Цаг бол алт - 10 хуруугаар шивж сурцгаая

Компьютер хэрэглэх үед хамгийн их цаг үрдэг зүйл бол гараар шивэх үйлдэл. Эхлэн суралцагч ихэнх хүн 2 хуруугаараа тоншиж шивэх, гаран дээрх үсэг рүү харах зэрэг буруу зуршилтай байдаг. Энэ нь таны алтан цагаас үрдэг. 2 хуруугаараа маш хурдан бичдэг хүмүүс байдаг. Гэвч үнэн хэрэгтэй 2 хувуугаар их хурдан шивж байгаа мэт сүртэй харагддаг ч 10 хуруугаар шивэх хурднаас хамаагүй удаан байдаг. http://www.powertyping.com/qwerty/lessonsq.html хаягаар ороод хичээлийг дагаж хийгээд өөрийн хурдыг шалгах боломжтой. За тэгээд бага зэрэг урт ч гэсэн энэ бичлэгийг уншаад сураад авахыг зөвлөе!

Яг одооноос 10 хуруугаар шивж сураарай. Энэ нь ямар нэгэн дамжаанд яваад хэдэн сар болоод байх зүйл биш бөгөөд 7 хоног өөрийнхөө компьютер дээр давтахад л та үр дүнг нь мэдэрч эхлэх болно. Энэ нь таны компьютер дээр суух ажлыг илүү хурдан, таатай болгож чадна. Ердөө л энгийн нэгэн рефлекс юм. Нэгэнт рефлекс тогтчихсон тохиолдолд та бичиж байгаагаа өөрөө ч мартчихсан сууж байх болно. Бас тоглож байхад л энэ бүхэн тогтоно. Надад итгээд одооноос хийж буй ажлаа хойш нь тавьж байгаад 10 минут давтлага хийчих. winking Харин Кириллл үсгийн Монгол стандарт байрлал, Англи үсгийн байрлал гэсэн 2 байрлалыг хоёулангаар нь шивж сурах нь нэлээн төвөгтэй байдаг. Иймээс миний зүгээс зөвхөн Англи байрлалыг сурахыг зөвлөж байна. Учир нь Англи үсгийн байрлал ямар ч тохиолдолд компьютер ашиглахад хэрэглэгддэг. Харин крилл үсгээр шивэхдээ Англи үсгийн байрлалд тааруулсан Дусал гарын драиверыг ашиглаарай. Жишээ нь Дусал гарын драиверын qwerty сонголтоор бичихэд A=A, D=Д, J=Ж, N=Н г.м юм.

За ингээд хичээлээ эхлэе:
Гол анхааруулах зүйл бол хэзээ ч компьютерынхаа гар руу харж болохгүй. Зөвхөн дэлгэцээ харж байх явдал шүү.
Эхнээсээ буруу рефлекс тогтчихсон бол арилгах л хэрэгтэй.

1. Бэлтгэл: Юуны өмнө дэлгэц рүүгээ хараад гараа компьютерынхаа гаран дээр байрлуулаарай. F, J үсгүүд дээр бяцхан товгор байдаг бөгөөд 2 гарын долоовор хуруунууд эдгээр үсгийг гар руу харалгүй дэлгэц рүү харж байхдаа тэмтэрч олоод дээр нь байрлаж сурах хэрэгтэй. Оролдоод үз дээ. Хэд хэд оролдоод л аяндаа сурчихна.

2. Байрлал: үсэгнүүдийн байрлалыг хуруу бүрт оноож өгдөг. Үүнийг эхэндээ цээжлээд дэлгэц рүүгээ харахгүй давтах хэрэгтэй. Харин аяндаа энэ нь рефлекс болоод сүүлдээ юу ч бодолгүй бичих үгээ бодоход л хуруунууд чинь өөрийн мэдэлгүй тэдгээр үсэгнүүдээ дардаг болчихно. Гэхдээ эхнээсээ буруу үсэг, буруу зуршилтай болж болохгүй шүү. Рефлекс болгохын тулд байнга давтах л хэрэгтэй.


Бэлтгэл байдалд хуруунууд саарал дөрвөлжин дэх үсгүүд дээр байрлах бөгөөд шаардлагатай үсгүүд рүү шилжиж дараад буцаад байрлалаа эзлэнэ. Жишээ нь: Зүүн гарын долоовор хуруу F үсгэн дээр байрлаж байгаад Т үсэг дараад буцаад F үсгэн дээр очно гэсэн үг. Мэдээж RT үсгийг дараалуулж бичих үед бол шууд энэ 2 үсгээ дарсны дараа F oчих нь ойлгомжтой байхаа winking


Зураг дээр харагдаж байгаагийн дагуу долоовор хуруу тус бүрт 6 үсэг 4 тоо, бусад хуруу бүрт 3 үсэг 1 тоо, нэмэгдээд зарим хуруунд нэмэгдэл товчлуурууд, хоёр гарын эрхий хуруунуудад Space Товчлуур ноогдож байна.
Хамгийн хэцүү нь чигчий хурууны үйлдлүүд байдаг ч эхнээсээ өөр хуруу хэрэглэлгүй зөвхөн чигчий хуруугаа ашиглаж байх нь чухал шүү! За ингээд л боллоо одоо та өөрөө давтаад байгаарай.




 

Энд өөрт байсан сурах програмууд болоод тоглоомыг шууд татаж авахаар орууллаа. Үүнээс өөр зөндөө олон програм софтууд байдаг. Миний хамгийн дуртай нь энд байгаа Baby гэсэн хавтсанд буй DOS жижиг тоглоом юм. Их хөөрхөн, тоглоод байхаар нэлээн сайн сурдаг. Ер нь тоглох нь хамгийн сонирхолтой бас хурдан сурах арга юм. Мөн онлаин тоглоомуудаас ч сонгож тоглож болно.

Бас нэгэн нэмэлт зүйл нэмж танилцуулахад та DWORAK гарын байрлалаар анхнаасаа суралцаж болно. Ингэвэл Англиар илүү хурдан бичих боломжтой. Удахгүй дусал гарын драйверын Англи DWORAK байрлалтай ДЕОРАК байрлал нэмэгдэж гарах болно.

Сурахад туслагч програмууд:
ТАТАЖ АВАХ: http://typingsoft.com/all_typing_tutors.htm

http://www.tkshare.com/tag/tutor/

Онлаин тоглоомууд: (Тоглож байхдаа л нэг мэдэхэд л сурна)
http://www.freetypinggame.net/

Онлаин хичээлүүд:
http://www.powertyping.com/qwerty/lessonsq.html

Холбоотой мэдээлэл:
http://www.itech.mn/technews/faraway-teaching/378-hurdan-shivehiin-tuld-yah-ve.html
2009-1-10,13:10 | Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат
Илгээх | хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (29) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Холбогдоогүй байна. Та blogmn.net сайтын нүүр хуудсаар нэвтэрч орсны дараа, энэ хуудсыг дахин дуудаж бүртгэлээрээ сэтгэгдэл үлдээх боломжтой. Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
крилл байхгүй юмуу,,,,
Зочин хэзээ бичсэн: 16:10, 2014-5-1 | |
tnx
Зочин хэзээ бичсэн: 23:22, 2014-1-1 | |
оогий
баярлаа
Зочин хэзээ бичсэн: 17:56, 2013-5-15 | |
asuult
yaaj tataj avah talaar zuvluuch
ariunaa хэзээ бичсэн: 14:38, 2013-2-25 | |
сайн шивж сураарай
Зочин хэзээ бичсэн: 12:41, 2013-2-7 | |
mongol type trainer tawiad uguuch
mongol type trainer tawiad uguuch
Зочин хэзээ бичсэн: 23:20, 2013-1-17 | |
surch chadahaa mdkv l bn ldaa ghdee hicheenee bayrlalaa
Зочин хэзээ бичсэн: 01:47, 2012-12-25 | |
МАШ их баярлалаа гэхээ би өөрөө бичиж сурахаар шийдлээ. араилүү сонирхолтой ба хэрэгтэй юм шиг байна.
би (зочин) хэзээ бичсэн: 15:35, 2012-9-8 | |
òààëàãäàæ áàéíà. Òàíàé áëîãîîð çî÷èëîõ äóðòàé ø¿¿
çî÷èí (зочин) хэзээ бичсэн: 21:35, 2012-8-24 | |
англиар typing tuto online зөндөө байдаг ш дээ, та нар харин крилл-ээр хийгээд тавибал хамаагүй их өгөөжтэй. Бүүр англи typing tuto -ийн тоглоом шиг тоглоом оруулбал их сонирхолтой болно.
Зочин хэзээ бичсэн: 09:26, 2012-8-9 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 22:10, 2011-11-25 | |
ih heregtei zuil tawisan bn taalagdlaa bayarlalaa алга ташилт үнсэлт
zulaa (зочин) хэзээ бичсэн: 13:45, 2011-5-31 | |
ажлынхандаа та нар 10 хуруугаар шивж сураач гэсэн чинь ойлгоогүй. кийбордоо хараад дэлгэц дүүрэн алдаатай, удаан шивэх нь ажлын цагийг "үр бүтээлтэй" өнгөрүүлэхэд сайн юм байлгүй. Тэгээд дээрээс нь мангар arial mon тойгоо шүү
мангарууд мангараараа л байдаг юм билээ
dadido хэзээ бичсэн: 22:16, 2011-2-12 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 18:47, 2011-2-12 | |
байна уу \
Зочин хэзээ бичсэн: 11:42, 2010-10-4 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant