Алмас

Domain name - Домэйн нэр гэдэг нь Интернет дээр байрлаж буй веб сайтуудыг олоход тусладаг интернет хаяг юм. Жишээлбэл Дусал сайт руу орохын тулд www.dusal.net гэдэг хаягаар хандана. Үүнийг веб хөтчийнхөө хаягийн хэсэгт бичихэд веб хөтөч тань таньд Дусал веб сайтыг нээж харуулдаг.
Домэйн нэр нь тодотгол+цэг+нэр+өргөтгөл гэсэн бүтэцтэй байдаг. нэр+цэг+өргөтгөл гэсэн бүтэц нь үндсэн домэйн нэр болох ба түүн дотор суб домэйн нэрнүүд нь орлуулалт+цэг+нэр+цэг+өргөтгөл гэсэн хэлбэртэй байна. Жишээлбэл dusal.net гэсэн домэйн нэр нь үндсэн сайт руу оруулдаг бол. forum.dusal.net нэт суб домэйн нэр (subdomain name) нь Дусал сайтын хэлэлцүүлэг рүү хөтөлдөг.
Харин нэр бол тухайн веб сайтыг илэрхийлэх, веб сайтын эзний сонгосон үг, үсгүүдийн нийлбэр байна.
Өргөтгөл нь тухайн веб сайтын агуулгыг илэрхийлэх ба мөн ямар улсынх гэдгийг илэрхийлж болно.
Жишээлбэл: .com - commercial, .net - network, .biz - бизнес, .org - organization г.м. илүү...
mn - mongolia (Монгол), jp - japan (Япон), ru - russia (Орос) г.м Мөн энэ 2 хэлбэр хавсарсан 3-р шатлалын домэйн нэр байж болдог. Жишээ нь:  .com + .jp  = .co.jp , .net + uk = .ne.uk г.м.

Web server - Веб сервер - Веб сайт нь ямар нэгэн тусгай серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба (Internet Protocol Address) түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн веб сайтыг үзэх боломжтой болдог юм. Үүнийг ямар ч компьютер дээр тохируулан хийх боломжтой боловч найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, 24 цаг 365 хоног асаалттай байлгаж веб сайтдаа зочдоо хүлээж авч байхын тулд найдвартай ажиллагаа бүхий веб сервер хэрэгтэй байдаг.

DNS (Domain Name System) & NS (name server) - Интернетэд ямар нэг компьютер, төхөөрөмжийг IP хаягаар нь олдог. Серверийг ч мөн адил. Харин нэрийг бичихэд түүний IP хаяг руу холбож өгдөг системийг Домэйн нэрийн систем гэх ба үүнийг Нэрийн серверүүд гэгдэх серверүүд гүйцэтгэдэг. Та домэйн нэр худалдан авсан өөрийн веб сайтад холбохдоо энэхүү нэрийн серверт тохиргоо хийж холбох хэрэгтэй байдаг.

Web hosting - Веб хостинг, Hosting server - Хостинг сервер
гэдэг нь вебийг интернетэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний зайг худалдаж аван, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь бусдад харагдах боломжтой болдог.
Хостинг серверүүд нь дотроо

  • Free (үнэгүй) - Олон үнэгүй хостинг серверүүд байдаг. Зарим нь хүмүүсийн хуудсууд дээр сурталчилгаа харуулдаг бол, зарим нь хязгаарлалт тавиад түүнээс нь хэтэрвэл нэмэлт төлбөр төлөх замаар шийдсэн байдаг. Жишээ нь: http://www.000webhost.com/
  • Shared (хуваасан) - Нэг веб сервер дээр олон үйлчлүүлэгчийн веб сайтуудыг байрлуулдаг. Сул тал нь аюулгүй байдал болон хамт байрлаж байгаа веб сайтуудын хэт ачааллаас болж бусад сайтуудын ажиллагаа доголдож болно. Жишээлбэл 2000мб RAM-тай сервер бол тэнд байрлаж буй бүх сайтууд энэ хэмжээг хуваан хэрэглэнэ гэсэн үг. Shared server-т ихэвчлэн маш олон тооны веб сайтуудыг хамт байрлуулдаг. Ойролцоогоор 200-300 веб сайт нэг компьютер дээр байрлах нь элбэг.
  • Virtual Private Server (VPC) - Хийсвэр хувийн сервер - Shared серверийн адил нэг компьютер дээр хэд хэдэн сайт байрлах боловч хийсвэрээр тус тусд нь сервер мэт зохицуулдаг бөгөөд сайтууд нь хоорондоо хамааралгүй ажиллана. Жишээлбэл 2000мб RAM-тай серверт 4 VPS серверийг 500мб RAM-тайгаар үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нэг серверийг 4 хүн л эзэмшинэ. Таны хувьд ганцаараа эзэмшиж байгаа учир Dedicated сервертэй ерөнхийдөө төстэй болно.
  • Dedicated Server - Зориулсан сервер. Энэ нь хамгийн үнэтэй бөгөөд маш том, эсвэл олон сайтуудыг байрлуулахад зориулагдсан. Та нэг сервер компьютерийг дан ганцаар эзэмшинэ гэсэн үг юм.
гэсэн олон хэлбэртэй байдаг. Үүнээс веб сайт байрлуулагч нь өөрийн сайтын ачаалал, эдийн засгийн боломждоо тааруулан сонголтоо хийдэг.

Мөн сүүлийн үед хостингийн өөр нэг хэлбэр болох блог үйлчилгээнүүд нь домэйн нэр холбон веб сайт болгон ашиглах боломжуудыг олгодог болсон.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

инээх)) Tatajunah Tatajunah Tatajunah Tatajunah Tatajunah
Зочин хэзээ бичсэн: 2013-05-22 10:32 | |
гоё шүү гоё шүү
User (зочин) хэзээ бичсэн: 2010-10-19 14:17 | |
хайртай үнсэлт хайртай үнсэлт хайртай үнсэлт хайртай үнсэлт хайртай үнсэлт хайртай үнсэлт хайртай үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт үнсэлт
хэлэхгүй (зочин) хэзээ бичсэн: 2010-10-04 15:17 | |
алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
хэлэхгүй (зочин) хэзээ бичсэн: 2010-10-04 15:16 | |
улайх улайх улайх улайх улайх улайх улайх улайх улайх инээх инээх инээх алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2010-09-06 20:00 | |
алга ташилт алга ташилт алга ташилт
Saku (зочин) хэзээ бичсэн: 2010-09-05 22:29 | |
алга ташилт тэврэлт алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2010-06-21 13:50 | |
big hug big hug
Зочин хэзээ бичсэн: 2009-04-09 23:49 | |
drooling
Зочин (зочин) хэзээ бичсэн: 2008-12-06 23:12 | |
applause applause happy
G хэзээ бичсэн: 2008-10-15 20:00 | |



:-)