Шинэ он шинэ дурлал - Windows-өөс Linux руу

Шинэ оны мэнд хүргэе!

Шинэ он гарангуут бодол санаа орвонгоороо эргэн шинэчлэгдэв. Шинэхэн дурлал, шинэхэн амраг Very Happy


Урьд нь SUSE, Redhat, Fedora core гээд л олон янзын линуксын хувилбаруудыг янз бүрээр нь суулгаж туршиж байсан ч бас л нэг л учрыг нь олдоггүй байлаа. Харин энэ удаад www.mnbsd.org сайт дээрээс linux дээр wine гэгчийг ашиглан Macromedia Dreamweaver буюу Windows-ын програм суулгасан байхыг олж хараад сонирхолдоо хөтлөгдөн Ubuntu 7.10 Gutsy Gibbon гэдэг бүсгүйг (Linux) суулгаад хэсэг оролдсоны эцэст нэлээд таалагдав.

За тэгээд юу болсон бэ гэхээр Dusal.Net-ынхан Windows-ыг орчуулах талаар өмнө нь ярьж байсан. Харин би энэ санаагаа орхихоор шийдлээ. Тэгээд танийг www.openmn.org  -ын залуустай нэгдэхийг уриалах гэсэн юм.  Үнэхээр Linux суулгачихсан компьютер дээр энгийн хэрэглэгчид Windows-оос илүү тухлаг байх боломжтой юм байна. Мэдээж бидний аав, ээжид, ер нь Англи хэлэнд тааруухан хүмүүст компьютер сурахад хамгийн хэцүү зүйл бол хэлний асуудал. Хэдийгээр эхнээсээ Англи Windows дээр ажиллаад сурчихсан хүмүүст бол өөр. Харин огт компьютер мэдэхгүй хүнд бол энэ бас өөр юм байна. Gnome 30% орчим орчуулагдаад байгаа. Одоо OpenOffice орчуулагдаад дуусчихсан. Ингэхээр аав ээж, өвөө, эмээ, жаахан дүү нар маань ч удахгүй тооцоолууртай нэлээн амархнаар нөхөрлөөд байж болохоор болжээ. Тэгэхээр Windows-ыг орчуулж байснаас Linux орчуулсан нь хамаагүй дээр, энгийн хэрэглээнд зориулагдсан ихэнхи софтууд линукс дээр байна. За тэгээд миний мэдэхгүй их олон давуу талууд байдаг бололтой юмаа. Одоо IT-ын мэргэжлийн хүмүүс бараг бүгд UNIX гэдэг бүлэглэлд нэгдчихжээ. Дусал.нэт сайтын гол зорилго бол компьютерийн хэрэглээг улам олшруулж, компьютер чаддаггүй малчин, тариачин, хөгшин залуу хэн бүгдийг хамгийн амархнаар энэ зүйлийг эзэмшихэд, тулгарсан асуудалд нь туслахад чиглэдэг билээ. Тэгэхээр бидний цаашдын зэвсэг энэ 2008 оноос эхлээд цоо шинээр Linux гэгч оцон шувуу болж байна happy
Linux-ын бас нэг давуу тал бол Apple-ын компьютер дээр ч,  жирийн  персональ компьютер (PC=ПиСи) дээр ч суух чадвартай юм байна. Тэгэхээр Macintosh, Windows 2-ууланг нь баяртай гэж хэлсэн ч болохоор болжээ. Хамгийн гол нь үнэгүй. Илүү эрх чөлөөтэй, маш олон сонголттой.



FreeBSD гэдэг улаан чөтгөр бас байдаг юм байна. Энэ талаар бол одоохондоо би мэдэхгүй. Харин та www.mnbsd.org болон www.openmn.org www.limnux.net сайтуудаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж болно.

За интернет дээрээс олсон хэдэн дэлгэцийн агшинуудаас сонирхуулъя. Дэлхий дээр олон Мянган янзын Линуксууд байдаг бөгөөд та тэднээс аль дуртайгаа сонгоод хэрэглэх боломжтой. Энд Ubuntu, Suse, Fedora Core, Mandrake, Debian гэсэн том том линуксуудаас эхлүүлээд хамгийн хурдан, хамгийн бага хэмжээ эзэлдэг, Windows шиг харагддаг, Macintosh шиг харагддаг олон янзын линуксууд байдаг юм байна. Эднийг хэрэглэгчтэй холбодог буюу дэлгэцэн дээр цонхнуудыг харуулдаг KDE, GNOME, Xfce гэсэн хамгийн том системүүд байдаг юм байна.

 
Цааш нь үзэхийг хүсвэл энд дараад Google дээрх зурагнуудаас үзээрэй. Хамгийн сүүлийн зургийг та харж байгаа байх. Энэ бол яг Windows Vista шиг харагдаж байгаа Ubuntu Linux-ын дэлгэцийн агшин.  Ubuntu- гаа ийм болгохыг хүсвэл http://tuxenclave.wordpress.com/2007/11/23/ubuntu-customization-guide-v2/
Аа гэхдээ...
Зарим Windows, MacOS зэрэгт зориулагдсан мэргэжлийн програмуудыг ашиглах шаардлага бидэнд тулгардаг. Хэдийгээр Linux дээр олон янзын сайн софтууд байдаг ч бидний хэрэглэж дассан програмууд Windows -ынх. Жишээ нь Photoshop, Dreamweaver, Flash, PageMaker, Babylon гээд софтууд үгүйлэгдэж эхлэв. Гэхдээ Линуксын хувилбаруудыг орлуулж хэрэглэж болж байна. Бас заримыг нь wine гээд хэрэгслэлийг ашиглаад суулгачихаж ч болж байна.
Мөн DualBoot буюу Linux Windows-өө давхар суулгаад компьютер асахад сонгоод байж болох юм. Гэвч энэ бас жоохон учир дутагдалтай. Дээр нь виртуал машинуудыг ашиглаж болно.

За нэгэн жишээ танилцуулъя:
http://news.u32.net/articles/2006/07/18/running-vmware-on-a-physical-partition

Virtual Machines буюу Linux дотроо Windows-ыг давхар ажиллуулах. Урьд нь Linux туршихдаа Windows дээрээ линуксыг ингэж суулгаж байсан юм. Энэ удаад Linux-д зориулсан суулгацыг олж авч суулгаад туршиж байна. Боломжийн шүү Very Happy
 
VMWare Workstation ( http://www.vmware.com/ ) гэдэг програм. (Windows-ын хувилбарыг олж аваад линуксуудыг суулгаж туршиж болох юм.)
Би бол дээрх зааврын дагуу линукс дээрээ суулгаад Windows-оо дан boot-ээр болон Linux дээрээсээ ачааллах боломжтой болоод байна  Very Happy

Virtualbox мөн адил төрлийн програм юм. ( www.virtualbox.org )

Бас...
Линукс дээр бас нэг асуудал гарч ирсэн нь Монгол гарын драйверын асуудал байв. Дусал бичээч, А.Болдын криллээр ( http://krilleer.blogspot.com) хөтөч ашиглаад Англи гараар бичээд сурчихсан надад энэ том асуудал болж нэтээс нэлээн хайгаад ийм гар олж чадсангүй. Гэхдээ нухаад үзтэл маш амархан, линуксын хамаг юм нь ил, програмын мэдлэгтэй, эсвэл скриптын учрыг хальт олдог хэн ч ороод өөрөө өөрийнхөөрөө янзалчихсан болмоор юм шиг санагдлаа. За тэгээд Латин үсгийн байрлалд тохируулсан Линукс гарын драйверыг
ЭНДЭЭС АВААРАЙ.

За тэгээд миний шинэ дурлалын түүх нэг иймэрхүү.

За тэгээд Линуксын талаар өөр мэдэх хүмүүс сонирхуулаарай, мэдэхгүй нь асууж болно Very Happy (Мундаг мэддэг хүн шиг ярьчихлаа, болж байна уу үгүй юу. хэхэ)

2008-1-1,19:51 | Ангилал: Linux
Илгээх | 4396 хүн уншсан | Бичсэн: Админ

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (7) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
smug
Зочин хэзээ бичсэн: 14:15, 2010-10-18 | |
sain bainuu
танай нэт маш их таалагдаж бнаа хумуус тэр болгонийг мэддэгүй шуу дээ тийм болхоор маш ойлгомжтой
otgontsetseg хэзээ бичсэн: 18:54, 2008-10-13 | |
Хамтдаа монголын програмчлалыг хөгжvvлцгээе
энэ хэсэгт www.coder.mn сайтны хүгдрэлтэй
бдлого ман тулгарсан асуудлыг хэлэлцэцгээе
Marka хэзээ бичсэн: 12:13, 2008-4-4 | |
Өө баахан алдчихаж баярлалаа
Админ хэзээ бичсэн: 02:57, 2008-1-4 | |
Жаахан алдаа гаргаад бичцэн болтой
ubuntu 7.0.1 gutsy gibbon
буруу ойлгоогүй бол 7.10 байхаа
Тэгээд линукс гарын драйвер гэцний link алдаатай байх шиг байна.Эндээс аваарай гэцэн лүү нь орсон чинь http://www.blogmn.net/dusal/dusal/2008/1/10759.html ийм линк байна миний бодлоор
http://www.blogmn.net/dusal/2008/1/10759.html
энэ болтой. yho:d==

Зассан: Atman хэзээ: 2008-1-3 12:57
Anarbold (зочин) хэзээ бичсэн: 20:30, 2008-1-3 | |
Сэтгэгдэл
Энэ видеог үз дээ. Тэгээд саналаа хэлээрэй. энд :)

http://www.netc.com.br/video/eYU4QA-ddOA/ubuntu-704-beryl-020.html

-Дэлгэцэн дээр бороо дуслаж, цас ороод л, цонхнуудаа хийстэл нь чирээд л...
-Өө лайтай ай!


Зассан: xvv хэзээ: 2008-1-1 12:35
xvv хэзээ бичсэн: 23:35, 2008-1-1 | |
xvv хэзээ бичсэн: 22:15, 2008-1-1 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant