Firefox Монгол хэлний алдаа шалгагч

Firefox-д зориулсан Монгол хэлний алдаа шалгагчийг суулган текст засварлагч бүх цонхонд алдаа шалгагчийг оруулах боломжтой.

  1. https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/mongolian-spell-checking-di/ холбоосоор орж Add to Firefox товчийг дараад Install хийж суулгана.
  2. Firefox-оо restart буюу хааж нээгээд текст бичих талбаруудад жишээ нь одоо энэ блогийн сэтгэгдлийн талбарт бичихэд алдаатай байж болох үгнүүдийн доогуур улаан зураас гарна.
  3. Хэрвээ тэгэхгүй байвал энэ бичлэгийн сэтгэгдэл бичих хэсэгт хулганынхаа баруун товчийг дараад нэмэлт цэсээс Check Spelling гэдгийг сонгоно.
  4. Дахин баруун дарж дор нь байгаа Languages гэсэн дээр Mongolian/Mongolia сонгох хэрэгтэй.
  5. Ингээд улаан болж алдаа гарсан үгэн дээр баруун дарж тохирох үгийг сонгох ч боломжтой.
  6. Хүссэн бусад хэлээ https://addons.mozilla.org/en-US/firefox/browse/type:3 хаягаар ороод нэмж суулган энэ аргаар сольж ашиглах боломжтой.

Мөн та үүнийг онлайн хэлбэрээр ашиглах боломжтой:
http://blogmn.net/converter

Холбоотой мэдээллүүд:
2009-1-15,18:13 | Ангилал: Монголоор бичих
Илгээх | 1730 хүн уншсан | Бичсэн: xvv

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (88) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

Ойрын зай (хатгалтын зай) гарын шулуун хөдөлгөөнөөр байнд хүрэх хэмжээг хэлнэ.
Зочин хэзээ бичсэн: 16:28, 2016-5-2 | |

Тэгээд суулгачихсан бол Фирэфөч-оо рэстарт буюу хааж нээгээд текст бичих талбаруудад жишээ нь одоо энэ сэтгэгдлийн талбарт бичихэд л алдаатай байж болох үгнүүдийн доогуур улаан зураас гараад явна
Зочин хэзээ бичсэн: 17:28, 2016-4-4 | |

Тэгээд суулгачихсан бол Firefox-оо restart буюу хааж нээгээд текст бичих талбаруудад жишээ нь одоо энэ сэтгэгдлийн талбарт бичихэд л алдаатай байж болох үгнүүдийн доогуур улаан зураас гараад явна
Зочин хэзээ бичсэн: 16:23, 2016-4-4 | |
Мэдээлэлийн эрин зуун хэмээн нэрийдэж буй өнөөгийн нийгэмд бие хүний төлөвшил ёс зүй тэр дундаа бидний хойч ирээдүй болох үр хүүхдийн төлөвшил гэдэг бол маш чухал юм. Багшлах зарчим хандлага хэмээх бүтээлд хүний бие бялдар оюун ухаанд сэтгэц зан харилцаанд гарч буй хөгжлийн тодорхой шатны үр дүнг бие хүний төлөвшил гэнэ хэмээн тодорхойлсон байдагчлан энэ бүхнийг хүүхэд хаанаас хэнээс үлгэр дууриалал авч төлөвшдөг юм гэсэн асуулт гарч ирч байгаа юм. Энэхүү тодорхойлтоос үзэхэд хүүхэд амьдарч,сурч боловсорч буй орчин аав,ээж багшаасаа үлгэр дууриалал авч зөв төлөвшилтэй бие хүн болох вэ.
Багшийн ёс зүй нь мэрэгжилдээ хартай байх, хөдөлмөрийнхөө чанарын төлөө өндөр хариуцлага, ёс суртахууны мэдрэмжийг төлөвшүүлэх үйл ажилгааны үр дүн өгөөжийг дээшлүүлэх гэжээ .Үүн дээр үндэслээд арван жилээ эргэн дурсхад :
Энэхүү тодорхойлтонд нийцэх багш хэд байсан бол нийцэхгүй багш хичнээн байсан бол. Нийцэх багш байхад нийцэхгүй багш нижгээд байсан санагдана. Үүнтэй холбоотой нэгэн жишээ дурдхад О-гээд түүх нийгмийэ багш байдаг байсан юм. Дунд ангид байхад Иргэншил гэдэг хичээл ордог.Жоохон болохгүй зүйл хийж үймүүлж шуугих юм бол хөвгүүдийг самбарын өмнө гаргаж тас тас хийтэл алгадаж зодно. За одоо хичээлээ орох байлгүй гэж бодтол бүгдийг босгоод урт модон сандал хоёр хүүхдийн дунд нэгийг өргүүлээд тохойгоо нугалсан сурагчийн тохойруу нь модоор зохидог.Ийнхүү модоор зохиулахгүйн тулд жичрэн салгалан зогсож байтал хичээлийн цаг дуусаж сая нэг амардаг байж билээ. Ийм хэрцгий ёс зүйгүй багш нар өнөөдөр ч байсаар байна Энэ бүгдээс үзэхэд өөрөө сурагчидаа хүндлэхгүй байж сурагчдаар хүндлүүлэхэн юу л бол.
Хүнийг хайрлаж байж
Хүний харыг татна гэдэг үг байдаг шүү дээ
Зочин хэзээ бичсэн: 12:59, 2016-3-21 | |
Нэг л өдөр гэдэг үг чамайг авсруу чинь аваад орно. Зорилго өмнө тавиад гараасан зүтгэ.
Зочин хэзээ бичсэн: 22:05, 2015-12-3 | |
Алдааг шалгаж дууслаа гэсэн юм гармааргүй юм даа. Firefox ашиглаж байгаа бол эхлээд тэр нэмэлтийг суулгаад хэлснээр баруун дараад Spell Checking асаагаад тэгээд хэлээ Монгол хэл болгож сонгох хэрэгтэй. Дахин баруун дараад яг Монгол сонгогдсон эсэхийг хянаад хэрэв болоогүй байвал дахин сонгоод бичээд үзэхэд алдаагүй бол зүгээр гараад алдаатай үгнүүдийн доогуур улаан зураас гарна. Бас http://blogmn.net/converter ашиглаж болно шүү. Заавар нь тэндээ видеогоор байгаа.
Алмас хэзээ бичсэн: 16:03, 2015-11-20 | |
Хэрхэн ашиглах вэ
Энэ прог хэрхэн ажлуулах вэ алдааг шалгаж дууслаа гэчээд алдааг нь засахгүй бна
Зочин хэзээ бичсэн: 12:37, 2015-11-20 | |
Энэ сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулсан "Төлөөлөгчдийн манлайлал" сургалтанд Батширээт сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Хоролмаа, Тэргүүлэгч Г.Ганцогт, Ц.Чинбат Төлөөлөгч Ц.Насанжаргал, З.Шагдарсүрэн нар хамрагдсан байна. Сургалтанд аймаг сумын ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч, Хороодын дарга , ИТХ-ын нарийн бичгийн дарга нар гээд 161 төлөөлөгчид оролцсон байна.
Сургалтыг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний сургагч багш Хэнтий аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ө. Цогбадрах, ИТХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн хорооны ажилтан Д.Баясгалан, Монголын баг сумдын холбооны ажилтан З. Пүрэвдулам, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Батжаргал нар удирдан явуулсан байна.
Зочин хэзээ бичсэн: 12:46, 2015-11-2 | |
Суудлын план зураг
Хүннү кино театр нь нийт 4- танхимтай. Тахимууд нь 300,180, 74 хүний суудалтай.
Миний сонгож авсан 3-р танхим нь 180 хүний суудалтай.
Зочин хэзээ бичсэн: 21:56, 2015-10-24 | |
бйана
Зочин хэзээ бичсэн: 18:26, 2015-10-18 | |

эрвээхий

Зочин хэзээ бичсэн: 15:54, 2015-9-4 | |
ложистик
Зочин хэзээ бичсэн: 05:56, 2015-7-23 | |
нислэгээр
Зочин хэзээ бичсэн: 14:42, 2015-7-21 | |
Хэчнээн
Зочин хэзээ бичсэн: 22:30, 2015-4-4 | |
Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
Миний ирээдүй миний гарт
Арав гаруй жилийн өмнө аав, ээжээрээ хөтлүүлэн хятад сургуульд орохоор явж байсан бяцхан охин би одоо ажил амьдралын замд орж санхүүгийн мэргэжил эзэмшсэн монголын нэгэн залуу мэргэжилтэн боллоо.
Хятад хэлний аман шалгалт авч байсан биерхүү, эв дүйгүйхэн инээмсэглэсэн захирал маань надаас ’’Том болоод чи ямар хүн болох вэ?’’ гэж асуухад би ямар ч эргэлзээгүйгээр ‘’Банкны захирал’’ гэж хариулж билээ. Би багаасаа л биеэ даан хичээл номд шамдан суралцаж, хүүхэд насны дэвэргэн зангаар том болоод эмч, багш гээд олон мэргэжлийг ээлж дараагаар нь эзэмшихээр бодож байлаа. Юмыг ухааран ойлгож ирсэн энэхэн насандаа бизнесийн хүн болохоор сэтгэл шулуудсан юм.
Хэдийгээр би санхүүгийн мэргэжил эзэмшсэн боловч сурсан мэдсэн минь дульхан санагдаж улам цааш суралцаж төгс боловсорсон мэргэжилтэн болох хүсэл маань намайг энэхүү магистрын хөтөлбөрлүү хөтөллөө. Хятадад суралцахыг зорих болсон хүсэл маань орчин нөхцөлд нь Хятадын эдийн засгийн ухаанд суралцах явдал юм.
Өнөөгийн Монгол шиг хөгжиж буй оронд эдийн засгийн тогтвортой байдал нэн тэргүүний зорилт бөгөөд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь хүн амын амьжиргааны түвшинг хурдацтай сайжруулах гарц болно гэж үздэг. Санхүүгийн магистераар Хятадад суралцсанаар эдийн засгийн арга ухаанд боловсорч Монголын эдийн засагт хувь нэмэр оруулах юм. Ирэх зууныг дэлхий даяар Хятадын зуун хэмээн нэрлэж буй нь Хятадын сайн засаглал мөн ажилч, шударга байдал хэмээн хувьдаа ойлгодог. Хятадын ард түмний соёл иргэншил, түүхийг судлах нь сонирхлыг минь маш ихээр татаж байгаа нь энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх гол хөдөлгөгч хүч болсон юм.
Хэрвээ би уг хөтөлбөрт хамрагдвал дэлхий нийтийн гуравдагч хэл болоод байгаа хятад хэлнийхээ мэдлэг чадварыг улам нэмэгдүүлж, хагас жаран хүрэхгүй хугацаанд хөгжлөөрөө Япон орныг ардаа орхиж Дэлхийд ХОЁРДУГААРТ бичигдсэн олон зууны түүхтэй Хятад гүрний гайхалтай амжилт ололт, ард иргэдийн ахуй амьдралтай нутагт нь танилцах боломж юм.
Магистрын сургалтыг амжилттай дүүргэснээр монгол орноо хөгжүүлэхийн төлөө яваа олон мянган залуучуудын нэгэн адил өөрийн сурч, мэдэснээ улс орныхоо эдийн засгийг хөгжүүлж, тогтворжуулах, ард түмнийхээ амьдралын төвшинг дээшлүүлэхэд зориулах чин эрмэзэлтэй байна.
Дональд Трамп “Юм бодож эхлэхдээ үргэлж том бодож сэтгэж бай’’ гэж хэлсэний дагуу миний хүүхэд насны мөрөөдөл бизнес эрхлэгч, банкны захирал болох хүсэл маань миний шантрашгүй хөдөлмөрөөр биелэнэ гэдэгт үргэлж итгэж найддаг.
Өнөөгийн Монголынхоо хөгжил, ард түмнийхээ амьдралыг хараад сэтгэл шимширдгээ нуух юун. Дэлхийн аз жаргалын өдрөөр гаргасан судалгаагаар манай орон 180-н орноос 105-д орсон нь ард түмний маань амьдрал дэндүү муу байгааг илтгэж байна. Би монголынхоо ард түмнийг аз жаргалтай байлгамаар байна.
Үнэнч шударга, улс орноо хөгжүүлэе гэсэн чин сэтгэлтэй удирдагч дутагдаж байгаа өнөө үед Монголын минь чадварлаг залуус мэдлэг, боловсролоо, оюун ухаанаа монголынхоо хөгжилд зориулна гэдэгт би бүрэн итгэдэг. Би ч мөн тэр залуусын нэг байж Монголын хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд болох бодол тээж явна. Яг Английн ерөнхий сайд Маргарет Татчир шиг. Энэхүү төлөвлөгөөгөө би түүний ’’Хэрэв өөрийгөө хангалтгүй гэж бодож байвал шургуу хичээ, мөн тодорхой утга учиртай зорилготой бай’’ гэсэн үгээр төгсгөе. Би хичээн шургуу байж, зорилгынхоо төлөө явсаар байх болно.
Миний хүсэл сонирхлыг дэмжиж тэтгэлэгт хамруулах боломж олгоно гэж найдаж байна. Анхааран уншсан танд баярлалаа.

Хүндэтгэсэн,
Р. Будмаа




Зочин хэзээ бичсэн: 10:42, 2015-3-27 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant