Блог ба боломжууд...

1428301435Блогийг олон талаас нь харж янз бүрийн тодорхойлолт өгч болно энгийнээр вэб сайтын нэгэн төрөл гэж ойлгож болно. Хамгийн гол нь үнэгүй, ашиглахад маш хялбар.
Хувь хүмүүс ихэвчлэн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох, мэдлэгээ хуваалцах,  өөрийгөө нээх, илэрхийлэх, сонирхлоо хөгжүүлэх, танил найз нөхдийн хүрээгээ тэлэх, өдрийн тэмдэглэл хөтлөх, эргэн санах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ашигладаг. Ихэнх блогчид блогийн амжилтаасаа болон бичлэгээсээ хувийн сэтгэл ханамжаа авч байдаг гэсэн судалгаа байдаг.
Компани, байгууллагуудын хувьд хэрэглэгчидтэйгээ ойр байх, нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, албан болон албан бус мэдлэг мэдээллийг түгээх, хэрэглэгчээ чадавхжуулах, байгууллагын вэб сайтын оронд мэдээлэл хүргэх зорилгоор ашиглах бүрэн боломжтой.

Энэхүү бичлэгээрээ блог ашиглан өөрт бий болгож болох зарим боломжуудыг танилцуулъя!

1. Үнэгүй, хялбар хувийн вэб сайт
Блог бол үнэгүй, ашиглахад хялбар, шинээр үүсгэхэд танаас ямар нэг төсөв санхүү шаардахгүй хувийн сайттай болох боломж юм. Гэхдээ танд блогоо хөгжүүлэх, түүндээ цаг зав гаргах сэтгэл, тухайн сэдвээр бичих сонирхол, тодорхой зорилго байх хэрэгтэй.

2. Бичгийн ур чадвараа хөгжүүлэх
Өөрийн үзэл бодлоо өөрийн үгээр бичих нь мэдлэгээ цэгцлэх, үзэл бодлоо оновчтой илэрхийлэх болоод бичгийн ур чадвараа хөгжүүлэх хамгийн үр дүнтэй арга. 

3. Үнэ цэнээ өсгөх
Өөрийн эзэмшсэн, эзэмшиж буй мэргэжлийнхээ чиглэлээр блог хөтлөх нь өөрийн мэргэжлээ бусдад таниулах, мэдээллээ хуваалцах, мэдлэгээ цэгцлэх, ажлын байрны санал ч хүлээн авах боломжийг танд олгоно.
Мөн та блогоор дамжуулан олон нийтэд ажиллаж буй байгууллагынхаа үйл ажиллагааны талаар эерэг мэдээлэл өгч, цахим орчинд байгууллагынхаа талаар эерэг уур амьсгал, оновчтой мэдээллийн сан бүрдүүлж чадсанаар байгууллагын үнэ цэнэтэй ажилтан болох ч боломж бий.
4. Орлогоо нэмэгдүүлэх
Блог бичиж хувийн сонирхол хоббигоо хөгжүүлэнгээ мөнгө олох боломж ч бас бий. Хамгийн түгээмэл мөнгө олон арга бол баннер байрлуулах мөн та блог ертөнцөд тодорхой хэмжээнд өөрийн нэр хүндийг бүрдүүлж чадсан бол ямар нэг байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар өөрийн сэтгэгдлээ ч юмуу, PR маягийн нийтлэл бичээд мөнгө босгож ч бас болно шүү дээ. Баннер байршуулах үйлчилгээний үндсэн зарчим нь блогт баннер байрлуулаад тухайн блогоос баннераар дамжин сурталчилгаа руу, линк рүү хандсан тоогоор блогчинг цалинжуулдаг. Батбилэг гэдэг Монгол залуу зөвхөн баннер байршуулах үйлчилгээнээс сар бүр 10000$-18000 долларын цалин авдаг. Танд ч бас ийм боломж бий...
5. Цаг хугацаа хэмнэх
Амьдралаа хайрлаж байгаа бол цаг хугацааг хайрла! гэсэн үг бий.
Блогийн танд өгөх маш олон боломжуудын нэг бол цаг хугацаа хэмнэх юм. Ажлын болон бусад шаардлагаар нэг л зүйлийн талаар олон хүнд мэдээлэл өгөх шаардлага их гардаг олон хүнийг нэг газар цуглуулаад тайлбар хийх боломж хомс байдгаас нэг л зүйлээ олон давтаж тайлбарлах болдог. Үүнд маш их цаг хугацаа зарцуулна мөн нэг л ижил зүйлийг олон дахин тайлбарласаар хүн өөрөө түүнээсээ залхаж стресстдэг...

Танд ийм асуудал тулгарвал түүнийгээ зүгээр л блогтоо биччих. Нэг л удаа бич дараагийн удаа өөр нэгэн асуувал блогийнхоо линкийг явуулахад л хангалттай шүү дээ...
6. Хүмүүнлэгийг үйлст оролцох
Сүүлийн үед монгол залуус интернэт, цахим хуудсаар нэгдэн олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тухайлбал блогоор дамжуулан тодорхой хүрээлэл үүсгэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа санаачлан зохион байгуулах, дэмжиж ажиллах гэх мэт...

Гэх мэтчилэн өөр олон боломжууд бий л дээ...

Та блогтой болохыг хүсвэл Blogmn.net сайтад бүртгүүлж блогоо нээгээрэй:


Эх сурвалж: http://newcoder.blogspot.com
2015-4-6,15:21 | Ангилал: Бусад
Илгээх | 703 хүн уншсан | Бичсэн: xvv

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (4) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Сайн байна уу танайхтай хамтарч ажиллах санал тавьж байна.таны вэб ийг бүх хуудсандаа сурталчилах болно.харин та бүхэн манай хуудасыг домайнд холбож өгнө үү.
Зочин хэзээ бичсэн: 07:28, 2016-5-2 | |
j
Зочин хэзээ бичсэн: 04:17, 2015-5-9 | |
g
Зочин хэзээ бичсэн: 04:14, 2015-5-9 | |
t
Зочин хэзээ бичсэн: 03:56, 2015-5-9 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant