсвэл өөр компьютеруудаар дамжин холбогдохоор тохируулж болдог. Ингэж холбогдох Proxy server, VPN сүлжээ зэрэг олон аргууд байдаг. 1415966604Эдгээрийн нэг нь Tor Сүлжээ юм.

Мөн Tor-ын нэг давуу тал нь мэдээллийг шифрлэн дамжуулдаг. Та анзаардаг байх. Зарим вэб сайтууд http:// гэсэн хаягтай байдаг бол зарим нь https:// гэсэн хаягтай байдаг. Ийм https гэсэн холболтын үед сервер ба компьютер хооронд мэдээлэл шифрлэгдэн дамждаг тул дундаас нь мэдээлэл алдагддаггүй хамгаалагддаг. Харин S үсэггүй http холболтын үед бүх мэдээлэл түүн дотор нууц үг тань хүртэл тэр хэвээрээ дамждаг тул бусдад алдагдах боломжтой байдаг. Муу санаат этгээд таны сервертэй холбогдсон холболтын дундаас өөрийн компьютерыг холбож мэдээллийг чинь нууцаар хуулж авдаг ба та юу ч мэдэлгүй өнгөрөх болно.

1415970991
Таны нууц үг, хувийн ба ажлын нууц цахим шуудан, интернэт банкны мэдээлэл тань ч алдагдах боломжтой.

Tor нь интернэтэд байрлах компьютеруудаар, санамсаргүй дарааллаар, шифрлэгдсэн холболтоор дамжуулан хүссэн вэбийг тань танд үзүүлдэг тул шууд холболтоос илүү аюулгүйгээр холбогдох боломжтой юм. Мөн таны өөрийн IP хаягийг нууж таны хандсан сайтад таны хаанаас холбогдож буйг мэдэгдэхгүй нууж өгдөг. Ингэснээр Tor нь таны мэдээллийн нууцлалыг нэмэгдүүлж хамгаалаад мөн өмнө дурдсанчлан танд хаагдсан сайтууд руу орж үзэх Эрх чөлөөг олгодог давуу талуудтай.

1415971626

Мэдээж Tor-оор холбогдох нь 100% аюулаас хамгаалахгүй ч таны хамгаалалтыг нэмэгдүүлнэ. Харин сул тал нь холболтын хурд шууд холболтоос бага зэрэг удаан болдог. Гэхдээ Tor сүлжээгээр дамжуулан кино ч үзэж болж байгаа тул энгийн хэрэгцээнд бол хангалттай хурдтай гэж боддог. Та туршаад үзээрэй.

СУУЛГАХ ЗААВАР:
За ингээд Tor ашиглахаар шийдсэн бол хэрхэн ашиглахыг заая. Маш амархан. Ta доор байгаа татах холбоосоор ороод Microsoft Windows гэх мэт өөрийн хэрэглэдэг үйлдлийн системийг сонгож дараарай. Ингэхэд татах сонголтууд дэлгэгдэх ба тэндээс Tor Browser гэснийг нь Download дарж татаж авч суулгана. Ингээд суусны дараа автоматаар нээгдэх цонхонд Connect товч дарж холбогдоход доорх байдлаар интернэт хөтчийн цонх нээгдэх ба та нэвтэрч чадахгүй байгаа вэб сайтууд руугаа хандаж ороод үзээрэй.
1415972100

Татаж авах хаяг:
https://www.torproject.org/download/download

Flash plugin идэвхжүүлэх:
Суулгаж дуусаад видео үзэх боломж олгодог Flash нэмэлтийг идэвхжүүлэхдээ дараах үйлдлүүдийг хийнэ:
torflash

Нэмэлт тайлбар:

Tor нь webproxy сайтуудаас илүү хурдан бас элдэв реклам гарахгүй, бас прокси серверээс илүү аюулгүй найдвартай. Зарим прокси серверүүд хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах зорилгоор ажилладаг гэдгийг санахад бас илүүдэхгүй.
* DNS гэж юу вэ? DNS серверт хаагдсан сайтууд руу хандах арга гэсэн зааврыг урд нь оруулж байсан. Харин энэ маань харамсалтай нь бас хаагдсан. Уг нь бол Public DNS хаасан маш цөөхөн улс байдаг. Зохиогчийн эрхийн асуудалтай тэмцэж байна гэсэн халхавч доор хийж буй ч энэ нь маш буруу зүйл гэдэг ба АНУ-д ийм зүйл хийх хууль гарах гэхэд Google, Wikipedia нараас эхлээд маш олон компани хүмүүс эсэргүүцэн тэр хуулийг гаргуулаагүй. Харин манайд эсрэгээрээ яг л Хятад улс шиг хуучны социалист нийгэм, эсвэл дарангуйлагч эзэн хаантай улсуудтай адил интернэтийн эрх чөлөөг боогдуулж байна гэж хувьдаа боддог...

Та бүхэн энэхүү мэдээллийн холбоосыг түгээж биднийг дэмжээрэй. Та цаашид ийм хэрэгцээт мэдээлэл авч байхыг хүсвэл өөрийн мэйл хаягийг манай цахим сүлжээнд бүртгүүлэх буюу манай Facebook хуудас, Twitter-т нэгдэн мэдээлэл авч байгаарай.  Мөн асууж тодруулах зүйл байвал манай сэтгэгдлийн талбарт асуугаарай.

2014-11-14,19:17 | Ангилал: Нууцлал, Хамгаалалт
Илгээх | 3199 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (6) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
Яг хариулахад хэцүү асуулт байна. Сүлжээний талаар, мөн тоглоомынхоо ажиллах зарчмын талаар сайн судлаад, рүүтэр дээрээ тохиргоо хийх ёстой байх. Ер нь бол нэлээн нарийн мэдлэг хэрэгтэй. Болохгүй бол сүлжээ сайн мэддэг хүнээр тохиргоо хийлгэж бас болох байх аа.
Алмас хэзээ бичсэн: 16:45, 2017-4-18 | |
zev
sain baina uu gameranger geed togloomiin server eer AOEFE togloom togloh geheer zarim 1 n orj irehgui baigaamaa pc router deer tohirgoo hiideg gesen zaavar baival uguch regzen1982@yahoo.com
Зочин хэзээ бичсэн: 13:50, 2017-4-18 | |
Deep web - Gunii webruu enuugeer nevterdeg yum shdee ирмэх
Зочин хэзээ бичсэн: 16:25, 2015-6-17 | |
dota 2 manai baiguulga server deeree haasan yum shig bna uuniig neej orj boloh uu
Зочин хэзээ бичсэн: 12:24, 2015-5-7 | |
heregtei medeelel bna ih bayarlalaa.
neg zuil asuuh gesen ymaa. Facebook account temporarily locked geed orohoo baichlaa genet ashiglaj bhad yaj unlock bolgoj ergej facebookd oroh ve zaavar baiwal uguuch bayarlalaa
Gerelchuluun.gb@gmail.com
Зочин хэзээ бичсэн: 15:54, 2015-2-6 | |
iim niitlel garahiig l hvleej blaa
zochin (зочин) хэзээ бичсэн: 16:37, 2014-12-27 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant