Алмас

Software Freedom Day 2009 болон Linux InstallFest 2009 өдөрлөгийг LiMNux бүлгэм КТМС-ийн профессоруудын багийн дэмжлэгтэйгээр үнэхээр сайхан, амжилттай зохион байгууллаа. 300 хүний суудалтай гэж байсан танхим дүүрээд, багтахгүй их хүн ирсэн. Өмнө төлөвлөж байснаараа бүх илтгэлүүдийг тавьж, цөөнгүй хүн их сонирхож байх шиг байсан. Нэлээдгүй асуултаар булж байлаа ярзайтал инээх


Эхлэхийн өмнө бэлтгэлийн үеэр Thinkpad лаптопнууд.


300 оюутны суудалтай лекцийн танхим дүүрээд хүмүүс хажуу талаар нь зогсож байв.


Цаана суулгалт болон үзүүлэн компьютерууд харагдаж байна. Наана лекц явж байна.


Дууссаны дараа зохион байгуулагчид алдаа оноогоо ярилцан
хөөсөн гурилнд боосон шарсан мах идэж байна ярзайтал инээх

Тухайн өдөр уншигдсан лекцийн материалыг авах болон, санал хүсэлтээ http://groups.google.com/group/limnux хаягаар орж бүлгэмийнхэнд илгээх боломжтой ба дараагийн Limnux InstallFest болон бусад үйл ажиллагаанд гар бие оролцох, дэмжих, хамтран ажиллах боломжтой.

  • 2971
  • 5
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

http://groups.google.com/group/limnux/t/ecded4e9bb86ab63?hl=mn Хүмүүс зарим нь оруулж эхэлсэн. Эндээс ер нь лекцүүдийн презентациудыг авч болно. Удахгүй үлдсэн хүмүүс тавих байх аа.
Алмас хэзээ бичсэн: 2009-09-25 22:18 | |
Өдөрлөг сайхан болсон шүү... Илтгэлийн үеэр ашиглаж байсан материалуудаа хаана хэзээ тавих юм бол... Та блог дээрээ тавьж болох уу???? ярзайтал инээх
light_113 хэзээ бичсэн: 2009-09-23 13:35 | |
Харин тийм пиг дүүрсэн шүү ярзайтал инээх Цаг агаар сайхан байсан бол бүүр балрах байсан байна билээ. гоё шүү
Алмас хэзээ бичсэн: 2009-09-23 12:01 | |
Хөөх, энэ манай сургуулийн 130 тоот танхим мөн гэж үү? Гүй ээ нээрээ, цаг хугацаа ч өнгөрч бүүр танигдахааргүй болтол нь засч янзалж гээч. Лекцэнд сууж байхдаа даарсандаа өвлийн гадуур хувцасаа өмсдөг байлаа шүү дээ.

Гэснээс нээрээ пиг дүүрч шүү.
Pearle Deppsu (зочин) хэзээ бичсэн: 2009-09-23 11:42 | |
Очиж амжсангүй дэээ. Тэнгэр хангай ямар онцгүй байваа. Дараагынх дээр нь очноо.
amgaa хэзээ бичсэн: 2009-09-23 11:22 | |



:-)