xvv

Ebay(1)Алдарт худалдааны eBay интернэт хуудас өнөөдөр буюу Лхагва гарагийн өглөө сайтдаа хакердуулсан талаараа мэдээлэл оруулжээ. Хакерууд энэ оны 2-3 сарын үеэс тус сайтын мэдээллийн баазад нэвтэрсэн байна. Хакерууд хэрэглэгчдийн нэр, мэйл хаяг, нууц үг, төрсөн өдөр зэрэг мэдээлэлд халдсан бөгөөд төлбөрийн картын мэдээлэл зэрэг осолтой мэдээлэлд хараахан халдаагүй байна. Эдгээр төлбөртэй холбоотой мэдээлэл нь тусдаа мэдээллийн баазад хадгалагддаг байна.

Иймээс eBay сайт хэрэглэгчдээ нууц үгээ яаралтай солихыг санал болгож байгаа гэнэ. Та хэрэв интернэт худалдааны eBay сайтад бүртгэлтэй, ашигладаг бол нууц үгээ яаралтай сайн нууц үгээр солино уу.

Нууц үгний талаар зөвлөгөөг хавсаргая:

Ер нь нууц үг маань богино, зөвхөн нэг үг, утасны дугаар, төрсөн өдөр г.м зүйлс оруулбал маш амархан алдаж нууц үг гэдэг утгаа алддаг. Бас компьютерын чадал өдөр ирэх тутамд нэмэгдэж байгаа тул нууц үгийг тайлах аргууд ч улам боловсронгуй хялбар болж байна. Иймээс та нууц үгээ 12-оос доошгүй том жижиг үсэг тоо болон бусад тэмдэгтүүд холилдуулж сонгож байх хэрэгтэй.

Мөн өөрийн хэрэглэдэг хуудас бүртээ өөр өөр нууц үг ашиглаж байх нь илүү байдаг. Жишээлбэл:
саит бүрийн домаин нэрний аль нэг хэсгийг өөрийн нууц үгэндээ хавсрагадаг байж болох юм.

Таны дуртай нууц үг: evoL247 гэж бодъё. Тэгвэл:
yahoo.com - aevoL247.MO+o
blogmn.net - levoL247.TE+n
google.com - oevoL247.MO+e

г.м байдлаар өгөөд сурчихвал амар. Жишээ нь энд би нууц үг зохиохдоо дараах алгоритмыг баримталлаа:
домайн нэрний эхнээсээ 2 дахь үсэг, миний дуртай үг, цэг, домайн нэрний өргөтгөлийн арын хоёр үсгийг араас нь аваад том үсгээр, нэмэх тэмдэг, домайн нэрний өргөтгөлийн өмнөх сүүлийн тэмдэгт.

Иймэрхүү байдлаар саит болгон дээр өөр нууц үгийг өгөх хэрэгтэй. Дээрх бол зөвхөн жишээ бөгөөд та өөрийнхөө алгоритмыг зохиогоод аваарай. Нэгэнт алгоритмтай болсон болохоор та дараа нь нууц үгээ мартаад байхгүй, дандаа хэрэглэдэг үг болоод тухайн сайтын домаин нэрийг хараад л болно. Бас муу хамгаалалттай сайтаас алдсан нууц үгээр чинь хэн нэгэн этгээд таны бусад сайт дахь бүртгэл рүү хандаж чадахгүй юм.



Мэдээллийн эх сурвалж: Hacker News

  • 2054
  • 1
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

cool
Зочин хэзээ бичсэн: 2014-10-21 12:43 | |



:-)