xvv

Аливаа зүйлийг хэтрүүлэлгүй тунг нь тааруулж хэрэглэх нь зүйтэй байдаг. Компьютер тоглох нь хэдийгээр олон сөрөг үр дагавартай ч бас сайн талууд байдгийг судалж тогтоожээ. Орчин үед зарим компани ажилтан авахдаа компьютер, ялангуяа баг болж тоглодог тоглоомоор тоглодог эсэхийг асууж авдаг болжээ. Ингээд компьютер тоглодог хүмүүсийн эзэмшдэг 9 чадварыг танд танилцуулъя:

  1. Судалгаагаар PC тоглоом тоглодог мэс засалчид, энгийн мэс засалчдаас 27%-иар илүү хурдан, 37%-иар алдаа гаргах магадлал нь илүү бага байсан байна.
  2. PC тоглоом тоглосноор стресстүүлэхэд хүргэдэг гормоныг 17%-иар бууруулдаг нь батлагдсан байна. Үүн дундаас 'Bejewled' нь хамгийн ихээр бууруулдаг.
  3. PC тоглоомчид хамгийн ихдээ 6 ажил зэрэг хийхэд анхаарал нь төвлөрч чаддаг бол, тоглодоггүй хүмүүсийнх хамгийн ихдээ дөрөв. (Multi-Tasking)
  4. Тоглоомчид нь танин мэдэхүйн болон анхаарлын сорилтонд 20%-иар энгийн хүмүүсийнхээс илүү байдаг байна.
  5. Action төрлийн тоглоом өдөрт 2-3 цаг тоглоход нүдний оновчлол(accuracy)-г 20%-иар ихэсгэдэг.
  6. Хамтдаа PC-Game тоглодог хосуудын ердөө 24%-хөн хувь нь салцгаадаг. Үлдсэн 76% нь цаашдаа гэрлэдэг гэсэн судалгаа бий.
  7. Тоглох нь хүнийг тэвчээртэй болгодог.
  8. Gamer-үүд нарийн ширийн жижиг зүйлүүдийг олж харахдаа 50%-иар илүү их байдаг.
  9. Тоглоомчдын хариу үйлдэл үзүүлэх хурд нь маш хурдан байдаг(тийрэлтэт онгоцны нисгэгчдийнхтэй бараг адилхан (jet-pilot))
Эх сурвалж: http://www.hiub.mn/content/read/3552.htm

  • 1557
  • 2
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Gamer-үүд нарийн ширийн жижиг зүйлүүдийг олж харахдаа 50%-иар илүү их байдаг. гэнэ ээ.
Алмас хэзээ бичсэн: 2015-05-28 13:43 | |
9 дэх нь юу вэ?
Зочин хэзээ бичсэн: 2015-05-28 13:22 | |



:-)