Ubuntu Perfect Desktop буюу Windows-с Linux руу
Ингээд та бүхэнд нээлттэй эх бүхий үнэгүй үйлдлийн систем Ubuntu (Linix) үйлдлийн системийг хэрхэн суулгаж, хэрэгтэй тохиргоог хийх талаар өөрийн туршлагатаа тулгуурлан багахан зөвлөгөө өгье

Хэрвээ та хүсвэл Монгол хэл дээр ч компьютерээ ашиглаж болох юм. Бас Орос, Япон, Герман, Хятад гээд өөрийн хүссэн хэл дээр ашиглах боломжтой. Хууль зөрчөөгүй, бас үнэгүй.
Шаардагдах зүйлс:
1. Компьютерын тань RAM 256mb-аас багагүй, хатуу дискний зай 4Gb-аас багагүй сул зай байх хэрэгтэй.
2. Интернет холболт. (аль болох хурдтай байх)
3. Ubuntu суулгац CD. (Хэрвээ бэлэн Ubuntu суулгац CD байхгүй бол энд дарж disk image файл татаж аваад хоосон CD дээр шарж бэлдээрэй.)
(Маш ховор тохиолдолд суулгах явцад дискний partition үйлдэл дээр цахилгаан тасарч компьютер унтарвал бүх зүйлээ алдаж болзошгүй тул аль болох хэрэгтэй зүйлсээ хуулж авахыг зөвлөе. Хэрвээ азгүй тохиолдлоор ийм явдал тулгарвал дахиж оролдолгүй сэргээж чадах хүнд хандаж хэрэгтэй зүйлсээ сэргээлгэж аваарай! Монголд маань иймэрхүү зүйл тохиолдох эрсдэлтэй тул сануулах нь зөв болов уу.)
Суулгах үйл явц:
Видеогоор ерөнхий суулгах үйл явцыг харуулсан бөгөөд доор нэг бүрчлэн тайлбарлаж нэмээд зарим гол хэрэгтэй зүйлс суулгах талаар оруулав:
Хэл сонгоно: (Дараа нь нэмээд хэлнүүдийг суулгаж болох тул эхлээд суулгахдаа English сонгосон нь дээр болов уу.)
Хэрэв компьютер тань 384мб-с дээш (RAM) шуурхай санах ойтой бол Select Try Ubuntu without any change to your computer сонголтоор ороорой. Хэрэв 256-384мб бол Install Ubuntu сонголтоор:
Хэрвээ та Windows үйлдлийн системтэй хамт суулгаж Dual boot байдлаар хэрэглэх гэж байгаа бол энд дарж зааврын дагуу суулгана уу! Эсвэл хэрвээ компьютерийн дундаас дээш мэдлэгтэй бол System->Administration->Partition Editor нээж линукс суулгах хоосон зай бэлдэж өгөх хэрэгтэй. Хэрвээ та энэ талаар тодорхой мэдлэггүй бол юуны өмнө видеог үзэж хэрхэн сул зай үүсгэж байгааг хараарай. Өөртөө итгэлгүй байгаа бол энд дарж зааврын дагуу суулгана уу!

Ингээд сул зайгаа үүсгэсэн бол дэлгэц дээрх Install дүрсийг хулганаар 2 дарж нээж суулгалтаа эхлэнэ:
Эхлээд хэлээ сонгоно:
Цагийн бүсээ сонгоно:
Хэрэв шаардлагатай бол гарын байрлалаа сонгоно (Англиаар сонгоорой, сүүлд Монголыг нэмж оруулах болно):
Дискний зай бэлдэнэ. Хэрвээ дискэн дээр чинь хэрэгтэй зүйл байгаа юмуу Windows хамт суулгаж хэрэглэх бол Use entire disk гэснийг огт сонгож болохгүй. Ингэвэл таны диск дээрх бүх зүйлийг устгаж суулгах болно. Хэрвээ эхлээд дээр дурдсаны дагуу хоосон зай үүсгэсэн бол Use the largest continuous free space сонголтыг сонгоно.

What is your name? хэсэгт өөрийн жинхэнэ нэр
What name do you want to use to log in? хэсэгт нэвтэрч орохдоо хэрэглэх нэр
Choose a password хэсэгт нууц үгээ 2 талбарт давтан оруулна.
Дараагийн хэсэгт таны тохиргоог нийтэд нь харуулах бөгөөд Install товч дарж суулгалтыг эхлэнэ.
Суулгаж дуусах хүртэл хэдэн минут хүлээнэ үү:
Суулгаж дууссан дараа Restart now товчийг дарж компьютерыг дахин ачааллана:
Remove the Ubuntu CD and press ENTER to continue гэж гарч ирэх бөгөөд CD уншигчаасаа CD-ээ гаргаж аваад Enter товч дараарай:

Компьютер дахин асахад шинэ суусан ubuntu руу орно.
Ингээд асчихлаа. Одоо суулгах үед оруулсан нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан нэвтрээрэй:
За асчихлаа:
Ингээд та Өбүнтү суулгачихлаа.
Интернет холболт тохируулах:
Хэрвээ таны интернет холболт нэр нууц үг ашигладаг бол та интернет холболтын тохиргоо хийх хэрэгтэй. Үүний тулд эхлээд terminal нээнэ. terminal бол Ubuntu-ын командын мөр бөгөөд цаашдаа бид энэ хэрэгслэлийг байнга хэрэглэх болно. Ингээд l Applications > Accessories > Terminal гэж ороод сайн байна уу гэж хэлцгээе
:
Үүний дараа цонх нээгдэхэд сонгох асуултууд гарч ирвэл enter командаар сонгоод User name оруул гэж гарч ирэхэд нь интернет холболтынхоо нэрийг оруулаад password хэсэгт интернет холболтынхоо нууц үгийг оруулна.
Ингээд интернет холбогдох болно.
(Терминаль дээр Ctrl+V товчийн хослол ажиллахгүй бөгөөд хуулж тавихдаа хулганы баруун товчийг ашиглаарай)
MedibuntuОдоо Ubuntu-д хэрэгтэй нэмэлтүүдийг суулгаж өгье. Дараах командуудыг ээлжлэн terminal дээр өгөөрэй.
- sudo wget http://www.medibuntu.org/sources.list.d/karmic.list -O /etc/apt/sources.list.d/medibuntu.list
- sudo aptitude update && sudo aptitude install medibuntu-keyring -y && sudo aptitude update
Ubuntu flash, java болоод зарим кодекуудыг лицензын эрхийн дагуу анх суухдаа өөртөө багтаагаагүй байдаг. Иймд суулгах хэрэгтэй. Мөн terminal-д дараах командыг өгнө.
- sudo gedit /etc/apt/sources.list
Текст засварлагч нээгдэх бөгөөд тэндээс intrepid-backports main restricted universe multiverse гэсэн үгтэй 2 мөрийг хайж олоод урд талын чагт тэмдгийг арилгана # :
- deb http://archive.ubuntu.com/ubuntu/ karmic-backports main restricted universe multiverse
- deb-src http://archive.ubuntu.com/ubuntu/ karmic-backports main restricted universe multiverse
Ингээд Save товчийг дарж хадгалаад хаагаарай.
Одоо terminal-д дараах командыг өгнө. Энэ нь flash, java болоод бараг ихэнхи кодекуудыг компьютерт тань суулгаж өгөх болно.
- sudo aptitude update && sudo aptitude install ubuntu-restricted-extras libdvdcss2 -y
Системийн хурдыг нэмэх
Ubuntu өөрөө хурдан. Гэхдээ та илүү хурдыг хүсч байна уу? Зарим програмууд тухайлбал Firefox, VLC, GIMP зэрэг байнга хэрэглэдэг програмууд чинь нээхэд удаан санагдаж байвал Preload-ыг суулгаарай энэ нь RAM-д урьдчилан нөөцлөж байгаад програмуудыг илүү хурдан нээдэг. (Windows-ын SuperFetch-тэй төстэй) Суулгах бол доорх командыг өгнө.
- sudo aptitude install preload
Програмууд суулгах
Одоо Adobe Acrobat Reader, Skype VLC тоглуулагч суулгая.
- sudo aptitude install acroread acroread-plugins mozilla-acroread skype vlc -y
Мөн Applications->Add/Remove рүү ороод өөрийн хүссэн програмыг сонгож суулгана. Windows-тэй адил ямар нэгэн програмын install хайж явж татаж суулгаад байх шаардлагагүй. Интернет холболттой л бол бүх зүйл амархан.
wine суулгаж Windows-ын програмуудыг суулгаж ажиллуулах талаар тусд нь тайлбарлаж бичлэг оруулах болно. Дараагийн бичлэгээс уншина уу. Mөн wine-тай адил CrossOver гэдэг үнэтэй програм байдаг. http://www.codeweavers.com/products/cxlinux/Цэвэрлэгээ хийе
- sudo apt-get autoremove
- sudo apt-get autoclean
Шинэчлэл шаардлагтай бол зураг дээрх шиг анхааруулга гарч ирэх бөгөөд дээр нь дарж шинэчлэлтийг эхлэнэ...
... эсвэл System > Administration > Update Manager:
Install Updates товчийг дарж шинэчлэлтүүдийг татаж суулгана:
Нууц үг асуух бөгөөд тэнд нууц үгээ оруулаарай.
Интернет холболтын хурд удаан бол нэлээн удаж ч магадгүй юм:
Дууссаны дараа Close товчийг дарж хаагаад компьютерээ дахин ачааллана.
Үүн дээр та бүхэн мөн нэмэлт хийж болно шүү. Бас асуултаа чөлөөтэй тавиарай. Нэмэгдэх зүйл гарвал нэмээд засаад явах болно.
Virtual Machine-ы хувьд бол удаан ажиллагаатай, нэг их таалагдахаа больсон тул wine г.м ашиглахыг илүүд үзэж байгаа.
- http://www.howtoforge.com/the-perfect-desktop-ubuntu-9.10-karmic-koala
- http://ubuntuguide.org/wiki/Alternatives
Холбогдох мэдээллүүд:
- http://ganxvv.blog.banjig.net/post.php?post_id=16745
- http://masteringlinux.blogspot.com/2008/12/ubuntu.html
- http://www.hamtdaa.org/blog/3

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (37) | :
монголын Linux ын холбоо л гэнэ. Дөнгөж эхлэх гээд тэмтчиж байгаа хэрэглэгчдэд дорвитой зааж сургасан ажил харагддаггүй юм шиг санагдсан.
Dalai (зочин) хэзээ бичсэн: 08:40, 2008-12-2 | Холбоос | |
erdenebat (зочин) хэзээ бичсэн: 09:23, 2008-12-2 | Холбоос | |
э диск дээр суулгах бол партишн менежерийн
manual сонгоно. Тэгээд э дискээ сонгож байгаад fat юмуу ntpc-ээ exj3 гэдэг байхаа тэрийг нь сонгоод болно. амжилт
tume (зочин) хэзээ бичсэн: 12:49, 2008-12-2 | Холбоос | |
[ 106.904066] Buffer I/O error on device sr0, logical bloack 0
[ 106.904025] Buffer I/O error on device sr0, logical bloack 1
[ 106.904081] Buffer I/O error on device sr0, logical bloack 2
[ 106.9040xx] Buffer I/O error on device sr0, logical bloack 3
[ xxx.xxxxxx] ata4.00: status: { DRDY}
[ xxx.xxxxxx] end_request: I/O error, dev sr0, sector 1431768
.......
[ xxx.xxxxxx] Buffer I/O error on device sr0, logical bloack 178965
https://bugs.launchpad.net/ubuntu/+source/linux/+bug/266951
XXman (зочин) хэзээ бичсэн: 23:50, 2009-3-5 | Холбоос | |
GRUB loading...
error 5 gd bn yag ene daraalalaar suulgahaar.
Blink хэзээ бичсэн: 13:59, 2009-3-16 | Холбоос | |
партишион үүсгэхэд л алдаа гарсан бололтой.
доорх аргаар нэг үз дээ:
1. Boot the Desktop/Live CD. (Use Ubuntu 8.04 or later)
2. Open a terminal (Applications -> Accessories -> Terminal)
3. Start grub as root with the following command :
*
sudo grub
4. You will get a grub prompt (see below) which we will use to find
the root partition and install grub to the MBR (hd0)
*
[ Minimal BASH-like line editing is supported. For
the first word, TAB lists possible command
completions. Anywhere else TAB lists the possible
completions of a device/filename. ]
grub>
Type the following and press enter:
find /boot/grub/stage1
If you get "Error 15: File not found", try the following:
find /grub/stage1
Using this information, set the root device (fill in X,Y with
whatever the find command returned):
grub> root (hdX,Y)
Install Grub:
grub> setup (hd0)
Exit Grub:
grub> quit
5. Reboot (to hard drive). Grub should be installed and both Ubuntu
and Windows should have been automatically detected.
6. If, after installing grub, Windows will not boot you may need to
edit /boot/grub/menu.lst (That is a small "L" and not the number 1 in
menu.lst)
* Open a terminal and enter :
gksu gedit /boot/grub/menu.lst
Or, in Kubuntu:
kdesu kate /boot/grub/menu.lst
Your Windows stanza should look something like this :
title Windows XP/Vista # You can use any title you wish, this
will appear on your grub boot menu
rootnoverify (hd0,0) #(hd0,0) will be most common, you may need
to adjust accordingly
makeactive
chainloader 1
Note: Put your Windows stanza before or after AUTOMAGIC KERNEL
LIST in the menu.lst
erdene (зочин) хэзээ бичсэн: 15:21, 2009-8-14 | Холбоос | |
ugii хэзээ бичсэн: 12:50, 2009-11-30 | Холбоос | |
terminal-s sudo apt-get install update command ugsun 2 adil bzdee?
2.sudo apt-get
sudo aptitude
Deerh 2 commandiin yalgaa bi yu?
3.Grub gj yu be?
Зочин хэзээ бичсэн: 21:32, 2010-2-20 | Холбоос | |
2. Ялгаатай гэдэг юм билээ. Гэхдээ тэрийг нь сайн мэдэхгүй юм байна. Ер нь бол сүүлийн үед apt-get нь л илүү ашиглагдаад байх шиг байгаа...
3. Grub бол bootloader буюу бүүт ачааллагч.
http://en.wikipedia.org/wiki/GNU_GRUB
http://en.wikipedia.org/wiki/Boot_loader
tuslaach (зочин) хэзээ бичсэн: 20:18, 2010-3-19 | Холбоос | |
chegi (зочин) хэзээ бичсэн: 22:37, 2010-3-21 | Холбоос | |
наранбат (зочин) хэзээ бичсэн: 13:02, 2010-3-22 | Холбоос | |
Зочин хэзээ бичсэн: 17:28, 2010-3-26 | Холбоос | |
CD чинь дутуу, эсвэл буруу татагдсан юм биш биз? Өөр компьютер дээр шалгаад үзээрэй. Эд ангийн чинь хувьд ямар нэгэн асуудалтай зүйл байхгүй л юм шиг байна. Гэхдээ тухайн үйлдвэрлэгчээс болоод хааяа BIOS-н алдаанаас болоод суухгүй байх тохиолдол байж болдог. Ийм тохиолдолд Safe grapchics mode ашиглаад нэг оролдоод болохгүй бол alternative суулгац дискээр суулгаад дараа нь алдааг нь засаж уг нь болох аргууд байдаг ч нэлээн төвөгтэй. Ямартай ч юуны өмнө диск чинь найдвартай зөв татагдаж, бас алдаагүй шарагдсан эсэхийг сайн шалгаад үз дээ.
@Зочин
http://dusal.blogmn.net/21609/yaagaad-tand-hen-ch-hariuldaggui-ve.html
2. Asaahdaa F8 aa darj windows-ooroo oroh gesen chin bolohgui har um garch ireed bgaad bn.
3. HELP!!!
??? (зочин) хэзээ бичсэн: 20:17, 2010-3-29 | Холбоос | |
Дараа нь http://forum.dusal.net/viewtopic.php?f=61&t=745&start=0&hilit=windows boot ингэж Windows boot-ээ сэргээхгүй бол болохгүй.
зочин (зочин) хэзээ бичсэн: 13:11, 2010-6-3 | Холбоос | |
ийшээ ороод миний болку байгаа алдааг хараад өгөөч. анх удаагаа убунту 10,04 суулгаж байгаа. тэхдээ өчигдөр өнөөдөр баахан суулгах гээд оролдоод буцаагаад устгаад үзсэн чинь ийм алдаа заачаад гаццан.
РАМ энээ тэрээ нь зүгээр. 32бит-тэйг нь өөрөө убунту.ком -оос татаад СДн дээр шараад болцон.
тэр алдаа нь заагаад кибордноос юу ч оруулж болку, Caps lock, Scroll Lock 2 нь анивчаал байхын. үүний учрыг нэг олоод өгөх буянтай хүн байна ууу?
С: -н сул хэмжээ заавал 5GB байх ёстой юу?
tomoroo хэзээ бичсэн: 17:30, 2010-6-18 | Холбоос | |

tomoroo хэзээ бичсэн: 17:38, 2010-6-18 | Холбоос | |
Хэрэгтэй юмнуудаа нэмж суулгаагүй бол бараг хийгээд байх юм байхгүйшд. Windows энэ тэрийг бодвол ганц нэг word энэ тэр нь хамт сууна л даа...
тэхдээ эхэлж үзчээд дараа нь суулгамаар санагдаад л. хэхэ
тэр скрийншот-н дээр байгаа алдаа тэгээд яг юуных вэ? хатуу диск гэж яг алийг нь хэлээд байна? хэлээд өгөөч D: ? C: ?
tomoroo хэзээ бичсэн: 19:13, 2010-6-18 | Холбоос | |
Суулгаад устгасан гэнэ үү? Уг нь суусан юм уу? Тэгээд яаж устгасан бэ? Дахиад дараад суулгаад үз дээ. Энд асууснаас http://forum.dusal.net дээр асуусан нь дээр...
суусан ч гэж дээ, дутуу, гацчаад 2,3 цаг хүлээгээд сүүлдээ дургүй хүрээд СДгээ гаргаж ирээд Виндоүз-лүүгээ ордын. тэгээд add or remove programs луу орж устгаад бас өөрийнх нь uninstall-р нь устгасан. зөндөө олон удаа тэгсээн. суулгахын хувьд Виндоүс-тэйгээ давхар alongside суулгана аа.
http://www.ubuntu.com/desktop/get-ubuntu/windows-installer
энчээнээс вүби-г татаад суулгах гээд үзсэн. бас л болоогүй.
энэ http://forum.dusal.net серверийн алдаа заагаал байхын.
за юу ч гэсэн С: дискээ гайгүй суллаж байгаад үзнэ ээ.
баярлалаа хө

tomoroo хэзээ бичсэн: 22:01, 2010-6-18 | Холбоос | |
CD чинь алдаатай Live асахгүй байгаа бол CD-ээ дахиж татаад, md5 шалгаад диск дээрээ шараад үз. Бас нэг турших арга бол VirualBox гээд програм байдаг. Windows дээр сууна. Тэгээд дотор нь хийсвэр тооцоолуур ажиллуулаад тэрэн дээрээ линуксын татаж авсан ISO файлаа уншуулаад үз. Хэрвээ алдаа гарч байвал татсан iso чинь гэмтэлтэй татагдсан байх.
тэр virtualbox гэдэг чинь их дажгүй програм юм шиг байна лээ. тэрийг нэг авч үзэх гэж байснаа больцон. одоо тэгвэл нэг татаад ажиллуулаад үзий дээ.
tomoroo хэзээ бичсэн: 06:09, 2010-6-19 | Холбоос | |
Зочин хэзээ бичсэн: 22:41, 2010-6-19 | Холбоос | |
Зочин хэзээ бичсэн: 13:21, 2010-7-6 | Холбоос | |
Одоохондоо Линукс тийм ч их өргөн хэрэглээнд нэвтэрч чадаагүй болохоор энэ тал дээр арай л болоогүй байгаа. Харин гэрийн нөхцөлд бол вирустахгүй, аль ч талаараа дутахгүй л дээ.


Бичлэг тандагч
-> TaTaX






















