Дусал клуб

1418054135Нэлээн дээр үеэс ийм санаа төрсөн ч бас яг ажил хэрэг болголгүй нэлээн удаж байна. Тэгээд ямартай ч эхэлье гэж шийдлээ.
Шинэ технологи, тэр дундаа компьютер, электроник, робот гээд ер нь байгалийн шинжлэлийн гэгддэг салбарыг сонирхдог хүмүүс уулзаж танилцаж ярилцах, хоорондоо нөхөрлөх боломжтой клуб байгуулъя гэж бодлоо. Ямар нэгэн нас, хүйс гэх мэт хязгаарлалт байхгүй. Миний хувьд бол зүгээр л технологит дуртай, адил сонирхолтой хүмүүстэйгээ амрангаа сайхан яриад суух нөхцөл бүрдүүлмээр байна. Мэдээж бас цаашдаа энэ клуб нь өөр илүү ч юм хийхийг үгүй гэхгүй.

7 хоног бүр тогтсон цагт, нэг газар болдог байдлаар. Цай, ундаа, шүүс, ус, шар айраг гээд хүссэнээ уунгаа (тооцоогоо хүн бүр өөрөө төлнө) технологийн салбарын шинэ зүйлс, сонирхолтой зүйлсийг ярилцаж, танилцаж байх. Цаашдаа бас олон хүн ирдэг болбол арай зохион байгуулалтад орж хүн урьж ярилцах ч юм уу ямар ч хэлбэртэй байж болох байх.

Тэгэхээр сонирхож байгаа залуус доор сэтгэгдэл бичээрэй. Бас санал болгох дулаахан, аятайхан уур амьсгалтай, ширээ сандал нь тохилог олуулаа тойрч суугаад ярих боломжтой газар хотын төвд байвал санал болгоорой.

Миний хувьд сарын эхний 7 хоногт Пүрэв, 2 дахь долоо хоногт Лхагва, 3 дахь до.хоногт Мягмар, 4 дэх до.хоногт Даваа гарагт орой 19 цагаас Барилгачдын талбайн хажуу талын Туул ресторан зүгээр юм уу гэсэн саналтай байна.
Өөр саналууд байвал доор бичээрэй.

2014-12-8,23:46 | Ангилал: Мэдээ
Илгээх | 1654 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (16) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
За нэг л уулзсанаас хойш уулзаагүй байгаа. Завгүй гэсэн шалтгаар бас бичлэг бэлдэж амжихгүй л яваад байна. Аль болох ойрхон оруулж байхыг хичээнэ ээ.
Алмас хэзээ бичсэн: 23:33, 2015-9-1 | |
хамгийн сүүлийн уулзалт хэзээ болсн юм блоо та хэдтэ уулзмаар л байна танай блогыг уншихлаа таатай байдаг шүү даан ч мэдээ арай л хол давтмжтай байгаад байх шиг хэрэгтэй мэдээллээр хангаж байдагт гүнээ талархал илэрхийлье,
Монкэ (зочин) хэзээ бичсэн: 23:20, 2015-9-1 | |
Dusal.net
ta nar cs server neevel ysan yum be tanai orsoldogch xopom.com hurtle cs servertei shdee :3
Зочин хэзээ бичсэн: 14:36, 2015-4-14 | |
Эхний уулзалт болсон. Цөөхүүлээ байсан ч гэсэн цаашид ямар ч байсан тогтмол явуулна гэж бодож байгаа. Ерөнхийдөө бас зүгээр энгийн сонирхогчид, бас арай илүү гүнзгий зүйл хүсдэг хүмүүсээ бас зохицуулж холбоод, аятайхан зүйл яаж хийх вэ гээд гайхаад л байна.
Ямар ч байсан SSH->IRC чат гэх мэт сонирхолтой санаанууд байгаа. Манайх бас серверээ Монгол руу авч ирэх гээд байгаа. Тэгэнгүүтээ тэдгээрийг нээж ажиллуулж эхэлье гэж бодож байна. Бас гадаад байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар нэгдэх боломжтой байвал зүгээр байх. Санал байвал манайхан бас холбогдоод хэлээрэй баярлах Бас өдрийн хувьд нэг л сайн зохицуулж зоож өгч чадахгүй байна. Дараагийнхыг нэг сарын 4 дэх долоо хоногт зарладаг юм билүү гэж бодож байна. Хэт ойрхон байхаар бас худлаа болох байх. Тэгэхээр сардаа 1 эсвэл 3 долоо хоногтоо нэг байдлаар амьд уулзалт, бусад үед онлайн харилцах боломжтой болъё гэж ярьсан байгаа. Форумын хувьд манай форум уг нь байгаа. Сүүлийн нэлээн хэдэн жил унтаа байдалтай байгааг эс тооцвол хэхэ.
Алмас хэзээ бичсэн: 22:12, 2015-1-2 | |
Энэ уулзалтууд өшөө хийгдэж байгаа юм уу? Жаахан явцгүй зүйл болгочих вий дээ. Байнга уулздаг өдөр нтр-тэй болчихвол ч.... Их гоё санаа байна сая л уншлаа
Зочин хэзээ бичсэн: 22:04, 2015-1-2 | |
Онлайн форумтай болсон уу? Эхний удаад хувийн албаны ажил их байлаа дараа зав гарвал очих бодолтой байгаа.
hurelhuyag хэзээ бичсэн: 17:40, 2014-12-31 | |
төрсөн сэтгэгдэл
нэг ч гэсэн ийм клуб нээгдэж байгаа ни сайхан байна. яваандаа монголын хакер space болгож хөгжүүлэрэй. монголд очмогцоо та нартай нэгднээ

амжилт хүсий
bolor (зочин) хэзээ бичсэн: 01:04, 2014-12-30 | |
Өнөөдөр орой буюу 2014 оны 12 сарын 25-нд 19.00 цагаас анхны уулзалттай. Холбогдох утасны дугаар 94989119.
Алмас хэзээ бичсэн: 13:57, 2014-12-25 | |
Өчигдөр уулзалтыг цуцалсанд уучлаарай. Сая 2 хоног серверүүд дээр асуудал гараад нэлээн юм болж байж 90% орчим янзалж дуусаад сууж байна. Ирэх 7 хоногт эртнээс төлөвлөж зар тавьж байгаад уулзалтыг зохион байгуулъя. Эхний удаагийнх болохоор яг гараг харгалзалгүй Пүрэв гарагт гээд тогтоочихоод байгаа юм. Дараа нь нэг хувилбар зохиож тогтоод түүнийхээ дагуу уулздаг болно. 12 сарын 25-нд 19.00 гэж тогтъё.
Алмас хэзээ бичсэн: 14:40, 2014-12-19 | |
Сайхан санаа байна, бусдад хэлээд байх мэдлэггүй ч гэсэн бусдаас жаахан сонсоё доо :Р
Зочин хэзээ бичсэн: 15:54, 2014-12-12 | |
Сайхан санаа байна. Туул ресторан зүгээр санагдаж байна. Цаг нь ч болж байна
Зочин хэзээ бичсэн: 12:02, 2014-12-12 | |
saihan l sanaa bn
dao хэзээ бичсэн: 10:47, 2014-12-10 | |
Харин тийм. Яг тийм бодолтой байна. Ирэх 7 хоногийн Пүрэв гарагаас эхэлье. Маргааш гэхээр тулсан, дээр нь ажилтай болохоор ирэх 7 хоног болгоё.
Алмас хэзээ бичсэн: 17:26, 2014-12-9 | |
За их зөв сайхан санаа байна. яг нарийн мэргэжлийн бишч гэсэн сонирхлоороо энэ тэрийг оролдож бас мэдээллүүд үздэг хардаг нөхдүүд их байгаа. Нийлж уузвал чиглэлийн мэдээ мэдээллийг хоорондоо share-лах боловжууд нээгдэх юм байна. танилтай ч болох юм байна. Дэр бичсэн уулзах тов болж байна. Гэхдээ яг огноогоо батлавал хариу хэлээрэй~~~
sguree хэзээ бичсэн: 16:32, 2014-12-9 | |
Аанхан. Биенээсээ суралцаж ярилцаж, бас дараагийн уулзалтандаа зориулаад ярих юм аа бэлдэж байж ч болно шүү дээ. баярлах
Алмас хэзээ бичсэн: 00:28, 2014-12-9 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant